Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овгийн Дийн Эт холбогдох 2128000000017 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1............... оны ......... дугаар сарын ..............-нд ............ аймгийн ................ суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нүүрс тээврийн .................. ХХК-н жолооч ажилтай, ам бүл ..............., хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч овгийн Дийн Э, регистрийн дугаар .....................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн дагуу байрлах Морин заг гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан, түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт, зүүн гарны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө эхнэртэйгээ маргалдсан. Тухайн өдөр явж машинаа шахчихаад найзтайгаа архи ууж ирсэн. Орой нь архи ууснаасаа болж эхнэртээ гар хүрсэн байна. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Өөртөө маш их буруу өгч байна. Маш их харамсаж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 сарын 26-ны өдөр би гэртээ нөхрийнхөө хувцсыг угаагаад байж байхад манай нөхөр архи уучихсан гаднаас ороод ирээд гэрийнхээ хойд талын орон дээр унтсан би угаалга хийж хийж дуусчихаад хажууд айлдаа орж хоол идчихээд буцаж гэртээ орж ирээд гэрийнхээ баруун талд хэвтээд утсаараа ном сонсоод хэвтэж байхад манай нөхрийн утас нь дуугараад сэрсэн тэгчихээд чи хэнтэй яриад байгаа юм чи хот явна гээд байсан хүнтэй утсаар яриад явах гээд байгаа юм уу гэхээр нь би уурлаад хэнтэй яриад байгаа юм бэ гэхэд би ном сонсоод байж байлаа үзэхгүй юу гээд утсаа үзүүлээд тэгээд чиний утас дуугараад байна гээд утсыг нь хаагаад цааш нь тавьсан. Тэгээд утсаа булааж авах гэхээр нь би утсыг нь аваад гараад явсан. Тэгээд буцаж ороод ирэхэд миний нүүр рүү 2-3 удаа цохиод авахаар нь би гэрээс гарах гэхэд заамдаж аваад гаргаагүй. Би нөхөртэйгээ ноцолдож гарыг тавиулах гээд нүүрийг нь самардчихсан. Тэгэхэд миний нүүрийг самардлаа гээд уурлаж миний баруун хөл, ууцны хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би явж чадахаа больчихсон. Тэгээд би Ц рүү залгаад ирээд намайг аваач Э намайг зодчихлоо гэж хэлсэн. Удалгүй Ц нэг танихгүй хүнтэй хамт ирсэн тэгээд эгчээсээ цагдаагийн дугаар авч цагдаад дуудлага өгсөн юм... гэжээ.../хх-11-12/,

Гэрч Г.Бн мэдүүлэгт: Би 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу өчигдөр гэрээсээ гараагүй гэртээ байсан. Манай нөхөр гэртээ орж ирээд Эыг эхнэрийгээ зодсон байна гэж хэлсэн өөр би мэдээгүй. Манай хажууд ирээд манай гэрийг түрээслээд нэг жил орчим л болж байгаа өмнө нь хэрүүл маргаан хийж байсныг нь би мэдэхгүй байна. Хэрүүл маргаан хийдэг эсэхийг нь мэддэггүй би гэрт нь орж үзээгүй тэр 2 гэртээ ирж очоод байж л байдаг. Манай нөхөр Эыг архи уучихсан байсан гэж хэлсэн би өөрийн нүдээр хараагүй гэжээ. /хх-15-16/,

Гэрч ................. мэдүүлэгт: Э нь нүүрс тээврийн жолооч хийдэг А нь нөхрийн хоолыг хийдэг өөр ажил хийдэггүй. Би Э гэх хүнийг согтуу архи уучихсан байхыг харж байгаагүй ер нь л нүүрс тээвэртээ яваад эхнэр нь л гэртээ байдаг. Намайг гэртээ байхад тэр 2 хэрүүл маргаан хийгээд хальт сонсогдсон гадаа салхитай байсан болохоор сайн сонсогдоогүй. Би нөхөр нь эхнэрийгээ цохиж зодсонг мэдээгүй. Орой цагдаа ирсэн байхыг нь л харсан өөрөө юм мэдээгүй гэжээ. /хх-18-19/,

Гэрч Ц.Ц мэдүүлэгт: Би тэр өдөр Морин загт байрлах гэртээ байж байхад А над руу утсаар залгаад уйлаад ярьсан гэрт ирээд намайг аваач гэсэн. Би сандраад гэрт нь машинтайгаа яваад очиход гэрийнхээ хойд талаар орон дээр зодуулсан байдалтай хэвтэж байсан нөхөр нь хажууд нь сууж байсан юу болсон талаар асуухад Э намайг алах гээд байна гэж хэлсэн. Намайг очиход цагдаад мэдэгдсэн байсан. Миний мэдэхээр нэгнийгээ хүнтэй хардаад байх шиг л хэрүүл хийж байсан. Хоорондоо их л сайн харилцаатай байдаг. Өмнө нь хэрүүл маргаан хийж байхыг нь би мэдэхгүй яагаад гэвэл энэ 2 чинь багаасаа гэр бүл болж хамт амьдарсан хүмүүс байгаа юм. Яагаад хэрүүл маргаан хийж нэгнийгээ зодсон талаар сайн мэдээгүй гэжээ. /хх-23/,

Гэрч Г.Б мэдүүлэгт: Би тэр өдөр нүүрс тээврийн замын 39 дэх км-т ачаатай талын оочирт зогсож байсан. Э намайг утсаар залгаад машинд хүрээд ир гэж дуудсан. Би өөрийн машинаас хэдэн машины урд зогсож байсан Эын машинд ороход Э ганцаараа Болор нэртэй архи задалчихсан уугаад сууж байсан. Намайг машинд нь ороод суусан тэгээд би хамт уг архийг нь хувааж уучихаад буцаад өөрийнхөө машинд орж унтсан юм. Э нь гэр рүүгээ явна гэж байсан юм гэжээ. /хх-26/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэд: А.Агийн биед 2 нүдний дээд зовхи, цээжэнд цус хуралт, зүүн гарны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-28-29/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд: Д.Эын биед дух, дээд уруул зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Эын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Д.Эын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-31-32/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-46/,

Иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-47/,

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-48/,

Оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар тодорхойлолт /хх-49/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-52-54/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-59-66/,

Өмнөговь аймаг .............. багийн засаг даргын тодорхойлолт /хх-67/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: өөрийн нөхөр болох Д овогтой Э 2021 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө зодуулсан нь үнэн. А овогтой А миний биед зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа. Миний нөхөр Э дахиж зодохгүй гэсэн уучлалт гуйсан байгаа. Д овогтой Э нь нүүрс тээврийн жолооч хийдэг машинаа ачаатай орхисон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-76/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ гаргасан “Яллагдагч Д.Э миний бие эхнэр А.Аг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох оо сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр А.Атай эвлэрсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-77/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /хх-78-79/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-84/ зэрэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Э гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Эын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо баг морин заг гэх газарт эхнэр А.Аг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Агийн “...2021 оны 01 сарын 26-ны өдөр би гэртээ нөхрийнхөө хувцсыг угаагаад байж байхад манай нөхөр архи уучихсан гаднаас ороод ирээд гэрийнхээ хойд талын орон дээр унтсан би угаалга хийж хийж дуусчихаад хажуу айлдаа орж хоол идчихээд буцаж гэртээ орж ирээд гэрийнхээ баруун талд хэвтээд утсаараа ном сонсоод хэвтэж байхад манай нөхрийн утас нь дуугараад сэрсэн тэгчихээд чи хэнтэй яриад байгаа юм чи хот явна гээд байсан хүнтэй утсаар яриад явах гээд байгаа юм уу гэхээр нь би уурлаад ном сонсоод байж байлаа үзэхгүй юу гээд утсаа үзүүлээд тэгээд чиний утас дуугараад байна гээд утсыг нь хаагаад цааш нь тавьсан. Тэгээд утсаа булааж авах гэхээр нь би утсыг нь аваад гараад явсан. Тэгээд буцаж ороод ирэхэд миний нүүр рүү 2-3 удаа цохиод авахаар нь би гэрээс гарах гэхэд заамдаж аваад гаргаагүй. Би нөхөртэйгээ ноцолдож гарыг тавиулах гээд нүүрийг нь самардчихсан. Тэгэхэд миний нүүрийг самардлаа гээд уурлаж миний баруун хөл, ууцны хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би явж чадахаа больчихсон. Тэгээд би Ц рүү залгаад ирээд намайг аваач Э намайг зодчихлоо гэж хэлсэн. Удалгүй Ц нэг танихгүй хүнтэй хамт ирсэн тэгээд эгчээсээ цагдаагийн дугаар авч цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ц.Цэцгээгийн “...Би тэр өдөр Морин загт байрлах гэртээ байж байхад А над руу утсаар залгаад уйлаад ярьсан гэрт ирээд намайг аваач гэсэн. Би сандраад гэрт нь машинтайгаа яваад очиход гэрийнхээ хойд талаар орон дээр зодуулсан байдалтай хэвтэж байсан нөхөр нь хажууд нь сууж байсан юу болсон талаар асуухад Э намайг алах гээд байна гэж хэлсэн. Намайг очиход цагдаад мэдэгдсэн байсан. Миний мэдэхээр нэгнийгээ хүнтэй хардаад байх шиг л хэрүүл хийж байсан. Хоорондоо их л сайн харилцаатай байдаг. Өмнө нь хэрүүл маргаан хийж байхыг нь би мэдэхгүй яагаад гэвэл энэ 2 чинь багаасаа гэр бүл болж хамт амьдарсан хүмүүс байгаа юм. Яагаад хэрүүл маргаан хийж нэгнийгээ зодсон талаар сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-23/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай “ А.Агийн биед 2 нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт, зүүн гарны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-28-29/, шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Д.Э нь А.Атай 1997 оноос гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан, гэрлэлтийн баталгаатай гэр бүл болох нь хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Агийн мэдүүлэг, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-46/ зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.Э  эхнэр А.Аг Улаанбаатар хот явах гэж хүнтэй ярьлаа гэх зүйлээс шалтаглан уурлаж, хэрүүл маргаан үүсгэн бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч А.Агийн эрүүл мэндэд 2 нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт, зүүн гарны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Д.Э миний бие эхнэр А.Аг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр А.Атай эвлэрсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-77/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Д.Э нь прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад хохирол төлбөрт 700.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А нь шүүгдэгч Д.Эаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, прокурорын газарт: “өөрийн нөхөр болох Д овогтой Э 2021 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө зодуулсан нь үнэн. А овогтой А миний биед зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа. Миний нөхөр Э дахиж зодохгүй гэсэн уучлалт гуйсан байгаа. Д овогтой Э нь нүүрс тээврийн жолооч хийдэг машинаа ачаатай орхисон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-76/ гаргасан байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Агийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Э нь 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нүүрс тээврийн Зумен ХХК-н жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо 74-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-46/, Иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-47/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-48/, Оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар “/КЗ77032017/ Ч овогт Дийн Э нь Улаанбаатар хот Сонгинохайрхан 22- хороо , хилчин 74 гудамж 02 тоот тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй.” гэх тодорхойлолт /хх-49/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-59-66/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын Бага-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-67/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад 700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Д.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь

хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Дийн Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Эт 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад хохирол төлбөрт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ