Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамжны 154 тоотод оршин суух, регитсрийн дугаар АП 60040266, Хатиган овогт Баатаржалбуугийн Оюунчимэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга   Д.Агиймаа  нар оролцов.

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1980  онд багшийн сургууль төгсөөгүй байхдаа /3 дугаар курст/ Хангай сумын 8 жилийн захирлын 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 32 тоот тушаалаар жирэмсний амралтаа авсан Лхагвасүрэнгийн оронд орлон багшаар 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож  өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Б.Оюунчимэгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.

 

Б.Оюунчимэг нь 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс  1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуульд  багшаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орлон ажиллах багш ажиллуулах тухай 32 тоот  тушаал, 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын зарим багш нарыг 40 хувиас хэтрүүлж хичээл заалгах тухай 6 тоот  тушаал, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын Багш нарын ээлжийн амралт олгох тухай 46 тоот  тушаал, 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 3 тоот  тушаал, 1985 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын Ажилд түр авах тухай 16 тоот  тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай 45 тоот  тушаал, 1987 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын Багш нарын өдрийг тохиолдуулан зарим багш нарыг шагнах тухай 47 тоот  тушаал, сургуулийн захирлын 1988 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 47 тоот тушаалын хавсралт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатиган овогт Баатаржалбуугийн Оюунчимэгийг 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс  1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн багшаар ажиллаж байсныг  сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН