| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01082/и |
| Дугаар | 968 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 968
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00968 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, регистрийн дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17 дугаар гудамж 34 тоотод оршин суух, регистрийн дугаар ВМ 78120601, Цагаан долгор овогт Навагчамбын Мэндсайханд холбогдох
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Мэндсайхан манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1132141 тоот төрөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP 10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.Н.Мэндсайхан одоогийн байдлаар үндсэн төлбөр 220 000 төгрөгийн төлбөртэй болно.Төхөөрөмжийн үндсэн төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Н.Мэндсайхан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Н.Мэндсайханд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н.Мэндсайхан 330 000 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийн 50 хувь болох 5275 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй Навагчамбын Мэндсайханд холбогдох 330 000 гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Жи Мобайл ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН