Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 526

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш” ХХК, 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: ОӨУБГ 

Хариуцагч: “ОСНААУГ” ОНӨААТҮГ, 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.Х, 

Хариуцагч: НЗД, 

Хариуцагч: НХТЕТГ холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөхийг эрхийн улсын бүртгэлийн Y-220408... дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэл, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Төмөрзамын . дугаар байрны .. тоотыг Д.Х-д өмчлүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан НЗД, НХТЕТГ –ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л, хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч НХТЕТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Б.Г, гэрч  Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “Ш” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөн барилгажуулах ажлыг Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхоны т*******ын 6, 7, 8 дугаар байранд хэрэгжүүлж байгаа юм. 

Гэтэл төсөл хэрэгжүүлж эхлэх үед өмчлөгч байгаагүй, орон сууцыг нураах үед амьдарч байгаагүй Д.Х гэх этгээд гарч ирж, тухайн байрны өмчлөгч байсан эрх зөрчигдсөн гэж Б******* дүүргийн Иргэний хэргийн шүүхэд манай компанийн эсрэг нэхэмжлэл гаргаж гэм хор нэхэмжилж байна. 

Уг хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар “Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, т*******ын гудамж, . дугаар байр, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаартай орон сууцыг анх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Х-ын өмчлөлд ... бүртгэгдсэн байна” гэжээ. 

Гэтэл уг байр нь НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 захирамжаар дахин төлөвлөлтөд хамрагдаж, 2016 онд нураасан барилга юм. Иймд өмчлөлийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэлд үндэслэл бүхий эргэлзээ байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна. 

Тухайн үед ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц дахин төлөвлөлтийн ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” мөрдөгдөж байсан. 

Уг журмын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулдаг бөгөөд Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгын өмчлөгчдийг улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэн гаргаж, уг өмчлөгчидтэй тендерээр шалгарсан компани болон Засаг даргатай 3 талт гэрээ байгуулдаг.

Тухайн үед Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, т*******ын гудамж, . дугаар байранд 12 айл байсан бөгөөд уг 12 айлтай 3 тал гэрээ байгуулсан. 13 дахь айл улсын бүртгэлийн лавлагаа болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан ажлын хүрээнд байгаагүй.

Д.Х-ын хувьд тухайн үед 

1. Тухайн орон сууцанд амьдардаггүй байсан, үүнийг бусад 12 айл бүгд гэрчилдэг, хорооны Засаг дарга айлуудаа сайн мэддэгийн хувьд мөн гэрчилдэг, 

2. Өмчлөгч байгаагүй, 13 гэдэг тоот байгаагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас төслийг хэрэгжүүлэх үед Улсын бүртгэлийн газраас уг нийтийн орон сууцанд бүртгэлтэй, өмчлөгчдийн нэрсийг гаргаж батлуулсан байдаг. “Үүнд нийт 12 айл байдаг бөгөөд .. тоот гэдэг айл байдаггүй. 

Уг .. тоот гээд байгаа нь нийтийн орон сууцны үүдэн хэсэгт жижиг догол байдаг байсан. Үүнийг битүүлж оршин суугчид нь ядарсан хүмүүс болох н.А гэх залуу, түүний аав н.М нарыг цэвэрлэгээ, харуул манаа хийлгэх нэрийдлээр суулгаж байсан байгаа юм. Тэдгээр хүмүүс нь байшинг нураах хүртэл тэнд амьдарч байгаад нураах үед нь хорооны Засаг дарга ирж тэднийг нүүлгэлцэж байсан. Иймд хорооны Засаг дарга бусад оршин суугчид үүнийг сайн мэдэх учиртай.

Тендерт шалгараад, төсөл хэрэгжиж эхэлсний дараа орон сууцыг нураахтай зэрэгцэж гэнэт өмчлөгч гэж гарч ирж байгаа нь ашиг хонжоо олох гэсэн зохион байгуулалттай зүйл байгаа юм.

Дахин төлөвлөлтийн сургаар тэндээс ашиг хонжоо олох гэсэн этгээдүүдийн үйлдэл нь дахин төлөвлөлтийн ажилд маш их саад учруулдаг. Эргэн тойрны газрыг эзэмшдэг гээд түүнийгээ шинэ баригдаж байгаа байраар сольж авъя, хашаа бариад машин техник оруулахгүй хааж боогдуулдаг, гэнэт өмчлөгч гэж гарч ирдэг гэх мэт ашиг хонжоо олох гэсэн олон хүмүүсийн нэг бол Д.Х-ыг гэж үзэж байна.

Дахин төлөвлөлтөд хамруулах Засаг даргын захирамж гарч, ерөнхий төлөвлөгөөний газраас холбогдох ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулж, өмчлөгч нарыг тогтоож, тэдэнтэй 3 талт гэрээ байгуулж, барилгыг нураах ажил явагдсаны дараа улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэсэн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Өөр шүүхэд үүссэн хэргийн явцад уг асуудлыг мэдсэн бөгөөд иргэний журмаар явж байгаа хэрэг нь хэд хэдэн удаа хойшилж энэ сард товлогдсон тул хэрэг үүсгэж өгнө үү. Өмчлөлийг бүртгэсэн нь үндэслэлтэй эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа иргэний хэргээ шийдвэрлүүлэх нь зүйтэй тул захиргааны хэрэг үүсгэж, иргэний хэргийг түдгэлзүүлэх шаардлагатай байгаа юм. 

Нэхэмжлэлийн үндэслэл:

Улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 3. дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй буюу хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн актыг ойлгохоор байна.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1 дэх заалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны харилцааг зохицуулдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-аар зохицуулж байсан. 

Дээрх хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, НЗД-ын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно.”, мөн дээрх журмын 10 дугаар зүйлийн 10.1-д “Дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох ... тусгай зөвшөөрлийг шинээр барилга баригдаж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ”, 11.4-д “Ашиглахыг хориглосон шийдвэр гарсан орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга байгууламж барих болон бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон шийдвэр гаргасан албан тушаалтанд ... хариуцлага хүлээлгэнэ” гэх зэрэг хууль, хэм хэмжээний зохицуулалтуудаар НЗД-н 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 захирамж гарснаар уг нийтийн орон сууцны хувьд мэдээллийн сангаас хасч, өмчлөгчдийн ашиглах эрх дуусгавар болж, аливаа хөдөлгөөн хийхгүй байхаар байна.

Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний Засаг даргын захирамж гарсан байхад 2016 оны 04 дүгээр зүйлийн 15-ны өдөр үл хөдлөхийг шинээр бүртгэсэн байгаа орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6 дахь заалтыг ноцтой зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх, ашиг сонирхол:

Улсын бүртгэлийн хууль бус бүртгэлийн улмаас иргэн Д.Х нь Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай эсрэг 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаад буй. Үүний цаана манай эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар хөндөгдөөд байна. 

Дахин төлөвлөлтийн журмын дагуу барилгыг нураасан өдрөөс шинэ барилга барьж хуучин өмчлөгчдийг байранд оруулах өдөр хүртэл өрх бүрт, сар бүр 300,000 төгрөгийн нөхөх олговор олгодог. Уг зардал болон дахин төлөвлөлтийн бүх зардал нь нийслэлийн төсвөөс бус төслийг хэрэгжүүлж буй манай компаниас гардаг. Хуучин орон сууцны өмчлөгчдөд шинээр баригдаж буй барилгаас өмнөх м.кв дээр 7 м.кв нэмж орон сууцанд оруулах нөхцөлтэй бусад 12 өмчлөгчидтэй 3 талт гэрээ байгуулсан бөгөөд Д.Х-ыг өмчлөгч гэж бүртгэл хийгдсэнээр түүнд 25 м.кв орон сууц олгох болоод байгаа юм. 

Б******* дүүргийн шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан хурлаар “25 м.кв Х 2.000.000 төгрөг = 50.000.000 төгрөг” гаргуулах хэргийг хэлэлцэх гэж байгаа нь уг бүртгэл манай эрх ашгийг зөрчиж байна. 

Иймд Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... 

Б******* дүүргийн .. дугаар, .. дугаар хотхон Т*******ын . дугаар байр .. тоот байрыг бүртгэхдээ мэдүүлэг, төлбөрийн баримт, орон сууц эзэмших эрхийн бичиг, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, орон сууц эзэмшигчийн бичиг баримтыг баталгаажуулсан ОСА-н байгууллагын тодорхойлолт холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн Д.Х-ийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт бүртгэсэн байна.

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ж.О-н өмчлөлд шилжүүлж 000590... тоот гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.Х-ын өмчлөлд шилжүүлж 00061.... тоот гэрчилгээ олгосон байна.

Уг орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэргүүд дэх нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. 

Эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарын бүртгэл, 00061.... тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 

Нэмэлт тайлбартаа: 

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар “Эрхийн улсын бүртгэлийг хаах”, 23.1-д “Дор дурдсан тохиолдолд өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 23.1.1-д “өмчлөгчийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” 23.1.2-т “эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн хүсэлтээр нэг өмчлөгчид шилжсэн”, 23.1.3-т “шүүх, арбитрын шийдвэр гарсан тохиолдолд хувийн хэргийг хааж хүчингүй болгоно” гэж заасан. 

 НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай ” А/151 дүгээр захирамжийг НХТЕТГ-аас Б******* дүүргийн бичиг хэрэгт өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Бүртгэлийн ирсэн бичгийн журналыг шүүж үзэв. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн .. дугаар хороо, Т*******ын гудамж . дугаар байр .. тоот орон сууц нь иргэн Д.Х-ын өмчлөлд бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь цахим мэдээллийн санд хасагдаагүй байна. 

Дээр дурдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар өмчлөгчийн хүсэлт болон холбогдох нотлох баримт бичгийг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож мэдээллийн сангаас хасах боломжтой” гэжээ. 

Гурав. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Б******* дүүрэг, .. дугаар хороо, ..-р хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлан авсан бөгөөд уг хувьчлал дээр үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд дээрх бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. 

Нөгөө талаар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х шүүхэд гаргасан шаардлагадаа: “... Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Д.Х миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна. 

Миний бие Д.Х нь Б******* дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлан авсан бөгөөд уг хувьчлал дээр үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. 

Гэтэл миний өмчлөлийн энэхүү орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болж дахин төлөвлөлтөд хамрагдан шинээр орон сууц баригдах болсонтой холбоотой өмчлөгч миний бие Орон сууцны хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шинээр баригдах барилгаас хуучин барилгаас дутуугүй хэмжээний орон сууц өмчлөх эрхтэй байтал энэхүү эрхийг маань зөрчин НЗД болон НХТЕТГ-аас уг барилгыг буулгах шийдвэр гарган миний өмч устгагдаад байна. 

Орон сууцны тухай хууль болон бусад хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам” холбогдох хууль тогтоомжид зааснаар дахин барилгажуулах ажиллагааг НЗД-ын шийдвэрээр, түүний хяналтан дор явуулах хуультай байхад хариуцагч нар нь энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууц өмчлөгч миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөөд байна. 

Миний бие дээрх асуудлаар НЗД болон НХТЕТГ-т хандан гурвалсан гэрээ байгуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч НХТЕТГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08/1293 тоот албан бичгээр гурвалсан гэрээ байгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан учир шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаж байна.  

Иймд Б******* дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Б******* дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан НЗД болон НХТЕТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож үл хөдлөх хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Тав. Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б бие даасан шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... НЗД-ын 2015 оны А/151 дүгээр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжаар Б******* дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б******* дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 2. дугаар орон сууцны барилгуудыг буулган дахин барилгажуулахаар шийдвэр гарсан. 

Захирамжийн дагуу төсөл гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явагдаж тус дүүргийн 6, 7, 8 дугаар байруудыг буулган төсөл хэрэгжүүлэгчээр “Ш” ХХК шалгарч тус байрны сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулах эрхийг авсан.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/645 дугаартай албан бичгээр тус байрнуудын сууц өмчлөгчдийн мэдээлэл лавлагааг ирүүлэх тухай албан бичгийг Б******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. 

Тус хэлтсээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8/345 дугаар бүхий албан бичгээр төсөл хэрэгжүүлэх Б******* дүүргийн .. дугаар хорооны нийт .. байрны сууц өмчлөгчдийн мэдээллийг ирүүлсэн бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын . дугаар зүйлд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, НЗД нарын хооронд хийсэн 3 талт гэрээг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны олгосон гэрчилгээг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэж дурдсан байх бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд 3 талт гэрээ байгуулагдсаны дараагаар болсон байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулахаар заасан тул иргэн Д.Х нь тухайн үед хууль ёсны өмчлөгч биш байсан тул 3 талт гэрээ байгуулах эрх үүсээгүй байсан.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Зургаа. Хариуцагч НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Т бие даасан шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“... НЗД-ын 2015 оны А/151 дүгээр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжаар Б******* дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. дүгээр орон сууцны барилгуудыг буулган дахин барилгажуулахаар шийдвэр гарсан. 

Захирамжийн дагуу төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт явагдаж Б******* дүүргийн багц 3 дээр буюу Б******* дүүргийн 6, 7, 8 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Ш” ХХК шалгарч тус байрны сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулах эрхийг НЗД баталгаажуулсан. 

Манай газраас хууль ёсны өмчлөгчтэй гурван талт гэрээ байгуулахын тулд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/645 дугаартай албан бичгээр тус байрнуудын сууц өмчлөгчдийн мэдээлэл лавлагааг ирүүлэх тухай албан бичгийг Б******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. 

Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8/345 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх Б******* дүүргийн .. дугаар хорооны .. байрны сууц өмчлөгчдийн мэдээллийг ирүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, НЗД нарын хооронд хийсэн 3 талт гэрээг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталгаажуулсан байна. 

Гуравдагч этгээд 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны олгосон гэрчилгээг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэж дурдсан байх бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд 3 талт гэрээ байгуулагдсаны дараагаар олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулахаар заасан бөгөөд иргэн Д.Х нь тухайн үед хууль ёсны өмчлөгч биш байсан тул гурван талт гэрээ байгуулах эрх үүсээгүй байсан болно. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Долоо. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ш” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөн барилгажуулах ажлыг Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхоны т*******ын 6, 7, 8 дугаар байранд хэрэгжүүлж байгаа юм. Гэтэл төсөл хэрэгжүүлж эхлэх үед өмчлөгч байгаагүй, орон сууцыг нураах үед амьдарч байгаагүй Д.Х гэх этгээд гарч ирж, тухайн байрны өмчлөгч байсан гэж, улмаар гурван талт гэрээ байгуулахыг даалгахаар захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргаж байгаа билээ. 

Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхоны т*******ын . дугаар байрны хувьд барилгын насжилт дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй талаар 2014 оны 0. дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын №02-07-112/1074 дүгнэлт гарч, ашиглахыг хориглосон мэргэжлийн хяналтын байцаагчийн N901-01/05 шийдвэр 2014 оны 0. дугаар сарын 10-ны өдөр гарч, дахин төлөвлөлт хийх талаар НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А/151 захирамж гарч, дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. 

Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 02 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхоны т*******ын . дугаар байрны .. тоотыг Д.Х-д хувьчлах шийдвэр гаргасан. 

Уг шийдвэрийг гаргахдаа Төрийн өмчийн хорооны 2015 оны 4/2244 тоот албан бичиг, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар т*******”-ын 2015 оны 91/1051 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байдаг ба уг бичгүүд нь бүгд мэргэжлийн хяналтын ашиглахыг хориглосон дүгнэлт, НЗД-ын 2015 оны А/151 дугаар захирамжийн дараа гарсан байдаг.

Хувьчлах шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй буюу хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн актыг ойлгохоор байна. 

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.1 дэх заалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны харилцааг зохицуулдаг. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-аар зохицуулж байсан. 

Дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 151.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, НЗД-ын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно.”, мөн дээрх журмын 10.1-д “Дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох ... тусгай зөвшөөрлийг шинээр барилга баригдаж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ”, 11.4-д “Ашиглахыг хориглосон шийдвэр гарсан орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга байгууламж барих болон бусад зориулалтаар газар эзэмших ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон шийдвэр гаргасан албан тушаалтанд ... хариуцлага хүлээлгэнэ” гэх зэрэг хууль, хэм хэмжээний зохицуулалтуудаар НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 захирамж гарснаар уг нийтийн орон сууцны хувьд мэдээллийн сангаас хасч, өмчлөгчдийн ашиглах эрх дуусгавар болж, аливаа хөдөлгөөн хийхгүй байхаар байна. 

Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Засаг даргын захирамж гарсан байхад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хувьчлах шийдвэр гаргасан нь дээрх хууль болон журмын заалтыг зөрчиж байна. 

Мөн мэргэжлийн хяналтын 2014 оны 0. дугаар сарын 03-ны өдрийн барилгын насжилт дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй талаар №02-07-112/1074 дүгнэлт гарч, 2014 оны 0. дугаар сарын 10-ны өдөр ашиглахыг хориглосон №01-01/05 шийдвэр гарч амьдран суух боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байхад уг орон сууцанд хувьчлах шийдвэр гаргасан нь Орон сууцны тухай хуулийн 15.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно” гэснийг мөн зөрчсөн бөгөөд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан. 

Хавтаст хэрэгт орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ авагдсан байдаг боловч Д.Х нь уг орон сууцанд хэзээ ч амьдарч байгаагүй талаар уг хорооны засаг дарга н.Г гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн бөгөөд тухайн үед амьдардаг гэсэн тодорхойлолт хийж өгөхдөө уг гэрээ байгаа болохоор хийж өгсөн гэдэг. 

Хууль бусаар хувьчлах шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн дараах эрх ашиг хөндөгдөж байна. Дахин төлөвлөлтийн журмын дагуу барилгыг нураасан өдрөөс шинэ барилга барьж хуучин өмчлөгчдийг байранд оруулах өдөр хүртэл өрх бүрт, сар бүр 300,000 төгрөгийн нөхөх олговор олгодог. Уг зардал болон дахин төлөвлөлтийн бүх зардал нь нийслэлийн төсвөөс бус төслийг хэрэгжүүлж буй манай компаниас гардаг. 

Хуучин орон сууцны өмчлөгчдөд шинээр баригдаж буй барилгаас өмнөх м.кв дээр 7 м.кв нэмж орон сууцанд оруулах нөхцөлтэй бусад 12 өмчлөгчидтэй 3 талт гэрээ байгуулсан бөгөөд Д.Х-ыг  өмчлөгч гэж бүртгэл хийгдсэнээр түүнд 20 м.кв орон сууц олгох болоод байгаа юм. 

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй талаар: 

Улсын бүртгэлтэй холбоотой үндсэн нэхэмжлэлээс гадна гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч улсын бүртгэлийн асуудлаас давж НЗД,   НХТЕТГ-ыг хариуцагчаар татаж байгаа гуравдагчийн шаардлагатай холбогдуулж энэ хэрэгтэй хамтад нь манай тал хувьчлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаа шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.

Тухайн үед Төрийн өмчийн хороо орон сууц хувьчлахтай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх байсан боловч татан буугдсан, одоо байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн өмчийн хорооны асуудлыг залгамжилж аваагүй, Төрийн өмчийн хорооны бүх бичиг баримт нь Архивын ерөнхий газарт байгаа гэдэг. 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 23.5-д зааснаар орон сууц эзэмших эрхтэй холбоотой маргааныг шууд шүүх шийдэхээр заасан байна. 

Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

2016 оны 04 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 02 дугаар тогтоолоор хувьчилсан асуудлыг өмнө нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон “Ш” ХХК мэдээгүй бөгөөд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байх хугацаанд гэнэт шинэ өмчлөгч гарч ирж иргэний хэргийн шүүхэд хохирол нэхсэн. 

Ингэхдээ улсын бүртгэлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан, хувьчлах тогтоолыг үзүүлж байгаагүй. Уг улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хянуулах явцад цугларсан нотлох баримтаас ийм тогтоолоор хувьчилсан талаар мэдсэн. Ингээд тусдаа нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байтал гуравдагч этгээд шаардлага гаргасан тул энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын . дугаар байрны .. тоотыг Д.Х-д өмчлүүлэхээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Найм. Хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: 

Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын . дугаар байрны .. тоот 1 өрөө орон сууцыг Д.Х-д хувьчилсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/2244 дүгээр албан бичиг болон бусад холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангуулан танай шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08/670 дугаар албан бичгээр хүргүүлсэн. 

Дээрх орон сууцыг Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчилсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Ш” ХХК-иас шүүхэд ОӨУБЕШГ /хуучин нэрээр/-т холбогдуулан “Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт Д.Х-ын нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”, 

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Төмөрзамын . дугаар байрны .. тоотыг Д.Х-д өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”, 

Гуравдагч этгээд Д.Х-аас  шүүхэд “Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Х  болон уг байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулаагүй НЗД болон НХТЕТГ-ын  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахыг даалгах” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт Д.Х-ын нэр дээр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Б******* дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах . дугаар байрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 0. дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 тоот “Орон сууцны байшингийн ашиглалтыг зогсоох тухай” шийдвэрийг үндэслэн НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар дахин төлөвлөлтөд хамруулж, шинээр барилгажуулах шийдвэр гаргажээ. 

Энэхүү НЗД-ын А/151 дүгээр захирамжаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөж барилгажуулах орон сууцны барилгын жагсаалтад Б******* дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...7..... дугаар байр хамрагдсныг НХТЕТГ-аас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/645 тоот албан бичгээр Б******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь тус хэлтсийн 2015 оны “Ирсэн бичгийн бүртгэл” дэвтэрт бичигдсэнээр мөн оны 3 дугаар сарын 09-ний өдөр буюу тухайн өдөрт нь хүлээн авсан болох нь тогтоогдсон. 

Уг албан бичгийн дагуу Б******* дүүргийн Бүртгэлийн хэлтэс мэдээллийн санд шүүлт хийж, дээрх маргаан бүхий . дугаар байрны 12 айлын улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, өмчлөгч, хамтран өмчлөгч нарын мэдээллийг хүргүүлснээр НХТЕТГ болон төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгарсан “Ш” ХХК нь тухайн үед бүртгэлтэй байсан хууль ёсны өмчлөгч нартай “Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г байгуулсан ба гуравдагч этгээд Д.Х-тай тухайн үед дээрх гэрээг байгуулаагүй үйлдлийг буруутгах боломжгүй. 

Харин Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, НЗД-ын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Ерөнхий төлөвлөгөөний газраас дээрх байранд дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх үед бүртгэлийн газраас ирүүлсэн уг нийтийн орон сууцанд бүртгэлтэй 12 айл, өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж батлуулан, үүний дагуу “Ш” ХХК нь 12 айлтай 3 талт гэрээг 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулан улмаар орон сууцыг чөлөөлөх, барилгыг нураах ажиллагааны явцад буюу тухайн байр нь бүхэлдээ ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас 2 жилийн дараа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлгийг хүлээн авч Б******* дүүргийн .. дугаар хороо, Т*******ын гудамж . дугаар байр, .. тоот орон сууц өмчлөгчөөр Д.Х-ыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт бүртгэсэн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. 

Учир нь Б******* дүүргийн бүртгэлийн хэлтэс НЗД-ын А/151 дүгээр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжийг хүлээн авснаар Б******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах . дугаар байрыг бүхэлд нь мэдээллийн нэгдсэн сангаас хасах учиртай, өөрөөр хэлбэл дээрх шийдвэр гарснаар тухайн байр нь бүхэлдээ нураагдаж байхгүй болох нөхцөл байдал үүсээд байхад шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “12 айлыг бид мэдээллийн сангаас хассан, харин 13 дахь айл нь шинээр бүртгэгдэж байгаа учир бүртгэсэн” гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй ба энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.2-д бүртгэл үнэн зөв байх; 5.1.3-д бүртгэл нэгдсэн байх үндсэн зарчмууд зөрчигдөхөд хүргэжээ. 

Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, НЗД-ын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1-д “Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох... тусгай зөвшөөрлийг шинээр барилга барьж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ”, 11.4-д “ашиглахыг хориглосон шийдвэр гарсан орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга байгууламж барих болон бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон шийдвэр гаргасан албан тушаалтанд ... хариуцлага хүлээлгэнэ” гэх заалтуудаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны харилцааг зохицуулсан бөгөөд энэ ангилалд орсон орон сууцанд шинээр орон сууц өмчлүүлэх харилцаа үүсэх боломжгүйн зэрэгцээ ашиглах эрх ч дуусгавар болохыг ойлгомжтой тодорхойлсон. 

Тухайн тохиолдолд улсын бүртгэгч шинээр бүртгүүлэх орон сууцны мэдүүлгийг хүлээн аваад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтууд бүрдсэн байх, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн өмчлөгчдийн нэр, регистрийн дугаар, орон сууцны хаяг нь орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн бичиг баримтаас зөрүүгүй байх шаардлагуудыг баримтлахаас гадна нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэрээр мэдээллийн сангаас хасагдсан орон сууцанд шинээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийг бүртгэх эсэхийг ерөнхий байцаагчид танилцуулах, эрх бүхий байгууллагаас асууж тодруулах эрх нээлттэй байсан. 

Мөн Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Х-ын нэр дээр бүртгэгдсэнээс хойш  Д.Х-аас  Ж.О т 2017 оны 05 дугаар сарын 17-нд, буцаад Ж.О ээс Д.Х-д 2017 оны 08 дугаар сарын 17-д бэлэглэлийн гэрээг үндэслэн шилжсэн өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэснийг дурдахын зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

Хоёр. Нэхэмжлэгчийн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Төмөрзамын . дугаар байрны .. тоотыг Д.Х-д өмчлүүлэхээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас уг маргаан бүхий орон сууцыг хэрхэн яаж өмчлөгдсөн талаар тодруулахад ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан бөгөөд шүүх уг шаардлагыг хүлээн авч хэргийн оролцогч нарын маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүднээс хариуцагчаар “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ыг татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гуравдагч этгээд Д.Х нь Улаанбаатар Т******* ХНН-ийн Олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдах төвд үйлчлэгчээр ажилладаг бөгөөд түүнд байгууллагаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б******* дүүргийн .. дугаар хороо 72 айлын хотхон . дугаар байрны .. тоот орон сууцыг хөлслүүлэн улмаар эзэмших эрх үүсч 7698 тоот гэрчилгээ олгогдож, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 91/430 тоот албан бичгээр Төрийн өмчийн хороонд уламжилснаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор уг орон сууцыг өмчлүүлсэн байна. 

Улаанбаатар Т******* ХНН-ийн хувьд нэг ажилчныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж буйг буруутгахгүй боловч тухайн байр нь 2003 онд хувьчлагдсаны зэрэгцээ үндсэн оршин суугчид нь  2014 оноос өмнө Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.2-д “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, НЗД-д хүргүүлнэ” гэж заасан эрхийн хүрээнд өөрсдийн орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулахаар уламжилж эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхад ашиглалтын шаардлага хангахгүй байрны техник /узел/-ийн зориулалттай хэсгийг хаалт, хаалга хийж, зассан төдийгээр орон сууц хувьчилж өгөхийг Төрийн өмчийн хороонд уламжилсан нь Орон сууцны тухай хуулиар тодорхойлогдсон Төрөөс иргэдэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх үндсэн үүрэг, зарчим алдагдахад хүргэсэн байна. 

Мөн Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин” гэж барилгын техникийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шийдвэрээр ашиглахыг хориглосон орон сууцны байшинд хамаарахаар зааснаас гадна 15 дугаар зүйлийн 15.3-д Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж заасан байна.

Гэвч Улсын Их хурлын 2003 оны Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2. дугаар, Засгийн газрын 2004 оны “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” 140 дүгээр тогтоолуудаар “...Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмшигчдэд өмчлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэхээр...” зохицуулсан нь дан ганц тухайн техникийн өрөө биш тухайн байр нь бүхэлдээ хүн амьдрах болон эрүүл ахуй аюулгүй байдлыг хангасан байхыг шаардаж байна. 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, НЗД-ын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулахаар заасан ба техникийн өрөөг хувьчлахын тулд Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсан байх шаардлагатай бөгөөд энэхүү дүгнэлтийг Орон сууц хувьчлах товчооноос томилогдсон этгээд үйлдэх ёстой. 

Шүүх хуралдаанд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “уг маргаан бүхий байранд Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт үйлдэгдээгүй бөгөөд шүүхэд гаргаж өгөх боломжгүй, харин би өөрийн биеэр очиж үзэж байсан, бие муутай эрэгтэй хүн амьдарч байсан, хүн амьдрах боломжтой байсныг санаж байна, тухайн үед тэмдэглэл үйлдэгдээгүй” гэх тайлбарыг өгсөн болно. 

Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийн зорилго нь орон сууцыг иргэдэд хувьчлах явцад орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтооход орших учиртай. 

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолоор магадлан шинжлэх хэсгийн ажиллах журмыг  баталсан бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 8-д Магадлан шинжлэх хэсэг нь урсгал засварын хэмжээнд хийгдэх ажлуудыг харгалзахгүйгээр үндсэн бүтээцийн эвдрэл, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл  ахуйн шаардлага хангасан  эсэхэд голлон үндэслэж дүгнэлтээ гаргана, 10-д Дэд  бүтцийн улсын хяналтын алба  болон Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн орон сууцны бүх байшинг хувьчлахгүй бөгөөд эдгээр барилгын болон түүнд оршин суугчдын  асуудлыг орон нутгийн захиргааны байгууллага хариуцна гэж заасан.

Гэтэл энэ үүргээ хариуцагч биелүүлээгүйгээр барахгүй Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 0. дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр “Б******* дүүргийн .. дугаар хороо Т*******ын ажилчдын . дугаар байр нь 1954 онд ашиглалтанд орсон, ...Барилгын насжилт дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй тухай 2014 оны 02-070112/1074 дүгээр дүгнэлт өмнө гарч байсан бөгөөд уг байр нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн дүгнэлт, НЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А/151 дүгээр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжаар уг байрыг бүхэлд нь нураах шийдвэр гарсан байхад тухайн байрны техникийн өрөөнд Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг гаргалгүйгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дугаар заалтаар уг хэсгийг .. тоот хэмээн нэрлэж, хувьчлалын гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл байна.  

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б******* дүүргийн .. дугаар хорооны Засаг дарга С.Г ийн “...Д.Х тус хороонд 2014 онд шилжиж ирсэн боловч тухайн хаягт амьдарч байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүхийн баримт бичгийн үзлэгээр нотлох баримтаар авагдсан тухайн нутаг дэвсгэрийн ойролцоох байрны ашиглалтын хэвийн ажиллагааг хариуцсан Хилийн цэргийн 0288 дугаар ангиас хүргүүлсэн Ашиглалтын төлбөр төлсөн иргэдийн жагсаалтад . дугаар байрны .. тоот гэж орон сууц бүртгэгдээгүй, түүний ашиглалтын зардал төлөгдөж байгаагүй болох нь тогтоогдсон. 

Энэ нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Орон сууц хувьчлах товчооны бүрэн эрхийг заасан ба үүнд тухайн орон сууцыг хувьчлахдаа  орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримтыг хянахын зэрэгцээ иргэний бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах эрхийг хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт Д.Х-ын нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэл, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дугаар заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Гурав. Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Х болон уг байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулаагүй НЗД болон НХТЕТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эл хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахыг даалгах бие даасан шаардлагын тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч НЗД болон НХТЕТГ, төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК, эдгээр байгууллагууд нь Б******* дүүргийн .. дугаар хороо .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх эд хөрөнгийг дахин төлөвлөлтөд хамруулахаар гуравдагч этгээд Д.Х-тай гурван талт гэрээ байгуулаагүй хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй болно. 

Энэхүү шүүхийн шийдвэрээр Б******* дүүргийн .. дугаар хороо . дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.Х-ын нэр дээр хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дугаар заалт,  уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220408.... дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн учир гуравдагч этгээд Д.Х-ын бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.4-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна”, 151.5-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй”, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д зөвхөн сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулахаар зааснаас үзэхэд эрх бүхий байгууллагуудтай гурван талт гэрээ байгуулах эрх гуравдагч этгээд Д.Х-д үүсэх боломжгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Улсын бүртгэлийн ерөнхий /2009 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 151.6, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын тухайн эд хөрөнгийг Д.Х-ын нэр дээр хувьчилсан хэсэг /6 дугаар заалт/,  Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон, Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Y-220408... дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 15 дугаар зүйлийн 151.4, 151.5, 151.6-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Д.Х-ын НЗД,   НХТЕТГ-т холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х  болон Б******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хотхон Т*******ын гудамж . дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан НЗД,   НХТЕТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай  гурван талт гэрээ байгуулахыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБЕГ, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас тус бүр 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА