Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/157

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Г.Золбоо, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

иргэдийн төлөөлөгч: Б.Энхжаргал,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б,

шинжээч: Т.Ч,

шүүгдэгч: Э.Я, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /0253/, Х.Оюунсүрэн /1558/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Яд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005026701482 дугаар, 2 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай

 Я.

 

   Шүүгдэгч А.Я нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11-22 тоотод маргааны улмаас Ю.Ганбаатарын зүүн шанаан тус газар баруун гараар цохиж, унаган алсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Я мэдүүлэхдээ:

Тэр өдөр би дүү Э.Гийн гэрийг барих гээд хашаанд нь очсон байсан. Амь хохирогч бол миний төрснөөс өөрцгүй ах маань байсан юм. Ганбаатар ах тэр үед надаас архи нэхээд байсан ба мөн намайг “гуйлгачин, чи баяжаад их болжээ, дэлгүүр ойрхон байна шүү дээ” гэх зэргээр архи нэхэж, хэл амаар доромжлоод байсан. Уг нь тийм авир гаргадаг хүн биш, гэхдээ тэр өдөр намайг элдвээр хэлсэн. Мөн над руу тоосго шидэхээр нь би уурлаад уурандаа хохирогчийн зүүн талын мөр рүү баруун гараар түлхэхэд тэр гэрийн тоосгон довжоон дээр тээглээд унасан. Тэгээд миний араас босож ирсэн. Би хохирогчийг түлхэхийн хувьд түлхсэн. Дүүгийнхээ гэрийг 3-4 цаг бариад би 17 цагийн үед тэндээс явсан. Би санаатай хүн ална гэж бодоогүй. Талийгаачийн оршуулгын зардалд ар гэрийнхэн маань  1 910 000 төгрөг төлсөн. Талийгаачийн амь нас миний үйлдлээс хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ийм асуудал болно гэж бодоогүй. Намайг түүнийг түлхэхээс өмнө биед нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй нь үнэн. Энэ хүн өөрөө ирээгүй бол ийм явдал болохгүй байсан юм. Намайг явахад Ганбаатар ах хашаанд суугаад үлдсэн, Э.Г гэртээ байсан болохоор Ганбаатар ахыг унтуулчих байх гээд би явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Б мэдүүлэхдээ:

 бол миний төрсөн дүү, түүнийг багад нь айлд өргүүлсэн байсан. Миний дүү хүний гарт амь насаа алдсанд би сэтгэл санааны хувьд хүнд байна. 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн над руу залгаад “та Ганбаатарын ах мөн үү” гэхэд “мөн байна” гэхэд “танай дүү ухаангүй эмнэлэгт байна, шинжилгээний мөнгө аваад ирээч” гэсэн. Тэгэхээр нь би “та юун хүн бэ” гэхэд дүүгийн чинь хамаатны хүн гэж хэлсэн.Тэгээд би Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7  дугаар төв дээр очиж, томографын шинжилгээний 130 000 төгрөг төлсөн. Эмч нь “энэ хүн, хүнд хэлбэрээр цус харвасан, гэмтэлтэй байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очсон хойно эмч дүүг маань үзээд “энэ хүн тархины хүнд гэмтэлтэй байна, найдваргүй шүү” гэж хэлсэн ч би хагалгаа хийлгэе, эрсдэл гарвал гомдолгүй гэж гарын үсэг зураад  хагалгаа хийлгэсэн боловч дүү маань үүрээр 06 цагийн үед нас барсан,

Гэмтлийн эмнэлэг дээр намайг байхад тэнд дүүг маань эмнэлэгт хүргэсэн гэх залуу, хүүхэн 2 хамт байсан. Э.Г гэдэг эмэгтэй “Ганбаатар ах сууж байгаад ухаан алдаад унасан, бид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч өөрсдөө хэрэгтэн болж байна” гэж хэлсэн.  Д нь “Я, талийгаачийг таны гэр барьдаг гэж юу байсан юм гээд цохисон “ гэж надад хэлсэн. Энэ хүмүүс анхнаасаа үнэнээ хэлэхгүй, мөрдөн байцаалтад саад учруулж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүүгийнхээ хувцас болон эд зүйлийг би өөрөө авч, зан заншлын дагуу шатаана.  Оршуулгын зардалд уг нь 3 000 000 гаруй төгрөгийн зардал гарсан боловч зарим нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй. Ягаас оршуулгын зардалд 1 910 000 төгрөг дансаар шилжүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй. Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн амьд явах эрхтэй гэж заасан.  Тиймээс шүүгдэгчид хуулийн хатуу шийтгэл оноож өгнө үү. Гомдолтой байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Т.Ч мэдүүлэхдээ:

Амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй. Өвчтөний алдаж байгаа цус, хагарсан судасны хэмжээ, цаг хугацаа зэргээс шалтгаална. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь хохирогчийн биед учирсан байна. Бүгд толгойн хэсэгт учирсан байсан тул бүгдийг нь дурдсан. Дүгнэлтэд дурдагдсан гэмтэл бол шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Эмнэлгийн байгууллага хохирогчид учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл байна гэж амь насыг нь аврах оролдлого хийхгүйгээр орхихгүй тул хагалгаа хийсэн ч амь нас нь аврагдаагүй байна. Цаг хугацаа алдах тусмаа тэр хүнийг аврах боломж багасна, мөн хохирогчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаална гэв.

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Э.Г мэдүүлэхдээ:

            Эрүүл мэндийн 7 дугаар төвөөс талийгаачийг гэмтлийн эмнэлэг рүү 103 авч явж байхад нөхөр бид хоёр араас нь дагаж явж байхдаа Ятай утсаар яриад Ю.Ганбаатар ахыг гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна. Гэмтэлтэй гарсан гэж эмч хэллээ гэхэд Я “би лав наана чинь байгаагүй шүү, байгаагүй гэдгээр хэлээрэй” гэхэд цаанаас нь Ягийн эхнэр Аззаяа утсыг нь аваад “наад Ганбаатар чинь өөрөө гуйлгачин, түйлэгчин, хулгайчаар дуудаж, янз янзаар хэлсэн байна лээ. О хүртэл сонссон байна, энэ хоёр сая хүрч ирээд надад ярьсан” гэсэн. Тэгэхээр би уур хүрээд “та нарын хэрэлдэх, хэн юу гэж хэлэх ямар хамаатай юм бэ, хүний амь яригдаж байна, та нар хурдан ир” гэхэд Я “нэг дэгээдсэн юм уу, түлхсэн л гэж надад хэлсэн, сүртэй тэгж цохиогүй шүү дээ. Наадах чинь өөрөө л өдсөн юм байна лээ” гэснээ хараал амандаа үглэхээр нь би утсаа салгачихлаа гэж бодоод машины урд хэсэг рүү шидсэн.

            ... Би нойл хүртэлх замын хажуугийн зэрлэгийг хүүхдүүдтэйгээ буруу хараад зулгааж байхдаа эргэж харахад талийгаач гэрийн үүдэнд тавьсан байсан жижигхэн цагаан тоосгон дээр толгойгоороо унасан, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь Я зогсож байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад талийгаач Ю.Ганбаатар ах “би Я руу тоосго аваад шидчихсэн, дургүй хүргээд байна” гээд Я ах руу дайрсан байдалтай байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 51-55 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Д мэдүүлэхдээ:

            ...Ганбаатар ах буухдаа биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй ээ. Би эхнэр Э.Гээс юу болсон юм, яасан юм бэ гэхэд талийгаач согтчихоод Я буюу Домбо ах руу уурлаад агсраад тоосго авч цохих гээд машиных нь шил толийг хагалчих гээд байсан гэсэн. Мөн Ганбаатар ах Яг гуйлгачин түйлэгчингээр дуудаад байхад Я ах, Ганбаатар ахыг больчих гэж хэд хэдэн удаа тойрч зугтаасан гэсэн. Тэгээд Я ах Ганбаатарыг нэг удаа цохиход нь хойшоо саваад унасан гэж надад хэлсэн. Энэ үед Гэрэлмаа, Баяраа нар байсан гэсэн. Мөн эхнэрийн ярьж байгаагаар миний ойлгосноор Ганбаатар ах цохиулчхаад босож ирээд, уйлаад сууж байгаад, унтаад өгсөн гэсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 70-73 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-А.О мэдүүлэхдээ:

            ...Энэ үед Ганбаа ах, аав руу уурлаад үглээд суугаад байсан. Яг юу гэж үглээд байсныг би сайн сонсоогүй, машин дотроо сууж байсан. Аав нэг удаа дуугүй байгаарай пизда минь гэж уурлаж байсан. Тэгээд аав машиндаа суух гэхэд Ганбаа ах араас нь тоосго шидсэн, шидсэн тоосго нь машины дугуйны орчимд оносон. Тэгэхээр нь аав уурлаад өө ямар лайтай пизда вэ гэж буцаж очоод цохиод авах шиг болсон, яг аль хэсэгт нь юугаар цохисныг би хараагүй. Тухайн үед би машин дотор нүүрээ будаад сууж байсан. Тэгээд аав машинд суугаад хөдлөхөд араас нь Ганбаа ах намайг цохичихлоо гээд суугаагаараа хашхираад үлдсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 76-78 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Б мэдүүлэхдээ:

            ...Я, Ганбаатар нар муудалцаад байгаа бололтой зогсож байсан бөгөөд миний сонссоноор Ганбаатарыг гэр орон барилцаж өгсөнгүй гэж л Я уурлаад байх шиг байсан. Ганбаатар нь өөдөөс нь чи муу юу юм бэ гээд чанга, чанга дуугараад байсан. Гэтэл Я нь Ганбаатарын зүүн шанаа рүү нь хүчтэй алгадах шиг болсон. Энэ үед Ганбаатар нь үүдний цементэн довжоон дээр толгойгоороо унасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1811 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1, 2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Ю.Ганбаатар нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй.

5. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

6. Талийгаачийн цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 2.1 промилли спирт илэрсэн. Химийн шинжилгээгээр цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн цус нь ВЗ-р бүлгийн харьяалалтай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 106-111 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1000 тоот дүгнэлтэд:

1. Э.Я нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Э.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Э.Я нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Я нь бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Э.Я нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Э.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас,148-149 дүгээр хуудас)

 

            2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

            ...хойд зүгт байрлах монгол гэрийн зүг явж гэрийн үүдэнд довжоо болгон зассан зэрэгцүүлж, эмх цэгцтэй байрлуулсан тоосго бүхий саарал хатуулга хэсгийг зааж, энд амь хохирогчийг алгадах байдлаар цохиход толгойгоороо энэ довжооны чулууг цохиж, хүчтэй унасан гэсний дагуу гэрч Ягаар өөрөөр нь заалгаж буй байдлаар гэрэл зургаар авахад довжооны хэсэгт байрлах хатуу гадаргуутай цементэн хэсгийг зааж байв. Энэ гэр дотор хохирогч намайг гэр тойруулж хөөсөн. Мөн намайг цохиж унагаасны дараа гэрч төрсөн эгч Гэрэлмаа, хүргэн Баяраа нар болон дүү Г нар тэр хаалгаар орж ирсэн гээд монгол гэрийн баруун хойд талд байрлах хойд зүгт харуулсан хашааг заах ба мөн энэ хашааны гадна Г зэрлэг зулгааж байсан гэсний дагуу гэрэл зургаар бэхжүүлэн авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад өөр ач холбогдолтой зүйл илрээгүй учир ажиллагааг дуусгаж гарын үсэг зуруулав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Э.Я нь Төв аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 211 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Я нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11-22 тоотод хохирогч  Ю.Ганбаатартай маргалдан, улмаар түүний зүүн шанаан тус газар баруун гараар цохиж, гэрийн цементэн буурин дээр унагасны улмаас хохирогчид гавлын орой ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Ю.Ганбаатар нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

... 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн над руу залгаад “та Ганбаатарын ах мөн үү” гэхэд “мөн байна” гэхэд “танай дүү ухаангүй эмнэлэгт байна, шинжилгээний мөнгө аваад ирээч” гэсэн. Тэгэхээр нь би “та юун хүн бэ” гэхэд хамаатных нь хүн гэсэн.Тэгээд би 7  дугаар төв дээр томогарфийн шинжилгээний 130 000 төгрөг төлж шинжилгээ хийлгэхэд энэ хүн хүнд хэлбэрээр цус харвасан, гэмтэлтэй байна гээд Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дүүг маань үзээд надад “энэ хүн тархины хүнд гэмтэлтэй байна, найдваргүй шүү гэсэн. Би хагалгаа хийлгэе, эрсдэл гарвал гомдолгүй гэж гарын үсэг зураад, хагалгаа хийлгэсэн боловч үүрээр 06 цагийн үед нас барсан,

 

гэрч Э.Гийн

             ... Би нойл хүртэлх замын хажуугийн зэрлэгийг хүүхдүүдтэйгээ буруу хараад зулгааж байхдаа эргэж харахад талийгаач гэрийн үүдэнд тавьсан байсан жижигхэн цагаан тоосгон дээр толгойгоороо унасан, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь Я зогсож байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад талийгаач Ю.Ганбаатар ах “би Я руу тоосго аваад шидчихсэн, дургүй хүргээд байна” гээд Я ах руу дайрсан байдалтай байсан,

 

            гэрч А.Огийн 

            ...Энэ үед Ганбаа ах, аав руу уурлаад үглээд суугаад байсан. Яг юу гэж үглээд байсныг би сайн сонсоогүй, машин дотроо сууж байсан. Аав нэг удаа дуугүй байгаарай пизда минь гэж уурлаж байсан. Тэгээд аав машиндаа суух гэхэд Ганбаа ах араас нь тоосго шидсэн, шидсэн тоосго нь машины дугуйны орчимд оносон. Тэгэхээр нь аав уурлаад өө ямар лайтай пизда вэ гэж буцаж очоод цохиод авах шиг болсон, яг аль хэсэгт нь юугаар цохисныг би хараагүй,

 

 

            гэрч Д.Бын  

            ...Я, Ганбаатар нар муудалцаад байгаа бололтой зогсож байсан бөгөөд миний сонссоноор Ганбаатарыг гэр орон барилцаж өгсөнгүй гэж л Я уурлаад байх шиг байсан. Ганбаатар нь өөдөөс нь чи муу юу юм бэ гээд чанга, чанга дуугараад байсан. Гэтэл Я нь Ганбаатарын зүүн шанаа рүү нь хүчтэй алгадах шиг болсон. Энэ үед Ганбаатар нь үүдний цементэн довжоон дээр толгойгоороо унасан,

 

шинжээч  Т.Чын

... Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Гэхдээ эмнэлгийн байгууллага шууд үхэлд хүргэх гэмтэл байна гээд хохирогчийн амь насыг нь аврах оролдлого хийхгүйгээр хагалгаа хийлгүй орхихгүй. Цаг хугацаа бол чухал, цаг хугацаа алдах тусмаа тэр хүнийг аврах боломж багасна гэсэн мэдүүлгүүд,

 

...талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1811 дугаар дүгнэлт,

 

...хойд зүгт байрлах монгол гэрийн зүг явж гэрийн үүдэнд довжоо болгон зассан зэрэгцүүлж, эмх цэгцтэй байрлуулсан тоосго бүхий саарал хатуулга хэсгийг зааж, энд амь хохирогчийг алгадах байдлаар цохиход толгойгоороо энэ довжооны чулууг цохиж, хүчтэй унасан гэсний дагуу гэрч Ягаар өөрөөр нь заалгаж буй байдлаар гэрэл зургаар авахад довжооны хэсэгт байрлах хатуу гадаргуутай цементэн хэсгийг зааж байв. Энэ гэр дотор хохирогч намайг гэр тойруулж хөөсөн. Мөн намайг цохиж унагаасны дараа гэрч төрсөн эгч Гэрэлмаа, хүргэн Баяраа нар болон дүү Г нар тэр хаалгаар орж ирсэн гээд монгол гэрийн баруун хойд талд байрлах хойд зүгт харуулсан хашааг заах ба мөн энэ хашааны гадна Г зэрлэг зулгааж байсан гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч нь хохирогчийг гараар цохиж, цементэн гэрийн буурь газар унагасны улмаас гавлын орой ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан,

уг гавал тархины хүнд гэмтлийн улмаас талийгаач нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Энхжаргал шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан,

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Э.Ягийн хувийн байдал зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирч, оршуулгын зайлшгүй зардалд 1 910 000 төгрөг гарсан, энэ зардлыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд төлсөн, тэр өөр хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

 

   Энэ гэмт хэрэг гарахад хохирогч нь архи ууж согтуурсан, согтуурсан үедээ Э.Яг үг хэлээр доромжилж, түүн рүү тоосго шидсэн, хоорондоо муудалцсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хоолойтой хар саарал өнгийн цамц, хөх өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, ногоон өнгийн 1 хос оймс, хагас түрийтэй гутал 1 хос, цагаан саарал өнгийн 1 хос оймс, саарал өнгийн футболк, цэнхэр өнгийн хантааз, цэнхэр өнгийн хөндлөн судалтай футболк, Хаан банкны 2 ширхэг виза карт, Ю мони карт 2 ширхэг, улбар шар өнгийн Нокиа загварын гар утас 1 ширхэг, хар саарал өнгийн Нокиа загварын гар утас 1 ширхэг зэрэг зүйлүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б авч, ёс заншил үйлдэн өөрөө зохих журмаар устгана гэж байх тул эдгээрийг түүнд өгөхөөр шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн  “талийгаач нь хүнд гэмтэл авсан, уг гэмтлийн улмаас нас барсан, гэрч Э.Г тусламж үзүүлээгүй, цаг алдалгүй эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас нас барсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар,

өмгөөлөгч Д.Энхтунгалаг “прокуророос А.Яг хохирогч  Ю. зүүн шанаа тус газар баруун гараар цохиж, унаган алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шинжээч  талийгаачид хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан,  гэж дүгнэлт гаргасан, түүнчлэн учирсан гэмтэл нь зайлшгүй үхэлд хүргэх гэмтэл биш тул шүүгдэгчид холбогдох  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилнэ үү гэж тус тус маргаж байна.

 

Шүүгдэгч нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 15-17 цагийн орчим амь хохирогчийн зүүн шанаа тус газар гараараа цохисон санаатай үйлдлийн улмаас гэрийн чулуун цементэн довжоо дээр унаж, гавлын орой ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулснаас хойш ухаангүй байж байгаад Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төвд үзүүлсэн, дараа нь мөн өдрийн 22 цаг 50 минутын үед түүнийг Гэмтэл согог судлалын төвд шилжүүлсэн, улмаар  8 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 10 минутаас 03 цаг хүртэл хугацаанд яаралтай журмаар, амь насны заалтаар хагалгаанд оруулсан боловч мөн өдрийн 06 цаг 30 минутын үед

уг гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 160 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ НЬ:

 

            1. Яг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн Яг  8 /найм/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Эрдэнэчимэгийн Яд оногдуулсан 8 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Ягийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 160 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хоолойтой хар саарал өнгийн цамц, хөх өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, ногоон өнгийн 1 хос оймс, хагас түрийтэй гутал 1 хос, цагаан саарал өнгийн 1 хос оймс, саарал өнгийн футболк, цэнхэр өнгийн хантааз, цэнхэр өнгийн хөндлөн судалтай футболк, Хаан банкны 2 ширхэг виза карт, Ю мони карт 2 ширхэг, улбар шар өнгийн Нокиа загварын гар утас 1 ширхэг, хар саарал өнгийн Нокиа загварын гар утас 1 ширхэг зэрэг зүйлүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Яд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧИД                                Г.ЗОЛБОО

 

 

                                                                                                М.ДАЛАЙХҮҮ