| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Э.Ж,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Эгийн Жод холбогдох 2028002850010 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, .........оны ........ дугаар сарын ............-нд, ........... аймгийн ............. суманд төрсөн, ........, .............. настай, .............. боловсролтой, .............. мэргэжилтэй, ам бүл ..........., гэмт хэрэг үйлдэх үедээ .............. аймаг дахь ............. ажилтай, ...................., ял шийтгэлгүй, Ж овогт Эгийн Ж, регистрийн дугаар ...................;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.Ж нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 22-2-15 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Чыг бусадтай хардан зодож, тархины доргилт, хоёр нүдний зовхи, баруун гуя, зүүн түнх, тахим, шилбэний цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч Б.Ч мэдүүлэгтээ: “...Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд намайг гэртээ байж байтал манай хамтран амьдрагч болох Э.Ж гаднаас согтуу орж ирээд “Надад хэлэх зүйл байна уу?” гэхээр нь “байхгүй” гэтэл “Сая надтай хамт байсан хүмүүс чиний талаар олон л юм ярилаа. Чи намайг эзгүй хойгуур эцгийн хувцастай цэрэг авчирч хонодог байсан юм байна. Чи яахаараа миний доод тушаалын хүмүүстэй унтаж хэвтэж явдаг юм бэ? гэж хэлээд гараараа толгойн зүүн шанааны дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би утсаа аваад хамт байсан гэх Ш болон эхнэр Э нар руу залгасан. Тухайн үед би утсаа чанга ярьдаг дээр нь тавиад “Та хоёр сонсож байна уу? Ж орж ирээд намайг цэргүүдтэй унтдаг байсан гээд агсам тавиад намайг цохилоо.” Гэж хэлэхэд “Бид тийм зүйл яриагүй ээ. Энэ талаар мэдэхгүй ээ.” Гэж хэлэхэд Ж Шг утсаа тасал аа. Зүгээр л наад утсаа тасал” гэсээр байгаад Ш утсаа тасалсан. Тэгтэл дахиад өөр зүйл яриад эхэлсэн. Юун тухай ярьсан бэ гэвэл сая би 14 хоног сургалтанд яваад ирсэн юм. Тэр үед миний явах гэж байсан машины улсын дугаар явдаггүй өдөр таарсан болохоор манай найз Эрдэнэжаргал намайг Төв аймгийн уулзвар хүртэл гаргаж өгсөн юм.Тэр тухай яриад хардаад эхэлсэн. Тэгээд намайг орон дээр дарж унагаад “Чи Жтай унтдаг биз дээ. Жтай явдаг биздээ.” Гэж хэлээд толгой руу гараараа 4 удаа цохисон. Тэгтэл манай хүүхэд уйлтал “Дуугай бай.” Гээд хүүхдийг алгадсан. Тэгэхээр нь дахиад Ш Э хоёр руу залгаад “Ж Та нартай архи ууж ирчихээд агсам тавиад байна. Хэн нь юу гээд хэлсэн юм бэ.” гэтэл “Юу ч хэлээгүй шүү дээ. Наад Ж чинь өөрөө л тийм юм яриад яваад байсан шүү дээ.” гэж хэлэхээр нь би утсаа таслаад ээж рүүгээ залгаад “байна уу ээж” гэж хэлтэл манай хүү хажуугаас “эмээ” гээд хашгиртал миний утсыг аваад хана руу шидээд эвдэлсэн. Тэгээд хүүхдээ аваад гаръя гэж бодоод хүүхдээ хувцаслаад өөрөө дан өмдтэй гарах гэтэл “Чи хаачих гээд байгаа юм.” гээд надтай зууралдаад миний өмсөж байсан өмдийг ураад хаалгаа цоожилж түлхүүрээ авч халааслаад гаргахгүй байсан. Тэгээд түлхүүр авах гээд зууралдахад “Өнөөдөр эндээс чи бид хоёрын нэг нь үхэж байж л гарна.” гэж хэлээд зууралдаад байж байтал Ш Э хоёр ирсэн. Тэр хоёр ирээд хаалга тогшоод тавьж өгөхгүй болохоор Ш цонхон талаар ирээд цонх тогштол Ж “Тэгвэл наад хоёрыгоо ав л даа.” гээд цонх онгойлгоод манай хүүг цонхоор шидэхэд Ш цаанаас нь бариад авсан. Мөн намайг бас цонхоор түлхэж гаргасан. Тэр үед мөн л Ш намайг түшээд авсан. Тэгээд би Ш.Э нартай явж тэнд хонох гэтэл тэр хоёр Жыг аваад явъя. Ганцаараа үлдээд яах ч юм билээ гэхээр нь би тэгвэл явахгүй гээд буутал Штабын дарга Баяраа, тэргүүн ахлагч Энхбаатар нар ирсэн байсан. Тэр үед Ж хөл нүцгэн гарч ирээд машинд суучихсан байсан. Штабын дарга, тэргүүн ахлагч нар Жтой уулзаад байж байх хооронд би гэрт ороод урагдсан өмдөө солиод Жын утсанд өөрийнхөө симийг сольж хийж гараад Ш Э нартай гэр рүү нь явсан. Тэгээд Шгийнд очоод байж байтал цагдаа нар дуудлагын дагуу явж байна гээд надтай уулзаад аюулгүйн зэргийн үнэлгээ хийж байх үед Шгийн хашаа руу приус 30 маркийн машин орсон. Тэгээд цагдаа нарыг явуулчихаад Шгийн гэрт ороод иртэл Ж ирчихсэн намайг хөөгөөд байхаар нь би цагдаа нар руу залгаад “Би та нартай хамт явж болох уу?” гэж хэлээд хамгаалах байранд хүүгийнхээ хамт ирж амарсан...Бид 2 гэрлэлтээ батруулаагүй бөгөөд хамтран амьдраад 3 жил болж байна... гэжээ.../хх-08/,
Э.Ж холбогдогчоор мэдүүлэхдээ: Би 2020 оны 10-р сарын 21-ний өдөр ажлын газрынхаа цахилгаанчин Шинэбаярын хамт 2 литрийн “Сэрүүн” пиво бас нэг нэг 0.5 литрийн лаазтай пиво уучхаад 21 цаг өнгөрөөд гэртээ очсон. Тэгээд гэртээ очоод эхнэртээ “Хоёулаа ярилцъя. Би орой хүүгээ сургуулиас аваад ирж байхдаа хүүгээсээ “Та хоёр Хотод хэнтэй байсан талаар болон Төв аймаг руу хэнээр хүргүүлсэн юм бэ?” гэж асуухад “ Ээж бид хоёрыг хотод очоод ийш тийшээ явахад байнга хүргэж өгдөг Ж ахаар хүргүүлсэн." Гэж хэлсэн. Чи яагаад надад үнэнээ хэлж болдоггүй юм бэ? гэхэд “Ж чамайг бодвол машин тэрэгтэй, цалин өндөртэй, орон гэртэй залуу шүү дээ. Чи ингэж араараа тавиулж, ингэж амьдарч байвал хохь чинь шүү дээ.” гэж хэлээд миний энгэрээс татаад сандлаас унагасан. Тэгэхээр нь би босож ирээд нүүр рүү нь базах гэтэл сандалд тээглээд цаашаа унасан. Тэгээд манай эхнэр Шинэбаяр руу залгаад “Энэ Жыг ирж ав” гэж хэлсэн. Тэр үед хүүхэд уйлаад эмээ рүүгээ бас залгасан. Тэгээд эмээтэйгээ яриад дуусахаар нь би утсыг нь аваад хана руу шидээд эвдэлсэн. Уг утсыг би эхнэртээ янзалж өгөөд бариулж байсан юм. Тэгтэл манай эхнэр уурлаад “Би явлаа” гээд хамаг юмаа янзлаад эхлэхээр нь “Бид 2-т Өмнөговьд очих газар байх биш. Чи харанхуй шөнө хаачих юм бэ.” гээд хаалгаа түгжээд түлхүүрийг нь аваад халаасандаа хийтэл манай эхнэр уйлаад гал тогоо руу хүүхдээ аваад орсон. Тэгээд хойноос нь хүрээд очтол цаана нь Шинэбаяр эхнэртэйгээ ирчихсэн байсан. Тэгээд хүүхдээ цонхоор Шинэбаярт өгөөд өөрөө араас нь гарч байхад нь очоод хаачих гэж байгаа юм. Хаалгатай байж хаалгаар гар л даа. Наагуур хүн харчихна шүү дээ. Дарга нар байгаа шүү дээ. Чи яагаад намайг боддоггүй юм бэ гэтэл “Би явна” гээд цаашаа зүтгээд байхаар нь цаана нь Шинэбаяр байгаа юм чинь гэж бодоод “Заа тэгвэл яваа яв” гээд тавьтал цаашаа зүтгэж байсан болохоор цаашаа унахад Шинэбаяр цаанаас нь бариад авсан. Яг тэр үед манай ангийн штабын дарга Баяраа, тэргүүн ахлагч Энхбаатар нар гэртээ ирж байгаа харагдсан. Тэгээд тэргүүн ахлагч, штабын дарга хоёр Шинэбаярт “Жын эхнэр хүүхдийг аваад гэр рүүгээ яв” гэж хэлэхэд Шинэбаяр манай эхнэр хүүхдийг явсан...гэжээ. /хх-9-10/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ч мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би үдээс хойш гэртээ байж байсан чинь 18 цаг болж байхад манай нөхөр Э.Ж нь гаднаас согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр надад хэлэх зүйл байна уу намайг байхгүй хойгуур гэртээ цэрэг авч ирж хонж өнждөг гэсэн гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад над руу дайраад ноцолдож зууралдаад миний бие хэсэг рүү цохиод нудраад байхаар нь би хүүхдээ аваад гарах гэсэн чинь хаалга түгжээд түлхүүр аваад намайг шууд газарт татаж унгаагаад миний нүүр рүү баруун гараараа хацар нүд хэсэг рүү цохисон тэгээд би боссон чинь Э.Ж манай хүүхэд рүү орилж дайраад цохиод байхаар нь би утсаа аваад ээж рүүгээ залгаад ярьж байсан чинь миний гар утсыг булааж аваад хана руу шидсэн. Би Э.Жтой хамт архи уусан Шинээ гэх залуу руу хэрэлдэж байх үедээ залгаад дуудсан байсан удалгүй Шинээ гэх залуу эхнэртэйгээ хамт манайд ирсэн. Манай хаалга түгжээтэй байсан болохоор Шинээ гэх залуу манай гэрийн цонх тогшихоор нь би очоод цонхоо онгойлгоод байж байсан чинь Э.Ж манай хүүхдийг наадхаа аваач гээд цонхоор гадагшаа шидсэн. Тэгээд Э.Ж намайг бас хойноос түлхээд цонхноос гадагшаа унах гэж байтал Шинээ доороос тосоод авсан. Тэгээд би Шинээгийн машинд хүүхдээ аваад сууж байсан чинь Э.Ж гэрийн хаалга онгойлгоод гараад ирсэн тэр хавиар орилоод байсан удалгүй цаанаас штабын дарга тэргүүн ахлагч хоёр ирээд Э.Жыг аваад үлдсэн. Би Шинээтэй хамт хүүхдээ аваад Шинээгийн гэр рүү нь явсан...Ж намайг хардсаны улмаас болж бид 2 маргалдсан Э.Ж ер нь түргэн ууртай бас байнга шалтгаангүй харддаг...гэжээ. /хх-18-21/,
Гэрч О.Ш мэдүүлэгтээ: Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай ажил тараад би ажлын найз Жтой хамт өөрийнхөө гэрт очиж нэг 2.5 литрийн том пиво уучхаад такси дуудаад би Жыг 167 дугаар ангийн ажилчдын байранд гэрт нь хүргэж өгөөд би буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд тухайн өдрийн 19 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна гадаа ямар ч байсан харанхуй болчихсон байхад Жын эхнэр Ч манай эхнэр Э рүү залгаад Ж намайг зодоод байна ирж хүү бид хоёрыг ав гэхээр нь би эхнэртэйгээ хамт Жын гэрт нь очоод хаалгыг нь татсан чинь хаалга нь түгжээтэй тэгээд нүдсэн чинь Ж хаалганы цаанаас та хоёр яв яв зүгээр гэхээр нь эхнэр бид хоёр байрнаас нь гараад явах гэж байтал Ч цонхоороо бид хоёрыг дуудахаар нь цонхон доор нь яваад очтол Ч хүүхэд аваатах гээд хүүхдээ цонхоор эхнэр бид хоёрт өгсөн. Тэгээд өөрөө араас нь цонхоороо гарч ирэхээр нь би тосч аваад гэр рүү авч явсан. Тэгээд гэрт ирээд байж байтал Ж араас ганцаараа манай гэрт ирээд гэр рүүгээ явъя гэсэн чинь Ч явахгүй гээд байж байтал цагдаа нар Ж, Ч хүүхэд гурвыг нь аваад явсан өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэжээ. /хх-26-27/,
Гэрч У.Э мэдүүлэгтээ: Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд нөхөр хүүхдүүдийнхээ хамт байж байтал Ч над руу залгаад Ж намайг зодоод байна гээд орилоод байхаар нь би нөхөртэйгөө хамт Чын гэрт нь очоод хаалгыг тогштол хаалгаа тайлахгүй дотроо хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд Ж хаалганы цаанаас нөхөр бид хоёр за зүгээр зүгээр яв яв гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр байрнаас нь гараад явж байтал Ч цонхоороо бид хоёрыг дуудахаар нь цонхон доор нь яваад очтол Ч хүүхэд аваатах гээд хүүхдээ цонхоороо нөхөр бид хоёрт өгсөн тэгээд өөрөө араас нь цонхоороо гарч ирэхээр нь тэр хоёрыг аваад гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт ирээд байж байтал Ж араас ганцаараа манай гэрт ирээд гэр рүүгээ явъя гэсэн чинь Ч явахгүй гээд байж байтал цагдаа нар Ж, Ч хүүхэд гурвыг нь аваад явсан.
Гэрч Н.Энхбаатар мэдүүлэгтээ: Намайг 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед шиг санагдаж байна ажлаа тараад гэртээ ирж байтал Ч нь хүүхэдтэйгээ хамт байрны гаднаас Шинэбаяр, Э нартай хамт машинд суугаад явах гэтэл Ж араас нь ирээд хэрэлдэх гээд байхаар нь би Жыг зогсоогоод Чыг машинд суулгаад явуулсан. Тэгээд би Жоос юу болсон талаар асуухад надад юу ч хэлээгүй болохоор нь би жоохон асууж байгаад хэлэхгүй болохоор нь Жыг гэр рүү нь оруулж өгөөд би өөрөө гэр рүүгээ ороод амарсан би өөр зүйл мэдэхгүй. Гар утас руу нь удаа дараа залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би Чын ээж рүү нь залгатал би Чын утсыг мэдэхгүй мэдсэн та нарт хэлэхгүй гэх зэргээр уурлаж байгаад утсаа тасалчихсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чын утас руу залгахад холбогдохгүй байсан. Дахин ээж рүү нь залгахад танай байгууллагад охиныхоо дугаарыг өгөхгүй гэж хэлсэн. Манай байгууллагаас Чтай холбогдох гээд огт чадахгүй байгаа одоо бараг халагдах тушаал юм нь гарч магадгүй байх гэжээ. /хх-30/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаартай дүгнэлтэд: Б.Чын биед тархины доргилт, 2 нүдний зовхи, баруун гуя, зүүн түнх, тахим, шилбэний цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-33-34/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 858 дугаартай үнэлгээний дүгнэлт: “гар утас iphone6 plus 1 ширхэг 280.000 төгрөг” гэжээ /хх-38/,
Аюулын зэргийн “Өндөр гэх” үнэлгээ /хх-11-12/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/,
Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хх-49-53/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58/,
Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-59/,
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажил байдлын тодорхойлолт /хх-60-61/,
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-62/,
Зөрчлийн талаарх мэдээлэл /хх-63-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Жод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Жын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Жод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Э.Жын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүд хамтран амьдрагч этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.
Шүүгдэгч Э.Ж нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 22-2-15 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Чыг бусадтай хардан зодож, тархины доргилт, хоёр нүдний зовхи, баруун гуя, зүүн түнх, тахим, шилбэний цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хохирогч Б.Чын: “...Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд намайг гэртээ байж байтал манай хамтран амьдрагч болох Э.Ж гаднаас согтуу орж ирээд “Надад хэлэх зүйл байна уу?” гэхээр нь “байхгүй” гэтэл “Сая надтай хамт байсан хүмүүс чиний талаар олон л юм ярилаа. Чи намайг эзгүй хойгуур эцгийн хувцастай цэрэг авчирч хонодог байсан юм байна. Чи яахаараа миний доод тушаалын хүмүүстэй унтаж хэвтэж явдаг юм бэ? гэж хэлээд гараараа толгойн зүүн шанааны дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би утсаа аваад хамт байсан гэх Ш болон эхнэр Э нар руу залгасан. Тухайн үед би утсаа чанга ярьдаг дээр нь тавиад “Та хоёр сонсож байна уу? Ж орж ирээд намайг цэргүүдтэй унтдаг байсан гээд агсам тавиад намайг цохилоо.” Гэж хэлэхэд “Бид тийм зүйл яриагүй ээ. Энэ талаар мэдэхгүй ээ.” Гэж хэлэхэд Ж Шг утсаа тасал аа. Зүгээр л наад утсаа тасал” гэсээр байгаад Ш утсаа тасалсан. Тэгтэл дахиад өөр зүйл яриад эхэлсэн. Юун тухай ярьсан бэ гэвэл сая би 14 хоног сургалтанд яваад ирсэн юм. Тэр үед миний явах гэж байсан машины улсын дугаар явдаггүй өдөр таарсан болохоор манай найз Эрдэнэжаргал намайг Төв аймгийн уулзвар хүртэл гаргаж өгсөн юм.Тэр тухай яриад хардаад эхэлсэн. Тэгээд намайг орон дээр дарж унагаад “Чи Жтай унтдаг биз дээ. Жтай явдаг биздээ.” Гэж хэлээд толгой руу гараараа 4 удаа цохисон. Тэгтэл манай хүүхэд уйлтал “Дуугай бай.” Гээд хүүхдийг алгадсан. Тэгэхээр нь дахиад Ш Э хоёр руу залгаад “Ж Та нартай архи ууж ирчихээд агсам тавиад байна. Хэн нь юу гээд хэлсэн юм бэ.” гэтэл “Юу ч хэлээгүй шүү дээ. Наад Ж чинь өөрөө л тийм юм яриад яваад байсан шүү дээ.” гэж хэлэхээр нь би утсаа таслаад ээж рүүгээ залгаад “байна уу ээж” гэж хэлтэл манай хүү хажуугаас “эмээ” гээд хашгиртал миний утсыг аваад хана руу шидээд эвдэлсэн. Тэгээд хүүхдээ аваад гаръя гэж бодоод хүүхдээ хувцаслаад өөрөө дан өмдтэй гарах гэтэл “Чи хаачих гээд байгаа юм.” гээд надтай зууралдаад миний өмсөж байсан өмдийг ураад хаалгаа цоожилж түлхүүрээ авч халааслаад гаргахгүй байсан. Тэгээд түлхүүр авах гээд зууралдахад “Өнөөдөр эндээс чи бид хоёрын нэг нь үхэж байж л гарна.” гэж хэлээд зууралдаад байж байтал Ш Э хоёр ирсэн. Тэр хоёр ирээд хаалга тогшоод тавьж өгөхгүй болохоор Ш цонхон талаар ирээд цонх тогштол Ж “Тэгвэл наад хоёрыгоо ав л даа.” гээд цонх онгойлгоод манай хүүг цонхоор шидэхэд Ш цаанаас нь бариад авсан. Мөн намайг бас цонхоор түлхэж гаргасан. Тэр үед мөн л Ш намайг түшээд авсан. Тэгээд би Ш.Э нартай явж тэнд хонох гэтэл тэр хоёр Жыг аваад явъя. Ганцаараа үлдээд яах ч юм билээ гэхээр нь би тэгвэл явахгүй гээд буутал Штабын дарга Баяраа, тэргүүн ахлагч Энхбаатар нар ирсэн байсан. Тэр үед Ж хөл нүцгэн гарч ирээд машинд суучихсан байсан. Штабын дарга, тэргүүн ахлагч нар Жтой уулзаад байж байх хооронд би гэрт ороод урагдсан өмдөө солиод Жын утсанд өөрийнхөө симийг сольж хийж гараад Ш Э нартай гэр рүү нь явсан. Тэгээд Шгийнд очоод байж байтал цагдаа нар дуудлагын дагуу явж байна гээд надтай уулзаад аюулгүйн зэргийн үнэлгээ хийж байх үед Шгийн хашаа руу приус 30 маркийн машин орсон. Тэгээд цагдаа нарыг явуулчихаад Шгийн гэрт ороод иртэл Ж ирчихсэн намайг хөөгөөд байхаар нь би цагдаа нар руу залгаад “Би та нартай хамт явж болох уу?” гэж хэлээд хамгаалах байранд хүүгийнхээ хамт ирж амарсан...Бид 2 гэрлэлтээ батруулаагүй бөгөөд хамтран амьдраад 3 жил болж байна... гэх мэдүүлэг.../хх-08/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чын: 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би үдээс хойш гэртээ байж байсан чинь 18 цаг болж байхад манай нөхөр Э.Ж нь гаднаас согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр надад хэлэх зүйл байна уу намайг байхгүй хойгуур гэртээ цэрэг авч ирж хонж өнждөг гэсэн гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад над руу дайраад ноцолдож зууралдаад миний бие хэсэг рүү цохиод нудраад байхаар нь би хүүхдээ аваад гарах гэсэн чинь хаалга түгжээд түлхүүр аваад намайг шууд газарт татаж унгаагаад миний нүүр рүү баруун гараараа хацар нүд хэсэг рүү цохисон тэгээд би боссон чинь Э.Ж манай хүүхэд рүү орилж дайраад цохиод байхаар нь би утсаа аваад ээж рүүгээ залгаад ярьж байсан чинь миний гар утсыг булааж аваад хана руу шидсэн. Би Э.Жтой хамт архи уусан Шинээ гэх залуу руу хэрэлдэж байх үедээ залгаад дуудсан байсан удалгүй Шинээ гэх залуу эхнэртэйгээ хамт манайд ирсэн. Манай хаалга түгжээтэй байсан болохоор Шинээ гэх залуу манай гэрийн цонх тогшихоор нь би очоод цонхоо онгойлгоод байж байсан чинь Э.Ж манай хүүхдийг наадхаа аваач гээд цонхоор гадагшаа шидсэн. Тэгээд Э.Ж намайг бас хойноос түлхээд цонхноос гадагшаа унах гэж байтал Шинээ доороос тосоод авсан. Тэгээд би Шинээгийн машинд хүүхдээ аваад сууж байсан чинь Э.Ж гэрийн хаалга онгойлгоод гараад ирсэн тэр хавиар орилоод байсан удалгүй цаанаас штабын дарга тэргүүн ахлагч хоёр ирээд Э.Жыг аваад үлдсэн. Би Шинээтэй хамт хүүхдээ аваад Шинээгийн гэр рүү нь явсан...Ж намайг хардсаны улмаас болж бид 2 маргалдсан Э.Ж ер нь түргэн ууртай бас байнга шалтгаангүй харддаг...гэх мэдүүлэг /хх-18-21/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаартай “ Б.Чын биед тархины доргилт, 2 нүдний зовхи, баруун гуя, зүүн түнх, тахим, шилбэний цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-33-34/, Аюулын зэргийн “Өндөр гэх” үнэлгээ /хх-11-12/, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаартай дүгнэлтэд: Б.Чын биед тархины доргилт, 2 нүдний зовхи, баруун гуя, зүүн түнх, тахим, шилбэний цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-33-34/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд заасан ба шүүгдэгч Э.Ж нь хохирогч Б.Чыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцаа үүсгэн бие махбодид нь халдаж зодсон байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж тодорхойлсон.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чын “Бид 2 гэрлэлтээ батруулаагүй бөгөөд хамтран амьдраад 3 жил болж байна” гэх мэдүүлэг /хх-8/-ээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Э.Ж нь хохирогч Б.Чын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ................. ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хх-49-53/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58/, Өмнөговь аймаг Даланзадгад сум ...........-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-59/, ажил байдлын тодорхойлолт /хх-60-61/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-62/, Зөрчлийн талаарх мэдээлэл /хх-63-64/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Б.Чын: “...Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд намайг гэртээ байж байтал манай хамтран амьдрагч болох Э.Ж гаднаас согтуу орж ирээд “Надад хэлэх зүйл байна уу?” гэхээр нь “байхгүй” гэтэл “Сая надтай хамт байсан хүмүүс чиний талаар олон л юм ярилаа. Чи намайг эзгүй хойгуур эцгийн хувцастай цэрэг авчирч хонодог байсан юм байна. Чи яахаараа миний доод тушаалын хүмүүстэй унтаж хэвтэж явдаг юм бэ? гэж хэлээд гараараа толгойн зүүн шанааны дээд хэсэгт нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-08/, холбогдогч Э.Жын: Би 2020 оны 10-р сарын 21-ний өдөр ажлын газрынхаа цахилгаанчин Шинэбаярын хамт 2 литрийн “Сэрүүн” пиво бас нэг нэг 0.5 литрийн лаазтай пиво уучхаад 21 цаг өнгөрөөд гэртээ очсон... гэх мэдүүлэг /хх-9-10/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чын: 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би үдээс хойш гэртээ байж байсан чинь 18 цаг болж байхад манай нөхөр Э.Ж нь гаднаас согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр надад хэлэх зүйл байна уу намайг байхгүй хойгуур гэртээ цэрэг авч ирж хонж өнждөг гэсэн... гэх мэдүүлэг /хх-18-21/, гэрч О.Шгийн: Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай ажил тараад би ажлын найз Жтой хамт өөрийнхөө гэрт очиж нэг 2.5 литрийн том пиво уучхаад такси дуудаад би Жыг 167 дугаар ангийн ажилчдын байранд гэрт нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-26-27/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чд хохирол төлбөрт 280.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Э.Жын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Э.Жод 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан прокурорын ялын саналаар шүүгдэгч Э.Жод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чын эзэмшлийн iphone6 plus маркийн гар утсыг эвдэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чд 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 858 дугаартай үнэлгээний дүгнэлт: “гар утас iphone6 plus 1 ширхэг 280.000 төгрөг” гэх дүгнэлтээр /хх-38/ тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ч нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “гар утасны хохирол 2800.000 төгрөг нэхэмжилнэ” гэх бөгөөд шүүгдэгч Э.Ж нь шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Чын Хаан банкны 5749703799 дугаарын дансанд 280.000 төгрөгийн шилжүүлэг хийж, хохирол төлбөрийг барагдуулсан болох нь шүүгдэгч Э.Жын шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Миний бие Э овогтой Ж нь хохирогч Чын Хаан банкны 5749703799 дугаарын дансанд 280.000 төгрөгийг хийж хохирлыг барагдуулсан” гэх бичгийн нотлох баримт, хохирогч Э.Чын 280.000 төгрөг миний дансанд орсон нь үнэн гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Жыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ж өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Эгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жод 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Чд 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Жод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ