Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101

 

 

 

2021         01         19                                2021/ШЦТ/101

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Б.Тулга,

          шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2006 04018 2951 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-д, 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, спортын аялал жуулчлал маркетингийн мэргэжилтэй, одоо Монголын цанын холбооны ерөнхий бичгийн дарга ажилтай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, “X-apartment” хотхоны Б-87 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 27-28 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “X-apartment” хотхоны Б-87 тоотод, тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.Ганхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…9 дүгээр сарын 27-28-ны өдөр эхнэр Нарантуяагийн ээжийнх нь төрсөн өдөр болсон. Төрсөн өдрийг нь тэмдэглээд гэртээ мах шараад, ах дүү нараа авчраад төрсөн өдөр тэмдэглэсэн. Аав манайд архи согтууруулах ундаа хэрэглээд нэлээн согтуу байсан. Ээж аав 2 гэр рүүгээ харьсан. Тэр өдөр баз хүргэн бид 2 архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байсан. Ерөнхийдөө манайд 2 шил архи уусан. Сүүлд нь Ганхүү та нэг шил архи авчих гэхээр нь цуг гараад дэлгүүр ороод нэг шил архи авсан. Тэгээд гадаа машин дотор сууж байтал эхнэр гарч ирээд ор, унт амар гээд оруулсан. Намайг амрах хооронд хэрүүл маргаан үүсэж эхэлсэн.  Манай эхнэр унт гэсэн. Ганхүү үгээр идсэн. Намайг та ийм л эр хүн юм байна гээд өдөөн хатгасан. Тэр хэдийг маргаж байх хооронд ариун цэврийн өрөөнд ороод биеэ засчхаад гараад ирэх хооронд өөрийнхөө эхнэрийг цохиж, манай эхнэрийн дүүг цохисон асуудлууд байсан. Эхний ээлжид би нэлээн харж зогссон больчих болов уу гээд харсан. Дараагийн ээлжид би тэвэрч аваад ардаа оруулсан. Хаалга шкаф хоёрын дундуур зогсоогоод өөрөө гараа алдлаад том өрөө рүү оруулахгүй гэсэн. Намайг араас хэд хэдэн удаа цохиж, зодсон. Миний тархи толгой өвдөж хавдсан байсан. Тэрнээс болж хамраас цус гарсан. Хамраас гарсан цусаа би ариун цэврийн өрөө рүү ороод угаагаад гараад ирэхэд яг тэр үед манай хажуу талын айлын хүн ороод ирсэн байсан. Тэгэхэд нь би Ганхүүг дийлэхгүй байсан учраас тэвэрч аваад унагаасан. Иймэрхүү зүйл болсон. Манай эхнэр хажуу талын айлын эхнэртэй нийлээд цагдаа дуудсан. Цагдаа ирсэн. Би цагдаатай цуг явсан. Намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Өглөө нь мэдүүлэг өгөхдөө ах дүүгийн хоорондын асуудал гээд зарим зүйлийн тодорхой өгөөгүй. Манайх мах шарсан байсан учраас угаалтуур дотор тостой хутгануудаа хийсэн байсан. Тэндээс богино хэмжээний жижиг хутгыг гартаа барьсан байсан. Тэрийг гараас нь шүүрч авч зогсоосон. Хэрвээ би зогсоож чадаагүй байсан бол манай эхнэр болон Ганхүүгийн эхнэр нарын биед хохирол учруулах боломж байсан.  Ах дүү нар учраас мэдүүлэг дээрээ ямар нэгэн өргөдөл гомдол өгөөгүй гэв.”

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Ганхүүгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 05-06, 7-8, 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Нарантуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26, 30-35/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Наранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн 11321 дугаар дүгнэлт /хх-н 47-48/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Гоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг  2020 оны 9 дүгээр сарын 27-28 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “X-apartment” хотхоны Б-87 тоотод, тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.Ганхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 27-28 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “X-apartment” хотхоны Б-87 тоотод, тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.Ганхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Ганхүүгийн өгсөн...Манай хүргэн Гэрэлт-Од бид хоёр хоорондын харилцаа сайн. Харин эхнэр Нарантуяатай таарамжгүй харилцаатай. Би зодоон болж маргалдсан өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тавьтаргүй зан гаргасан юм шиг байна. Архийг тэнд байсан бүх хүмүүс уусан. Тэр өдөр болсон маргаан зодооноос болж биед учирсан гэмтлийн эмчилгээний мөнгө, томографийн мөнгийг нэхэмжилж байна. Миний биед Гэрэлт-Од учруулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 05-06, 7-8, 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй гэрч Э.Нарантуяагийн өгсөн “...Тэр үед Ганхүү хажуунаас жуумалзаж инээгээд тэгж болохгүй шүү дээ гэж хэлэхээр нь би толгойтой үснээс үсдээд чамд миний дотоод асуудал хамаагүй, чи бол хөндлөнгийн хүн гэж хэлсэн. Тэр үед Ганхүү “чи миний тэргүүнд хүрдэг хэн вэ чи муу гичий миний банзал минь би алчихна шүү,  чи муу яасан овоо юм вэ? чамайг яавал яачихна шүү” гэж хэлээд миний хэвлий рүү нэг удаа өшиглөөд үснээс үсдээд намайг доош тонгойлгосон. Тэр үед манай нөхөр, Наранчимэг хоёр салгасан. Тэгэхэд манай нөхөр лүү Ганхүү дайраад хүзүүнээс нь заамдаад чамд хэлэх юм байгаа муу, чи яахын гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр заамдуулчаад зүгээр хараад зогсож байсан. Манай нөхөр ер нь хүнд гар хүрчихвэл гай болно гэсэн бодолтой, тамирчин хүн байгаа. Нөхөр Ганхүүг гэрийн үүдэнд Ганхүүгийн хүзүү хэсгээр тэвэрчихсэн зогсоох гэж оролдсон. Мөн тэр үед Наранчимэг над руу залгаад “тэнэг мал чиний буруу та тэнэг нар яагаад Ганхүүг үсдэж байгаан, энэ бүхний эхлэлийг чи тавьлаа” гэж хэлэхээр нь би айгаад дүү Наранбаатарыг сэрээгээд “ганхүүг явуулмаар байна, дуудлагын жолооч дуудаад өгөөч, энд зодоон болоод байна” гэж хэлэхэд Наранбаатар хэсэг нойрмог босоод юу болоод байгааг ойлгохгүй хараад зогсож байсан. Тэр үед Ганхүү орилоод манай нөхрийг тавиач пизда гэж минь гэж хэлээд, гэрийн шал руу нулимаад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудъя гэсэн чинь Наранчимэг цагдаа дуудаад байхдаа яадаг вэ юм гээд над руу дайрсан. Тэр үед манай хөрш Очирмаа хаалганы цаана ганцаараа зогсож байсан тэгээд би хүүгээ аваад тэдний гэрт ороод нөхөрт нь хэлээд салгаад өгөөч гэж гуйсан. Тэгээд хөрш Зоригоо ороод хараад салгаад, Очирмаа цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26, 30-35/,

мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Наранчимэгийн өгсөн ...Манай төрсөн эгч Нарантуяа, манай нөхөр Ганхүү хоёрын дунд таарамжгүй харилцаа байдаг. Учир нь 4-5 жилийн өмнө манай нөхөр намайг зоддог байсан болохоор баривчилгаанд явуулж байсан удаатай, энэ асуудлаас болоод таарамжгүй харилцаа гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхзоригийн өгсөн ...Гэрэлт-Од ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь энэ нэг юм чинь ямар учиртай юм вэ гэхэд Гэрэлт-Од уучлаарай амгалан тайван байдал алдагдуулсанд гэж хэлсэн. Тэгээд Гэрэлт-Од тэр залуу дээр очоод тэр залуугийн цээжээр нь тэвэрч хавирч унагаагаад, 2 гарыг нь ард нь мушгиад тэр залууг доош харуулж, дээр нь суусан. Тэр байдлыг харсан тэр залуугийн эхнэр гэх Наранчимэг нь орилж хашгираад Гэрэлт-Од миний нөхрийг аллаа гээд толгойд цохиод бас Нарантуяаг “гичий янхан” гэх мэтээр аймаар үгээр доромжлоод манай нөхрийг та нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлээрээ нийлж байгаад аллаа гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө Наранчимэг нь нөхрөө аваад гараад явсан. Ганхүүг Гэрэлт-Од хавирч унагааж газар дарж хэвтсэн болохоор Гэрэлт-Одод гэмтэл учруулах боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-41/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн 11321 дугаартай:

1.О.Ганхүүгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун гарын эрхий хурууны зулгаралт, хоёр сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 47-48/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Б.Гын өгсөн ...Тэгэхээр нь би хэсэг харж зогсож байгаад ямар эхнэрээ, Наранчимэг, Наранбаатар нарыг зодуулаад байж байх ёстой биш гээд Ганхүүг болиулах гэж оролдсон. Гэтэл Ганхүү эсэргүүцээд цааш болоод байхаар нь би бүсэлхийгээр нь тэврээд үүдний коридорт гаргасан. Тэр үед Ганхүү надад уурлаад миний ар дагз руу 3-4 удаа цохисон.  Тэгэхэд Ганхүү бид хоёр газар коридорын шалан дээр унасан. Тэр үед би цээжнээс нь хойш түлхсэн. Энэ хугацаанд  өөрөө ч Ганхүүгээр цохиулсан. Тэр асуудал дээр гомдол гаргаагүй. Надад одоо нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгээр хохирогч О.Ганхүүгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Гын өмгөөлөгч М.Хандармаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Б.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал гарсныг шүүх аргагүй хамгаалалт хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь “тухайн үед Гэрэлт-Одыг угаалгын өрөө ороод нүүрээ угаачхаад гараад ирэх үед хохирогч Ганхүү зогсож  байхаар нь тэвэрч аваад газар унагасан, энэ үед гэмтэл авсан байх гэсэн гэрч Мөнхзоригийн мэдүүлгээр”, “...энэ үед О.Ганхүүгийн гарт нь хутга байгаагүй байсан, хутга барьж байсан талаар гэрчүүд мэдүүлдэггүй”. Зөвхөн шүүх хурал дээр шүүгдэгч Гэрэлт-Од шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлдэг. О.Ганхүү нь хутга бариад бусдын амь насанд аюултай байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. хохирогч О.Ганхүүг тэвэрч аваад унагах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс ø¿¿ãäýãч Б.Год ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Гоос 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ганхүүд олгож, О.Ганхүү нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй нээлттэй үлдээх зүйтэй гэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Гын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

            1. Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн òóñãàé ангийн 11.6 дóãààð зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 450 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар øèéòãýñ¿ãýé.  

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð Б.Г нь оногдуулсан 450 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр òîðãîõ ÿëûг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээð òîãòîîñóãàé.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь òîðãîõ ÿëûã шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Ýíý õýðýãò эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäýн èðñýí ýä õºðºíãºã¿é, шүүгдэгч нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Гоос 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ганхүүд олгож, О.Ганхүү нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг ýñ çºâøººðâºë улсын яллагч, ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, өмгөөлөгч íàð шүүхийн øèéäâýðèéã ãàðäàí авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцýл áè÷èõ ýðõòýéã дурдсугай. 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН