| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00204/и |
| Дугаар | 135/шш2017/00352 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2017/00352
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00204/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: ********/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-д холбогдох
“1,250,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Н.******* 2016 оны 03 дугаар сарын 16-нд хоёулаа будаа авч зараад ашгийн хувааж авъя гэхээр нь 3,000,000 төгрөг өгсөн, надаас авсан мөнгөө 2016.07.17-нд төлж барагдуулна гэж байсан. Н.******* мөнгө хүлээж авлаа гэж жижиг цаасан дээр гарын үсэгтэй бичиг хийж өгсөн, тухайн үед 1 сарын 0,.5%-иар алданги тооцож төлнө гэж тохиролцсон боловч алданги төлөөгүй. Н.******* надад цувуулж өгсөөр байгаад 1,750,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 1,250,000 төгрөгийг Н.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Б.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,250,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Н.******* нь 1,250,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг
2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч Б.******* би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******аас 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч Н.******* нь 1,250,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 1,250,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг,
2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч Б.******* би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 17,275 төгрөгийг, хариуцагч Н.*******аас 17,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ