| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/136 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/136
2021 02 26 2021/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр ,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Ш.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
шүүгдэгч, хохирогч Б.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тунгаа овгийн Ш.Г , Хөхморьт овгийн Б.Г нарт холбогдох эрүүгийн 2011018481157 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 2-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Тунгаа овгийн Ш.Г , 1987 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ноолуурын технологич мэргэжилтэй, Хишигтулга ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 2-10 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 70Б байр 91 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Хөхморьт овгийн Б.Г , 1984 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Мак ХХК-нд ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хорооллын 102 дугаар байр 6 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 754 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд эгч Э.Очмаатай маргаж, түүнийг цохилоо гэх шалтгаанаар уурлаж хохирогч Б.Г ын нүүрэн тус газарт өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Э.Очмаатай түүний нөхрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаас болж марган улмаар түүний зүүн гараас барьж түлхэж унагаах үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хамт ажилладаг Лхагваренчиний хамт “Рич” нэртэй зочид буудалд өмнөх өдөр нь буюу 2020 оны 10 сарын 16-ны өдөр орсон байсан юм. 2020 оны 10 сарын 17-ны өдрийн 13 цагийн үед найз Бямбажав ирээд бид нар 0,750 литрийн 1 шил Эдэн нэртэй архи аваад хувааж уугаад дуусаж байхад найз Гантөмөр гаднаас орж ирсэн. Тэгээд Гантөмөр, Бямбажав хоёр хоол идэхээр гарсан бөгөөд буцаж орж ирэхдээ 1 шил 0,750 литрийн Эдэн нэртэй архи авчирсан бөгөөд тэр авчирсан архийг нь Бямбажав, Гантөмөр бид 3 хувааж уусан. Би тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд Бямбажав, Гантөмөр хоёр явахаар гарч байсан. Тэгээд би хэсэг унтаад сэрсэн чинь Гантөмөр яваагүй буцаад ороод ирсэн байсан. Тэгээд жоохон байж байтал орой 18-19 цагийн үед байсан санагдаж байна, яг тодорхой цагийг нь мэдэхгүй байна. Гантөмөрийн эхнэр Очмаа, Энхцэцэг хоёр орж ирсэн. Би тэд нарт хаалга тайлж өгөөгүй. Очмаа орж ирээд “чи нөхөр уруу татаад янхандлаа” гэж хэлээд намайг хаалганы хажуу талын захад байрлах орон дээр сууж байхад ирээд миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Эмэгтэй хүний алгадсан нь тийм ч их хүчтэй байгаагүй, надад бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэгээд Очмаа над руу орилж чарлаад дараад байхаар нь “би танай нөхөр Гантөмөрийг дуудсан биш дээ, яагаад над руу уурлаад байгаа юм бэ” гэхэд Очмаа “чи өглөө утсаар яриад байсан биз дээ” гэсэн. Би тэр өдрийн өглөө Гантөмөр лүү залгаад “тарваганы мах байна уу” гэж асуусан. Тэр үед Гантөмөр “эхнэртэйгээ хамт байна” гэж хэлсэн. Магадгүй намайг Гантөмөртэй утсаар ярихад уруу татсан, дуудсан гэж ойлгосон юм шиг байна гэж ойлгосон. Өмнө нь Гантөмөр надаас “барилгын бригадад хоолны мөнгө байхгүй байна, түр хугацаанд хоолны мөнгө 200.000 төгрөг зээлээч” гээд Рич зочид буудалд байхад ирээд надаас 200.000 төгрөг аваад зөрүүлж надад 1 шил архи авч өгөөд тэрийгээ уугаад тасраад унасан. Гантөмөр архи даадаггүй, амархан тасарчихдаг юм. Тэр үед Гантөмөрийн төрсөн өдөр болж байсан санагдаж байна. Түүний эхнэр Очмаа ирээд намайг нөхрийг нь уруу татсан гээд бас дайрч давшилж байсан удаа бий. Сүүлд дахин ирээд над руу дайраад байхаар нь би орон дээр сууж байгаад босоод Очмааг өөрөөсөө түлхсэн чинь Очмаа дахиад босож ирээд над руу хашхичаад дайраад алгадаад байсан. Би Очмааг өөрөөсөө холдуулаад босоод 2-3 удаа түлхсэн. Тэгээд цаана сандал дээр сууж байсан Гантөмөр босоод Очмаа руу согтуу ухаантай гараа явуулаад цохих гээд байгаа бололтой гараараа далайхад нь би Гантөмөрийг дарж аваад орон дээр унагасан. Энэ үед Очмаа “энэ та нарыг өмөөрч намайг зодож байсан” гэж хэлсэн. Гантөмөр тухайн үед нэлээн согтсон байсан болохоор энэ үйл явдлыг ч санахгүй байх. Тэгээд уур амьсгал арай намдаад би Энхцэцэгтэй ярилцаад би дуудаагүй гэх мэт үг сольж байхад Очмаа “би угаасаа чамайг харна, чи яасан их хүний нөхөр уруу татдаг юм бэ, би хүн дуудчихсан байгаа, та нар нэг бол наадхаа ав” гэж хэлж байтал хаалга онгорхой үед гаднаас нэг залуу орж ирээд 4-5 алхаад намайг орон дээр сууж байхад миний зүүн гар талаас хөлөөрөө миний нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед хэн гэдгийг нь мэдэхгүй нүүрээ дараад тонгойход тэр залуу хөлөөрөө дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Би “хэн бэ яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг алаад өгнө” гэж байсан. Би орноос босоод хажуу орон дээр суугаад шал руу цусаа гоожуулаад байж байтал тэд нарын хоорондоо ярьж байгааг сонсоход намайг өшиглөсөн залуу дүү нь гэдгийг мэдсэн. Намайг цусаа гоожуулаад доош тонгойж байхад хэн нэгэн тэр залуугийн үйлдлийг зогсоосон. Тэгээд тэд нар Очмаа, Гантөмөр, Лхагваренчин, намайг зодсон хүмүүс өрөөнөөс гараад Энхцэцэг үлдсэн. Бид хоёр ойр зуурын юм ярьсан. Энхцэцэгийн хэлж байгаагаар Гантөмөр өмнө нь гадуур хоносон талаар ярихдаа чамтай цуг байсан гэж хэлсэн. Чи манай дүүг уруу татаад яваад байдаг юм биш үү гэж хэлэхээр нь би үгүй шүү дээ, миний нэрийг бариад гадуур гарсан юм шиг байна лээ. Би уруу татсан зүйл байхгүй, би Гантөмөрийг дууддаггүй, өөрөө хүрээд ирсэн гэж хэлсэн. Энэ хооронд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй Энхцэцэг намайг зодсон дүүгийн хамт гараад явсан. 10-20 минутын дараа цагдаа нар орж ирсэн. Би тэр залуутай огт юм яриагүй, маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би тэр залууг өрөөнд орж ирж байхыг харсан, гэхдээ намайг өшиглөнө гэж бодоогүй. Би орон дээр сууж байсан. Миний баруун урд талд ойролцоогоор 2 алхам зайтай Очмаа, Лхагваренчин хоёр баганын хажууд зогсож байсан. Очмаа над руу дайрч давшлаад дууссан. Уур амьсгал намдсан байсан. Би Очмаатай зууралдаагүй зүгээр орон дээр сууж байсан. Гантулга гэх залуу миний хамар луу 1 удаа, уруул руу 1 удаа нийт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний нүүр лүү гараараа цохисон байх. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан үгийн зөрөөгүй өшиглөсөн үйлдлийг маш тод санаж байна. Миний хамар мурийсан, урууландаа 4 оёдол тавиулсан байхад нүүрэн лүүгээ ганц удаа алгадуулахад ийм гэмтэл үүсэхгүй шүү дээ. Миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн үйлдлийг би маш тод санаж байна. Аль хэдийн Очмаа бид хоёрын хэрүүл намжаад уур амьсгал зөөлрөөд ярилцах байдалтай намайг орон дээр сууж байхад Гантулга орж ирээд намайг зодсон. Би яагаад Очмаагийн гарын булчингийн дотор тал хөхөрсөн гэдгийг мэдэхгүй байна. Би түүнтэй зууралдаж байхдаа хөхрүүлсэн байж болох юм, гэхдээ мэдэхгүй байна. Гэмтэл согог судлалын төвд очоод уруул хэсэгт 4 оёдол хийлгэж, шүүх эмнэлгийн эмчээр хамрын муруйг тэгшлүүлсэн. 2020 оны 10 сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 сарын 3-ны өдрийг хүртэл Энэрэл эмнэлэгт 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Надаас нийт 398.000 төгрөгийн зарлага гарсан байна. Би гомдолтой байна. Хэрэг учрал болсон өдрийн маргааш нь би Өмнөговь аймаг Гурвантэс сум руу ажилдаа явах ёстой байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан болохоор явж чадаагүй. Эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 10 дугаар сард цалингүй болсон учир нэг сарын цалин болох 2.000.000 төгрөг, мөн эмчилгээний зардал 398.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх 18-20/,
Хохирогч Э.Очмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би өрөөнд ороод Ганбатын нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан бөгөөд тэрээр намайг зөрүүлж зүүн гарын булчингаас базаад миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад ор луу түлхээд унагаасан. Тэр үед манай дүү Гантулга орж ирж таараад манай эгчийг зоддог хэн бэ чи гэж хэлээд Гантулга Ганбатын нүүрэн тус газарт цохиж байгаа харагдсан. Дараа нь Ганбатын хамар, ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Хохирогч Э.Очмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн. ...Гантөмөр бол манай нөхөр, Ганбат бол манай нөхрийн нэг нутгийн багийн найз, Гантулга бол манай нөхрийн төрсөн дүү юм. Би нөхөр Гантөмөртэй 2010 онд танилцаад гэр бүл болсон. Дундаасаа 5 болон 1 настай 2 охинтой. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг. Ганбат бол эхнэр, хүүхэд байхгүй, ажил төрөл байхгүй, байнга манай нөхрийг уруу татаж архи уудаг. Өмнө нь буудалд 2-3 удаа манай нөхөртэй хамт архи ууж байгаад надад баригдаж байсан. Энэ байдлаас болоод би Ганбаттай таарамжгүй харьцаатай. 2020 оны 10 сарын 17-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би нөхөр, 2 охины хамт гэрээсээ гараад явж байтал Ганбат манай нөхөр лүү залгаад “тарвага шарж идье, хүрээд ирээч” гэхэд манай нөхөр “ажилтай байна, амжихгүй” гэсэн чинь Ганбат “чи эхнэр, хүүхэдтэйгээ явж байгаа юм уу” гэхэд манай нөхөр “тийм” гэж хариулсан чинь шууд утсаа тасалсан. Тэгээд дараа нь манай нөхөртэй утсаар яриад дуудсан юм байна лээ. Манай нөхөр Гантөмөр бид 3-ыг Шар хаданд айлд хүргэж өгчхөөд ажил руугаа явлаа гээд гарсан. Тэгээд би өдөр 12 цагийн үед утсаар ярихад манай нөхөр ажил дээрээ байсан. Миний бодлоор өдөр 15-16 цагийн үед Ганбаттай уулзсан байх. Гантөмөр намайг хүүхдүүдтэйгээ хамт Баянбүрд дээр хүрээд ир гэж хэлсэн болохоор нь би 16 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ аваад Баянбүрд дээр ирээд нөхөр Гантөмөр лүү утсаар залгахад утсаа авахгүй байсан бөгөөд би Ганбаттай хамт байгаа гэдгийг нь мэдээд түүний утас руу залгахад тэрээр утсаа аваад “яриулахгүй муу балай авгай минь, яриулахгүй гэвэл чи яах юм” гэж хэлсэн. Ганбат надтай утсаар иймэрхүү байдалтай байнга ярьдаг. Тэгээд би Гантөмөрийг хаана байгаа гэдгийг мэдэхгүй байсан болохоор хүүхдүүдтэйгээ гэр лүүгээ харьсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад найз Улаанаагийн 99681280 дугаар руу нь залгаад асуухад тэрээр “нөхөр чинь Баянбүрдийн Рич зочид буудлын 5 давхрын 503 тоотод байгаа шүү, очоод аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн ах Батзориг руу залгахад тэрээр “би машингүй байна“ гээд дүү Гантулга руу залгаж хэлсэн байсан. Гантулга тухайн үед ажил дээрээ байсан байна лээ. Би эгч Энхцэцэг рүү нь залгаад Гантөмөрийн байгаа газрыг хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ айлд орхиод ганцаараа Рич зочид буудалд ирэхэд Энхцэцэг ирчихсэн байсан. Бид хоёр хамт дотогш ороход хаалга нэлээн удаан нүдэж байж манай нөхөр Гантөмөр хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай хаалга онгойлгож өгсөн. Тэр үед Ганбат орон дээр хэвтэж байсан. Би өрөөнд ороод Ганбатын нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан бөгөөд тэрээр намайг зөрүүлж зүүн гарын булчингаас базаад миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад ор луу түлхээд унагаасан. Миний зүүн гарын булчингийн дотор тал хөхөрсөн байна. Нүүрэн тус газарт алгадахад тухайн үед хацарт халуу оргиж байсан боловч одоо зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Ш.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гантөмөрийн эд зүйлийг хурааж, цуглуулж байтал Гантулга орж ирээд Очмааг өмөөрч Ганбатыг цохих шиг болсон. Ямар ч байсан “миний эгчийг цохидог хэн бэ чи” гэж хэлж байсныг санаж байна...Тухайн үед Гантулга Ганбатын нүүр лүү цохисон байх. Учир нь хамраас нь цус гарчихсан байсан. Би яг цохиж байхыг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч Ш.Гантөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би согтоод тасарчихсан байсан. Маргааш өглөө нь гэрт сэрсэн. Болсон зүйлийн талаар өөрийн эхнэрээсээ сонссон...Гантулга дараа нь надад хэлэхдээ “намайг орж ирэхэд эгч Очмааг Ганбат нь алгадаад түлхэж байхад нь уур хүрээд нүүрэн тус газарт нь алгадсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч С.Лхагваренчин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орой би Ганбаттай хамт Рич зочид буудал ороод 1 шил Жак данелс виски, 1 шил Абсолют архи хувааж уугаад улмаар унтсан. Маргааш өдөр нь 17 цагийн үед сэрэхэд манай буудлын өрөөнд Ганбатын найз гэх 2 хүн ирчихсэн тэр 3 уулаа архи ууж байсан. Би дэлгүүр ороод 1 шил архи, ундаа аваад оруулж өгчхөөд буцаад хүнтэй уулзахаар гарсан Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад буцаад буудалд ирэхэд манай өрөөнд үл таних эмэгтэй хүмүүс ороод ирчихсэн Ганбатыг 1 эмэгтэй нь орноос босгоод нүүр ам руу нь алгадаад, цохиод байсан. Тухайн үед Ганбат нэлээн согтсон байдалтай яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй нь Ганбаттай урьд өмнө нь маргаантай байсан бололтой “чи миний амьдралыг сүйрүүлж байна” гэж хэлээд байсан. Би тэр үед тэр хоёрыг салгаж байтал гаднаас жижиг, туранхай залуу орж ирээд Ганбатыг учир зүггүй ална гээд зодоод байсан. Ганбатын нүүр лүү өшиглөөд, нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед би тэр залууг Ганбатаас салгасан. Буудлын өрөө дотроо 3 ширхэг ортой бөгөөд голын орон дээр Ганбат сууж байсан. Ганбаттай хамт архи ууж байсан 2 залуугийн нэг нь явчихсан байсан. Харин Ганбаттай хэрүүл хийгээд байсан эмэгтэйн нөхөр нь гэх залуу нэлээн согтчихсон бараг ухаангүй байсан. Түүнийг ар гэрийн хүмүүс нь өргөөд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
Гэрч Б.Сайханцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед 503 тоотод үйлчлүүлж байсан гэх хүмүүс бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Хаалга дотроосоо түгжээд хэт их дуу чимээ гаргасан зүйл байгаагүй. Хэрүүл маргаан хийсэн бол бусад өрөөнөөс эсвэл ямар нэгэн байдлаар би мэдэх байсан. Би одоо гаднаас хүмүүс орсон эсэх талаар санахгүй байна. Манай буудлын дүрэмд гаднаас хүмүүс орохгүй байх талаар үүрэгтэй байдаг. Хэрэв орох бол би хаашаа ямар зорилготой орох гэж байна гэж асууж лавлах ёстой...” гэх мэдүүлэг /хх 35/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Очмаагийн биед зүүн гарын бугалгад цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд базах, цохих, түлхэх, унагах зэрэг тухайн хэсэгт хүч үйлчилсэн улмаас үүснэ...” гэх мэдүүлэг /хх 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 12021 дугаар дүгнэлтэд: “...Б.Г ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, дээд, доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 39-40/,
Хохирогч Э.Очмаагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12846 дугаар дүгнэлтэд: “...Э.Очмаагийн биед /эд мөрийн баримтаар тооцож ирсэн гэрэл зурагт/ зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зураг авагдсан гэх өдрөөс өмнө 3-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 44-45/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58, 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 74/, шүүгдэгч Б.Г ад холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-62/, хохирогч Б.Г ын гэмтлийн байдлыг харуулсан зураг /хх 92-93/, хохирогч Б.Г ын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 94-97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд эгч Э.Очмаатай маргаж, түүнийг цохилоо гэх шалтгаанаар уурлаж хохирогч Б.Г ын нүүрэн тус газарт өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Э.Очмаатай түүний нөхрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаас болж марган улмаар түүний зүүн гараас барьж түлхэж унагаах үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Г ын “...Би хамт ажилладаг Лхагваренчиний хамт “Рич” нэртэй зочид буудалд өмнөх өдөр нь буюу 2020 оны 10 сарын 16-ны өдөр орсон байсан юм. 2020 оны 10 сарын 17-ны өдрийн 13 цагийн үед найз Бямбажав ирээд бид нар 0,750 литрийн 1 шил Эдэн нэртэй архи аваад хувааж уугаад дуусаж байхад найз Гантөмөр гаднаас орж ирсэн. Тэгээд Гантөмөр, Бямбажав хоёр хоол идэхээр гарсан бөгөөд буцаж орж ирэхдээ 1 шил 0,750 литрийн Эдэн нэртэй архи авчирсан бөгөөд тэр авчирсан архийг нь Бямбажав, Гантөмөр бид 3 хувааж уусан. Би тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд Бямбажав, Гантөмөр хоёр явахаар гарч байсан. Тэгээд би хэсэг унтаад сэрсэн чинь Гантөмөр яваагүй буцаад ороод ирсэн байсан. Тэгээд жоохон байж байтал орой 18-19 цагийн үед байсан санагдаж байна, яг тодорхой цагийг нь мэдэхгүй байна. Гантөмөрийн эхнэр Очмаа, Энхцэцэг хоёр орж ирсэн. Би тэд нарт хаалга тайлж өгөөгүй. Очмаа орж ирээд “чи нөхөр уруу татаад янхандлаа” гэж хэлээд намайг хаалганы хажуу талын захад байрлах орон дээр сууж байхад ирээд миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Эмэгтэй хүний алгадсан нь тийм ч их хүчтэй байгаагүй, надад бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэгээд Очмаа над руу орилж чарлаад дараад байхаар нь “би танай нөхөр Гантөмөрийг дуудсан биш дээ, яагаад над руу уурлаад байгаа юм бэ” гэхэд Очмаа “чи өглөө утсаар яриад байсан биз дээ” гэсэн. Би тэр өдрийн өглөө Гантөмөр лүү залгаад “тарваганы мах байна уу” гэж асуусан. Тэр үед Гантөмөр “эхнэртэйгээ хамт байна” гэж хэлсэн. Магадгүй намайг Гантөмөртэй утсаар ярихад уруу татсан, дуудсан гэж ойлгосон юм шиг байна гэж ойлгосон. Өмнө нь Гантөмөр надаас “барилгын бригадад хоолны мөнгө байхгүй байна, түр хугацаанд хоолны мөнгө 200.000 төгрөг зээлээч” гээд Рич зочид буудалд байхад ирээд надаас 200.000 төгрөг аваад зөрүүлж надад 1 шил архи авч өгөөд тэрийгээ уугаад тасраад унасан. Гантөмөр архи даадаггүй, амархан тасарчихдаг юм. Тэр үед Гантөмөрийн төрсөн өдөр болж байсан санагдаж байна. Түүний эхнэр Очмаа ирээд намайг нөхрийг нь уруу татсан гээд бас дайрч давшилж байсан удаа бий. Сүүлд дахин ирээд над руу дайраад байхаар нь би орон дээр сууж байгаад босоод Очмааг өөрөөсөө түлхсэн чинь Очмаа дахиад босож ирээд над руу хашхичаад дайраад алгадаад байсан. Би Очмааг өөрөөсөө холдуулаад босоод 2-3 удаа түлхсэн. Тэгээд цаана сандал дээр сууж байсан Гантөмөр босоод Очмаа руу согтуу ухаантай гараа явуулаад цохих гээд байгаа бололтой гараараа далайхад нь би Гантөмөрийг дарж аваад орон дээр унагасан. Энэ үед Очмаа “энэ та нарыг өмөөрч намайг зодож байсан” гэж хэлсэн. Гантөмөр тухайн үед нэлээн согтсон байсан болохоор энэ үйл явдлыг ч санахгүй байх. Тэгээд уур амьсгал арай намдаад би Энхцэцэгтэй ярилцаад би дуудаагүй гэх мэт үг сольж байхад Очмаа “би угаасаа чамайг харна, чи яасан их хүний нөхөр уруу татдаг юм бэ, би хүн дуудчихсан байгаа, та нар нэг бол наадхаа ав” гэж хэлж байтал хаалга онгорхой үед гаднаас нэг залуу орж ирээд 4-5 алхаад намайг орон дээр сууж байхад миний зүүн гар талаас хөлөөрөө миний нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед хэн гэдгийг нь мэдэхгүй нүүрээ дараад тонгойход тэр залуу хөлөөрөө дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Би “хэн бэ яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг алаад өгнө” гэж байсан. Би орноос босоод хажуу орон дээр суугаад шал руу цусаа гоожуулаад байж байтал тэд нарын хоорондоо ярьж байгааг сонсоход намайг өшиглөсөн залуу дүү нь гэдгийг мэдсэн. Намайг цусаа гоожуулаад доош тонгойж байхад хэн нэгэн тэр залуугийн үйлдлийг зогсоосон. Тэгээд тэд нар Очмаа, Гантөмөр, Лхагваренчин, намайг зодсон хүмүүс өрөөнөөс гараад Энхцэцэг үлдсэн. Бид хоёр ойр зуурын юм ярьсан. Энхцэцэгийн хэлж байгаагаар Гантөмөр өмнө нь гадуур хоносон талаар ярихдаа чамтай цуг байсан гэж хэлсэн. Чи манай дүүг уруу татаад яваад байдаг юм биш үү гэж хэлэхээр нь би үгүй шүү дээ, миний нэрийг бариад гадуур гарсан юм шиг байна лээ. Би уруу татсан зүйл байхгүй, би Гантөмөрийг дууддаггүй, өөрөө хүрээд ирсэн гэж хэлсэн. Энэ хооронд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй Энхцэцэг намайг зодсон дүүгийн хамт гараад явсан. 10-20 минутын дараа цагдаа нар орж ирсэн. Би тэр залуутай огт юм яриагүй, маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би тэр залууг өрөөнд орж ирж байхыг харсан, гэхдээ намайг өшиглөнө гэж бодоогүй. Би орон дээр сууж байсан. Миний баруун урд талд ойролцоогоор 2 алхам зайтай Очмаа, Лхагваренчин хоёр баганын хажууд зогсож байсан. Очмаа над руу дайрч давшлаад дууссан. Уур амьсгал намдсан байсан. Би Очмаатай зууралдаагүй зүгээр орон дээр сууж байсан. Гантулга гэх залуу миний хамар луу 1 удаа, уруул руу 1 удаа нийт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний нүүр лүү гараараа цохисон байх. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан үгийн зөрөөгүй өшиглөсөн үйлдлийг маш тод санаж байна. Миний хамар мурийсан, урууландаа 4 оёдол тавиулсан байхад нүүрэн лүүгээ ганц удаа алгадуулахад ийм гэмтэл үүсэхгүй шүү дээ. Миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн үйлдлийг би маш тод санаж байна. Аль хэдийн Очмаа бид хоёрын хэрүүл намжаад уур амьсгал зөөлрөөд ярилцах байдалтай намайг орон дээр сууж байхад Гантулга орж ирээд намайг зодсон. Би яагаад Очмаагийн гарын булчингийн дотор тал хөхөрсөн гэдгийг мэдэхгүй байна. Би түүнтэй зууралдаж байхдаа хөхрүүлсэн байж болох юм, гэхдээ мэдэхгүй байна. Гэмтэл согог судлалын төвд очоод уруул хэсэгт 4 оёдол хийлгэж, шүүх эмнэлгийн эмчээр хамрын муруйг тэгшлүүлсэн. 2020 оны 10 сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 сарын 3-ны өдрийг хүртэл Энэрэл эмнэлэгт 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Надаас нийт 398.000 төгрөгийн зарлага гарсан байна. Би гомдолтой байна. Хэрэг учрал болсон өдрийн маргааш нь би Өмнөговь аймаг Гурвантэс сум руу ажилдаа явах ёстой байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан болохоор явж чадаагүй. Эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 10 дугаар сард цалингүй болсон учир нэг сарын цалин болох 2.000.000 төгрөг, мөн эмчилгээний зардал 398.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх 18-20/, хохирогч Э.Очмаагийн гэрчээр өгсөн “...Би өрөөнд ороод Ганбатын нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан бөгөөд тэрээр намайг зөрүүлж зүүн гарын булчингаас базаад миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад ор луу түлхээд унагаасан. Тэр үед манай дүү Гантулга орж ирж таараад манай эгчийг зоддог хэн бэ чи гэж хэлээд Гантулга Ганбатын нүүрэн тус газарт цохиж байгаа харагдсан. Дараа нь Ганбатын хамар, ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/, хохирогч Э.Очмаагийн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн. ...Гантөмөр бол манай нөхөр, Ганбат бол манай нөхрийн нэг нутгийн багийн найз, Гантулга бол манай нөхрийн төрсөн дүү юм. Би нөхөр Гантөмөртэй 2010 онд танилцаад гэр бүл болсон. Дундаасаа 5 болон 1 настай 2 охинтой. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг. Ганбат бол эхнэр, хүүхэд байхгүй, ажил төрөл байхгүй, байнга манай нөхрийг уруу татаж архи уудаг. Өмнө нь буудалд 2-3 удаа манай нөхөртэй хамт архи ууж байгаад надад баригдаж байсан. Энэ байдлаас болоод би Ганбаттай таарамжгүй харьцаатай. 2020 оны 10 сарын 17-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би нөхөр, 2 охины хамт гэрээсээ гараад явж байтал Ганбат манай нөхөр лүү залгаад “тарвага шарж идье, хүрээд ирээч” гэхэд манай нөхөр “ажилтай байна, амжихгүй” гэсэн чинь Ганбат “чи эхнэр, хүүхэдтэйгээ явж байгаа юм уу” гэхэд манай нөхөр “тийм” гэж хариулсан чинь шууд утсаа тасалсан. Тэгээд дараа нь манай нөхөртэй утсаар яриад дуудсан юм байна лээ. Манай нөхөр Гантөмөр бид 3-ыг Шар хаданд айлд хүргэж өгчхөөд ажил руугаа явлаа гээд гарсан. Тэгээд би өдөр 12 цагийн үед утсаар ярихад манай нөхөр ажил дээрээ байсан. Миний бодлоор өдөр 15-16 цагийн үед Ганбаттай уулзсан байх. Гантөмөр намайг хүүхдүүдтэйгээ хамт Баянбүрд дээр хүрээд ир гэж хэлсэн болохоор нь би 16 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ аваад Баянбүрд дээр ирээд нөхөр Гантөмөр лүү утсаар залгахад утсаа авахгүй байсан бөгөөд би Ганбаттай хамт байгаа гэдгийг нь мэдээд түүний утас руу залгахад тэрээр утсаа аваад “яриулахгүй муу балай авгай минь, яриулахгүй гэвэл чи яах юм” гэж хэлсэн. Ганбат надтай утсаар иймэрхүү байдалтай байнга ярьдаг. Тэгээд би Гантөмөрийг хаана байгаа гэдгийг мэдэхгүй байсан болохоор хүүхдүүдтэйгээ гэр лүүгээ харьсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад найз Улаанаагийн 99681280 дугаар руу нь залгаад асуухад тэрээр “нөхөр чинь Баянбүрдийн Рич зочид буудлын 5 давхрын 503 тоотод байгаа шүү, очоод аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн ах Батзориг руу залгахад тэрээр “би машингүй байна“ гээд дүү Гантулга руу залгаж хэлсэн байсан. Гантулга тухайн үед ажил дээрээ байсан байна лээ. Би эгч Энхцэцэг рүү нь залгаад Гантөмөрийн байгаа газрыг хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ айлд орхиод ганцаараа Рич зочид буудалд ирэхэд Энхцэцэг ирчихсэн байсан. Бид хоёр хамт дотогш ороход хаалга нэлээн удаан нүдэж байж манай нөхөр Гантөмөр хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай хаалга онгойлгож өгсөн. Тэр үед Ганбат орон дээр хэвтэж байсан. Би өрөөнд ороод Ганбатын нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан бөгөөд тэрээр намайг зөрүүлж зүүн гарын булчингаас базаад миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад ор луу түлхээд унагаасан. Миний зүүн гарын булчингийн дотор тал хөхөрсөн байна. Нүүрэн тус газарт алгадахад тухайн үед хацарт халуу оргиж байсан боловч одоо зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх 22-23/, гэрч Ш.Энхцэцэгийн “...Гантөмөрийн эд зүйлийг хурааж, цуглуулж байтал Гантулга орж ирээд Очмааг өмөөрч Ганбатыг цохих шиг болсон. Ямар ч байсан “миний эгчийг цохидог хэн бэ чи” гэж хэлж байсныг санаж байна...Тухайн үед Гантулга Ганбатын нүүр лүү цохисон байх. Учир нь хамраас нь цус гарчихсан байсан. Би яг цохиж байхыг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Ш.Гантөмөрийн “...Би согтоод тасарчихсан байсан. Маргааш өглөө нь гэрт сэрсэн. Болсон зүйлийн талаар өөрийн эхнэрээсээ сонссон...Гантулга дараа нь надад хэлэхдээ “намайг орж ирэхэд эгч Очмааг Ганбат нь алгадаад түлхэж байхад нь уур хүрээд нүүрэн тус газарт нь алгадсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 32/, гэрч С.Лхагваренчиний “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орой би Ганбаттай хамт Рич зочид буудал ороод 1 шил Жак данелс виски, 1 шил Абсолют архи хувааж уугаад улмаар унтсан. Маргааш өдөр нь 17 цагийн үед сэрэхэд манай буудлын өрөөнд Ганбатын найз гэх 2 хүн ирчихсэн тэр 3 уулаа архи ууж байсан. Би дэлгүүр ороод 1 шил архи, ундаа аваад оруулж өгчхөөд буцаад хүнтэй уулзахаар гарсан Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад буцаад буудалд ирэхэд манай өрөөнд үл таних эмэгтэй хүмүүс ороод ирчихсэн Ганбатыг 1 эмэгтэй нь орноос босгоод нүүр ам руу нь алгадаад, цохиод байсан. Тухайн үед Ганбат нэлээн согтсон байдалтай яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй нь Ганбаттай урьд өмнө нь маргаантай байсан бололтой “чи миний амьдралыг сүйрүүлж байна” гэж хэлээд байсан. Би тэр үед тэр хоёрыг салгаж байтал гаднаас жижиг, туранхай залуу орж ирээд Ганбатыг учир зүггүй ална гээд зодоод байсан. Ганбатын нүүр лүү өшиглөөд, нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед би тэр залууг Ганбатаас салгасан. Буудлын өрөө дотроо 3 ширхэг ортой бөгөөд голын орон дээр Ганбат сууж байсан. Ганбаттай хамт архи ууж байсан 2 залуугийн нэг нь явчихсан байсан. Харин Ганбаттай хэрүүл хийгээд байсан эмэгтэйн нөхөр нь гэх залуу нэлээн согтчихсон бараг ухаангүй байсан. Түүнийг ар гэрийн хүмүүс нь өргөөд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/, гэрч Б.Сайханцэцэгийн “...Тухайн үед 503 тоотод үйлчлүүлж байсан гэх хүмүүс бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Хаалга дотроосоо түгжээд хэт их дуу чимээ гаргасан зүйл байгаагүй. Хэрүүл маргаан хийсэн бол бусад өрөөнөөс эсвэл ямар нэгэн байдлаар би мэдэх байсан. Би одоо гаднаас хүмүүс орсон эсэх талаар санахгүй байна. Манай буудлын дүрэмд гаднаас хүмүүс орохгүй байх талаар үүрэгтэй байдаг. Хэрэв орох бол би хаашаа ямар зорилготой орох гэж байна гэж асууж лавлах ёстой...” гэх мэдүүлэг /хх 35/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Э.Очмаагийн биед зүүн гарын бугалгад цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд базах, цохих, түлхэх, унагах зэрэг тухайн хэсэгт хүч үйлчилсэн улмаас үүснэ...” гэх мэдүүлэг /хх 36-37/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 12021 дугаар “...Б.Г ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, дээд, доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 39-40/, хохирогч Э.Очмаагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12846 дугаар “...Э.Очмаагийн биед /эд мөрийн баримтаар тооцож ирсэн гэрэл зурагт/ зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зураг авагдсан гэх өдрөөс өмнө 3-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 44-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г , Ш.Г нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Г , Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Очмаа нь “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт баримтаар нийт 278.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Г ас гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин хохирогч Б.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилнэ гэх боловч нотлох баримт хангалтгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Г , Ш.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Г ад 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Г д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч тус бүр хуульд заасан торгох ялыг ялгамжтай оногдуулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г , Ш.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Г , Ш.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Г , Ш.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тунгаа овгийн Ш.Г , Хөхморьт овгийн Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Г ад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г , Ш.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Г ас 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хорооллын 102 дугаар байр 6 тоотод оршин суух Хөхморьт овгийн Б.Г /РД: ОК84061110/-д олгож, хохирогч Б.Г нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г , Ш.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН