| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00999/и |
| Дугаар | 970 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 970
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн зөөлөн 9-7 тоотод оршин суух, регистрийн дугаар РН 880327069, Чонод овогт Баярын Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 017-3 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ64082611, Дашдаваагийн Ганбатад холбогдох
Худалдан худалдан авах гэрээний үүрэгт 3 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ганбатад өөрийн эзэмшлийн хашаа байшинг 7 000 000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдсан болно.Үүнээс урьдчилгаа болгон 3 000 000 төгрөг аваад үүнээс 4 000 000 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр хийхээр тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй худлаа хэлж шаардуулж явсаар 2017.02.13-ны өдөр 2 500 000 төгрөг өгсөн. Одоо 1500 000 төгрөг өгөхгүй байгаа. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд би банкны зээлийн өртэй байсан тул уг зээлээ төлөх өөр ямар ч боломжгүй байдалд орсноор хүүхдийнхээ хадгаламжийн дансны барьцаалан зээл аван төлсөн.Энэхүү хадгаламжийн зээл нь 2016.05.04-нд хаагдах зээл байсан.Тус банк 783 97 долларын хадгаламжийн данснаас шууд суутгах төлбөр төлүүлсэн.Ганбат хугацаандаа мөнгөө төлсөн бол ингэж хохирохгүй байх байсан.Иймд гэрээгээр тохиролцсоны дагуу тлөх төгрөг 1500 000 төгрөг, хадгаламжийн банкинд төлсөн 783 97 доллөр буюу 1 920 000 төгрөг, нийт 3 420 000 төгрөгийг Д.Ганбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 1 058 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1 500 000 төгрөгөөс 1300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгчтэй тохиролцож, 1 500 000 төгрөгөөс 1300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар Б.Чулуунцэцэгтэй тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг хариуцагч Д.Ганбатад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 058 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Ганбат 1300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлж, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 670 төгрөгийн 50 хувь болох 34 835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 34 835 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 058 000 /нэг сая тавин найман мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Ганбат 1500 000 төгрөгөөс 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлж, үлдэгдэл 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 670 төгрөгөөс 34 835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 34 835 /гучин дөрвөн мянга найман зуун гучин таван/ төгрөгийг улсын орлогоос, мөн 19 475 /арван есөн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Б.Чулуунцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН