| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/139 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/139
2021 03 01 2021/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Пүрэвдагва,
Шинжээч А.Батбаяр /онлайнаар/,
Гэрч Б.Оюунгэрэл,
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх,
Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Соронзонболд,
Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, Э.Д, Т.С, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2002005390328 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 24-р байр 302 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Голомт банк ХХК-нд иргэдийн теллер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр хороолол 1-р байр 290 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 9Б байрны 52 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр хороолол, 1-р байр 247 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Т нь Т.С, Э.Д, Г.Г нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан,
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд 01-37 УНЦ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор 2,4639 грамм шавар гэх нэршилтэй дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Т.С нь А.Т, Э.Д, Г.Г нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан,
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд 01-37 УНЦ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор 2,4639 грамм шавар гэх нэршилтэй дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.Д нь Т.С, А.Т, Г.Г нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан,
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд 01-37 УНЦ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор 2,4639 грамм шавар гэх нэршилтэй дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Г.Г нь Т.С, Э.Д, А.Т нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон,
Мөн А.Т, Э.Д, Т.С нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд 01-37 УНЦ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор 2,4639 грамм шавар гэх нэршилтэй дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Санчиртай уулзах гэж байрных нь гадаа Дөлгөөн бид 2 очсон. Тэгэхэд Гантүвшин гарч ирж Дөлгөөнд утсан дээрээ газрын зураг харуулсан. Дөлгөөн надад “шатахууныг нь хийж өгье, Дархан руу явчихаад ирье” гэж хэлсэн. Санчир ирээд бид 3 Дархан руу яваад бардок хэмээх газар очсон. Явж байх хугацаанд Санчир машины ард унтаж байсан. Дөлгөөн, Гантүвшин хоёр утсаар холбогдож байсан. “Бардок гэх газрын уурхай руу салсан зам байгаа, тийшээ эргээд яв” гэж Дөлгөөнд зааж өгөөд тэрний зам дагуу байсан өвсийг бид хэд түүсэн. Улаанбаатар хот руу орж ирээд түүсэн өвсөө Дөлгөөн авч явсан, тэгээд бид нар гэр, гэртээ харьсан. 5 хоногийн дараа Дөлгөөн манай гэрт ирж шавар гэх зүйлийг гаргаж авсан. 10 сарын 01-ний өдөр Дөлгөөн, Санчир 2 манайд ирж тэр шавар гэх зүйлийг хэрэглэсэн. 10 дугаар сарын 04-ний өдөр Санчир, Дөлгөөн бид 3 компьютер тоглоомын газар тоглоод харьж явахад миний машины ард Санчир, Дөлгөөн 2 цүнхээ үлдээсэн. 10 дугаар сарын 06-ний орой Дөлгөөн над руу утсаар холбогдож “Гантүвшин очиж байгаа бид хоёрын цүнхийг авч гарж ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Гантүвшин манай гэрийн гадаа ирсэн, би цүнхээ авч гарсан. Гантүвшин бид 2 Дөлгөөн, Санчир хоёртой хорооллын парадоксын тэнд уулзаад цаашаа явсан. Хаачих гэж байгааг тодруулахад Гантүвшингийн лагер руу явна гэж хэлсэн. 32 дугаар тойргийн хойшоо эргэх замд Сансар супермаркетын ойролцоо 2 цагдаа зогсоож шалгасан. Гантүвшингийн түрийвчнээс хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт гарч ирж шалгасан...” гэв.
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 09 сарын сүүлээр Дөлгөөн над руу залгасан. Надаас асууж, лавлах зүйл байна гээд орой Төгсжаргал, Дөлгөөн 2 ирсэн. Өөрийнхөө утсан дээр газрын зураг харуулаад ийшээ яаж явдаг юм бэ, өвс ургадаг гэсэн манай нэг найз зааж өгсөн гэсэн. Тэгэхээр нь Дарханы зам байна, Дарханы замаар ингэж явна гэж би зааж өгсөн. Би яг тэнд өвс ургадаг гэж хэлээгүй. Санчир гарч ирээд би гэр рүүгээ орсон. Гэр рүү орсны дараа Дөлгөөн шөнө залгаад би төөрчихлөө, төв зам яг хаана байгаа юм бол гээд өөрийнхөө газрын зургийг скрийншот хийгээд над руу чатаар явуулсан. Чатаар явуулахаар нь төв зам чинь хажуу талд чинь байна, наад замаа дагаад яв, тэгээд та нар хот орно гэж би тухайн үедээ зааж өгч байсан. 10 дугаар сарын эхээр би Дөлгөөн рүү залгаад эхнэртэйгээ муудалцаад жоохон хэцүү байна, лагер руу явж стрессээ тайлъя гэж дуудсан. Төгсжаргалын машинаар явах гэж байсан ч боломжгүй болсон тул би найзынхаа дүүгээс машиныг нь гуйсан. Би Төгсжаргалыг очиж авсан, Төгсжаргал 2 цүнхтэй юм авсан. Би буцаад хороолол орж Төгсжаргал, Санчир хоёрыг аваад лагер явсан. 32-ын тойрог дээрээс сэжигтэй тохиолдол гэсэн, миний түрийвчнээс хуйлсан 100 төгрөг гарсан. Ламд үзүүлээд тэр мөнгөө үрэх гээд байсан тул 100 төгрөгөө хуйлчихсан байсан...” гэв.
Эрүүгийн 2002000000306 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр үед Дөлгөөн Гантүвшинтэй уулзаж байсан. Дөлгөөн Гантүвшинтэй утсаар холбогдож байсан...” мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-107 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын дундуур эсхүл сүүл байсан байхаа сар өдрийг нь нарийн санахгүй байна. Төгсжаргал над дээр ирээд “тоглоё” гэж хэлсэн. Санчир руу залгатал тэмцээнтэй байсан... Тэгээд Санчирын гэрийн гадна Төгсжаргал бид хоёр иртэл нь хүлээсэн. Тэр хооронд Гантүвшин бас ирсэн. Бид нар тамхи татангаа юм ярьж байтал Гантүвшин бид нарт “өвс гэх бодис мэдэх үү, яваач” гэж санал болгосон. Бид нар эхлээд “үгүй, явахгүй” гэж хэлсэн. Гантүвшин “хамт явъя гэснээ эхнэртэйгээ утсаар ярьснаа “би явж чадахгүй байна” гэж хэлсэн. Интернэтээс газрын зураг дээр зааж өгөөд байсан. Тэгээд Санчир, Төгсжаргал бид 3 зааж өгсөн газар руу нь буюу Зүүнхараа Дарханы тийшээ явсан. Тэнд очоод Санчир Төгсжаргал бид 3 бүгдээрээ өвс гэх бодис түүсэн. Харин 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ унтаж байтал Гантүвшин залгаад “лагер явъя, би өөрийнхөө юмыг авъя, хэр их юм байгаа юм” гэж хэлээд байсан. Би хороололд PC тоглож байтал Гантүвшин над руу залгасаар байгаад олоод ирсэн. Төгсжаргалыг Гантүвшин гэрээс нь өвс гэх бодистой нь хамт аваад ирсэн. Харин шавар гэх бодис нь надад байсан. Тэгээд 32-ын тэнд явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116-119 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Гэртээ ирээд байж байтал манай байрны орцны гадна Төгсжаргал, Дөлгөөн, Гантүвшин нар Төгсжаргалын Тоёота приус-30 маркийн машинтай ирсэн байсан. Гантүвшин хотод үлдээд Дөлгөөн, Төгсжаргал бид гурав Дарханы зүг рүү явсан. Би ядарсан болохоор унтаад өгсөн. Хаашаа явж байгааг нь мэдээгүй. Би сэрээд харахад Дөлгөөн, Төгсжаргал нар машинаас бие засах гээд буусан. Тэр үед Дөлгөөн Төгсжаргал нар дээр очтол өвс түүж байсан. Би тэрийг нь юу гэдгийг нь мэдээгүй. Гадаа хүйтэн байсан болохоор машиндаа суугаад унтсан. Хотод ирээд нөгөө түүсэн юмнуудаа Төгсжаргалын гэрт авчирч тавиад би гэртээ харьсан. Харин 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хийж байхад Гантүвшин залгаад уулзах хэрэг байна гээд байсан... Намайг очиход Дөлгөөн, Төгсжаргал, Гантүвшин нар нэг PC тоглоомын газар байж байсан. Намайг машиндаа суулгаад дагуулаад явж байгаад 32-ын Сансар худалдааны төвийн хажуу талын зам дээр цагдаа зогсоогоод баригдсан...Үүнийг Гантүвшин анхнаасаа ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байхаа өдрийг нь нарийн санахгүй байна оройн цагаар манай найз Дөлгөөн над руу залгаад “гараад ирээ ярих зүйл байна” гэсэн. Би гэрийнхээ гадна гартал Дөлгөөн, Төгсжаргал нар хамт ирсэн байсан. Бид нар уулзаад юм ярьж байтал Дөлгөөн надад утсан дээрээсээ газрын зураг харуулаад “энд өвс ургадаг гэнэ, мэдэх үү” гэж асуусан. Тэр газар нь ямар газар байсныг би одоо санахгүй байна. Би “мэдэхгүй” гэж хэлсэн. Дөлгөөн “машин бариад хамт явчхаач” гэж хэлэхээр нь “би явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Санчир, Дөлгөөн, Төгсжаргал, нар тэр шөнөдөө Дарханы тийшээ явсан байсан. Би тэр талаар нь тэр шөнөдөө мэдсэн. Би Санчир, Дөлгөөн, Төгсжаргал нартай уулзаагүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэртэйгээ үл ялиг маргалдаад шоудах зорилгоор уулзъя гэж Санчир руу залгаж ярьсан. Тухайн өдөр би Төгсжаргалын гэрт очно гэж Дөлгөөнтэй ярьж байсан. Тэгтэл Дөлгөөн таны зуслан руу явъя” гэхээр нь зуслан руу явж байгаад 32-ын тойргийн тэнд цагдаа зогсоогоод баригдсан. Тухайн үед Санчир, Дөлгөөн, Төгсжаргал нарын авч явсан цүнхнээс өвс, шавар гэх мансууруулах бодисууд илэрсэн байсан. Би тухайн үед мансууруулах бодис авч явж байгааг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 225-226 дугаар хуудас/,
Гэрч А.Балжинням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 19:00 цагийн орчим Гантүвшин ах над руу залгаад “ах нь очиж байна, машинаа түр өгчих” гэж гуйсан. Тэгээд нээх удалгүй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 13 дугаар байрны гадна ирээд миний 01-37 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг түр гуйж авсан. Гантүвшин ах над дээр ирэхдээ ганцаараа явж байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 10-22 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...тестийн битүүмжлэлийг Г.Гд харуулан задалж зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. Тестийн савны 2 талын 10 ширхэг баганын С Т түвшин бүгд 2 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...тестийн битүүмжлэлийг Т.Ст харуулан задалж зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. Тестийн савны 2 талын 10 ширхэг баганын THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 25-26 хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...тестийн битүүмжлэлийг Э.Дд харуулан задалж зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. Тестийн савны 2 талын 10 ширхэг баганын THC хэсгийн С Т түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...тестийн битүүмжлэлийг А.Тд харуулан задалж зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. Тестийн савны 2 талын 10 ширхэг баганын THC хэсгийн С Т түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “... “Efes” супермаркет гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар ууттай 241.3 грамм /цэвэр жин 217 грамм/ ургамал, хаяггүй цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 367 грамм /цэвэр жин 361 грамм/ ургамал, 0.5 литрийн Кока кола ундааны савтай ёроолдоо тамхины ишээр бохирлогдсон шингэн, зип лок түгжээ бүхий гялгар ууттай 6.8 грамм /цэвэр жин 5.4421 грамм/ тоосонцор мэт зүйл, Энхжаргалын Дөлгөөний жолооны үнэмлэх 1 ширхэг, тортог мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн карт 1 ширхэг, ногоон өнгийн карт 1 ширхэг, хар өнгийн үүргэвч, NZ343693 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг цаас, хар өнгийн түрийвч, гялгар уутанд ороосон уутны хамт 2.7 грамм /цэвэр жин 2.4639 грамм/ шавар мэт зүйл зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5527 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Төгсжаргал 2020.10.07”, Гэрэлмаа Гантүвшин УП95061059” гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5524 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:
“Efes” супермаркет гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, гялгар ууттай ургамал мэт зүйл, Coca cola ундааны савтай ёроолдоо тамхины иштэй бохирлогдсон шингэн зүйлтэй ундааны сав, зип лок түгжээ бүхий гялгар ууттай тоосонцор мэт зүйл, жолооны үнэмлэх, цэнхэр өнгийн карт, ногоон өнгийн карт, хар өнгийн үүргэвч, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас, хар өнгийн түрийвч, гялгар уутанд ороосон шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
“Тэнцвэр эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Toyota prius 30 маркийн авто машины үнэлгээний дүн 11.950.000 /арван нэгэн сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 72-76 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Иргэн Б.Оюунгэрэлийн эзэмшлийн 2011 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн Toyota prius 30 маркийн авто машин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 11.950.000 /арван нэгэн сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов...” гэжээ /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1033 дугаартай дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1058 дугаартай дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1056 дугаартай дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1057 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Э.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 130 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 202 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Дий хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 132-138 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гий иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 140 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 205 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Гий хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 142-146 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Санчирын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 152-163 дугаар хуудас/, шүүгдэгч А.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 203 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 166 дугаар хуудас/, шүүгдэгч А.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 169-173 дугаар хуудас/, гэрч А.Түвшиний мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Т.Ангарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч С.Төмөрийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/ болон шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Н.Намжилцогтоос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт, шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Б.Соронзонболдоос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т Т.С, Э.Д, Г.Г нар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан,
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд 01-37 УНЦ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор 2,4639 грамм шавар гэх нэршилтэй дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Шүүгдэгч А.Тын “…2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Гантүвшин гарч ирж Дөлгөөнд утсан дээрээ газрын зураг харуулсан. Дөлгөөн надад “шатахууныг нь хийж өгье, Дархан руу явчихаад ирье” гэж хэлсэн. Санчир ирээд бид 3 Дархан руу яваад бардок хэмээх газар очсон. Дөлгөөн, Гантүвшин хоёр утсаар холбогдож байсан. “Бардок гэх газрын уурхай руу салсан зам байгаа, тийшээ эргээд яв” гэж Дөлгөөнд зааж өгөөд тэрний зам дагуу байсан өвсийг бид хэд түүсэн...10 дугаар сарын 06-ний орой Дөлгөөн над руу утсаар холбогдож “Гантүвшин очиж байгаа бид хоёрын цүнхийг авч гарж ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Гантүвшин манай гэрийн гадаа ирсэн, би цүнхээ авч гарсан. Гантүвшингийн лагер руу явна гэж хэлсэн. Гантүвшингийн түрийвчнээс хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт гарч ирж шалгасан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Дий “...Гантүвшин бид нарт “өвс гэх бодис мэдэх үү, яваач” гэж санал болгосон. Бид нар эхлээд “үгүй, явахгүй” гэж хэлсэн. Гантүвшин “хамт явъя гэснээ эхнэртэйгээ утсаар ярьснаа “би явж чадахгүй байна” гэж хэлсэн. Интернэтээс газрын зураг дээр зааж өгөөд байсан. Тэгээд Санчир, Төгсжаргал бид 3 зааж өгсөн газар руу нь буюу Зүүнхараа Дарханы тийшээ явсан. Тэнд очоод Санчир Төгсжаргал бид 3 бүгдээрээ өвс гэх бодис түүсэн. Харин 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ унтаж байтал Гантүвшин залгаад “лагер явъя, би өөрийнхөө юмыг авъя, хэр их юм байгаа юм” гэж хэлээд байсан. Би хороололд PC тоглож байтал Гантүвшин над руу залгасаар байгаад олоод ирсэн. Төгсжаргалыг Гантүвшин гэрээс нь өвс гэх бодистой нь хамт аваад ирсэн. Харин шавар гэх бодис нь надад байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Сын “...Төгсжаргал, Дөлгөөн, Гантүвшин нар Төгсжаргалын Тоёота приус-30 маркийн машинтай ирсэн байсан. Гантүвшин хотод үлдээд Дөлгөөн, Төгсжаргал бид гурав Дарханы зүг рүү явсан. Гантүвшин өвсөнд явах талаар анхнаасаа хэлсэн. 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хийж байхад Гантүвшин залгаад уулзах хэрэг байна гээд байсан. Намайг машиндаа суулгаад дагуулаад явж байгаад 32-ын Сансар худалдааны төвийн хажуу талын зам дээр цагдаа зогсоогоод баригдсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Ггийн мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5527 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5524 дугаартай дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1033, №1056, №1057, №1058 дугаартай дүгнэлтүүд,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т Т.С, Э.Д, Г.Г нар Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх ургамлыг 2020 оны 09 дүгээр сард түүж хэрэглэх талаар хоорондоо санаатай нэгдэж, улмаар Г.Ггээс тухайн өвс гэх ургамлыг түүх талаар бусдыгаа ятгаж улмаар байгаа газар, хэрхэн очих тал хэлж идэвхтэй үйлдэл хийж, А.Т Т.С, Э.Д нар нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр рүү явж тухайн хориотой бодисын агууламж бүхий ургамлыг түүж, түүнээсээ зарим хэсгийг тоосонцор, шавар мэт зүйл болгож бэлтгэжээ.
Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-наас 2020 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” дэлгүүрийн орчимд тэрхүү 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор, 2,4639 грамм шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий зүйлийг Г.Ггийн жолоодон явсан, А.Т Т.С, Э.Д нар зорчин явсан 01-37 УНЦ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан авч явж байсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч нарын жолоодон, зорчиж явсан машинаас хураагдсан 578 грамм өвс, 5,4421 грамм тоосонцор, 2,4639 грамм шавар гэх нэршилтэй зүйл нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч нар нь дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул А.Т, Т.С, Э.Д, Г.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч нараас зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, худалдаалах зорилгогүйгээр өөрсдөө хэрэглэхээр түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт үйлдэл хийжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсоноор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бодисыг олж авсан, бэлтгэсэн үйлдэлд шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нарыг гэмт хэргийн гүйцэтгэгч, шүүгдэгч Г.Гг гэмт хэргийн хатгагчаар, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бодисыг хадгалсан үйлдэлд шүүгдэгч нарыг гэмт хэргийн гүйцэтгэгч хэлбэрээр оролцсон гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нар гэмт хэрэг үйлдэхдээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бодисыг олж авсан, бэлтгэсэн түүнийгээ хадгалсан үйлдэлд идэвхтэй оролцож гардан гүйцэтгэгчээр оролцсон бол шүүгдэгч Г.Г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бодисыг олж авсан, бэлтгэсэн үйлдэлд А.Т, Т.С, Э.Д нарт тухайн бодисын агууламжтай ургамлыг хаана байдаг, хэрхэн очих замыг заах, тухайн зүйлийг авах талаар бусдыгаа ятгаж байнга харилцаа холбоотой байх, хэрхэн хэрэглэх, бэлтгэх талаар хэлж идэвхтэй үйлдэл хийж бусдыгаа санаатай гэмт хэрэгт татан оруулсан, бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан үйлдэлд гэмт хэргийн хатгагчаар, тухайн зүйлийг хадгалсан үйлдэлд гардан гүйцэтгэгчээр тус тус оролцжээ.
Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Гг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хуралдаанд шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нарын өмгөөлөгчидөөс тэдгээрийн гэм буруугийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгчөөс “...Гантүвшин нь А.Т, Т.С, Э.Д нартай Дархан-Уул аймаг руу хамт яваагүй, өвсийг түүгээгүй, түүний үйлдэл нотлогдоогүй тул яллах дүгнэлтээс хасуулах...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Э.Д, А.Т, Т.С нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Гг тус гэмт хэргийг үйлдэх талаар хэлж ярих, бичлэг үзүүлэх, тухайн бодис бүхий ургамлыг хаана байгаа газрыг заах гэх зэргээр үйлдэлдээ идэвхтэй оролцож бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, тэдгээрт шийдмэг бодол санаа төрүүлсэн, үйлдэл хийх цаг хугацаанд байнгын харилцаа холбоотой байсан болохыг тодорхой мэдүүлсэн, гэмт үйлдэл төгсөхдөө түүний автомашинд тухайн зүйлүүд илэрсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл бусад баримтуудаар нотлогдсон тул өмгөөлөгчийн саналыг үгүйсгэгдсэн гэж шүүх дүгнэсэн.
Хэрэгт хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д, Г.Г нарыг гэм буруутайд тооцсон тул гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүйгээс гадна тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Т, Т.С, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас албан ёсоор ажиллах ажлын газар, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллага руу тус тус зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихийг хязгаарлаж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Г.Гд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял дээр нэмж шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Efes” супермаркет гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар ууттай 241.3 грамм /цэвэр жин 217 грамм/ ургамал, хаяггүй цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 367 грамм /цэвэр жин 361 грамм/ ургамал, 0.5 литрийн Кока кола ундааны савтай ёроолдоо тамхины ишээр бохирлогдсон шингэн, зип лок түгжээ бүхий гялгар ууттай 6.8 грамм /цэвэр жин 5.4421 грамм/ тоосонцор мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн карт 1 ширхэг, ногоон өнгийн карт 1 ширхэг, хар өнгийн үүргэвч, мөнгөлөг цаас, хар өнгийн түрийвч, гялгар уутанд ороосон уутны хамт 2.7 грамм /цэвэр жин 2.4639 грамм/ шавар мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энхжаргалын Дөлгөөний жолооны үнэмлэх 1 ширхгийг эзэмшигч Э.Дд буцаан олгож, NZ343693 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банканд шилжүүлж, шүүгдэгч А.Т, Э.Д, Т.С, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т, Э.Д, Т.С, Г.Г нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус бүрээр авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас албан ёсоор ажиллах ажлын газар, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллага руу тус тус зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихийг хязгаарлаж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах “үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т, Э.Д, Т.С, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Efes” супермаркет гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар ууттай 241.3 грамм /цэвэр жин 217 грамм/ ургамал, хаяггүй цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 367 грамм /цэвэр жин 361 грамм/ ургамал, 0.5 литрийн Кока кола ундааны савтай ёроолдоо тамхины ишээр бохирлогдсон шингэн, зип лок түгжээ бүхий гялгар ууттай 6.8 грамм /цэвэр жин 5.4421 грамм/ тоосонцор мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн карт 1 ширхэг, ногоон өнгийн карт 1 ширхэг, хар өнгийн үүргэвч, мөнгөлөг цаас, хар өнгийн түрийвч, гялгар уутанд ороосон уутны хамт 2.7 грамм /цэвэр жин 2.4639 грамм/ шавар мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энхжаргалын Дөлгөөний жолооны үнэмлэх 1 ширхэгийг эзэмшигч Э.Дд буцаан олгож, NZ343693 гэсэн серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банканд шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Т.С, Э.Д, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН