Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 105

 

2021         01         20                                   2021/ШЦТ/105

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн би,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Б.Дэлгэрмаа,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

          шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2003 00000 0385 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Б, 1979 оны 12 дугаар сарын 15 өдөр Улаанбаатар төрсөн. 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугар хороо, 2 дугаар дөчин мянгат 27-36 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чулуун-овооны зам, “Тэнгэр” худалдааны төвийн баруун талын замд “Тоykta pruis” маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Пүрэвсүрэнг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Пүрэвсүрэнгийн амь нас нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “…Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний орой Тэнгэр худалдааны төвөөс хойшоо офицеруудын ордны тийшээ өөрийн Приүс-20 маркийн машинаар хүнээс айраг авах гэж явж байсан. Манай том хүү айраг ууна гээд гуйгаад байхаар нь би утсаар ярьж байгаад нохойтой хөшөөний зүүн хойно байдаг колонкыг “МТ” колонк гэж бодоод очсон чинь биш байсан. Тэгээд “МТ” колонк хайгаад би хойшоо явсан. Тэгээд харанхуйд явж байсан учир янз янзын юм гараад ирж магадгүй гэж бодоод уулан болгоомжтой явсан. Тэгээд нүдний үзүүрт хүн хөдлөх шиг болсон. Тэгээд яг тормоз гишгэхэд бараг секунд хүрэхгүй хугацааны дотор гүйгээд ороод ирсэн тэгээд мөргөсөн. Тэгээд би бууж очоод харахад настай эрэгтэй хүн байсан.  Тэгээд би утсаараа эхлээд эмнэлэг дараа нь цагдаа дуудсан. Тэгээд хохирогчийн гарт байсан утсыг аваад хамгийн сүүлд залгасан дугаарт залгаж юу болсон талаар хэлсэн. Тэгээд нээх удалгүй эмнэлэг, цагдаа хоёр ирсэн. Тэгээд хохирогчийг эмнэлэг аваад явсан. Би замын цагдаатай шалгалт, зураг, хэмжилт хийлгэчхээд  хойноос нь эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлэг дээр очоод тархины Эмра хийлгэх гэж хүлээж байсан. Тэгээд гол үхэлд хүргэсэн шалтгаан нь тархины гол судас нь хагарсан байсан. Би тэр үед юу болоод байгаад өөрөө ч мэдэхгүй байсан. Тэгээд хохирогч нас барсан. Би болсон явдалд маш их харамсаж байна. Ар гэрээс нь Байгалмаагаас дахин дахин уучлалт гуймаар байна. Би энэ хэрэгт насан туршдаа буруутай. Би ийм байдалд хүрсэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна Намайг уучлаарай гэв.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаа мэдүүлэхдээ:Хохирогч С.Пүрэвсүрэн бол миний төрсөн эцэг. Миний эцэг 1936 онд төрсөн. Тэтгэвэрт гараад 36 жил болж байна. Манай ээж 2018 оны 10 сард элэгний хорт хавдраар нас барсан. Тэгээд аав маань ганцаараа үлдчихээд офицеруудын ордны тэнд байдаг байранд ганцаараа амьдардаг байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр үхлийн шалтгаан маш тодорхой гарсан байдаг. Өөр бол ямар ч өвчин зовлонгүй хүн байсан. Би аавынхаа хэд наслах байсныг мэдэхгүй. Манай аавын талынхан эхээс 11 хүн байдаг манай аав бага нь байсан. Аавын талын хүмүүс нь 90 насалдаг хүмүүс байсан. Би ээж байхгүй болсон ч аавыгаа хажууд минь ядаж 5 жил хугацаанд байх байсан гэж бодож байсан. Тухайн 2020 оны 10 дугаар сарын 1-ний орой Бямбатогтох манай хамаатны Баяраа гэдэг ахтай ярьсан байсан. Баяраа ах над руу утсаар хэлээд би гэмтэл дээр орой 11 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд би эмч нартай ярьж байгаад сэхээн амьдруулахад оруулаад тархины Эмра гэдэг зураг авхуулаад үхлийн шалтгааны тогтоосон. Тэгээд үхлийн шалтгаан бол бараг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хэрэггүй тодорхой болсон. Ерөөсөө гэмт хэргийн улмаас нас барсан гэдэг. Шүүгдэгч сая болгоомжтой удаан явж байсан гэж ярьж байна. Хэргийн газрын үзлэг хийснээр маш хурдтай явж байсан. Тэгээд тэр гарцаар гарч явж байгаад гарц дээр мөргүүлээд цааш нь унасан байдал, машиных нь эвдэрсэн байдал зэргийг харахад тодорхой байсан. Замын хөдөлгөөнд хурдтай явсан гэдгээ бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би бол замын хөдөлгөөний осол байсан гэдгийг нь ойлгоод байна. Шүүгдэгч гэрлийн гялбаанд орсон гэдгээ хэлдэг. Гэмтлийн эмч 01 цаг 30 минутад нас барсан гэдэг дүгнэлт өгсөн. Зүрх нь ачааллаа даахгүй эмч нар сэргээх гээд дийлээгүй нас барсан. Шүүгдэгч өрөө хамт байсан мэдэж байгаа. Манай ээж 2 жилийн өмнө нас барсан. Тэгээд аав маань зуурдаар өнгөрчихлөө. Манай хоёр эгчийн нэг нь Францад суурин амьдардаг хүн. Германд байгаа том эгч маань тэнд өвчнөө эмчлүүлэх гэж яваад тэнд вакцинжуулалт хүлээгээд Монголд ирж чадахгүй байна. Дээр нь хорионд ороод ажил явдлын үеэр бас ирж чадаагүй. Манай нөхөр Швицарын холбооны улсад  сургуульд багш хийдэг учир ирж чадаагүй. Би нөхөр, 2 хүүхдийн хамт хадам ээжийгээ асарч амьдардаг. Би ажил явдал бүх зүйл дээр ганцаараа л байсан. Аавын маань хамаатны хэдэн хүмүүс бол ирсэн. Утсаар бусад хүмүүстэй ярьж байсан. Зуурдаар болсон явдлыг хүн цочир хүлээж авдаггүй маш удаанаар хүлээж авдаг юм. Хамгийн сүүлд хавтаст хэрэгтээ танилцаж байгаад задлан шинжилгээний дүнг үзэж байж ийм зүйл болсон гэж хүлээн авсан. Тэрнээс хойш нэлээн хямарч байсан. Тэгээд би Бямбатогтохыг гуйгаад байхаар нь уулзсан. Тэгэхэд өнөөдөр мэдүүлж байгаа зүйлүүдээ л ярьдаг. Би өмнө нь Бямбатогтохдоо хүн ёсоор харьцсан. Би өмнө ямар нэг сөрөг харьцаа гаргаагүй. Үнэхээр осол юм даа гэж бодоод л харьцаж байсан. Би цагдаа дуудсан, эмнэлэг дуудсан гэдгийг бодож үзсэн. Тэгээд өөрийнхөө сэтгэл санааны байдал, санхүүгийн байдлыг, надаас илүү зовсон гэж яриад байна. Тэгээд 11.200.000 төгрөгийн хохирол барагдуулсан гээд байна. Тэр бол шууд гарсан зардал юм. Үнэхээр ийм осол гаргаагүй бол тийм зардал гарахгүй байсан. Тэгээд надад нөхцөл байдлаа тодорхой илэрхийлэхгүй байна. Эхлээд 11 сар, 12 сард Бямбатогтохтой харилцахад бол боломжийн харилцаатай байсан. Би Бямбатогтохтой 2, 3 удаа уулзсан. Тэгээд сэтгэл санааны хохирол нэхэмжилснээс хойш Бямбатогтохын харилцаа шал өөр болсон. Надад тодорхой юм тайлбарлаад хэлж чадахгүй байна. Надтай ярилцаж байгаа нь иргэний маргаан шиг яриад байна. Энэ хүний амь нас хохирсон эрүүгийн гэмт хэрэг юм. Тэгээд хоёулаа хохирсон юм шиг чи гомдолгүй гээд хэлчих гэх юм. Би яаж гомдолгүй гэж хэлэх юм. Би 4 хүүхэдтэй хүнийг шоронд явуулах бодохгүй. Тэгээд сэтгэл зүйч мэргэжилтэй гэж байгаа өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Одоо би сэтгэл санааны хохирлоо барагдуулах хүсэлттэй байна” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-18/, цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-н 22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаа мэдүүлэхдээ: “... 2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад манай хамаатны ах гэмтлийн эмнэлэгт ирсэн байна, яаралтай ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү шууд яваад очсон чинь аав минь осолд орсон байдалтай, хүлээн авах дээр ухаангүй байсан. Тэгээд удаагүй сэхээн амьдруулах тасаг руу ороод удаагүй нас барсан. Ослын талаар нарийн сайн мэдэхгүй, гэмтлийн эмнэлэг дээр очих үед мөргөсөн жолооч нь эхнэрийнхээ хамт ирээд явган хүний гарц дээр мөргөсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Цэрэнтогтох мэдүүлэхдээ: “Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би орой 22 цаг 30 минутын үед  Эм Ай Ю сургууль руу орох гээд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гараад замын цаад талд гартал надтай зөрөөд нэг настай хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндөн гарсан. Би тэгээд замын цаад талд зогсоод эргээд харах тэр агшинд зорчих хэсгийн урдаасаа хойшоо явах чиглэлийн 1 дүгээр эгнээнээс нэг цагаан өнгийн приус-20м маркийн машин гарч ирээд явган хүний гарцаар надтай зөрөөд зам хөндлөн гарч байсан эрэгтэй хүнийг их хүчтэй машинаар мөргөсөн. Тухайн үед хүмүүс осол болсон газар очихгүй байсан болохоор би явж очоод тухайн мөргүүлсэн хүнийг хартал толгойноос нь цус урсаж байсан. Тэгээд би жолоочид нь хандаж би түргэн тусламж дуудаад өгье гэж хэлээд би түргэний 103 дугаар луу өөрийн эзэмшлийн 99989260 гэдэг дугаарын утсаар залгасан.” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Бямбатогтох утсаар яриад “би автомашинтай явж байгаад Тэнгэр худалдааны төвийн хажуугийн замд хүн мөргөчихлөө, хүрээд ирээч” гэхээр нь би Нарны хорооллоос Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны баруун талын зам дээр буюу Бямбатогтохын осол гаргасан газар очсон. Намайг ослын газар очих үед түргэн тусламжийн автомашин ирсэн, түргэн тусламжийн автомашины арын хэсэгт автомашинд мөргүүлэн хүн насилкан дээр хэвтэж байсан, эмч нар анхны тусламж үзүүлж байна. Бямбатогтохын Т.Приус-20 маркийн цагаан өнгийн автомашин замын 1 дүгээр эгнээ рүү нэлээд дараад зогссон байсан, осол болсон зам нь урдаасаа хойшоо явсан зам байсан, тухайн үед Бямбатогтох явган зорчигчийг явган хүний гарцаар гарч явахад нь мөргөсөн гэж надад хэлж байсан. Автомашинд мөргүүлсэн хүн гэмтлийн эмнэлэг дээр очоод 01-02 цагийн орчимд нас барсан, би эмнэлэг дээр нас бартал хамт байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Баярсайхан мэдүүлэхдээ: “ Т.Б нь 4 хүүхэдтэй айлын том хүүхэд, одоо хүүхэд хүмүүжлийн чиглэлээр төрийн бус байгууллагаараа сургалт явуулдаг. Эхнэр хүүхэдтэй, гэхдээ эхнэр хүүхдээсээ салсан, одоо ээжийнхээ хамт амьдарч байгаа. 4 хүүхэдтэй, 3 ихэр хүү, 1 охинтой, том нь өргөмөл, одоо хүүхдүүд нь ээж дээрээ байгаа. Зан байдлын хувьд төлөв дауу, өөрийнхөө үзэл бодол байр сууриа тодорхой илэрхийлдэг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлдээ халамжтай.” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5421 дугаар:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Пүрэвсүрэнгийн 84 настай гэж хаягласан, Е95579113 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт, /хх-н 59-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5420 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “С.Пүрэвсүрэнгийн 89 эр” гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “С.Пүрэвсүрэн 89 эр” гэсэн хаягтай цусанд “С.Пүрэвсүрэн 89 эр” гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2064 дугаартай:

1.Талийгаач С.Пүрэвсүрэнгийн цогцост гавлын баруун зулайн ар хэсгээс баруун чамархайн суурь ясны бага далавч руу үргэжилсэн шугаман хугарал, баруун талын бөмбөлгийн зулай, чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйханд шарх, цус хуралт, цээжний баруун талд 2,3,4,5,6,7-р хувирга, зүүн талд 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы шууд хугарал, өвчүү ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, цээжний баруун хөндий дэх /2000мл/ цусан хураа, баруун уушигний бүрэн авчилт, элэгний холбоост цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдийг авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач С.Пүрэвсүрэн нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач С.Пүрэвсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны 02 цаг 45 минутад хийсэн шүүх эмнэлгийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг байна гэжээ.

6.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

7.Талийгаач С.Пүрэвсүрэнгийн цус. Ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 69-73/,

“Авто тээврийн Үндэсний төв” Төрийн өмчит Үндэсний газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 86-89/,

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаад:

1.Т.Приус маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1 “1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Явган зорчиг С.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн магадлалаа /хх-н 102-103/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Т.Б мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчимд би өөрийнхөө цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ямар нэгэн хүнгүй Нарны хорооллоос Офицеруудын ордоны “МТ” шатахуун түгээх станцын хойхон талд байдаг айраг зардаг хүмүүсээс айраг худалдаж авах зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эм АЙ Ю их сургуулийн зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байтал гэнэт л  машины зүүн гар талаасаа буюу баруунаасаа зүүн чиглэлтэй, гэрлэн дохиогүй явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэж баруун гар тал руугаа дарсан боловч машиныхаа зүүн урд хэсгээр тухайн хүний биеийн баруун хажуу хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа бууж ирээд тухайн хүн дээр явж очоод биеийн байдлыг нь асуухад ямар нэгэн зүйл ярихгүй, хурхираад ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн утсаар 102,103-т дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-н 111-112/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 123/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 113/, хохирлын баримт /хх-н 28-48/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар

Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чулуун-овооны зам, “Тэнгэр” худалдааны төвийн баруун талын замд “Тоykta pruis” маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Пүрэвсүрэнг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Пүрэвсүрэнгийн амь нас нь хохирсон болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-18/, цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаагийн өгсөн ...би гэмтлийн эмнэлэг рүү шууд яваад очсон чинь аав минь осолд орсон байдалтай, хүлээн авах дээр ухаангүй байсан. Тэгээд удаагүй сэхээн амьдруулах тасаг руу ороод удаагүй нас барсан. Ослын талаар нарийн сайн мэдэхгүй, гэмтлийн эмнэлэг дээр очих үед мөргөсөн жолооч нь эхнэрийнхээ хамт ирээд явган хүний гарц дээр мөргөсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Цэрэнтогтохын өгсөн ...Би тэгээд замын цаад талд зогсоод эргээд харах тэр агшинд зорчих хэсгийн урдаасаа хойшоо явах чиглэлийн 1 дүгээр эгнээнээс нэг цагаан өнгийн приус-20 маркийн машин гарч ирээд явган хүний гарцаар надтай зөрөөд зам хөндлөн гарч байсан эрэгтэй хүнийг их хүчтэй машинаар мөргөсөн. Тухайн үед хүмүүс осол болсон газар очихгүй байсан болохоор би явж очоод тухайн мөргүүлсэн хүнийг хартал толгойноос нь цус урсаж байсан. Тэгээд би жолоочид нь хандаж би түргэн тусламж дуудаад өгье гэж хэлээд би түргэний 103 дугаар луу өөрийн эзэмшлийн 99989260 гэдэг дугаарын утсаар залгасан.” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мөнхцэцэгийн өгсөн ...Намайг ослын газар очих үед түргэн тусламжийн автомашин ирсэн, түргэн тусламжийн автомашины арын хэсэгт автомашинд мөргүүлэн хүн насилкан дээр хэвтэж байсан, эмч нар анхны тусламж үзүүлж байна. Бямбатогтохын Т.Приус-20 маркийн цагаан өнгийн автомашин замын 1 дүгээр эгнээ рүү нэлээд дараад зогссон байсан, осол болсон зам нь урдаасаа хойшоо явсан зам байсан, тухайн үед Бямбатогтох явган зорчигчийг явган хүний гарцаар гарч явахад нь мөргөсөн гэж надад хэлж байсан. Автомашинд мөргүүлсэн хүн гэмтлийн эмнэлэг дээр очоод 01-02 цагийн орчимд нас барсан, би эмнэлэг дээр нас бартал хамт байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5421 дугаар:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Пүрэвсүрэнгийн 84 настай гэж хаягласан, Е95579113 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт, /хх-н 59-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5420 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн “С.Пүрэвсүрэнгийн 89 эр” гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “С.Пүрэвсүрэн 89 эр” гэсэн хаягтай цусанд “С.Пүрэвсүрэн 89 эр” гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2064 дугаартай:

1.Талийгаач С.Пүрэвсүрэнгийн цогцост гавлын баруун зулайн ар хэсгээс баруун чамархайн суурь ясны бага далавч руу үргэжилсэн шугаман хугарал, баруун талын бөмбөлгийн зулай, чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйханд шарх, цус хуралт, цээжний баруун талд 2,3,4,5,6,7-р хувирга, зүүн талд 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы шууд хугарал, өвчүү ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, цээжний баруун хөндий дэх /2000мл/ цусан хураа, баруун уушигний бүрэн авчилт, элэгний холбоост цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдийг авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач С.Пүрэвсүрэн нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач С.Пүрэвсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны 02 цаг 45 минутад хийсэн шүүх эмнэлэгийн цогцосын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг болсон байна гэжээ.

6.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

7.Талийгаач С.Пүрэвсүрэнгийн цус. Ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 69-73/,

“Авто тээврийн Үндэсний төв” Төрийн өмчит Үндэсний газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 86-89/,

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд:

1.Т.Приус маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1 “1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч С.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ. /хх-н 102-103/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Бын өгсөн ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эм АЙ Ю их сургуулийн зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байтал гэнэт л  машины зүүн гар талаасаа буюу баруунаасаа зүүн чиглэлтэй, гэрлэн дохиогүй явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэж баруун гар тал руугаа дарсан боловч машиныхаа зүүн урд хэсгээр тухайн хүний биеийн баруун хажуу хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа бууж ирээд тухайн хүн дээр явж очоод биеийн байдлыг нь асуухад ямар нэгэн зүйл ярихгүй, хурхираад ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн утсаар 102,103-т дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-н 111-112/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Иймд шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чулуун-овооны зам, “Тэнгэр” худалдааны төвийн баруун талын замд “Тоyаta pruis” маркийн 38-85 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Пүрэвсүрэнг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Пүрэвсүрэнгийн амь нас нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаа нь “баримтаар нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 11.138.168 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн боловч шүүгдэгч Т.Б нь баримтаар учирсан хохиролд 16.500.000 төгрөгийг нөхөн төлжээ. Иймд түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Сэтгэл санааны гэм хор учруулсны нөхөн төлбөр 50.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгө нөхөн төлнө” гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож арилгах талаар зохицуулаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  Т.Б нь П.Байгальмаагийн сэтгэл хохирол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд төлөхөөр хоорондоо харилцан тохиролцсон байна. Үүнээс 5.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 45.000.000 төгрөгийг гэрээ хийж тодорхой хугацаанд төлөхөөр сайн дураар тохиролцсон болохыг  дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Б нь учруулсан хохирлоо барагдуулах талаар санаачилгатай байсан, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Бод гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 557737 дугаартай түр зөвшөөрлийг  шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Б нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 557737 дугаартай түр зөвшөөрлийг Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй

8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Байгалмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Т.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН