Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 158

 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                   

  1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 49 249 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А олгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2 дахь хэсэгт заснаар хариуцагч Т ХХК-иас нэхэмжлэгч А.А  холбогдуулан гаргасан 92 090 465 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1  дэхь хэсэгт зааснаар Сайншанд сумын 1-р баг 2-р 30 айлын орон сууц, 68 айлын орон сууц,Цахилгаан түгээх станцын ажилчдын 40 айлын орон сууц,шилжүүлсэн бэлэн мөнгө 23 640 000 төгрөг, 2013 онд ХАОАТ, 2014 онд ХАОАТ-д холбогдох 71 090 465 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 567 292 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 404 196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Авлюшд олгосугай.

 

4.Хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн     698 048,79 төгрөгнөөс 262 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,           435 098,79 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т  ХХК-д буцаан олгосугай.

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ