Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

  

                                                           

 

 

 

 

2021        03          03                                2021/ШЦТ/149

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч А.Нямсүрэн,  

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Ут холбогдох эрүүгийн 2011 00000 1163 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, мандал овоо 25-р гудамж 24 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61а-113 тоотод оршин сууж байгаа гэх,

урьд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Боржигон овогт Батбаярын У, /РД: ЗП91102631/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61а байрны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Солонгыг араас түлхэж унагаах, эрүүн тус газар нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр хамтран амьдрагч Б.Солонгын хамт найз Ариунтулгын гэрт очоод хөзөр тоглоод 1 шил архи хувааж уусан. Тэр архийг Ариунтулга бид хоёр голдуу хувааж уусан, Б.Солонго, Цэнд-Аюуш нар бага зэрэг уусан. Тэгээд их орой болсон тул Б.Солонго бид хоёр гэртээ харих болоод найз Ариунтулгын гэрээс гарсан. Тэгээд би гадаа гараад ухаанаа алдаад тасарчихсан Б.Солонготой ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдсан, яаж түүний биед гэмтэл учруулсан гэдгийг сайн санахгүй байна. Учир нь би маш их согтчихсон байсан нэг мэдсэн Цэнд-Аюуш ирээд намайг яаж байгаа юм бэ гээд цохиж байхад ухаан орсон. Яасан арчаагүй юм бэ, ингэтлээ согтоод байхдаа яадаг юм бэ гээд намайг загнаад байсан. Цагдаагийн машин ирээд намайг авах үед Б.Солонго уйлчихсан сууж байсан. Би хамтран амьдрагч Б.Солонгын эрүүн тус газар хазсан байсан. Мөн согтуу байхдаа харуулын байрны шилэн хаалга өшиглөөд шилийг нь хагалсан байсан. Гэхдээ би 2020 оны 12 сарын 17-ны өдөр хагалсан хаалганы шилийг шинээр хийж зассан. Би 100 айлын вакум цонхны дэлгүүрээс 45,000 төгрөгөөр шил авч хийсэн. Би дараа нь 43 тоот айлын оршин суугч залуутай тааралдахад тэрээр “чи тухайн үед хэтэрхий их согтчихсон байсан, гэхдээ бид хоёрын дунд ямар нэгэн зодоон цохион болоогүй, чамайг гэртээ ор гэхэд би өөрөө яваад орж чадна гээд байсан” гэж хэлсэн. Тэр залуугийн биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Солонго надад дараа нь хэлэхдээ намайг машин цохиод байсан гэсэн гэхдээ би машинуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...." гэх /хх-ийн 27-28х/,

Хохирогч Б.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 сарын 23-ны орой...У бид хоёр Ариунтулгын гэрт очиход тэрээр эхнэр Цэнд-Аюуш болон хүүхдийн хамт байсан. Бид 4 хамт хөзөр тоглоод сууж байтал Ариунтулга 1 литрийн архи гаргаж ирээд Ариунтулга, У хоёр хувааж уусан. Цэнд-Аюуш бид хоёр амсах төдий л уусан. Ингээд шөнийн 01 цагийн үед манай охин Урин залгаад хурдан ирээрэй гэхээр нь би Ут хэлээд хэсэг сууж байгаад Ариунтулгын гэрээс гарсан. Тухайн үед Ариунтулгын гэрт сууж байхад хэн нэгэн хэрүүл маргаан огт хийгээгүй. У бид хоёр байрнаас гараад гэр лүүгээ алхаж явтал У гадаа зогсож байсан машинуудыг хажуугаар нь өнгөрөхдөө гараараа цохиод байхаар нь би түүнд болиоч ээ гэж хэлээд уурлахад тэрээр согтуурхаад хоёр тийш гуйваад унаад байсан. Би түүнийг худал жүжиглээд байна гэж бодоод түүнийг хаяад ганцаараа чигээрээ алхаад явж байгаад эргээд харахад У зам хөндлөн гараад явж байхаар нь би түүнийг татаад машин замаас холдуулаад явган хүний зам руу оруулсан. Тэгээд би гэрлэн дохио гараад урагшаа алхаад явж байтал хажууд 3 ширхэг машин зогсож байсан. Тэдгээр машинуудыг У гараараа цохиод яваад байхаар нь би яг 3 дахь машины шил рүү ойртож байхаар нь түүнийг би татаж холдуулчхаад уурлаад хэдэн үг хэлсэн. Тэгээд би цааш үргэлжлүүлээд алхаж байтал У миний араас түлхэхээр нь би урагш 4 хөллөөд унасан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд босоод иртэл У миний эрүүн тус газарт 1 удаа хазчих шиг болсон. Тухайн үед миний эрүү айхтар өвдөж, ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Яг тэр үед замын хажууд манай байрны оршин суугч эрэгтэй хүн “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж орилоход нь У түүнд чамд хамаагүй гэж хэрэлдээд тэр хоёр муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би юу л болбол болог гэж бодоод гэр лүүгээ яваад орсон. Манай том охин хаалга тайлж өгөөд миний эрүүн тус газраас цус гарч байгааг хараад нэлээн цочсон. Би охиноо тайвшруулаад өөрөө толинд харахад миний эрүүнээс цус гарчихсан байсан. ...Цэнд-Аюуштай хамт машинаар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг дээр очоод эрүүнд 2 оёдол хийлгэсэн. Одоо У бид хоёр эвлэрсэн бөгөөд хамт амьдарч байна...” гэх /хх-ийн 12-13х/,

Гэрч Б.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 24 цагийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61а байрны харуулын үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед байсан санагдаж байна манай 61 а байрны оршин суугч У эхнэр Солонгын хамт байрны зүүн булангаас гарч ирсэн. Тухайн үед У эхнэр Солонгийг хувцаснаас нь буюу зүүн талын мөрнөөс нь татаад чирч байсан. Тухайн үед У нэлээн согтуу өөрийн гэсэн ухаан байхгүй, өөрийгөө хянах чадваргүй байсан. ...Хэсэг байж байтал үл таних эмэгтэй хүн ирээд Солонго гэх эмэгтэйг аваад явсан бөгөөд дараа нь Уын ээж, ах хоёр нь ирээд Утай уулзаад аваад явах гэтэл У машинаасаа гарч ирээд харуулын байрны үүдэнд ирээд хаалга өшиглөөд би түүнтэй хаалга өшиглөсөн талаар маргалдаад зогсож байтал эхнэр Солонго нь хамт явсан эмэгтэйн хамт ирээд дахин бөөн бужигнаан үүссэн. Би тэр үед Солонгод хандаж чи цагдаа дуудахгүй бол би дуудлаа шүү гэхэд тэрээр цагдаад дуудлага өгсөн....Солонго гэх эмэгтэй эрүү хэсэгтээ гэмтсэн гэж хэлж байсан боловч би хараагүй. Учир нь маск зүүчихсэн байсан..." гэх /хх-ийн 18х/,

Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарйн 25-ны өдрийн 13226 дугаартай дүгнэлтэд:

Б.Солонгын биед эрүүний баруун урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх /хх-ийн 21-22х/,  

Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/,

Шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 36-37х/,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-50х/,

Шүүгдэгч Б.Уын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42х/,

Хохирогч Б.Солонгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43х/,

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 53х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 2 дахь хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  П.АРИУНБОЛД