| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01282/и |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1032
|
|
| ||||||||||||
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 99 дүгээр байрны 6 тоотод оршин суух, регистрийн дугаар 9882677, Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 35 дугаар байрны 19 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЕ 75010415, Самбууёндонгийн Пүрэвсүрэнд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 239 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай СӨХ нь 35-р байранд 2013.10.01 өдрөөс эхлэн Бүх гишүүдийн хурлын шийдвэрийн үндэслэлээр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхээр 43 өрхтэй байрны нийтийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний ашиглалт, хадаглалт хамгаалалтыг 4 жилийн хугацаанд хариуцан хариуцлагатайгаар ажиллаж байна.С.Пүрэвсүрэн түүний гэр бүл 9 сарын хугацаанд СӨХ-оос өөрсдийн ашигласан нийтийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тэднийд сар бүр мэдэгдэл 2 удаа гэрт нь хүргэгддэг, СӨХ-ны тайлангийн хурлын шийдвэр, оршин сүугчдын нийтлэг эрх ашигыг үл хүндэтгэж, 35 байрны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байна.С.Пүрэвсүрэн түүний гэр бүл хамтаараа байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтанд засвар үйлчилгээнд хийгдсэн бүхий л үр дүнг амьдрал ахуйдаа ашиглаж байгаа юм.Мөн орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифтний техник ашиглалтыг, орцны гэрэлтүулэг, орцны дулаан, сантехникийн магистраль шугамын засваруудын ,байранд хийгдсэн тохижилтийн ажлуудын, ялангуяа хог хаясан төлбөр гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны өгөөжийг олон сарын турш хэрэглэж байгаа бөгөөд төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 7,8,9,10,11,12, 2017 оны 1,2,3 сар/ 239 400 төгрөг.СӨХ-ны 2016 оны жилийн эцсийн, 2017 оны 1-р улирлын санхүүгийн тайланд өр авлагыг үүсгээд байна. Иргэний хуулийн 149.1.1, 149.2 заалт, "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай " хуулийн 13.2.3 заалтуудыг тус тус үндэслэн Иргэний анхан шатны шүүхээр С.Пүрэвсүрэнгээс 239 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 239 400 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч С.пүрэвсүрэнд холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 239 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 239 400 төгрөгийг хариуцагч С.Пүрэвсүрэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7840 төгрөгийн 50 хувь болох 3920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3920 төгрөгийг улсын орлогоос, мөн 3920 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 239 400 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С.Пүрэвсүрэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7840 төгрөгөөс 3920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3920 төгрөгийг улсын орлогоос, мөн 3920 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН