Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00351

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00330/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** хороолол, ******* дугаар байранд байрлах “*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** брак, ******* дугаар давхарт оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-т холбогдох

  “4,322,829 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “... хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас байрны хөлс 2,966,855 төгрөг, алданги 1,176,843 төгрөг, цахилгааны төлбөр 179,131 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал болох 4,100 төгрөг, нийт 4,322,829 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,322,829 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч М.******* нь 4,322,829 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 322,829 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч М.*******аас 4,322,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч М.******* нь 4,322,829 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,322,829 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч М.******* нь 4,322,829 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 322,829 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар   сарын 15-ны өдөр Хас банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 84,115  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 42,057 төгрөгийг, хариуцагч М.*******аас 42,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.  

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ