| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/01063/и |
| Дугаар | 00805 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00805
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2017/00805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 6-8 тоотод оршин суух, Чонод овгийн Ганхуягийн Анхжил /РД:ХБ83032901/-ын хүсэлттэй,
Г.Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Анхжил нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Гантулгад холбогдуулан Дорнод аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2016.12.16-ны өдрийн 137/ШЗ2016/01100 дугаар шүүгчийн захирамжаар Ганбаатарын Гантулга нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд дохойн талын өргө чөлөө, 37-01 тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд дохойн талын өргө чөлөө, 37-01 тоот хаягт оршин суух, Ганбаатарын Гантулга /РД:ЧП69122911/-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.Анхжил нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд дохойн талын өргө чөлөө, 37-01 тоот хаягт оршин суух, Ганбаатарын Гантулга /РД:ЧП69122911/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Гантулга нь байнгын оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дорнод аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016.12.16-ны өдрийн 137/ШЗ2016/01100 дугаартай захирамж зэргээр тогтоогдлоо.
Иймд Г.Анхжилын хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ганбаатарын Гантулга /РД:ЧП69122911/-ыг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгох ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Анхжилын өөрийгөө эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ганбаатарын Гантулга/РД:ЧП69122911/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Бадархан овгийн Ганбаатарын Гантулга /РД:ЧП69122911/-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Г.Анхжил /утас: 9601-3222/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ