| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
2021 03 11 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогч С.Баттөр түүний өмгөөлөгч О.Баясгалан,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бг холбогдох эрүүгийн 2003005020469 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Соён Дреми” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 72 гудамж 979 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Худалдаа хөгжлийн банк”-ны баруун замд тус компанийн эзэмшлийн “Тоёотой Ланд Круйзер 200” маркийн 48-49 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4-т заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж С.Баттөрийн жолоодож явсан “Хонда Дио” маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж жолооч С.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Батзоригийн эзэмшлийн мопедын эвдрэлд нийт 40.000 /дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч С.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 10 цаг 50 минутын орчимд Худалдаа хөгжлийн банкны зүүн талын замд урдаас хойш чиглэлтэй явж байхдаа зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд гэрлэн дохиотой уулзвар дээр зогсолт хийгээд цүнхээ янзлах хооронд машин орж ирээд миний баруун талаас мөргөсөн. Надад 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр эмчилгээний зардалд 1.760.030 төгрөгийг өгсөн. Би сая уургийн чанартай бүтээгдэхүүн худалдаж авсан 1.550.000 төгрөгийн баримтаа шүүхэд гарган өгч байна. Үүнийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн 2003005020469 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн унаж хэрэглэдэг Тоёота Ланд Круйзер маркийн 48-49 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Черри дэлгүүрийн арын туслах замаас төв замын уулзвар руу ороод урд байсан машиныг дагаад ертөнцийн зүгээр зүүнээсээ урагшаа эргээд явж байгаад зогсоод дараагийн машин хүлээж байгаад зам тавьж өгөхөөр нь урагшаа яваад үргэлжилсэн цагаан шугам дээр очиж зогсоод эсрэг урсгалаа хараад зам чөлөөтэй байхаар нь явтал гэнэт нэг мопедийг мөргөөд буцаж машинаа ухраагаад зогссон. Машинаасаа буугаад харахад замын дунд мопед унасан хүн зам дээр хэвтэж байсан. Би эмчилгээний зардалд 153.030 төгрөгөөр эм авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Хохирогч С.Баттөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим өөрийн дүү Батзоригийн эзэмшлийн Хонда маркийн мопедийг жолоодоод Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээний зүүн талын хэсгээр явж байгаад зам түгжрэлтэй тээврийн хэрэгслүүд зогссон байхаар нь зогсоод үүрч явсан цүнхээ урдаа гаргаад дотор байсан зүйлээ гараараа шалгаад зогсож байхад гэнэт миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ урагшаа чигтэй явж эргэх үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэл ирээд миний баруун талаас тулаад ирэхээр нь би мопедоо зайлуулаад гарах гэтэл тэр машины урдын хэсэгт мөргүүлээд зам дээр унаад дугуйн доогуур нь миний хөл чирэгдээд мопед хүртлээ яваад миний мопедийг тэр машины хойд дугуй дайраад зогсоход тэнд байсан хүмүүс тэр машины хаалгыг татаад “доогуур чинь хүн орчихоод байна” гэж хэлээд зогсоосон. Тэр машин ухарч би хөлөө татаж авахад миний хөл мэдрэгдэхгүй хөл хугарсан байдалтай болсон байсан. Миний баруун хөлний яс хугарч, өвдөгт гүн шарх үүсэж, маш их зулгаралтууд үүссэн байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Уг мопедийг 2019 онд Блю волф моторс ХХК-иас 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мопед 50сс буюу бага мотортой учир ямар нэгэн гэрчилгээ гардаггүй. Манай хүргэн ах Баттөр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надтай уулзаад “ах нь мопедийг чинь унаад хэдэн ажил амжуулаад буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд мопедоо уг өдөр өгсөн боловч ах маргааш нь унаж яваад осолд орсон байсан. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12687 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төв №82894 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №223 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд “...1. Тоёота ланд круйзер маркийн 48-49 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. Хонда маркийн мопед жолоодож явсан С.Баттөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7 “Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэжээ /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
“Виннер Вэй” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайланд “...хойд обуд 35.000 төгрөг, эд анги солих зардал 5000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 40.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 94-102 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 104-118, 121-122 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч Г.Батаагийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Т.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-90 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Худалдаа хөгжлийн банк”-ны баруун замд тус банкны эзэмшлийн “Тоёотой Ланд Круйзер 200” маркийн 48-49 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4-т заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж С.Баттөрийн жолоодож явсан “Хонда Дио” маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж жолооч С.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Батзоригийн эзэмшлийн мопедын эвдрэлд нийт 40.000 /дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас,
- Хохирогч С.Баттөрийн мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч С.Батзоригийн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,
- 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №223 дугаартай Мөрдөгчийн магадлагаа,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №12687 дугаартай дүгнэлт /С.Баттөрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар/,
- “Виннер Вэй” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,
- Хохирогч С.Баттөрийн өвчний түүх,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Ц.Бгийн жолоодон явсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн 48-49 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн С.Баттөрийн жолоодон явсан “Хонда Дио” маркийн улсын дугааргүй мопедыг мөргөсөн болохыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаагаар, “Хонда Дио” маркийн улсын дугааргүй мопедыг жолоодон явсан хохирогч С.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр, мопедод эвдрэл, гэмтэл учирсныг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн мопедод учирсан хохирол, түүнтэй холбоотой бусад зардал 40.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Бгээс иргэний нэхэмжлэгчид төлсөн байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.760.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баттөрөөс “...1.550.000 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба нотлох баримтын шаардлага хангасан 1.550.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Бгээс уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч С.Баттөрийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг даруй төлөх талаар хохирогчтой хоорондоо эвлэрэн тохиролцож, нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.
Түүнчлэн хохирогч С.Баттөр нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэл учирсантай холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Ц.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ц.Бгээс замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бгээс 1.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баттөрд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч С.Баттөр нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН