Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 137

 

.    

                                                           

 

 

 

 

    2021            2           26                                  2021/ШЦТ/137

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч С.Энхсаруул,

шүүгдэгч Б.Ш, Э.Э /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч С.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтангэрэл овогт Хүрэлтогоогийн Д, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин Боржигон овогт Энхбаатарын Э, Цэцэн сартуул овогт Басбишийн Ш нарт холбогдох эрүүгийн 1911 02452 1043 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 3/1-5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Алтангэрэл овгийн Хүрэлтогоогийн Д, /РД: ШЕ84121211/,

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын а-3 дугаар гудамжны 43 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Хатгин боржигон овгийн Энхбаатарын Э, /РД:НЭ85033179/,

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Төв аймаг, Баянчандмань сум, 1-р баг, Чандмань 3 хороо ханан 14 гудамж 4 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатр дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 195 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Цэцэн сартуул овгийн Басбишийн Ш, /РД: ИЮ86030411/,

 

/Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр,

Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан,

Шүүгдэгч Э.Э, Б.Ш нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 3011 салбар кодтой “АТМ” буюу бэлэн мөнгөний машины сейфний цоожны голыг өрөмдөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 45,876,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Э.Э, Б.Ш нар нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 3011 салбар кодтой “АТМ” буюу бэлэн мөнгөний машины сейф онгорхой, мөнгө ил байхад нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 4,690,000 төгрөгийг бүлэглэн завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь  

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгөний зарцуулалтыг гаргаж үзэхэд ээжийн байрны түрээсэнд 4,500,000 төгрөг, эмчилгээний зардалд 13,500,000 төгрөг, хашаа байшингаа засахад 4,000,000 төгрөг, хашааны гүйдэг хаалга 850,000 төгрөг хашаа байшинд засвар хийсэн Пүрэвням, Баяраа нарт 750,000 төгрөг, Глобал удирагч сургуульд эхнэрийн сургалтын төлбөр 2,100,000 төгрөг, цахилгааны төлбөрт 800,000 төгрөг, эхнэрийн эмчилгээнд 700,000 төгрөг, дүү Тайванд 2,850,000 төгрөг зээлсэн, дүү Зулцэцэгт 300,000 төгрөг зээлсэн, Наран-Эрдэнэд 200,000 төгрөг өгсөн. Эхнэрийн Япон улс руу явахад 2,500,000 төгрөгийг зарцуулсан, 5,500,000 төгрөгөөр мотоцикл авсан. Хадам ах Алтанбаганад 3,000,000 төгрөгөөр амьжиргаа цагаан машин авч өгсөн. Одоо тэр машин эвдэрхий манай хашаанд байгаа. Өөрийнхөө машины засвар үйлчилгээнд 260,000 төгрөг, 160,000 төгрөгөөр 4 ширхэг өвлийн дугуй, 115,000 төгрөгөөр аккумлятор авсан. Үлдэгдэл мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би өмнө мэдүүлэг өгөхдөө тооцоогүй байсан болохоор зарим нэг зүйлийг буруу хэлсэн байх ...” /1-р хх-ийн 117-118х/,

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр найз Шинэбаяртай уулзаад модны 2-т байдаг баараар ороод нэг шил архи, 10 орчим шил пиво уусан. 03 цагийн үед баарнаас гараад такси бариад зурагт руу гэр рүүгээ явсан. Надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор замдаа “АТМ” дээр зогсоорой гэж жолоочид хэлсэн. Тэгээд зурагтын шинэ эцэс дээр очоод “АТМ”-ын хажууд зогссон. Би машинаас буугаад АТМ дээр очиход ажиллахгүй хаалга үүд нь онгорхой байсан. Мөнгө авах гэж хаанаас нь авахыг мэдэхгүй хайж байтал газарт 2 хайрцаг байж байхаар нь сонирхоод тэр 2 хайрцгийг авч гараад таксиндаа суугаад явсан. Тэгээд хорооллын Бичил хаан банкны АТМ-ээс мөнгө аваад 10 дугаар хороололд очиж Шын гэрийн гадаа буусан. Шын гэрт ороод нөгөө 2 хайрцгаа задалж үзэхэд дотор нь 4,690,000 төгрөг байсан.  Мөнгийг хувааж аваад би гэр лүүгээ явсан...” /1-р хх-ийн 119-120х/,

Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз Этай уулзаад 2 хоног архи уусан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ны шөнө модны 2-т байдаг бааранд сууж байгаад гараад Эын гэр лүү явахаар такси бариад явсан. Таксинд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан болохоор таксины жолоочийг “ATM” орох хэрэгтэй байна гэхэд зурагтын эцэс дээр “ATM” байдаг гээд тэнд очсон. Би Эт өөрийн картаа өгөөд мөнгө аваад ир гээд буулгасан. Гэтэл Э жоохон байж байгаад гартаа 2 хар өнгийн хайрцаг барьчихсан орж ирээд “ATM” ажиллахгүй байна. Ар талын хаалга нь онгорхой дотор талд нь хэдэн хайрцаг байхаар нь хоёрыг нь аваад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би наадхаа буцаагаад хаяа гэхэд аваад явъя гээд машинд суусан. Тэндээсээ хөдлөөд бичилд байдаг ATM орчхоод гэрээс мөнгө авч өгөхөөр манай гэр лүү явсан. Би гэрээс мөнгө аваад таксины жолоочид өгөөд явуулсан. Бид хоёр манай гэрт ороод тухайн 2 хайрцгийг задалж үзэхэд дотор нэг хайрцгаас нь олон ширхэг 5,000 төгрөгийн дэвсгэрт, нөгөө хайрцагт 8,9 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт байсан. Бүх мөнгийг тоолж үзэхэд 4,690,000 төгрөг байсан. Бид хоёр мөнгийг хувааж авсан. Э гэр лүүгээ явлаа гээд гараад явсан...” /1-р хх-ийн 121-122х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

-Хэргийн газрын үзлэгийг гаднаас дотогш чиглэлд явуулахаар тогтож үзлэгийг явуулахад уг байшин 2м85*3м70 см харьцаатай цэнхэр өнгийн эмжээртэй байх бөгөөд уг байрыг тойруулж үзлэг хийхэд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй харин уг байрны ертөнцийн зүгээр хойд талд нь байх саарал өнгийн хаалга нээлттэй байх бөгөөд уг хаалганы түгжээ, цоожинд ямар нэг ил харагдах эвдрэл гэмтэлгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав уг хаалганы бариулын дотор талаас гарын мөр хоёр ширхгийг, гадна талаас нь 4 ширхэгийг “Сажа” гэх нэртэй хар өнгийн нунтгаар бэхжүүлэн авав. Уг хаалгаар дотогшоо орж цагийн зүүний дагуу үзлэгийг хийхэд уг байрны зүүн талд нь ямар нэг эд зүйлгүй урд талын хананд тогны залгуур байх бөгөөд уг залгуурыг салгасан байдалтай байв. Мөн уг хананы баруун урд талд уг байрны таазнаас авсан бололтой камерын төхөөрөмж суулгасан хавтан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг байрны ертөнцийн зүгээр баруун талд “ATM” буюу бэлэн мөнгөний машины 27см*1м60 см-ын харьцаатай мөнгө хадгалах зориулалт бүхий төмөр хайрцаг байх бөгөөд уг хэсэг нь хоёр тасалгаатай дээд талын тасалгаа нь түгжээтэй байх бөгөөд доод талын тасалгааны хаалга нээлттэй байх бөгөөд дуудлага өгсөн Төгсбаатарын хэлж байгаагаар уг тасалгааны дээд талын хайрцагт үлдэгдэл мөнгө ордог гэх бөгөөд уг хар хайрцгийн доод талын 20,000 мянга гэсэн бичиглэлтэй хар хайрцагтай хамт нааш нь татсан лац нь байхгүй болсон байдалтай харагдах бөгөөд түүний доод талд 1000 гэсэн бичиглэлтэй хар хайрцаг ямар нэг хөДгүй лацтайгаа байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн Төгсбаатарын хэлснээр 1000 гэсэн бичиглэлтэй хар хайрцгийн доод талд 5000, 10,000 мянга гэсэн бичиглэлтэй хар хайрцгууд байсан гэх бөгөөд алга болсон байна гэснийг 1, 2 гэсэн цифрээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Мөн уг бэлэн мөнгөний машины доод хэсгийн онгорхой хаалганы нүүрэн талд байсан цоожийг эвдсэн байх бөгөөд уг хаалганы дотор талаас нэг ширхэг гарын мөр, дээд талын түгжээтэй хэсгээс 2 ширхэг гарын мөр тус бүр бэхжүүлэн авав. Эд мөрийн баримтаар доод хэсгийн онгорхой байсан хаалгыг хураан авав, Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг байрны хойд талд буюу хаалганы хэсэгт “Сэнгүр” нэртэй бор шил, шар өнгийн цоожны гол байх бөгөөд уг пивоны шилэн дээрээс 3 ширхэг гарын мөрийг Сажа гэх нэртэй хар нутгаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авч Z гэсэн үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Цоожны голон дээрээс ямар нэг ул мөр илрээгүй. Мөн уг байрны дотор талд байх унтраалган дээрээс 1 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Төрийн банкны бэлэн мөнгөний машины инженер Базаррагчаа овогтой Сэнгэрагчаа /иг87103013/, мөн хураагч ажилтай Улаанхүү овогтой Батсүрэн / йп84092035/ нарыг байлцуулан уг бэлэн мөнгөний машины доод хэсгийн дээд талд нааш нь татсан байсан үлдэгдэл мөнгө ордог хайрцаг болон 20,000 мянга гэсэн бичиглэлтэй хайрцгийг татаж гарган үзлэг хийхэд 20,000 мянга гэсэн хайрцгийн ар тал задарсан байдалтай байх бөгөөд уг хайрцгийн ар талын задарсан хэсгээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авч уг хайрцгийг нээхэд 3 ширхэг 20,000 мянгатын /АН98496078, АН4055980, AD6504584/ гэсэн дугаартай дэвсгэрт байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. Мөн үлдэгдэл мөнгө ордог хайрцгийг нээхэд 57 ширхэг 20,000 мянгатын дэвсгэрт 5 ширхэг 10,000 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 5 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 1000 мянгатын дэвсгэрт мөн доор байсан лацтай 1000 гэсэн бичиглэлтэй хар хайрцгийн лацыг тус салбарын бэлэн мөнгөний машины инженер Базаррагчаа овогтой Сэнгэрагчаа /иг87103013/,-аар хөндүүлэн гарган ирж тоолоход 962 ширхэг байсныг хөндлөнгийн гэрч нарын хажууд тус салбарын мөнгө хураагч ажилтай Улаанхүү овогтой Батсүрэнд / йп84092035/ хүлээлгэн өгч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав /1-р хх-ийн 16-30х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө манай банкны Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын шинэ эцэс дээр байх бэлэн мөнгөний АТМ буюу бэлэн мөнгөний машины хаалгыг эвдэн хулгай орж 52,749,000 төгрөг хулгайд алдагдсан. АТМ-ны хамгийн дансны хуулганаас харахад хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 15-нд 10,000 төгрөгийн гүйлгээ хийгдээд 52,749,000 төгрөг үлдсэн байсан. 1000-20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд байсан. Мөнгөн дэвсгэртүүд тус бүр хэд хэдэн ширхэг байсан гэдгийг мэдэх боломжгүй...” гэх /1-р хх-ийн 89-90х/,

Иргэний нэхэмжлэгч С.Энхсаруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Номин Холдинг ХХК-ийн Эрх зүйн газрын хуулийн зөвлөхөөр 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд танай хэлтэс дээр шалгагдаж байгаа хэрэгт “Номин даатгал” ХХК-ийг төлөөлөгчөөр оролцохоор томилогдон ирсэн байна. Намайг “Номин даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхаланцогтын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-2/552 дугаартай албан бичгээр надад итгэмжлэл олгосон байгаа. Гэмт хэргийн улмаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын харилцагч “Төрийн банк” ХХК нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардаж материалаа ирүүлсэн. Манай компани Төрийн банктай 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулсан байдаг. Энэ даатгалын гэрээгээр Төрийн банканд байгаа тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл, аливаа эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох ерөнхий агуулгатай гэрээ байгаа. Төрийн банкнаас ирүүлсэн холбогдох материалын дагуу манай байгууллагын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд заасны дагуу 8,961,468 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байгаа. Энэ нь Төрийн банкны Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах 3011 гэсэн салбарын кодтой ATM бэлэн мөнгөний машинд учирсан эвдрэлийн нөхөн төлбөр байгаа юм. Ингэж нөхөн төлбөрийг олгосноор манай байгууллага нь Иргэний хуулийн 443.7 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйлд тус тус зааснаар нөхөн төлбөрийг барагдуулсан хэмжээгээр буруутай этгээдээс шаардах эрх нь Номин даатгал ХХК-нд шилжиж байгаа юм. Үүний дагуу тухайн бэлэн мөнгөний машинд эвдрэл гэмтэл гэм хор учруулсан буруутай этгээдээс дээрх нөхөн төлбөрийг шаардаж байна. Төрийн банкны ATM машинд учирсан гэмтлийг “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, Төрийн банк ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудаар тодорхойлогдож байгаа. Холбогдох бичиг баримтуудыг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн...” гэх /1-р хх-ийн 92-93х/,

Шинжээчийн 5824 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл цоожны гол нь эвдрэл гэмтэлгүй байна.
  2. Уг цоожны голд өөр түлхүүр таарч эргэх боломжтой.
  3. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан хоёр ширхэг түлхүүрийг хувилж олшруулсан эсэхийг тогтоох боломжгүй /1-р хх-ийн 230х/,

Гэрч Л.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр хоёр хүнийг суухаар нь “...Сайн байцгаана уу , хаана хүрэх вэ” гэсэн чинь “...Телевиз орно” гэсэн. Тэр хоёр залуугийн нэг нь арай л их согтсон нөгөөх нь нь арай бага зэрэг ухаантай байх шиг байсан. Миний машинд сууснаас хойш арай эрүүл байсан залуу нь “ ...Харья, харья, би унтмаар байна ш дээ, 3, 4 өдөр уулаа одоо боллоо ш дээ, харьж унтмаар байна ш дээ...” гээд байсан. Тэгсэн чинь нөгөө арай илүү согтсон байсан залуу нь гартаа шилтэй пиво барьчихсан байсан ба тэр нь “...За л даа, мэдэж байна ш дээ” гээд байсан. Тэгтэл арай эрүүл байсан залуу нь АТМ-аас мөнгө авна ш дээ, чамд виз байгаа ш дээ...” гээд байсан. Тэгсэн ээ надад хандаж “...Эгчээ АТМ-тай газар зогсоно шүү, картаас мөнгө авна шүү” гэхээр нь би өө энэ дээшээ чинь юу билээ, за за Телевизийн эцэст ATM байдаг билүү” гэж асуухад ’’...Телевизийн эцэст 1 байдаг ш дээ” гэж хэлсэн. Тэгж яваад Зурагтын шинэ эцэс дээр ирж зогссон. Тэгсэн чинь нэлээн согтуу байсан залуу нь машинаас буугаад ATM орно гээд явсан. Харин нөгөө залуу нь машинаас буугаагүй арын сандал дээр сууж байсан. Гэтэл машинаас буусан нэлээн согтуу байсан залуу 10 орчим минутын дараа 2 ширхэг дөрвөлжин хайрцагтай юм барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би “...Хүүе ээ наадах чинь юу вэ, юу болоод байна аа” гэж асуухад “...Ийм 2 юм байхаар нь аваад ирлээ ш дээ андаа” гэсэн. Би “...Та хоёр чинь юу болоод байна аа, хаанаас юу аваад ирэв ээ...” гэж дахиж асуухад ’’...Мэдэхгүй ээ нэг ийм 2 юм байхаар нь аваад гараад ирлээ” гээд байсан. Тэгтэл машинд сууж байсан эрүүл залуу нь “Андаа наадах чинь зүгээр л баримт хэвлэдэг цаас нь байна ш дээ...” Тэгэхээр нь би “...Одоо хаашаа явах юм бэ?” гэтэл “...ATM тай газар очиж мөнгийг чинь авч өгнө ш дээ...” гэсэн. Тэгэхээр нь би Телевизийн урд талын замаар, Эх нялхсын араар чигээрээ яваад Бичил хорооллын урд талын 24 цагийн Хаан банкны ATM дээр очсон... Хотхон руу дөнгөж ороод зогсоход арай эрүүл байсан залуу нь буугаад явсан. Араас машин ирээд байсан болохоор би урагшлаад машинаа эргүүлээд буцаад ороод зогсоход арай эрүүл байсан залуу нь буугаад явсан. Араас машин ирээд байсан болохоор би урагшлаад машинаа эргүүлээд буцаад иртэл нөгөө залуу гараад ирчихсэн байсан. Машинаас буугаад 5,10 минут л болсон байх. Тэр хооронд нөгөө арай их согтсон байсан найз нь машинд сууж л байсан. Нөгөө эрүүл байсан залуу нь ирээд “...Хэд гарсан бэ?” гэхээр нь “...11,000 гарсан байна” гэсэн чинь надад 2 ширхэг шинэвтэр 10,000 төгрөгийн дэвсгэрт өгөхөөр нь би “...Би наадахыг чинь задлахгүй ш дээ” гээд 1 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэртийг нь авсан. Тэр залуу надад мөнгө өгөх үед цаана нь гарт нь дандаа 10,000 төгрөгийн дэвсгэрт байгаа харагдсан. Миний бодлоор 100 гаруй мянган төгрөг байсан байх... “ гэх /1 хх-ийн 68-71х/,

 Гэрч Л.Бүтэдролоон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэг залуу нь буугаад ATM руу очоод буцаад хүрээд ирсэн. Тэгээд ирэхдээ 2 ширхэг хар өнгийн хуванцар хайрцаг барьчихсан ATM ажиллахгүй эвдэрчихсэн байна гэж хэлээд машинд суусан. Тэр үед Нарантуяа эгч наад хайрцгаа АТМ-ны нь хажууд аваачаад тавьчих, машин камерт орчихлоо гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу “...Үгүй, энэ хайрцгийг авч явна“ гээд хаяагүй...” гэх /1 хх-ийн 72-73х/,

Гэрч У.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөр мөнгө хураагчийн гарах ээлжид гарч байсан. Сүүлд Дий гарах өдөр оронд нь гарсан. Тэр өдөр Д ажилдаа архи уусан байдалтай ирсэн ба гарч чадахгүй байна. Миний оронд гараад өгөөч 50,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Д ааш зангийн хувьд даруухан залуу, өндөр нуруутай махлагдуу биетэй. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би Дтэй хамт ажиллаад 4 жил болж байна...” гэх /хх-ийн 33-34х/,

Гэрч М.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Төрийн банкны Мэдээллийн аюулгүй байдлын албаны менежерээр 2018 оны 02 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд ажлын чиглэл маань Төрийн банкны мэдээллийн болон физик аюулгүй байдал буюу гаднын хакер халдлага, мэдээллийн системийн доголдол, банк, түүний АТМ-үүдийн мэдээллийн болон биет аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба юм. Энэ хулгай орсон гэх ATM нь Зурагтын эцэст байрладаг бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 9 сарын 15-ны өдрийн өглөөний 8 цагийн үед манай банкны 1800-1881 дугаарын лавлах дугаарт тус АТМ-ын байрны хаалга онгорхой байна гэж хажуугийн дэлгүүрийн хүн мэдэгдсэн байсан. Тэгээд тус дуудлага, мэдээллийн дагуу манай мөнгө цэнэглэлтийн 4 хүнтэй баг 10 цагийн үед очиж шалгахад хулгай орсон байдалтай байна гэж надад 11 цаг 30 минутын үед мэдэгдсэн. Ингээд би өөрөө 13 цагийн үед хэргийн газар дээр очиж шалгахад тус АТМ-ын байрны гадна хаалга онгорхой, ямар нэгэн эвдэгдсэн ул мөр үгүй байсан. Дотогш орж үзэхэд хяналтын камерыг салгасан, ATM төхөөрөмжийн дамар түгжээний гол хэсэгт өрөмдөж цоолоод цоожийг эвдэлж сейфийг онгойлгосон байдалтай байсан юм. Ямар ч байсан намайг ирэхэд цагдаагийн байгууллагын ажилтнууд ирчихсэн үзлэг хийж байсан юм. Ингээд би инженер Золбаярт үүрэг чиглэл өгч тус АТМ-ын байрны дотор талын хяналтын камерын Видео бичигч /DVR/ төхөөрөмжийг авхуулж бичлэгийг шалгуулж үзэхэд 2019 оны 9 сарын 11-ний өдрөөс хойш ямар ч бичлэг хийгдээгүй байсан. Манай банкны зүгээс Воком ХХК нь манайхтай гэрээ байгуулж манай АТМ-үүдийн дотор талын хяналтын камерыг шинэчлэн суурилуулсан юм. Тухайн үед тэднийх суурилуулж өгөөд. Манай компаний ажилтан Энх-Амгалан түүнийг нь хариуцан хүлээн авсан юм. Тэгэхээр тус камерыг анх холбохдоо тохиргоог буруу хийж, манай ажилтан дутуу шалгаж авснаас болж 9 сарын 11-ний өдрөөс хойш бичлэг хийгдээгүй болов уу? гэж бодож байна. Тухайн АТМ-үүдийн аюулгүй байдлыг нутаг дэвсгэрийнх нь банкны салбарууд хариуцдаг юм. Энэ АТМ-ийн хувьд Баянхошуу тооцооны касс үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нь хариуцдаг, тус АТМ-ын байрны хаалганы түлхүүр нь 2 хувь байдаг, нэг хувь нь Карт ATM цахим банкны үйл ажиллагааны хэлтсийн ATM хариуцсан инженерүүдэд байдаг юм. Нийт 5-6 тооны инженер байгаа тэд нар өдөр өдөртөө хуваарийн дагуу түлхүүрийг авч яван АТМ-ын бэлэн мөнгөний цэнэглэлтийг хийдэг юм. Харин нөгөө хувь нь Баянхошуу тооцооны төвийн ахлах теллерт байдаг. Тэр нь иргэдийн карт хураагдсан тохиолдолд очиж авдаг юм. Тэр ахлах теллер нь АТМ-ын сейфийг онгойлгох кодыг мэдэхгүй. Харин бэлэн мөнгөний цэнэглэлт хийдэг инженерүүд кодыг мэднэ, тэднээс өөр хүн кодыг мэдэхгүй. дунджаар 2-3 хоногийн давтамжтайгаар мөнгөний цэнэглэлт хийдэг юм. Манай алба нь АТМ-ын аюулгүй байдлыг 24 цагаар операторууд зайнаас хяналтын камераар хянаж байдаг бөгөөд энэ АТМ-ын хувьд хяналтын камерын шинэчлэлээ хийгээд манай банкны Карт ATM цахим банкны үйл ажиллагааны хэлтсээс бидэнд хяналтын камерыг хүлээлгэн өгөөгүй байсан болохоор бид тухайн АТМ-ын аюулгүй байдлыг зайнаас хянах боломжгүй байсан юм. Энэ АТМ-ын хувьд дохиолол, харуул хамгаалалт гэх зүйл байхгүй...” гэх /1-р хх-ийн 35-36х/,

Гэрч Б.Сэнгэрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би өнөөдөр ээлжтэй байж таараад өглөө 09 цаг 20 минутад ажил дээрээ ирээд засварын мэдээгээ жолооч, хамгаалагч мөнгө хураагч нарын хамт гарсан. Эхлээд Гаалийн ерөнхий газар, 100 айлын Атлас, 32-ийн тойргийн Бүрд худалдааны төв, Нарануул 2, Хүчит шонхор зэрэг газруудын бэлэн мөнгөний машинууд болохгүй байна гэсэн мэдээллийн дагуу 5 дахь бэлэн мөнгөний машин дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо зурагтын шинэ эцэс дээр байрлах АТМ дээр ирэхэд гадна хаалга онгорхой, мөнгө байдаг сейфний хаалга онгорхой байсан. Надтай хамт явж байсан Төмөрбаатар гэх хамгаалагч залуу дуудлага өгсөн. Өөр ямар нэг болсон зүйлгүй...” гэх /1-р хх-ийн 39х/,  

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  /1хх-ийн 147-166х/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-х хх-ийн 129-131х/,

Ашидбилгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангийн хураангуй /1-р хх-ийн 100-103х/,

Номин даатгал техник тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ /1-р хх-ийн 104-108х/,

Хатгин боржигон Овогтой Энхбаатарын Эын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14х/,   

Цэцэнсартуул овгийн Басбишийн Шинэбаярын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 15х/,

Алтангэрэл овгийн Хүрэлтогоогийн Дий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 16х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 3011 салбар кодтой АТМ буюу бэлэн мөнгөний машины сейфний цоожны голыг өрөмдөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 45,876,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Э.Э, Б.Ш нар нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 3011 салбар кодтой АТМ-ны сейф онгорхой мөнгө ил байхад нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 4,690,000 төгрөгийг бүлэглэн завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д, Э.Э, Б.Ш нар нь гэм буруугийн талаар, шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э, Б.Ш нар нь 4,690,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Х.Дөөс нийт 54,851,468 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, Улсын бүртгэлийн 9016001018 дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банканд 45,890,000 төгрөг,

 иргэний нэхэмжлэгч Улсын бүртгэлийн 9017001010 дугаартай, 2679698 регистрийн дугаартай “Номин Даатгал” ХХК-д 8,961,468 төгрөгийг тус тус олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Х.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Э.Э, Б.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э, Б.Ш нарын энэ хэрэгт цагдан хоригдсон тус бүр 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж биелүүлэх торгох ялын хэмжээг нийт 670,000 төгрөгөөр тус тус тогтоов.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               

 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хатгин боржигон овгийн Энхбаатарын Э, Цэцэн сартуул овгийн Басбишийн Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг,

 шүүгдэгч Алтангэрэл овгийн Хүрэлтогоогийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Алтангэрэл овогтой Хүрэлтогоогийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Хатгин боржигон овгийн Энхбаатарын Э, Цэцэн сартуул овгийн Басбишийн Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э, Б.Ш нарын цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, биелүүлэх торгох ялыг нийт 670,000 төгрөгөөр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Б.Ш нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 6. Шүүгдэгч Э.Э, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дөөс нийт 54,851,468 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, Улсын бүртгэлийн 9016001018 дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банканд 45,890,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Улсын бүртгэлийн 9017001010 дугаартай, 2679698 регистрийн дугаартай “Номин Даатгал” ХХК-д 8,961,468 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Э, Б.Ш нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Б.Ш нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД