| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 20100 1709 1080 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, хохирогч Д.О, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хххх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Х-ын Б- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь Хххх тоотоос 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө иргэн Д.Оийн хххх улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хэрэг явдал болсноос хойш нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Тухайн үед өөрийгөө гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ мэдээгүй. Зайлшгүй шаардлага гарсан учир хохирогчийн машиныг унаад гарсан нь үнэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Энэ асуудал 2020 оны 7 дугаар сарын 15-ны шөнө болсон. Тэгээд 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан байсан. Би өөрөө үнэлгээ гаргуулаад дахин хандсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр өдөр манай нөхөр архи уугаад, Өлзийнямын хашаанд машинаа үлдээсэн байсан. Шөнө унтаж байхад хүүхэд нь залгаад “эгч танай машиныг унаж яваад боржур мөргөчихлөө, цагдаа ирсэн байна” гэхээр нь өглөө залгаж очоод журмын хашаанаас хайж явж байгаад олсон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 1709 1080 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оийн хохирогчоор өгсөн:
“...Манай нөхөр бид хоёр 2018 онд Тоёота Приус-20 маркийн хххх улсын дугаартай автомашиныг худалдаж авч, миний нэр дээр бүртгүүлсэн ба нөхөр бид хоёр ээлжилж унадаг байсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед нөхөр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, машингүй ирэхээр нь “чи машинаа хаана үлдээсэн юм бэ” гэхэд “Өлзийнямын дүүгийн хашаанд үлдээгээд, машины түлхүүрээ Өлзийнямд өгсөн. Өлзийням бид хоёр нэг шил хувааж уусан, архи уучихсан болохоор машин бариагүй” гэж хэлсэн. Тэгээд унтаж байхад 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 01 цаг 45 минутын орчимд Өлзийнямын хүүхэд утсаар яриад “эгч таны машиныг унаж яваад зам дээр боржур мөргөөд, цагдаа ирчихсэн байна” гэхээр нь нөхөр бид хоёр “өглөө болъё” гээд унтаж амарсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад Өлзийням руу залгаад юу болсон талаар асуухад “машин чинь хашаанд байна” гэхээр нь “шөнө танай хүү утсаар яриад машин мөргөсөн гэж хэлсэн” гэхэд “асуугаад эргээд залгая” гэснээ удалгүй дахин залгаж “тийм байна, машин чинь журмын хашаанд байгаа юм байна” гэж хэлсэн.
Тэгээд би Бтэй холбогдоход “таны машиныг засуулах гээд засварын газар өгсөн байгаа” гэж хэлсэн. 7 хоногийн дараа “машиныг чинь засчихлаа” гэхээр нь очоод авсан. 2-3 хоногийн дараа урд гупер нь унжаад, хамгаалалтын хар хуванцар нь бас салчихсан. Тэгэхээр нь би Бд энэ талаар хэлэх гэхэд утсаа авахгүй байсан юм. Өлзийнямаар дамжуулаад хэлүүлэхэд “засаж өгнө” гэж хэлсэн. Мөн 205-тай дугуйг 195-тай дугуйгаар сольчихсон байсан /урд хоёр дугуйг нь/, эдгээр дугуйнууд нь мөргөлдөх үед ашиглах боломжгүй болчихсон байсан юм. Би үнэлгээ гаргуулж, бүрэн засвар хийлгэмээр байна. Миний машин Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2017 оны 5 сард Монголд орж ирсэн. Урд хоёр амортизаторыг солих, кондеишн ажиллуулах, урд гупер солих, урд хоёр дугуйг 205-тай болгох, нэг обуд солих, крылоны хуванцар хамгаалалтыг солих, буруу талын крылог дахин будах, урд гэрэл, жижиг манангийн гэрэл солих, цонхны хамгаалалт солих, улсын дугаар солих, бусдыг нь үнэлгээний газраар үнэлүүлэх шаардлагатай байна. Би хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Батсайханы гэрчээр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед ажил тараад гэртээ харих гээд эхнэрийн нэр дээр байдаг хххх улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтайгаа Өлзийнямын хамт Яармагт явж байгаад бид хоёр архи уухаар болсон. Тэгээд Өлзийнямын хамаатны хашааны гадна машиндаа 0.5 литрийн “Хараа” архи нэг шил уусан.
15 цагийн үед би гэртээ харихаар болоод гудамжных нь таньдаг хүнээр машинаа бариулаад автобусны буудал дээр буусан ба Өлзийнямд “чи миний машиныг дүүгийнхээ хашаанд оруулчих, өглөө би эрт ирээд машинаа аваад хамт ажил руу явъя” гэж хэлсэн. Би гэртээ 16 цагийн үед ирэхэд эхнэр “машинаа яасан юм бэ” гэхээр нь “архи уучихлаа, Өлзийнямын дүүгийнх нь хашаанд үлдээчихлээ” гэж хэлсэн.
Тэгээд унтаж байхад шөнө 01 цагийн үед утас залгахаар нь авахад юу ч ярихгүй байсан. Өглөө 05 цагийн үед дахин залгаад “Өлзийнямын хүүхэд нь байна, шөнө манай эгч таны машиныг унаад намайг тосох гэж яваад хашаа мөргөчихлөө, эвдрэл нь гайгүй байна, таны машиныг цагдаа журмын хашаанд хийнэ гээд аваад явсан” гэж хэлэхээр нь би шууд Өлзийнямын утас руу залгахад утсаа авахгүй байсан.
Өглөө 07 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт Яармаг руу явж байхад Өлзийням утсаар яриад “баларсан юм болсон, таныг машиныг дүүгийн эхнэр унаж яваад хашаа мөргөсөн байна, ачлага ирээд таны машиныг ачаад явсан, та журмын хашаагаар хайгаарай, би одоо очлоо” гэж хэлсэн. ...Би Өлзийнямд дүүгийнхээ хашаанд машин оруулчих гэж хэлсэн. Өөр хүн унаад явчихна гэж бодоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Өлзийбатын гэрчээр өгсөн:
“...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би ажлын найзуудын хамт баяр тэмдэглээд бага зэрэг уучихсан гэртээ ирсэн. Гэрт эхнэр, хүүхдүүдийн хамт байж байгаад унтаад 20 цагийн үед сэрэхэд Өлзийням ах гэрт ирчихсэн байсан. Тэгээд 21 цагийн үед ах бид хоёр нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи хувааж уугаад байж байхад дүү Тамир /Өлзийням ахын хүүхэд нь юм/ утсаар яриад “автобусны буудал дээрээс алхаад явж байна, ирээд авчих” гэхээр нь би “архи уучихсан байна” гэж хэлсэн.
Тэгэхэд “Б эгчээр машинаа бариулчихаач” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр өөрийнхөө машины түлхүүрийг хайгаад олохгүй байсан тул хашаанд байсан Өлзийням ахын хамт ажилладаг хүний машиныг эхнэр унаад, би хоёр хүүхдээ тэврээд хажууд нь суугаад явсан. Би согтоод юу болсныг сайн санахгүй байна, нэг харахад эхнэр машинтай замын боржур мөргөөд замын хажууд гарчихсан байсан. Удалгүй цагдаа ирээд машиныг ачаад явсан. Өглөө унтаж байхад хүн хэрүүл хийгээд байхаар нь гайхаад асуухад машины эзэн нь байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Одгэрэлийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Мөөеө” авто засварын газарт 2016 оноос хойш одоог хүртэлх хугацаанд засварчинаар ажиллаж байна. 2020 оны 7 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ наадмын дараа нэг эрэгтэй хүнд ирээд “Приус-20 загварын автомашин засуулах гэсэн юм, манай эхнэр хүний машин унаж яваад эвдэлчихсэн” гээд ачигч машин дээр ачаад авчирсан байхаар нь үзэхэд кроп, урд хоёр амортизатор, урд нэг ширхэг гар, нэг ширхэг тяиаг, нэг ширхэг өндгөн тулгуур, моторын касчер /доод таг/, урд хоёр босоо тэнцүүлэг зэргийг солих шаардлагатай байсан. Мөн урд гупер зэргийг солих болон будаг хийгдэх байсан. Би будаг гуперийг нь хийгээгүй, бусдыг нь хийсэн. Будгийг Эрка хийсэн, дээрх засварыг хийхэд сэлбэгийг нь тэр залуу авчирсан /хуучин задаргааны сэлбэг байсан/, ажлын хөлс гэж би 180.000 төгрөг авсан. Будаг замаск хэд болсныг бол мэдэхгүй. Тэгээд машиныг засаж байхад машины эзэн гэх эмэгтэй нэг удаа ирээд засвар хийж байгааг хараад явсан.
...Би машины обуд, дугуйг бол солиогүй. Уг машины урд нэг обуд хагарчихсан, дугуй нь ашиглах боломжгүй болсон байсан. Тухайн автомашины обуд нь 15-тай стандарт хайлшин обуд байсан, дугуй нь 205-тай дөрвөн дугуй байсан. Машин засуулж байсан залуу машинаа авах гэж ирэхдээ “205-тай дугуй үнэтэй байна, 195-тай обуд, дугуй аваад тавьчихлаа” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эрдэнэмөнхийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Мөөеө” авто засварын газарт 2019 оноос хойш одоог хүртэлх хугацаанд засварчнаар ажиллаж байна. 2020 оны 7 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ наадмын дараа нэг эрэгтэй хүнд ирээд “Приус-20 загварын автомашин будуулах гэсэн юм гэж хэлсэн. Уг машин нь мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин байсан, улсын дугаарыг нь санахгүй байна. би уг машины урд гуперийг засаж будаж өгсөн. Мөн урд их гэрлийн сэнжмийг нааж, урд панелын гажааг гаргаж өгсөн. Жолооч талын лонжром нь бага зэрэг чихэгдсэн байсныг гаргаж зассан. Би ажлын хөлсөнд 300.000 төгрөг авсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,
6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ХУ2-20-636 дугаартай:
“...Тоёота Приус-20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн нийт 1.037.000 /нэг сая гучин долоон мянга / төгрөг.” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 37-47х/,
7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-20-826 дугаартай:
“...үнэлэгдэж буй 9244 УБМ улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 100х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Болор-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Өөр хүний эзэмшлийн автомашин зөвшөөрөлгүй унаж аваад замын боржур мөргөж, автомашиныг нь эвдсэн нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 94-95х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 86х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 83х/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 83х/, гэрч П.Мөнхзаяагийн мэдүүлэг /хэргийн 53х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Болор-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Б нь Хххх тоотоос 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө “автобусны буудлаас дүүгээ тосож авах” зорилгоор иргэн Д.Оийн эзэмшлийн хххх улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, улмаар замын боржур мөргөж, тээврийн хэрэгслийн эд ангид эвдрэл гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.Болор-Эрдэнийн энэхүү үйлдэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгох, зарж борлуулан мөнгө олох гэсэн шунахай зорилгогүй, дүүгээ автобусны буудлаас очиж авах гэсэн хувийн хэрэгцээндээ зарцуулах сэдэлттэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь дээрх гэмт үйлдлүүдэд идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.
Иймд шүүгдэгч Х.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас “хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 1.037.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг;
Шүүх хуралдаанд хохирогч Д.О нь “Миний автомашинд учирсан зассан гэх боловч чанаргүй муу зассан байснаас гадна 205-тай дугуйг 195-тай дугуйгаар сольчихсон байсан тул миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол хүсэлт гаргаж, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон тул үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.037.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ” гэсэн тайлбар, дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “Миний үйлчлүүлэгч хохирогчийн автомашиныг засварын газарт өгч засуулсан ба хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг гаргахдаа “Одоо миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Б гэх эмэгтэй нөхрийн хамт миний машиныг засварт өгөөд янзлуулсан. Засаад янзлаад зүгээр болчихсон” гэж мэдүүлсэн баримт байгаа тул шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзнэ.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэдэгдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оийн эд хөрөнгөд нийт 1.037.000 /нэг сая гучин долоон мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 29-30х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг хариуцан арилгаж, тээврийн хэрэгслийн эвэрсэн эд ангийн засан сайжруулсан гэх боловч уг засвар үйлчилгээг зохих түвшинд хийгээгүй, чанаргүй гүйцэтгэсэн байдал хохирогчийн “...би Бтэй холбогдоход “таны машиныг засуулах гээд засварын газар өгсөн байгаа” гэж хэлсэн. 7 хоногийн дараа “машиныг чинь засчихлаа” гэхээр нь очоод авсан. 2-3 хоногийн дараа урд гупер нь унжаад, хамгаалалтын хар хуванцар нь бас салчихсан. Тэгэхээр нь би Бд энэ талаар хэлэх гэхэд утсаа авахгүй байсан юм. Өлзийнямаар дамжуулаад хэлүүлэхэд “засаж өгнө” гэж хэлсэн. Мөн 205-тай дугуйг 195-тай дугуйгаар сольчихсон байсан /урд хоёр дугуйг нь/, эдгээр дугуйнууд нь мөргөлдөх үед ашиглах боломжгүй болчихсон байсан юм. Би үнэлгээ гаргуулж, бүрэн засвар хийлгэмээр байна. Миний машин Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2017 оны 5 сард Монголд орж ирсэн. Урд хоёр амортизаторыг солих, кондеишн ажиллуулах, урд гупер солих, урд хоёр дугуйг 205-тай болгох, нэг обуд солих, крылоны хуванцар хамгаалалтыг солих, буруу талын крылог дахин будах, урд гэрэл, жижиг манангийн гэрэл солих, цонхны хамгаалалт солих, улсын дугаар солих, бусдыг нь үнэлгээний газраар үнэлүүлэх шаардлагатай байна. Би хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/, хохирогчийн автомашины эвдэрсэн эд ангиудыг засах, солих зэргээр засан сайжруулахад гарах зардлын “...Тоёота Приус-20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн нийт 1.037.000 /нэг сая гучин долоон мянган төгрөг” гэж тодорхойлж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ХУ2-20-636 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 37-47х/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Х.Бэс 1.037.000 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Одонцэцэгт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 86х/ тогтоогдсон.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас: шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэсэн дүгнэлтийг гаргасан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс аль ялыг сонгож хэрэглэх талаар тодорхой тайлбарлан дүгнэлт гаргаагүй учир хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “...шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, бага насны хүүхэдтэй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Х.Бд торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Хуягбаатарын Болор-Эрдэнийг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Х.Бэс 1.037.000 /нэг сая гучин долоон мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Г овогт Д-ийн О-т олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД