Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 144

 

   

                                                           

 

 

 

   

2021        03          02                                2021/ШЦТ/144

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Батгэрэл,  

шүүгдэгч С.Т /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Сандагдоржийн Тд холбогдох эрүүгийн 2005 01471 1174 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, 9-р баг, 4-р хороолол, 7-р байр, 118 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхон 22-р байр 88 тоотод суух гэх,

урьд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, баривчлагдсан 02 хоногийн 01 хоногийг нийтэд тусгай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 16 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож үлдэх 224 цагийн ялыг биечлэн эдлүүлэх, Монгол овогт Сандагдоржийн Т, /РД: ТИ80030979/,

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Т нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны 22 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч Б. Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 14,300,000 төгрөгийн үнэ бүхий 69-39 УБЧ улсын дугаартай хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “түр өгч байгаач, хүнд юм хүргэж өгөөд ирье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Алтансүхт 69-39 УБЧ улсын дугаартай, хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “миний машин байгаа юм барьцаалаад мөнгө зээлчих, цагаан сарын дараа өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 1,700,000 төгрөгийг Хаан банкны 5020810313 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдэж бусдад нийт 16,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би залилах гэмт хэрэг үйлдээгүй. Энэ гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг хугацаанд би Мөнх-Эрдэнээс тээврийн хэрэгслийг нь хэлээд авсан. Харин эргүүлэн өгөхдөө тохирсон хугацаанаасаа оройтуулж өгсөн. Би залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна...”  гэх

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1-р хороо, 22-88 тоот гэрт Мөнх-Эрдэнэ манайд ирчихсэн байсан ба машиныг нь гуйгаад гадагшаа гарч ажил хөөцөлдөөд ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд “69-39 УБЧ” дугаартай тээврийн хэрэгслийг нь унаж яваад Алтансүх гэх “Тэди” гар утасны төв дээр утас зардаг хүн дээр очоод 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Үүнээс хойш Мөнх-Эрдэнэ над руу залгаад машинаа авъя гээд байхаар нь учраа хэлээд найз нь мөнгөний хэрэг гарчихаад байхаар нь чиний машиныг Алтансүх гэх хүнд мөнгөний барьцаанд тавьчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би Алтансүхээс 1,500,000 төгрөг дараа нь нэмээд 200,000 төгрөг нийт 1,700,000 төгрөг авсан. Мөнх-Эрдэний машиныг авч өгөх гэсэн боловч надад мөнгөний боломж гарахгүй байсаар өдийг хүрчихлээ. Одоогоор Мөнх-Эрдэнэ Алтансүхэд 500,000 төгрөг төлөөд өөрийн эзэмшлийн машинаа буцаагаад Алтансүхээс авчихсан байгаа. Алтансүхэд авсан мөнгөнөөсөө одоогоор эргүүлэн өгсөн зүйл байхгүй, удахгүй бүрэн төлж Алтансүхийг хохиролгүй болгоно. Алтансүхэд манай найзын машин байгаа юм, зөвшөөрөл авчихсан байгаа гэж хэлээд 1,700,000 төгрөг авч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хэрэгт холбогдохгүй...” гэх /хх-ийн 54-57х/ ,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Тын гэрт нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр орой 19 цаг өнгөрч байхад ...ажил ярих гэж очсон. Гэрт нь очоод байж байсан чинь Т надад хандан “машинаа надад түр өгч байгаач, ойрхон гарчхаад хүнд юм хүргэж өгөөд ирье” гэхээр нь тухайн үед би юм бодолгүй машинаа өгөөд явуулсан. Миний машиныг 19-ний өдөр 20 цаг өнгөрч байхад аваад явсан ба Тыг гэрээсээ гараад явсны дараа 2-3 цагийн дараа ирэхгүй болохоор нь түүний гар утас болох 95152130 дугаар руу өөрийн 99057647 дугаараас олон удаа залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа Таас машинаа авъя гэсэн чинь өгнө байж бай гээд янз бүрийн шалтаг хэлээд байхаар нь яг яасан талаараа хэл гэсэн чинь мөнгөний яаралтай хэрэг гараад барьцаанд тавиад тэр чигт нь хураалгачихлаа гэж хэлсэн. Ингээд би түүнд машинаа өгч явуулсан биш өөрөө машингүй болсон. Би тухайн үед машинаа нэхэх болгонд жаахан хүлээж бай өнөөдөр маргааш гээд яг одоо зохицуулна, би яг одоо банкин дээр зогсож байна гээд худлаа хэлээд байсан. Т үнэнээ хэлэхдээ мөнгөний яаралтай хэрэг гараад 1,500,000 төгрөгт барьцаанд тавьсан гэж хэлсэн. Миний машин 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, 2019 онд хүнээс 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан би тэр үнээр нь нэхэмжилнэ. Би машинаа яаралтай олж авмаар байна...” гэх /хх-ийн 26-27х/,

Гэрч М.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны цагаан сарын өмнө Мөнх-Эрдэнэ, Т бид нар Төгсөөгийн гэр болох Баянгол дүүргийн 3-р хороо, Алтай хотхоны гэрт байж байсан чинь Т Мөнх-Эрдэнэд хандан “түлхүүрээ өгчих, Меркури орж эгч дээрээ оччихоод ирье” гэж хэлээд Мөнх-Эрдэний “Митсубиши Делика” машиныг нь гуйгаад аваад явсан. Тухайн үед би яг хажууд нь сонсоод байж байсан. Машиныг нь авч явсан оройдоо ирээгүй, би гэрт нь 3 хоноход ирээгүй алга болсон. Дараа нь Ттай утсаар ярихад машиныг нь тавиад тоглочихсон гэж хэлсэн... ” гэх /хх-ийн 35х/,

Дамно” ХХК-ны Авто машин техникийн үнэлгээний тайланд /үнэлгээгээр тогтоогдсон дүн 14,300,000 төгрөг/ гэх /хх-ийн 40х/,

Хохирогч Л.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Тыг сайн танихгүй, харин найз Чулуунбаатар намайг Ттай танилцуулсан. 2020 оны 02 сарын эхээр Т өөрийн эхнэр гээд нэг хүүхний хамт ирээд “машин барьцаанд аваад оронд нь хэдэн төгрөг зээлээч” гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь “1,500,000 төгрөг зээлчих, цагаан сарын дараа өгнө” гээд өдөржин гуйсан. Тэгэхээр нь би итгээд цагаан сарын дараа буцаагаад өгөх ом байна гэж бодоод өөрт байсан 1,500,000 төгрөгийг Тын хэлсэн 5020810313 гэсэн Хаан банкны данс руу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. Мөн тэр өдрөө дахин 200,000 төгрөг нэмээд өгөөч гэхээр нь би өөрийн бөгжөө ломбарданд 200,000 төгрөгөөр тавиад дээрх данс руу хийсэн. Ингээд надаас мөнгө авахдаа “Митсубиши Делика” маркийн 69-39 УБЧ улсын дугаартай машиныг надад үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш дахин уулзаагүй, утсаа авахгүй алга болсон. Цагаан сараас хойш 1 удаа ирээд машин дотор байсан юмнуудаа ачаад аваад явсан. Түүнээс хойш сураггүй алга болсон. Т надаас 1,700,000 төгрөг аваад 2,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Би 1 ч төгрөг аваагүй, харин машины эзэн Мөнх-Эрдэнэ гэдэг залуу надад 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн ба би түүнд машиныг нь өгсөн. Би үлдсэн 1,200,000 төгрөгөө Таас нэхэмжилнэ. Намайг хуурч миний мөнгийг авсан би маш их гомдолтой байна. Т цагаан cap болох гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Т нь миний машин байгаа юм, өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй байгаа гэсэн ба “Тэди” төвийн 3 давхрын АТМ-ээс мөнгө шилжүүлэн авсан” гэх /хх-ийн 31-32х/,

Хохирогч Л.Алтансүхийн Хаан банкны 5019057687 дугаарын дансны хуулга /2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зарлага 1,500,000 төгрөг/ гэх /хх-ийн 22х/,

 “Тайгын Булаг Кредит” ХХК-ны барьцаат зээлийн 350020231 дугаартай гэрээ /хх-ийн 23х/,

69-39 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-18х/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46-47х/,

Баривчилсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66х/,

Шүүгдэгч С.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81-82х/,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 89-92х/,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан Төв аймгийн Прокурорын газар прокурорын эсэргүүцэл /хх-ийн 128х/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн Баянгол Дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн албан тоотод:

Баянгол дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Сандагдорж овогтой Т нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар 8 цаг ажил хийж үлдэгдэл 216 цагийн ажлыг хэрэгжүүлээгүй байна... гэх /хх-ийн 100х/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 95х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Т нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны 22  дугаар байрны гадна зогсоолоос хохирогч Б. Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 14,300,000 төгрөгийн үнэ бүхий 69-39 УБЧ улсын дугаартай хар өнгийн “Митсубиши Делика" маркийн автомашиныг “түр өгч байгаач, хүнд юм хүргэж өгөөд ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан,

мөн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Алтансүхт 69-39 УБЧ улсын дугаартай, хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “миний машин байгаа юм барьцаалаад мөнгө зээлчих, цагаан сарын дараа өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 1,700,000 төгрөгийг Хаан банкны 5020810313 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Т нь гэм буруугийн талаар, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэл бичгээр гаргасан болохыг дурдаж байна.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлбөрөө барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоол болох Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,600,000 төгрөгөөр торгох,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон хасаж биечлэн биелүүлэх торгох ялыг 2,570,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсан болно.

  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Шүүгдэгч Монгол овогт Сандагдоржийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тд 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,600,000 төгрөгөөр торгож,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон хасаж биечлэн биелүүлэх торгох ялыг 2,570,000 төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                     П.АРИУНБОЛД