| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0097/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 143
2021 03 02 2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харваач овогт Нэргүйгийн Бд холбогдох эрүүгийн 2111 00000 0020 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны 615 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжны 265а тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харваач овогт Нэргүйгийн Б, /РД:ХВ84090718/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжны 265а тоотод хардалтын улмаас Б.Очирбатын гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би Очирбатыг бос гэхэд босохгүй байсан. Цээжнээс доош хөнжлөө нөмөрсөн байдалтай байхаар нь айлгах сэдэлтэй гуя хэсэгт нь хатгасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв ... ”
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөөнөөс эхлэн Даариймаа Очирбат бид гурав манай гэрт пиво ууж эхэлсэн. Очирбат түрүүлээд согтож унтсан бөгөөд орой 23 цагийн орчим манай Баяраа гэх найз ирж надтай уулзангаа пивоноос ууж байгаад шөнө 02 цагийн үед гэр рүүгээ харихаар болоод би түүнийг гаргаж өгч таксинд суулгачхаад 5-10 орчим минутын дараа гэртээ эргээд ортол том өрөөний хойд хойморт зассан матраас дээр Даариймаа Очирбат нар хувцсаа хагас тайлсан байдалтай Даариймаагийн дээр Очирбат гараад хэвтэж байсан. Би уур хүрээд Очирбат руу явж очтол Даариймаа босож ирээд намайг хориглоод байхаар нь Даариймааг түлхэж холдуулаад Очирбат дээр очоод босгох гэтэл Очирбат матраасны хажууд шалан дээр зассан гудас дэвсгэр дээр хэвтээд байхаар нь би уурандаа хажуу ширээн дээрээс мах идэж байсан хүрэн иштэй хутга аваад дээгүүрээ хөнжил нөмөрсөн байсан Очирбатын бөгсөн бие орчим нь хутгаар нэг удаа хатгасан чинь Очирбат хөнжлөө хуулж босож ирэх үед түүний баруун гуяны орчмоос цус гарч эхэлсэн. ...Очирбат уг асуудлаас хойш надтай хамт манай гэрт байсан бөгөөд энэ хугацаанд би антибиотик болон бусад эм тариа, цэвэрлэх болон боолт хийх эд зүйлийг нь авч өгөөд шархыг нь янзалж боож өгч байсан. Өөрөөр надаас Очирбат хохирол нэхэмжлээгүй болохоор төлж барагдуулсан зүйл байхгүй.” гэх /хх-ийн 48-49х/,
Хохирогч Б.Очирбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз Бын гэрт нь Б болон түүний найз Даариймаа гэх эмэгтэйтэй хамт архи ууж байсан юм. Би сүүлийн хэдэн өдөр Бын гэрт хамт амьдарч байгаа бөгөөд Бын гэрт Даариймаа гэх эмэгтэй мөн хамт байгаад байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөөнөөс хойш бид 3 пиво ууж эхэлсэн. Би өмнөх өдөр нь мөн пиво уусан байсан болохоор нэг мэдсэн чинь ухаангүй согтсон байсан. Нэг мэдсэн чинь Б намайг Даариймаа гэх эмэгтэйтэй хардаад маргалдаж байгаад миний гуя тус газар хутгаар нэг хутгалсан. Тухайн үед миний гуянаас цус гараад Даариймаа, Б нар цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор болсон асуудлыг бүрэн сайн санахгүй байгаа юм. ...Миний хөл зүгээр болсон. Одоо бага car ажил хийгээд явж байгаа бөгөөд Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болохоор гомдол, санал байхгүй. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 19-20х/,
Гэрч Б.Даариймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэрээс гараад явсан ба Очирбаттай ярилцаад сууж байхад хашааны хаалга дуугарсан. Тэгэхээр нь би Очирбатыг “хувцсаа тайлаад миний дээр гараад хэвт, би хариугаа авах гэсэн юм” гэж хэлээд Очирбат миний дээр гарах үед Н.Б гаднаас орж ирээд Очирбат бид хоёрыг зодсон. Тэгээд Очирбат болсон зүйлийн талаар хэлэх гэхэд Б гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд над луу дайрсан. Тэр үед Очирбат эмэгтэй хүнийг болиоч гэтэл Н.Б Очирбатын гуя луу хутгаараа нэг удаа дүрсэн..., ...Очирбат луу дайрч байхдаа миний толгой, нүүр хэсэгт гар болон өвдгөөрөө санамсаргүй шүргээд өнгөрсөн. ...Миний биед тухайн үед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй учраас шүүх эмнэлэгт болон эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй ” гэх /хх-ийн 25х28х/
Шинжээч эмч О.Болороогийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 171 дугаартай дүгнэлтэд:
Б.Очирбатын биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх-ийн 35-36х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11х/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14х/,
Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Быг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжны 265а тоотод хардалтын улмаас Б.Очирбатын гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 22.5 см, ажлын хэсгийн урт 12 см урт хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, дээж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харваач овогт Нэргүйгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 22.5 см, ажлын хэсгийн урт 12 см урт хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, дээж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД