| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0042/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 88
2021 01 26 2021/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Төрөөгийн Бд холбогдох эрүүгийн 2011 01280 1103 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжны 711 тоотод оршин суух,
-урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 cap баривчлах ял шийтгүүлж байсан, Цорос овогт Төрөөгийн Б, /РД:ХЕ86070835/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжны 711 тоотод байх гэртээ согтуугаар эхнэр О.Эрдэнэцацралын найз Ч.Ууганцэцэгтэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, түүний толгой нүүр хэсэгт удаа дараа гараараа цохих унагааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв.
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 06-р сарын 24-ний өдөр манай найз сонгуулийн ажилд туслаад өгөөч гэхээр нь энэ тухайгаа өөрийн эхнэр О.Эрдэнэцацралд хэлсэн чинь хүний ажил чамд ямар хамаатай юм бэ гэж ууртай дургүйцсэн байдлаар хэлсэн. Тэгэхээр нь би хүн гуйж байгаа юм чинь туслахгүй бол болохгүй гээд эхнэрээсээ зөрөөд гэрээсээ гараад найзынхаа сонгуулийн ажилд туслахаар явсан. Манай найз штаб дээрээ байдаг бөгөөд би гадуур явж байгаад замд манай 10 жилийн нэг эмэгтэй найз маань гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах гэж байгаа талаар асуухад сонгуулиа өгөх гэж байна гэхээр нь би дөхүүлж өгөх санаатай суулгаад 17-н гудамжаар явж байгаад өөрийн эхнэр О.Эрдэнэцацрал, найз Ууганцэцэгтэйгээ явж байхад нь таарсан. Тэгтэл манай эхнэр над руу уурлаад машины хаалга онгойлгоод нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би эхнэрээ түлхээд машинаа асаагаад хөдлөөд явсан ба эргэж 30 гаруй минутын дараа гэртээ очоод эхнэртэйгээ учраа олоод сонгуулийн ажилдаа гарсан. Тэгээд 22:00 цагийн үед сонгуулийн ажил дуусаад гэртээ харих гэж байтал манай найз Баярмөнх над руу залгаад хаана байгаа юм бэ, танай эхнэр чинь гэртээ хоёр найзтайгаа архи ууж байна лээ шүү, гэрийн чинь энд байна гэхээр нь би гудамжиндаа очсон чинь Баярмөнх нэг шил архи авчихсан намайг хүлээж байсан. Тэгээд бид хоёр хамт манай гэрт ороход манай эхнэр болон түүний найз Ууганцэцэг, Баярцэцэг нар согтуу байсан ба бид нар Баярмөнхийн авч ирсэн архинаас задлаад дөнгөж ууж эхэлж байтал Ууганцэцэг намайг чи гадуур өөр эмэгтэй хүнтэй явалдаад, явсан гэх мэтийн зүйл яриад байхаар нь би маргалдсан чинь намайг алгадсан. Тэгэхээр нь би уурлаад Ууганцэцэгийг зайл гэж гэрээсээ хөөгөөд том өрөөндөө орсон чинь Ууганцэцэгийн гэрийн угаадастай хувинг өшиглөөд газар асгахаар нь уурлаад гараас нь угз татаж унагаагаад гэрээс чирч гаргасан. Тэгээд хувцсаа солиод эхнэрээ хайгаад гэрээсээ гарсан чинь Ууганцэцэг манай хашаанд байх аав ээжийн гэрт ороод орилоод намайг ховлоод байхаар нь би явж ороод чирч гаргах гэтэл газар унаад хажуудаа байсан саваар миний толгой руу нэг удаа цохихоор нь би уурандаа Ууганцэцэгийн нүүр рүү 2 удаа алгадсан....” гэх /хх-ийн 68-71х/,
Хохирогч Ч.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз О.Эрдэнэцацрал залгаад нөхөртэйгөө маргаад салах гээд хамаг юмаа баглачихсан байна, хүрч ирээд туслаач гэхээр нь 14 цагийн үед очсон. Тэгээд сонгуулиа өгөөд гадуур ажил амжуулж яваад орой нь О.Эрдэнэцацралынд Баярцэцэг бид хэд архи уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад Т.Б халамцуу орж ирээд эхнэр О.Эрдэнэцацралтай маргаад, намайг бас доромжлоод байсан. Тэгээд намайг цохиод авсан, хаана цохисныг нь санахгүй байна, тэгэхээр нь би хуванцар сав аваад мөр хэсэг рүү нь цохисон, бас 2 удаа алгадсан, тэгтэл Б намайг заамдаж аваад нэг гараараа миний нүүр нүд рүү цохиж эхэлсэн. Баяраа хориглож салгахаар нь би гараад Эрдэнэцацралыг хайгаад олдохгүй болохоор нь урд байшинд нь байдаг аавынд нь ороод аав ээжид нь танай хүүхэд намайг ийм болтол зодчихлоо, хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм гээд зогсож байтал Б, Баяраа нар орж ирээд Б чи миний ээжийн гэрт юу хийж байгаа юм гээд над руу дайраад дахин нүүр рүү олон удаа цохисон. Би зүгээр байж байгаад эрэгтэй хүнийг цохиж зодно гэж байхгүй шүү дээ. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 23-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7413 дугаартай дүгнэлтэд:
Ч.Ууганцэцэгийн биед хөмсөгт язарсан шарх, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 43-44х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 910 дугаартай дүгнэлтэд:
Ч.Ууганцэцэгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7413 дугаартай дүгнэлтэд дурдсанаас өөр шинээр илэрсэн гэмтэл тогтоогдсонгүй.
Ч.Ууганцэцэгийн биед тухайн үед хөмсөгт язарсан шарх, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учирсан,
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн,
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, Ч.Ууганцэцэгийн биед тухайн үед учирсан хөмсөгт язарсан шарх, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 56-59х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжны 711 тоотод байх гэртээ согтуугаар эхнэр О.Эрдэнэцацралын найз Ч.Ууганцэцэгтэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, түүний толгой нүүр хэсэгт удаа дараа гараараа цохих, унагааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Хохирогч Ч.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд “...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-н 25х/ гэх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлбөргүй гэж үзлээ.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, өөрийн хүсэлтийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цорос овогт Төрөөгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД