Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1074

 
     
     

 

       

 

 

 

 

 

 

     
     

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу  3/9 тоотод  оршин суух, регистрийн дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 7 дугаар гудамж, 148 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ 96082523, Энх-Амгалангийн Дарьсүрэнд  холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Дарьсүрэн манай байгууллагатай 2014.01.20-ны өдөр 1189278 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөг төлөа нөхцөлтэйгээр  авсан.Төлбөрийн үлдэгдэл 180 000 төгрөгийг төлбөртэй байгаа болно.Дарьсүрэнгээс үндсэн төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг нийт 270 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Дарьсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Жи Мобайл ХХКомпанийн төхөрөөмжийн төлбөр болох 270 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Э.Дарьсүрэнд   холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн 270 000 төгрөгийг хариуцагч Э.Дарьсүрэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн  50 хувь болох 3925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3925 төгрөгийг улсын орлогоос, мөн 3925 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Дарьсүрэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгөөс 3925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3925 төгрөгийг улсын орлогоос, мөн 3925 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                                 ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН