Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 105

 

  

                                                           

 

 

 

 

2021        02          02                                2021/ШЦТ/105

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,  

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Холхон овогт Довчингийн Гт холбогдох эрүүгийн 2011 01429 0006 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат хотхоны 122-5-54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд Октябрийн районы шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Холхон овогтой Довчингийн Г /РД:УБ74032514/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Гт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 04 цагийн эрчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат хотхоны 122 дугаар байрны орцонд хохирогч Б.Бат-Өршөөлийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч О.Анхзулын толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би согтуу байсан учраас миний буруу байсан мөн хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг хүмүүст 2,000,000 төгрөг өгсөн бөгөөд одоо үлдэгдэл мөнгөө надаас нэхээд байгаа 1,500,000 төгрөгийг нь өгөөд гомдол саналгүй болгож уг хэргийг шийдвэрлүүлмээр байна..." гэх /хх-ийн 39-40х/,

Хохирогч Б.Бат-Өршөөл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат хотхоны 122 дугаар байрны 5 дугаар орц 55 тоот гэртээ амарч байхад манай эхнэр Анхзул намайг сэрээхэд хөрш айлын 54 тоотод согтуу хүн агсам тавиад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм шиг орилж, хашхирах, хүүхдийн уйлах дуу чимээ гарсан. ...хаалгыг нь тогшиход 13-14 орчим насны 2 охин хүүхэд уйлсан байдалтай хаалга тайлж өгсөн. Би тэр 2 охиноос “яасан” гэж асуухад “аав, ээжийг зодоод байна, та туслаач” гэж хэлсэн. Би гэрт нь орж цаана байх өрөө рүү шагайхад эхнэрийнхээ дээр гарсан шалдан турсиктэй нөхөр үсдээд толгой руу нь 1-2 удаа тоос сорогчийн хоолой шиг зүйлээр цохисон. Тэр үед би нөхрийг нь очиж татаж босгоод араас нь 2 гарыг нь хамж тэврээд өрөөнөөс гаргаж коридорт гаргасан. Коридорт нөхрийг нь тэврээд зогсож байхад эхнэр нь нөхрөө өшиглөөд, гараараа цохиод байсан. ...би тэвэрч байсан хүнээ дэгээ тавьж газар унагаад дээр нь гар хөлийг нь хамаад сууж байснаар эхнэр нөхөр хоёрын гэр бүлийн маргаан дууссан. Би дээр нь дараад сууж байхад цагдаа орж ирсэн. Би тэр хүний дээрээс босож цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Цагдаа тэр хүний гарыг гавлаад эхнэрийг нь 103-т дуудлага өгөөд хүнээ аваад гэрээс нь гараад орцонд надтай зөрөх үед гэнэт огцом хөдөлж толгойгоороо миний хамар нүүр рүү эгц мөргөсөн. Миний хамраас маш их хэмжээний цус гарсан. Би гэмтлийн эмнэлэгт орж үзүүлэхэд хамар хугарсан, таславч бяцарсан гэсэн онош, зураг гарсан...” гэх /хх-ийн 16-18х/,

Хохирогч О.Анхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 03-04 цагийн орчим манай хөрш 54 тоот айлын цонхоор “аллаа болиоч ээ, ааваа болиоч ээ” гэсэн чимээ гараад орилцгоогоод мөн түүнчлэн хана цохиод дотроо түжигнээд байгаа мэт дуу чимээ гараад эхэлсэн. Манай нөхөр Бат-Өршөөл хөрш айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж бодоод 102-т дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа цагдаа нарыг ирэхээс өмнө манай нөхөр дээрх дуу чимээгээр коридорт гартал 54 тоот айлын хаалга онгорхой, хүүхдүүд нь уйлчихсан байдалтайгаар нөхөр рүү маань ирээд “ахаа туслаарай, ээжийг маань аав алах гээд байна” гэж хэлэхээр нь манай нөхөр хажуугийн айлын үүдэнд очсон ба би араас нь гарсан. Тэгтэл эхнэрийнх нь толгойноос цус гарчихсан, эхнэрийгээ зодож байгаа дүр зургийг тус айлын үүднээс харсан. Манай нөхөр тэр хоёрын маргааныг таслан зогсоохоор нөхрийнх нь араас барьж авсан. Тухайн үед эхнэр нь нөхрийгөө цохиод зууралдаад байсан ба манай нөхөр болиулах гээд эхнэрийг нь нөхрөөс нь холдуулах явцад нөхөр нь араас нь ирээд манай нөхөртэй зууралдаад эхэлсэн. Тэр үед би нөхрөөсөө тэр залууг холдуулах гээд очих үед миний толгой руу 2-3 удаа цохиод намайг жийж унагаасан. ...удалгүй 4 цагдаа нийлж байж өнөөх согтуу залууг аваад явах гэж байтал манай нөхрийг толгойгоороо нүүрэн тус газар нь 1 удаа маш хүчтэй мөргөсөн ба нөхрийн хамраас их цус гарч эхэлсэн....” гэх /хх-ийн 20-21х/,

Гэрч Б.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн дуудлагыг 04 цаг 36 минутад хүлээн авч ТЭС-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан өөрийн жолооч цагдаа Н.Идэрзолбоотой хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат хотхоны 122 дугаар байрны 54 тоотод очиход 2 давхрын коридорт 2 эрэгтэй хүн ноцолдож байсан. Идэрзолбоо 54 тоотын хагас шалдан байдалтай байсан эрэгтэй хүнийг хорьж байсан ба би 55 тоотын Бат-Өршөөл гэх хүнийг хорих байдалтай зогсож байсан. Тэгээд байж байтал миний хорьж байсан Бат-Өршөөл “чи эхнэрээ шөнөжин зовоолоо” гэж хэлээд гүйж очоод өшиглөсөн. Харин нөгөө талд зогсож байсан хагас шалдан эрэгтэй Идэрзолбоогийн хажуугаар дайрч Бат-Өршөөл гэх хүнийг 1 удаа цохисон. ...54 тоотын агсан тавьсан хагас шалдан эрэгтэйг гавлаад авч гарах хугацаанд тухайн эрэгтэй 55 тоотын Бат-Өршөөл гэх хүнийг толгойгоороо мөргөсөн...” гэх /хх-ийн 23х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8926 дугаартай дүгнэлтэд:

Б.Бат-Өршөөлийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зүүн өлмийд цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 30-31х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8927 дугаартай дүгнэлтэд:

О.Анхзулын биед дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөр, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 35-36х/

Хохирогч Б.Бат-Өршөөл, О.Анхзул нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 97х/,

Шүүгдэгч Д.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 98х/,

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 99х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Д.Гийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Гийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Холхон овогтой Довчингийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 2 дахь хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Гийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  П.АРИУНБОЛД