| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00322/и |
| Дугаар | 1028 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1028
|
|
| |||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
| ||
|
|
|
|
| ||
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон 104 дүгээр байрны регистрийн дугаар 2711532, Эко констракшн ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 303 дугаар байрны 104 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧГ 63022375, Цэвээний Нямсамбууд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 64 050 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэрэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эко констракшн ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь хариуцагч Ц.Нямсамбуутай 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-т заасны дагуу Баянгол дүүрэг, 4- р хороо “Голден парк” хотхон 303 дугаар байр 104 тоот, 3 өрөө орон сууцыг 82 445 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.Хариуцагч Ц.Нямсамбуу нь хоёр талын байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 24 745 000 төгрөгийг төлөх, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 57 700 000 төгрөгийг банкны зээлээр бүрэн төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1, 43-р зүйлийн 43.2.1 зааснаар хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.Хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч Ц.Нямсамбуу нь нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д урьдчилгаа 24 745 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.Хариуцагч Ц.Нямсамбуу хоёр талын байгуулсан гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д өнөөдрийн байдлаар нийт 39 745 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 42 700 000 төгрөгийг төлөлгүй нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК-ийг хохироож байна.Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-ийн зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахыг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч хариуцагч тал нь өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-ийг хохироож байна.2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжпэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 213 500 төгрөг нийт 1150 өдрийн алданги 245 525 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232-р зүйлийн 232 4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 21 350 000 төгрөгийн алдангийг хариуцагч Ц.Нямсамбуу нь хоёр талын байгуулсан гэрээний 3.5 болон иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК болон хариуцагч Ц.Нямсамбуу нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд тамга тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг гэрээ байгуулсан өдөр хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, нотариатаар баталгаажуулах шаардлагыг нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК-ийн зүгээс хариуцагч талд удаа дараа тавьж байсан боловч хариуцагч тал тус гэрээг нотариатаар баталгаажуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.Хариуцагч Ц.Нямсамбуу орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн хариуцагч талын урьдчилгаа 35 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 2.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу хариуцагч Ц.Нямсамбуугийн эзэмшилд шилжүулж гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК бүрэн биелүүлсэн. Нэхэмжпэгч талын зүгээс Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.5 /Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2013 оны 10-р сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК-ийн зүгээс хариуцагч талд орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлж дуусгахыг болон гэрээг нотариатаар баталгаажуулахыг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК-ийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, хоёр талын байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 42 700 000 төгрөг, МУ-ын иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4, 232.6, хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.5-д заасны дагуу алданги 21 350 000 төгрөг нийт 64 050 000 төгрөгийг, Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.5-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2013 оны 10-р сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Иймд хоёр талын байгуулсан 2013 оны 10-р сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, нийт 64 050 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Ц.Нямсамбуугаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай байгууллага алдангийн 21 350 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үндсэн төлбөр 42 700 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтааж төлөхөөр би эвлэрч байх тул эвлэрэлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх үндсэн төлбөр 42 700 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтааж төлж барагдуулна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эко констракшн ХХКомпани хариуцагч Ц.Нямсамбууд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 64 050 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Эко констракшн ХХКомпани нэхэмжлэлийнхээ шаардлагынхаа 21 350 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч У.Нямсамбуу 42 700 000 төгрөгөөс 7 120 000 төгрөг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 500 төгрөгийн 50 хувь болох 274 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 274 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 371 450 төгрөгийн 50 хувь болох 185 725 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Эко констракшн ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыхаа 21 350 000 /хорин нэгэн сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч У.Нямсамбуу 42 700 000 /дөчин хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөс 7 120 000 төгрөг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, 7 120 000 төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 500 төгрөгөөс 274 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 274 250 /хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 185 725 /нэг зуун наян таван мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН