| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/158 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/158
2021 03 09 2021/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай ван овогт Очиржанцангийн Лд холбогдох эрүүгийн 2011 01916 0072 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа-хууль сахиулагч мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын 29 дүгээр уурхайд ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан, Улиастай, 4-р баг, Богдын гол цэнгэлдэх 4 гудамж 5 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 20-13 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Далайван овогт Очиржанцангийн Л /РД:ИЭ96070330/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Л нь цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг дэнж” худалдааны төвд иргэн Ц.Оюун-Ундрахыг “мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 310,000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 блок буюу 100 ширхэг “Парламент” нэртэй тамхи залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Төв аймгийн Заамар сумаас хот руу орж ирсэн юм. Тэгээд би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найз Ган-Эрдэнэтэй 5-н шар дээр явж байгаад таарсан юм. Би 5-н шард Ган-Эрдэнийн гэр рүү очиж хоносон юм. Тухайн үед миний сим карт болохгүй найз Ган-Эрдэнээс илүү түр хэрэглэх дугаар байна уу? гэсэн чинь намайг түр хэрэглэж бай гээд нэг дугаар өгсөн юм. Тэр дугаар нь 85851616 байсан юм. Тэгээд маргааш нь Төв аймаг Заамар сум руу буцах байсан болохоор Ган-Эрдэнийг машинаараа “Нарлаг Дэнж” рүү хүргээд өгөөч гээд гуйсан юм. 17 цагийн үед би ганцаараа “Нарлаг дэнж” рүү орж ойр зуурын хэрэгцээний зүйл авах гээд орсон юм. Ган-Эрдэнэ машиндаа сууж байсан юм. Тэгээд би Нарлаг дэнжийн 2 давхарт тамхины лангуу байхаар нь очиход худалдагч нь 20 насны орчим нэг охин байсан юм. Тэгэхээр нь би 10 блок тамхи авъя гээд цаасан хайрцаганд бэлдүүлсэн юм. Тухайн худалдагч тооцоогоо яаж хийх вэ гэхээр нь би данс руу чинь шилжүүлье гэтэл худалдагч охин өөрийнхөө дансыг надад өгсөн юм. Надад өмнө гар утсан дээр амжилттай болсон зарлага байсан болохоор худалдагч охин анзаараагүй юм. Тухайн үед 2-3 хүн үйлчлүүлж байсан болохоор худалдагч охин анзаараагүй юм. Тэгээд худалдагч охин гүйлгээ чинь орж ирэхгүй байна гээд байхаар нь би явуулчихсан гүйлгээ орсон байгаа болохгүй бол ийшээ залгаарай энэ миний дугаар шүү гээд 85851616 дугаарыг үлдээсэн юм. Тэгээд би 10 блок тамхиа аваад Ган-Эрдэнээр “Драгон” төв рүү хүргүүлсэн юм. Тэндээсээ Төв аймаг Заамар сум руу явах замын унаанд суусан. ...Надад өмнө гар утсан дээр гүйлгээ амжилттай болсон зарлага байхаар нь би тухайн худалдагчид харуулсан." гэх /хх-ийн 61-63х/,
Хохирогч Ц.Оюун-Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Нарлаг дэнж” худалдааны төв дээр би ээжийн лангуу болох 2-29 тоотод худалдагч хийж байхад 20-30 орчим насны нэг залуу ирээд би хөдөө ажилладаг танай лангуунаас дандаа тамхи бөөндөж авдаг гэж хэлж байсан. Тэгээд тэр хүн манай лангуунаас 10 блок тамхи авъя гэсэн. Тэгэхээр нь би уутанд 10 блок парламент тамхи бэлдээд лангуун дээр тавьсан. Тэгээд бэлдсэн тамхийг маань тухайн хүн аваад гарах гэхээр нь би мөнгөө яаж хийх вэ гэтэл тухайн залуу би мобайл банкаар хийнэ гээд “Нокиа” гар утсаа гаргаж ирээд миний дансыг асуугаад шилжүүлчихлээ гээд надад мессеж үзүүлсэн. Тэгээд би өөрийнхөө дансыг шалгатал мөнгө ороогүй. Тухайн залуугийн гар утас болох Нокиа гар утсыг шалгатал 430,000 төгрөг гарсан зарлагын мессеж байсан яг ямар данс руу орж байгаа нь харагдаагүй... би яараад байна миний 77-70 УБА машин зогсоолд эсхүл миний 85851616 дугаар байгаа залгачих гээд тамхи аваад гарсан...” /хх-ийн 12-14х/,
Гэрч Ц.Цагаанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Нарлаг дэнж” худалдааны төвийн 2 давхарт 2-29 тоот лангууг ажиллуулдаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 24-433 тоотод гэртээ амарч байсан юм. Тухайн өдөр манай том охин Ц.Оюун-Ундрах нэг эрэгтэй хүн блок тамхи мобайлдаж хийнэ гээд зарлага үзүүлээд намайг залилчихлаа гээд байсан... надад болон манай охин Ц.Оюун-Ундрахад учирсан хохирол болох 430,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний Хаан банкны 5026718506 данс руу шилжүүлсэн юм...” /хх-ийн 18-19х/,
Гэрч Ч.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай найз Л Төв аймгаас ирээд уулзсан ба тэр үед утсаа хаясан барих дугаар байвал өгөөч гэхээр нь би өөрийн 85851616 гэх илүү дугаарыг бариулж байсан юм... Тэгээд Л намайг үлдээгээд ганцаараа зах руу ороод буцаж ирэхдээ хайрцаг эд зүйл авчраад автомашинд тавьсан ба би ямар эд зүйл байсан талаар мэдээгүй...” /хх-ийн 26-27х/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЧД2-20-750 дугаартай дүгнэлтэд:
“Parlament” шинэ задлаагүй нийт үнэлгээ 310,000 төгрөг гэх /хх-ийн 29-30х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 33-38х/,
Шүүгдэгч О.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/,
Шүүгдэгч О.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/,
Хохирогч Ц.Оюун-Ундрах хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 70х/,
Шүүгдэгч О.Л хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 71х/,
Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 73х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Л нь цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг дэнж” худалдааны төвд иргэн Ц.Оюун-Ундрахыг “мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 310,000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 блок буюу 100 ширхэг “Парламент” нэртэй тамхи залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далайван овогт Очиржанцангийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч О.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД