Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/0937

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1679 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01590 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1., 130.2., 127 дугаар зүйлийн 127.1.1.-т заасныг баримтлан  хариуцагч Ө.Б-ас морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг, 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг, лангуунд  оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг, тоёота приус 20 маркийн автомашин гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 367.974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ