Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр  хэлтсийн хүсэлттэй,

 

            Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд-Ар 2 /а/-05 тоотод  түр оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХЖ 66092818, Лхагважавын Нанзаддоржийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр, эмчилгээнд хамрагдагч этгээд Л.Нанзаддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч А.Идэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Нанзаддорж нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн дүүгийн хүүхэд болох 1 нас 4 сартай хүүхдийг салхинд авч гараад гадуур архидан согтуурч ар гэртээ ирж амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан гэх зөрчил гаргаж 2017.04.12-ны өдөр эрүүлжүүлэгдсэн байх тул архины эмчилгээнд явуулж  өгнө үү гэв.

 

            Эмчилгээнд хамрагдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Би төрсөн дүү болон түүний 3 хүүхдийн хамт амьдардаг.Би хааяа л нэг архи уудаг.Манай дүү л архины эмчилгээнд явуулах гээд байгаа. Би өөрөө бол явмааргүй л байна. Би эхнэр хүүхдээсээ салсан  гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр  хэлтсээс Л.Нанзаддоржийг  архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Л.Нанзаддорж нь байнга архи хэтрүүлэн хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл болон зөрчлийн тэмдэглэл, Л.Нанзанддоржийг  байцаасан тэмдэглэл, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, О.Сарангэрэлийн /төрсөн дүү/ өргөдөл болон түүнийг асуусан тэмдэглэл, саатуулагдаж байсан тухай гомдол мэдээллийн бүртгэлийн баримтуудаар нотлогдож байна.

 

            Л.Нанзаддорж согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын  17-ны өдрийн  согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд Л.Нанзаддоржийн биеийн байдал, өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд архины албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Харчин овогт Лхагважавын Нанзаддоржийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Л.Нанзаддоржийг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр  хэлтэст даалгасугай.

           

            3.Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН.