| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00925/и |
| Дугаар | 1047 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1047
|
|
| ||||||||||||
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 1-20 тоотод оршин суух, регистрийн дугаар ТВ 71091775, Сартууд овогт Пүрэвхүүгийн Аюушжавын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 50 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦД 90101111, Цогтгэрэлийн Амартүвшинд холбогдох
Зээлийн төлбөрт 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Аюушжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ц.Амартүвшинд 300 000 төгрөгийг 2015 оны 5 сарын 29-нд хүүгүй, 1 сарын хугацаатай зээлсэн. Үүнийгээ баталгаажуулж хоорондоо бичгээр гэрээ хийсэн.Ц.Амартүвшин тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй.Цалин буухаар, хүнээс мөнгө мөнгөө аваад ирэх 7 хоногт, 3 хоногийн дараа гэхчлэн байсаар өнөөдрийг хүрч байна.Маш их явдал чирэгдэл болж байж, 160 000 төгрөгийг 2016 оны 8, 9 сард олж авсан.Үлдэгдэл 140 000 төгрөгийг өгөхгүй байх тул Ц.Амартүвшинээс зээлийн үлдэгдэл 140 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа:П.Аюушжавын нэхэмжилсэн 140 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Аюушжав хариуцагч Ц.Амартүвшинд холбогдуулан зээлийн төлбөрт 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч П.Аюушжавын нэхэмжилсэн 140 000 төгрөгийг хариуцагч Ц.Амартүвшин бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4850 төгрөгийн 50 хувь болох 2425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2425 төгрөгийг улсын орлогоос, мөн 2425 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Аюушжавын нэхэмжилсэн зээлийн төлбөр 140 000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Амартүвшин бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 4850 төгрөгөөс 2425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2425 /хоёр мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг улсын орлогоос, мөн 2425 /хоёр мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН