Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00941

Улаанбаатар хот

 

                             

Хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:Баянгол  дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 29 дүгээр байрны 229 тоотод  оршин суух, регистрийн  дугаар НЭ 66092807, Дамдингийн Энхтунгалаг

 

Хариуцагч:Баянгол  дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 29 дүгээр байрны 229 тоотод  оршин суух, регистрийн  дугаар НЭ 88082971, Амарсайханы  Алтангэрэл нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 350 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн  авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхтунгалаг нь 2015 оны 02 дүгээр сарын 09-ны өдөр Хас банктай цапингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан авсан. 2015 оны 10-р сарын 19-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн 8 832 848 төгрөгийн нөхцөл өөрчлөн 1490015711 тоот зээлтэй болсон. Зээлдэгч нь тус 10,000,000 /Арван сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цапингийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний нөхцөлийн дагуу авсан.Зээлийн гэрээний барьцаанд цапин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Д.Энхтунгалаг нь цапингийн зээлийн 1490013349 дугаар нэмэлт гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Д.Энхтунгалагт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, мөнгө орж ирэхээр төлнө, ажлын хөлс орж ирээгүй, гэх зэргээр худап хэлэх, санаатай зайлсхийж зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймээс 1490013349 дугаартай цапингийн барьцаат зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.Энхтунгапагын 1490013349 дугаар гэрээний нэмэлтийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөр Үндсэн төлбөр 7,796,792 /долоон сая долоон зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг, Хүүний төлбөр 1,494,933 /нэг сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин гурван/ төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 49,383 /дөчин есөн мянга гурван зуун наян гурван/ төгрөг, Нийт 9,341,108 /есөн сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун найман / төгрөг байна. Иймд цапингийн барьцаат зээлийн гэрээний 4.5-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 9,341,108 /есөн сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун найман / төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,000 /есөн мянган / төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 9,350,108 / есөн сая гурван зуун тавин мянга нэг зуун найман/ төгрөгийг Д.Энхтунгапаг, А.Алтангэрэл нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаапуулсан барьцаа хөрөнгө, цапин түүнтэй адилтгах орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нар шүүхэд гаргасан тайлбартаа:Хас банкны нэхэмжлэлтэй үндсэн зээлийн төлбөр 7 796 792 төгрөг, түүний төлбөр 1 494 933 төгрөг нэмэгдүүлсэн хүү 49 383 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс нийт 9 350 108 төгрөгийг төлж барагдуулахаар график гаргаж өгсөн. Уг төлбөрийн дүн дээр бид маргахгүй болно. Дээрх зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

 

           Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 350 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нар 9 350 108 төгрөгийг төлж барагдуулна гэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  164 551 төгрөгийн  50 хувь болох 82 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 82 275 төгрөгийг улсын орлогоос, 82 275 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний үүрэгт 9 350 108  төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нар нь  9 350 108 /есөн сая гурван зуун тавин мянга нэг зуун найман/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  164 551 төгрөгөөс  82 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 82 275 төгрөгийг улсын орлогоос, 82 275 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН