Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 978

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00978

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 27 дугаар байрны 00 тоотод  үйл ажиллагаа явуулах, Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо70 дугаар байрны 22 тоотод  оршин суух, регистрийн дугаар ПБ 77050765, Баатаржавын Байгальмаад  холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 297 600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70 дугаар байрны 22 тоотод  оршин суу Байгалиас 2016 оны  4,5,6 сарын 112 050 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 1 сарын төлбөр 158 550 төгрөг нийт 270 600 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Байгальмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70 дугаар байр 22 тоотод  оршин суугч Б.Байгаль СӨХ-ийн төлбөр 270 600 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор  төлж  барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Байгальмаад холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 297 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын 297 600 төгрөгийг хариуцагч Б.Байгальмаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  төлж барагдуулна гэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8768 төгрөгийн  50  хувь болох 4384  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4384 төгрөгийг улсын орлогоос, 4384 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 297 600 /хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хариуцагч Б.Байгальмаа төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8768 төгрөгөөс  4384  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4384 төгрөгийг улсын орлогоос, 4384 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН