Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1385

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/01385

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 хороо, 7 гудамж, 355 а тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн Номинчимэгт /ЦД81082606/ холбогдох  

240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхагвасүрэнгийн Номинчимэг нь 2014 оны 12 сарын 24-ний өдөр манай компанитай 1177434 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.

Хэрэглэгч Л.Номинчимэг 1177434 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймээс Л.Номинчимэгтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 70,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг хэрэглэгч Л.Номинчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 240,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Номинчимэгт холбогдох 240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийн тал хувь болох 3475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ