Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0509

 

2022.07.22*******ны өдөр 221/МА2022/0509

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК*******ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Нэхэмжлэгч “Т” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 373 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0948/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК*******иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн А/79 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”*******аар маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 373 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12*******ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Т” ХХК*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.2. Шүүхээс хэргийн үйл баримт, маргаан бүхий сайдын тушаалын хууль зүйн үндэслэлээр үнэн зөв дүгнэлтүүд хийсэн боловч шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч талаас үзсэн. Учир нь нэхэмжлэгч талд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 01*******ний өдрийн огноотой 2019/134 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”*******нээс өөр 2020/239 тоот гурвалсан гэрээг Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан*******Уул дүүргийн Засаг даргатай байгуулж байсан зэрэг бодит үйлдэл огт байхгүй. Хэрэв хэрэгт авагдсан гэрээнээс өөр гэрээ байгуулж байсан бол бид шүүхэд гарган өгөх боломжтой байхаас гадна шүүхээс нотлох баримт шаардахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гарган өгөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

3.3. Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2020 оны 05 дугаар сарын 22*******ны өдөр гэсэн огноотой 2020/239 тоот гурвалсан гэрээ байгуулав гэсэн цохолттой албан бичиг “Т” ХХК*******ийн гаргаж байсан хүсэлтийг гарган өгөхдөө гурвалсан гэрээ үнэхээр байгаа бол албан бичгийн хамт шүүхэд нотлох баримтаар гарган өгөх боломжтой байсан. Гэтэл зөвхөн хүсэлт гаргаж байсан албан бичгийг ирүүлсэн нь 2020/239 дугаар гурвалсан гэрээ гэх гэрээ яаманд байхгүй болох нь илэрхий тул “.. гурвалсан гэрээ байгуулсан байж болохуйц эргэлзээтэй үйл баримт тогтоогдож байна” гэх шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй.

3.4. Хэргийн бусад үйл баримт, талуудын тайлбараар газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулагдаагүй болох нь нотлогддог ба Байгаль орчин аялал жуулчлалын сайд гэрээгээр хүлээсэн үүргээ газар ашиглагч биелүүлээгүй гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6*******д заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын газар ашиглах эрхийг хүчингүй болгох боломжгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11*******т зааснаар маргаан бүхий актын “Т” ХХК*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

3.5. Иймд дээр дуьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг 2017 оны 08 дугаар сарын 30*******ны өдөр 5 жилийн хугацаагаар олгосон. Газар ашиглах эрхийн гэрчилгээг 09 дүгээр сарын 04*******ний өдөр олгосон. Гэтэл нэхэмжлэгч 2019 оноос газар ашиглах гэрээ байгуулах талаар хөөцөлдөж, Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 01*******ний өдөр гарын үсэг зурсан, харин Хан*******Уул дүүргийн Засаг дарга энэхүү гэрээнд гарын үсэг зурж албажуулаагүй. Шүүх нэхэмжлэгчийг Засаг даргын эс үйлдэхүйд хэрхэн гомдол, хүсэлт гаргасан, хэзээ гаргасан, Засаг дарга яагаад гэрээг албажуулаагүй талаар нотлох баримт цуглуулаагүй, гэрчээр холбогдох албан хаагчдыг татаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу хууль хэрэглэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1*******д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2.2*******д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”*******ийг гэрээнд тусгана гэж, Байгаль орчны сайдын 2001 оны 2018 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”*******ын 3.4*******д “Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаан болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан. Энэхүү газар ашиглах гэрээ нь 3 талт гэрээ бөгөөд яам байгуулагдсан гэрээг бүртгэж баталдаг юм. Харин журамд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж, дүүргийн асуудлыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэхгүй, хууль, журамд заасан зохицуулалтын хугацаа харгалзахгүй хэзээ ч хамаагүй гэрээ байгуулж болохоор шүүх тайлбарлаж байгаа нь хуулийг илтэд буруу тайлбарласэн байна.

4.3. Мөн Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6*******д заасан 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүй асуудал нь бодит байдал дээр нэгэнт тодорхой бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, журмыг зөрчсөөр байгаа үйлдлийг шүүх эсрэгээр хүндэтгэн үзэх шалтгаан, гэрээг дүүрэг батлаагүй учраас гэсэн байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.4. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04*******ний өдрийн 11и*******3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “Т” ХХК*******ийн “... Түргэний ам нэртэй газар 2.67 га талбай бүхий” газрын ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн А/247 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 2.67 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар олгож, “Т” ХХК болон Богдхан уул дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”*******г байгуулж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Т” ХХК*******ийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6*******д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчийн зүгээс гурвалсан гэрээг байгуулах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан боловч гурвалсан гэрээг Хан*******Уул дүүргийн Засаг даргын зүгээс батлаагүй, .... гурвалсан гэрээг хүчин төгөлдөр болоогүй байх тул газрын төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй, улмаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******д нийцээгүй байна.

5.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3*******т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5*******д тусгайлан зааж, маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6*******д заасныг үндэслэж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан байхад анхан шатны шүүхээс талуудыг “гурвалсан гэрээ”*******г байгуулаагүй гэж захиргааны байгууллагыг дахин акт гаргуулахаар байдлаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

5.2. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын төлбөр төлөгч” гэдгийг “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна” гэж, 4 дүгээр зүйлд “Төлбөр ногдуулах газар”*******ыг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж, 7 дугаар зүйлийн 2*******т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн А/247 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 2.67 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосноос хойш аливаа байдлаар газрын төлбөр төлсөн үйл баримт тогтоогдоогүй энэ тохиолдолд “гурвалсан гэрээ” байгуулаагүй гэх шалтгаанаар маргаан бүхий актын “Тэнгэрийг тэтгэгч” ХХК*******д холбогдох хэсгийг буруутгах үндэслэлгүй.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ “... гурвалсан гэрээг Хан*******Уул дүүргийн Засаг даргаас шалтгаалан байгуулаагүй, хүчингүй төгөлдөр болоогүй байхад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6*******д заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэж тайлбарлаж, энэ талаар хэрэгт нэхэмжлэгчээс хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 22*******ны өдрийн “Хан*******Уул дүүргийн Засаг дарга”*******д гурвалсан гэрээ байгуулах тухай албан бичгийг, маргаан бүхий акт гарснаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 20, 22*******ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”*******нд хандсан талаар албан бичиг явуулж байжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүхээс “Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 2.67 га талбай”*******д үзлэг хийсэн байх бөгөөд “Т” ХХК*******ийн газарт “ямар нэг хашаа, байшин, барилга байхгүй” болох нь фото зургаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

6.1. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1*******д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, 37 дугаар зүйлийн 1*******д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.4*******д “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж зааснаар “Т” ХХК*******д гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор гурвалсан гэрээ байгуулахаар төрийн захиргааны байгууллагад хандаагүй, 2019 оны 03 дугаар сарын 22*******ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03/03 дугаар албан бичгийг Хан*******Уул дүүргийн Засаг даргад хүргүүлснээр хууль, журамд заасан хугацаанд хамтарсан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан гэж үзэх боломжгүй юм.

6.2. Тиймээс дээрх тохиолдолд хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6*******д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тооцсон нь үндэслэлтэй байна.

 

7. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, энэ хэргийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6*******д заасан үндэслэл бүрдсэн болох нь тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Т” ХХК*******д холбогдох хэсэг хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 373 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6*******д заасныг баримтлан “Т” ХХК*******ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдрийн А/79 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН