Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0151 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 151

 

2021         01         28                                   2021/ШЦТ/151

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч А.Сайнбаяр,

          хохирогч Б.Буян-Өлзий,

          шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-т холбогдох эрүүгийн 2006 03398 3015 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Г,  1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит Хувьцаат компанид Баянзүрх дүүрэн хариуцсан цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 дугаар гудамжны 672б тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. РД:ЖЭ88122979.

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Апартмент таун” хотхоны орчим иргэн Б.Буян-Өлзийтэй муудалцан зодолдож улмаар түүний гар луу нь 2 удаа өшиглөж “баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буян-Өлзий мэдүүлэхдээ: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрээ ажиллуулаад  сууж байсан. Гантөмөртэй цуг нэг залуу цуг орж ирээд надаас 3 тоот нь аль вэ гэхээр нь 3 тоот нь цаад талын хаалга байх гэж хэлсэн. Дэлгүүрээр орж гараад байсан. Надад танай дээр цахилгааны өр төлбөр байна, тогийг чинь таслах гэж байна гэж юу ч хэлэхгүйгээр тог тасалсан. Манай үйл ажиллуулж байгаа дэлгүүрт нийт 6 хөргүүртэй, 5 хөлдөөгчтэй найман нэрийн хүнсний дэлгүүр, хажуу талын дэлгүүрт суудаг хүүхэн хүрч ирээд тог яагаад тасарчхав гэхээр нь харин тог тасарчих шиг боллоо гэж хэлсэн. Цаад лефний чинь гэрэл байна гэхээр нь гайхаад харсан чинь бүх юм нь ажиллаж байсан. Би гайхаад яачхав гэсэн чинь энүүгээр 2 цахилгааны ажилтан явж байсан гээд би доошоо очсон чинь Гантөмөр цуг явж байсан залуутайгаа тог таслаад явж байсан. Яаж байгаа юм бэ гэсэн чинь тогийг чинь тасалж байна гэсэн. Ямар шалтгаанаар тог тасалж байгаа юм бэ гэсэн чинь тогийнхоо мөнгийг төл гэсэн. Манайх саяхан тогийнхоо мөнгийг төлсөн, чи  юу яриад байгаа юм бэ гэсэн тогийнхоо мөнгийг төлөөд цахилгаанаа залгуул гэж хэлсэн. Чи эхлээд анхааруулж, сануулахгүй яасан юм бэ, хүний өмч хөрөнгө хайлчих нь гээд хэлсэн чинь тоохгүй явсан. Чи залгаад өгчих гээд хойноос нь дагаж яваад өмчийн асуудал, хүний өмч хөрөнгө, мөнгө төгрөгтэй холбоотой зүйл байхад таслаад явж болохгүй. Би хүнтэй ярьж байгаад зохицуулъя гэсэн чинь харъя гээд өөдөөс хэгжүүрхээд байсан. Чи байж байлдаа гээд үүргэвчнээс нь татсан чинь үүргэвч нь урагдаж байгаа юм шиг чимээ гаргасан, гэхдээ урагдаж тасарсан зүйл байгаагүй. Намайг барьж аваад боож унагаагаад асуудал гарсан. Тэр үед унахдаа би гар утсаа унагаачихсан. Тэнд гэрч болох хүмүүс байсан. Тэр хүмүүс намайг салгасан. Тэгээд наашаа хүрээд ир зодолдъё гэхэд нь яваад очсон чинь гар руугаа 2 өшиглүүлсэн, цамцнаас татсан чинь хугарсан байсан гараараа газар тулж унасан. Тэгээд цамцнаас татаад тавихгүй байсан. Чи гар ийм болгочихлоо, тавьж бай гээд тавиулахад миний баруун гар шууныхаа дээд хэсгээр хугарсан байсан. Нэхэмжлэх зүйл гэвэл одоогоор эмнэлгээр яваад төлбөр тооцоо хийсэн баримтууд байгаа. Би нэг сарын хугацаанд өөрийгөө арчлах ямар ч боломжгүй болсон. Би баруун гараараа бичдэг, наад захын идэж уухад хэцүү байсан. Тухайн дэлгүүрийг эхнэртэйгээ хоёулаа ажиллуулдаг. Дэлгүүртээ өөр хүн 2 сар авч ажиллуулж байгаа. Энэ бүгдийг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн зардал гэвэл баримтаар 300.000 гаруй төгрөг болсон. Нэг охиныг сарын 500.000 төгрөгөөр 2 сар ажиллуулсан. Би өөрийнхөө хувиас хэлэхэд би мэдээ алдуулах тарианаас харшилтай хүн.Тэгээд мэдээ алдуулахгүйгээр эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байна. Миний гар зөөлөн эдийн гэмтэлтэй. Бугалгын үеийн зөөлөн гэмтэл эдгэхгүй байгаа. Эмч зөөлөн эдийн гэмтэлд уудаг эм хэрэглэсэн гэсэн боловч ходоод, гэдсэнд цочрол өгөөд байгаа учир хэрэглэх боломжгүй болсон байгаа.  Адууны бэлдмэл хэрэглэ гэсэн. Тэрийг аваад гадуур явах боломжгүй байгаа. Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг авсан. Та яагаад дуудлага өгөөгүй юм гэсэн. Би дуудлага өгдгийг нь мэдээгүй. Өөрөө яваад очсон. Та хүрээд ирсэн юм чинь дараа таныг дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дараа нь та гарынхаа зургийг авхуулаад ир гэсэн. Анх өгсөн байцаагчаасаа хойш энэ хэрэгт 2 сар ямар ч ажиллагаа хийгээгүй. Би анх удаа хохирогчоор оролцож байна. Та өмгөөлөгч авах уу гэж хэлээгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Буян-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 08, 09-10, 11-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08  дугаар сарын 05-ны өдрийн 8802 дугаар дүгнэлт /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар О.Гөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18, 25-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, хохирлын баримт /хх-н 25-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Гийг  2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Апартмент таун” хотхоны орчим иргэн Б.Буян-Өлзийтэй муудалцан зодолдож улмаар түүний гар луу нь 2 удаа өшиглөж “баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал” бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Апартмент таун” хотхоны орчим иргэн Б.Буян-Өлзийтэй муудалцан зодолдож улмаар түүний гар луу нь 2 удаа өшиглөж “баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал” бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Буян-Өлзийгийн  өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний ажиллуулж байгаа хүнсний дэлгүүр болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Aппартмент таун хотхон”ны “Үжин” гэх нэртэй дэлгүүрийн хогийг Улаанбаатар цахилгаан түгээх гэх бичиглэл бүхий хувцас өмссөн 2 хүн манай дэлгүүрийн тогийг зөвшөөрөлгүйгээр тасалсан. Иймд би ямар шалтгаанаас тог тасалж байгааг асуухад тогийн төлбөр тооцоо хийхгүй гэх мэтээр маргалдсан. Тэгээд би тэр 2 хүний нэг хүнтэй нь муудалцаж, би тэр хүний цүнхнээс нь татсан юм. Гэтэл эргэж харан бид хоёр зодолдсон. Сүүлд тус хотхоноос гарч хойноос явж очтол миний баруун гар луу тэр хүн хөлөөрөө доороос дээш чиглэлд өшиглөн эвгүй болгочихсон. 2 бор залуу байсан. Нэг нь надтай өндөрөөр ойролцоо. Нөгөө залуу бид хоёроос өндөр залуу байсан. Би тэр өндөр залуутай нь хэрэлдэж хариу үйлдэл үзүүлсэн. Мөн тэр залуу миний гар луу минь өшиглөн гарыг минь сонин болгосон.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8802 дугаартай:

         1.Б.Буян-Өлзийгийн биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, бугуйн үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

        3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 13-14/,

 Яллагдагч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тухайн цаг хугацаанд би ажлаа хийгээд явж байсан ба Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Үжин нэртэй дэлгүүрийн тогийг таслах зорилготой очсон юм. Би Пүрэвхуяг гэх ажилтаны хамт очсон ба тухайн үед тогийг нь тасалсан чинь , эзэн нь гээд залуу ирээд байрны доор байх хүчдэлтэй эд анги руу ойртоод байсан тэгэхээр нь би наадах чинь хүчдэлтэй гараад тайлбарлаж өгье гэсэн чинь гарахгүй яг одоо тог залга гэсэн тайлбар тавиад гарахгүй хувцаснаас зуураад байсан юм. Тэгэхээр нь би түлхэж гаргаад хаалгаа хаачихсан юм. Тэгээд би жаахан муудалцсан асуудал бий ажил хийлгэхгүй ингэлээ тэглээ гээд хууль дүрмийг нь танилцуулсан юм, миний хувцаснаас зуураад байхаар нь нэг удаа өшиглөсөн үнэн, тэр хүн ч гэсэн намайг нэг удаа цохисон юм, би зөрүүлээд өшиглөсөн, миний бол нуруу орчимд цохисон байх би хөл гар орчим л өшиглөсөн тархи толгойд бол хүрээгүй.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

О.Г нь Б.Буян-Өлзийг тогны төлбөрөө төлөхгүй байсан учир тухайн өдөр тогийг нь тасласан асуудлаас болж маргалдаж улмаар түүний гар луу өшиглөсөнөөс түүний  баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, бугуйн үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн түүний дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт О.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

   О.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Буян-Өлзий нь өвчний учир ажилгүй байсан үеийн цалин, түрээсийн  төлбөрийн бусад зардалд 2.000.0000 төгрөг нэхэмжилнэ гэсэн хүсэлт гаргасан боловч энэ талаарх шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 890.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Б.Буян-Өлзий нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Гөөс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч ял шийтгэлийн хувьд гомдол саналгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч О.Гт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зох зэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

            1. О.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн òóñãàé ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гийг 600 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар øèéòãýñ¿ãýé.  

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð О.Г нь оногдуулсан 600 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé буюу 600.000 төгрөгөөр òîðãîõ ÿëûг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээð òîãòîîñóãàé.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г нь òîðãîõ ÿëûã шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Ýíý õýðýãò эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäýн èðñýí ýä õºðºíãºã¿é, шүүгдэгч нь öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Гөөс 890.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Буян-Өлзийд олгож, Б.Буян-Өлзий нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг ýñ çºâøººðâºë улсын яллагч, ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, өмгөөлөгч íàð шүүхийн øèéäâýðèéã ãàðäàí авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцýл áè÷èõ ýðõòýéã дурдсугай. 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН