Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

2021         01         20                                   2021/ШЦТ/104

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Б.Оюунцэцэг,

          шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох эрүүгийн 2006 00000 2713 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ши, 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй,.

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Б.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 28-аас 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь-Эхийн эцэс” гэх газар үйл ажиллагаа явуулдаг караокены гадна талд хохирогч О.Хүдэрчулууны нүүрэн тус газарт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Хүдэрчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 03-04, 05-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Идэрбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбат мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10  дугаар сарын 05-ны өдрийн 11229 дугаар дүгнэлт /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Шаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, хохирлын баримт /хх-н 25-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Шыг 2020 оны 09 дүгээр сарын 28-аас 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь-Эхийн эцэс” гэх газар үйл ажиллагаа явуулдаг караокены гадна талд хохирогч О.Хүдэрчулууны нүүрэн тус газарт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 28-аас 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь-Эхийн эцэс” гэх газар үйл ажиллагаа явуулдаг караокены гадна талд хохирогч О.Хүдэрчулууны нүүрэн тус газарт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Хүдэрчулууны  өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн эцэст манай найз Энхбатын төрсөн өдөр гээд уулзаж караокед орсон юм. Тухайн үед Энхбатын бас нэг найз нь гээд том биетэй нэг хүн ирсэн бөгөөд бүгд суугаад ууцгаагаад явж байтал нөгөө залуу Энхбатын дүүтэй маргалдаад байхаар нь болио хөгшөөн гээд хэлсэн чинь кароакены гадна намайг барьж аваад хамар луу мөргөчихсөн. Тэгээд миний хамараас цус гараад тогтохгүй болохоор нь гэртээ харьж тогтоочихоод цагдаа нар ирсэн юм. Би хохирлын мөнгөө хүлээн аваагүй байгаа. Анх намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гарч ирэхэд 20.000 төгрөгний үнэ бүхий эмийг надад авч өгсөн.” гэсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Идэрбаатар мэдүүлэхдээ: “...Тэгтэл хойно үлдсэн хүмүүс Энхжаргал уусан архиндаа согтчихоод босохгүй байна гэж хэлсний дагуу бид 3 очиж Шинэбаяр хүйтэн усаар нүүрийг нь шавшиж сэрээгээд Энхжаргалыг Энхбатын машин руу суулгасан. Энхжаргалын суулгаад эргээд хартал Хүдэрчулуун, Шинэбаяр нар хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд маргалдаж байхаар нь Энхбат, Шараа бид 3 очиж салгаад Шараа нь Шинэбаярыг машин руугаа суулгаад Хүдэрчулууныг Энхбатын машинд суулгасан. Тэгээд Хүдэрчулууныг гэр рүү нь хүргэж өгөх гэж байхад машинаас буугаад явсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Энхбат мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь Энхжаргалыг сэрээх гэж байгаад хэвтүүлээд усаар нүүр лүү нь шавьшаад хувцсыг нь норгосон байсан. Тэгээд Энхжаргалыг сэрээгээд би машиндаа суулгаад жолооч дуудсан. Тэгтэл Хүдэрчулуун, Шинэбаяр нар хоорондоо маргалдсан. Тухайн үед яг юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй. Тухайн үед би архи уугаад согтсон байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11229 дугаартай:

           1.О.Хүдэрчулууны биед хамар ясны хугарал хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

  5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н20-21/,

 Яллагдагч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр маргалдаад үл ойлголцол болоод намайг хохирогч эхлээд цохих шиг болохоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Б.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 28-аас 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь-Эхийн эцэс” гэх газар үйл ажиллагаа явуулдаг караокены гадна талд хохирогч О.Хүдэрчулууныг  өөрийг нь Энхбатын дүүтэй маргалдаад байхаар нь болио хөгшөөн гээд хэлсэн чинь  барьж аваад хамар луу нэг удаа мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс ø¿¿ãäýãч Б.Шт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн этгээдийн хувийн байдал  зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогчид 270.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч цаашид нэмж  нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул Б.Шыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Шын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

             1. Б.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн òóñãàé ангийн 11.6 дóãààð зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Шыг 500 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар øèéòãýñ¿ãýé.  

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð  Б.Шт оногдуулсан 500 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 500.000 төгрөгөөр òîðãîõ ÿëûг  3  сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээð òîãòîîñóãàé.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь òîðãîõ ÿëûã шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Ýíý õýðýãò эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäýн èðñýí ýä õºðºíãºã¿é, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, бусдад төлөх төлбөргүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.

6. Шийтгэх тогтоолыг ýñ çºâøººðâºë улсын яллагч, ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, өмгөөлөгч íàð шүүхийн øèéäâýðèéã ãàðäàí авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцýл áè÷èõ ýðõòýéã дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН