Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00691

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00691

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн хүсэлттэй,

  

Ц.Оюунтуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Мөнхсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч “Жи мобайл” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Оюунтуяа нь “Жи мобайл” ХХК-тай 2014.08.22-ны өдөр зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 98110739 дугаарын хэрэглэгч болж, уг гэрээний дагуу Samsung note3 маркийн 1.350.000 төгрөгийн үнэтэй гар утсыг урьдчилгаа төлбөрт 405.000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай сар бүр 39.375 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Ц.Оюунтуяагаас ярианы болон гар утасны төлбөр, алданги нийт 1.359.963 төгрөгийг гаргуулахаар дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017.01.13-ны өдрийн 182/ШЗ2017/00740 тоот шүүгчийн захирамжаар хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Ц.Оюунтуяагийн одоо байгаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

/Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-675 тоотод оршин суух, Цэнджавын Оюунтуяа /РД:ХО69120945/ утас:8811-9498, 9601-9894, 9909-9894/

 

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Жи мобайл” ХХК нь Ц.Оюунтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Оюунтуяа нь байнгын оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.13-ны өдрийн 182/ШЗ2017/00740 дугаартай захирамж зэргээр тогтоогдлоо.

 

Иймд гаргасан “Жи мобайл” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Оюунтуяаг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгох ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-675 тоотод оршин суух, Цэнджавын Оюунтуяа /РД:ХО69120945/ утас:8811-9498, 9601-9894, 9909-9894/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цэнджавын Оюунтуяа /РД:ХО69120945/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд /утас:9810-1355, 9810-6000/‑д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АЛТАНЦЭЦЭГ