Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/351

 

 

 

 

 

 

2021         03           17                                     2021/ШЦТ/351

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох 2036 00155 0086 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1998 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Алтангадас хотхоны 57 дугаар байрны 03 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, З.овогт А.У /РД:.1/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.У нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын 11 дүгээр гудамжны 5 тоотод гэртээ байхдаа 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 50 минутын үед иргэн Х.Пүрэврэгжидтэй фейсбүүк чатаар холбогдон “Монгол төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт вон болгож сольж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 404.600 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Уянгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: “... Шагдар овогтой Хосбаяраас гаргасан: манай хүү Х.Пүрэврэгжид нь бусдад 400.000 төгрөг шилжүүлж залилуулсан байна...” гэх тэмдэглэл /хх.6-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хосбаярын өгсөн: “... Манай хүү БНСУ-д сурч байгаа, нааш ирэх боломжгүй байгаа учраас миний бие цаашид иргэний нэхэмжлэгч болж, хохирогчоор мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны орой хоолны мөнгө болох 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5845462617 тоот данснаас хүү Х.Пүрэврэгжидийн эзэмшлийн ХААН банкны 5866119970 тоот дансанд шилжүүлсэн байсан. Уг 400.000 төгрөг анх миний данснаас гарсан байсан... Манай хүү 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй Монгол төгрөгөө Солонгос вон болгож хөрвүүлэхээр фейсбүүк чатаар тохиролцож, Ариун-Ертөнц овогтой Уянгын эзэмшлийн ХААН банкны 5700225581 тоот дансанд 404.000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл мөнгө хүлээж авсан “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүн манай хүү Х.Пүрэврэгжидтэй холбоогоо тасалсан ба фейсбүүк чатаар явуулсан өөрийн дансыг устгасан байна. Ингээд “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс 400.000 төгрөгөө авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх.29-34/,

Ш.Хосбаярын ХААН банкны 5845462617 дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед 5866119970 дугаартай данс руу хос гэсэн утгатай 400.000 төгрөгийн зарлага хийсэн талаарх дансны хуулга /хх.52/,

Хосбаярын Пүрэврэгжидийн Хаан банкны 5866119970 дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5700225581 дугаартай данс руу 404.000 төгрөг Пүүжээ гэсэн утгатай зарлагын шилжүүлэг хийсэн талаар дансны хуулга /хх.54/,

ХААН банкны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай: “... 5700225581 тоот данс эзэмшигч нь УБ БЗД 24-р хороо хоршоолол 11-5 тоот хаягт оршин суух Ариун-Ертөнцийн У болно” гэх албан бичиг /хх.49/,

Ариун-Ертөнцийн Уянгын 5700225581 тоот дансны хуулга /хх.57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уянгын яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сард Юнителийн нэг дугаар худалдан авахад уг дугаар дээр нь “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаяг бүртгэлтэй байсан ба уг хаяг дээр “Вон төгрөг болгоно, төгрөг вон болгоно” гэсэн пост байсан ба би уг постыг сонирхож үзэхэд хүмүүстэй чаталсан байсан ба үүнээс 2 хоногийн дараа уг “Ганаа Оюука” хаяг дээр “Вон төгрөг болгоно, төгрөг вон болгоно” гэсэн пост оруулахад надтай чатаар Пүрэврэгжид гэсэн хүн холбогдоод төгрөгийг вон болгуулна гэхээр нь би өөрийн 5700225581 дугаарын дансаараа 404.000 төгрөгийг хүлээн авсан. Ингээд би энэхүү мөнгөөр гэртээ гал тогооны шүүгээ болон хувцасны шүүгээ худалдаж авсан байгаа. Би мөнгө олох гэсэн зорилгоор фейсбүүкт пост оруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх.99-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.У нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын 11 дүгээр гудамжны 5 тоотод гэртээ байхдаа 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 50 минутын үед иргэн Х.Пүрэврэгжидтэй фейсбүүк чатаар холбогдон “Монгол төгрөгийг Бүгд найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт вон болгож сольж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 404.600 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: “...Шагдар овогтой Хосбаяраас гаргасан: манай хүү Х.Пүрэврэгжид нь бусдад 400.000 төгрөг шилжүүлж залилуулсан байна...” гэх тэмдэглэл /хх.6-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хосбаярын өгсөн: “...Манай хүү БНСУ-д сурч байгаа, нааш ирэх боломжгүй байгаа учраас миний бие цаашид иргэний нэхэмжлэгч болж, хохирогчоор мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны орой хоолны мөнгө болох 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5845462617 тоот данснаас хүү Х.Пүрэврэгжидийн эзэмшлийн ХААН банкны 5866119970 тоот дансанд шилжүүлсэн байсан. Уг 400.000 төгрөг анх миний данснаас гарсан байсан... Манай хүү 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй Монгол төгрөгөө Солонгос вон болгож хөрвүүлэхээр фейсбүүк чатаар тохиролцож, Ариун-Ертөнц овогтой Уянгын эзэмшлийн ХААН банкны 5700225581 тоот дансанд 404.000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл мөнгө хүлээж авсан “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүн манай хүү Х.Пүрэврэгжидтэй холбоогоо тасалсан ба фейсбүүк чатаар явуулсан өөрийн дансыг устгасан байна. Ингээд “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс 400.000 төгрөгөө авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна” гэх мэдүүлэг /хх.29-34/,

Ш.Хосбаярын ХААН банкны 5845462617 дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед 5866119970 дугаартай данс руу хос гэсэн утгатай 400.000 төгрөгийн зарлага хийсэн талаарх дансны хуулга /хх.52/,

Хосбаярын Пүрэврэгжидийн ХААН банкны 5866119970 дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5700225581 дугаартай данс руу 404.000 төгрөг Пүүжээ гэсэн утгатай зарлагын шилжүүлэг хийсэн талаар дансны хуулга /хх.54/,

ХААН банкны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай: “... 5700225581 тоот данс эзэмшигч нь УБ БЗД 24-р хороо хоршоолол 11-5 тоот хаягт оршин суух Ариун-Ертөнцийн У болно.” гэх албан бичиг /хх.49/,

Ариун-Ертөнцийн Уянгын 5700225581 тоот дансны хуулга /хх.57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уянгын яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сард Юнителийн нэг дугаар худалдан авахад уг дугаар дээр нь “Ганаа Оюука” гэсэн фейсбүүк хаяг бүртгэлтэй байсан ба уг хаяг дээр “Вон төгрөг болгоно, төгрөг вон болгоно” гэсэн пост байсан ба би уг постыг сонирхож үзэхэд хүмүүстэй чатласан байсан ба үүнээс 2 хоногийн дараа уг “Ганаа Оюука” хаяг дээр “Вон төгрөг болгоно, төгрөг вон болгоно” гэсэн пост оруулахад надтай чатаар Пүрэврэгжид гэсэн хүн холбогдоод төгрөгийг вон болгуулна гэхээр нь би өөрийн 5700225581 дугаарын дансаараа 404.000 төгрөгийг хүлээн авсан. Ингээд би энэхүү мөнгөөр гэртээ гал тогооны шүүгээ болон хувцасны шүүгээ худалдаж авсан байгаа. Би мөнгө олох гэсэн зорилгоор фейсбүүкт пост оруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх.99-100/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Уянгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

А.Уянгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

А.У нь хохиролд 410.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ш.Хосбаяр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Иймд А.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Уянгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй юм.

А.Уд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Зэв боржигон овогт Ариун-Ертөнцийн Уянгыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Уд сануулсугай.

          4. А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 410.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Хосбаяр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР