Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00834

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/00834

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ЭТӨЧ 23/3, 54 тоотод байрлах, “Ресурс партнерс групп” ХХК /РД:5556554/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байр, 52 тоотод байрлах, “Баярсгоулд” ХХК /РД:5099854/-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Цэцэгсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баярсгоулд” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.300.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч “Баярсгоулд” ХХК нь 20.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд 2017.05.10-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийг, 2017.06 дугаар сарын дотор 7.850.000 төгрөгийг, 2017.07 дугаар сарын дотор 7.850.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК нь хариуцагч “Баярсгоулд” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27.00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.300.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч “Баярсгоулд” ХХК нь 20.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд 2017.05.10-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийг, 2017.06 дугаар сарын дотор 7.850.000 төгрөгийг, 2017.07 дугаар сарын дотор 7.850.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

              Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                           

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК нь 27.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6.300.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч “Баярсгоулд” ХХК нь 20.700.000 төгрөгийг, 2017.05.10-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2017.06 дугаар сарын дотор 7.850.000 төгрөг, 2017.07 дугаар сарын дотор 7.850.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК-иас төлсөн 292.950 төгрөгийн 146.475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 146.475 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч “Баярсгоулд” ХХК-иас 146.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ресурс партнерс групп” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                      

                                       

              

 

 

ШҮҮГЧ                                               Ц.АЛТАНЦЭЦЭГ