Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/306

 

 

 

 

 

 

 

 

   2021         03         10                                    2021/ШЦТ/306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч, хохирогч Ч.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тус дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2217 дугаартай хэргийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 40 дүгээр гудамжны 262 дугаар байрны 2-13 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар , Ч.Б.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 163 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Б.

 

/Холбогдсон хэргийн талаар /

 

         1. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Б.Б-ийн толгойн тус газар нь хутгаар цохин зүсэж, улмаар эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 мөн Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн ам задгай тоотод иргэн Б.Б-ийг “манай охиныг аав шигээ хамаргүй юм байна” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь заазуураар цохиж, хоолойг нь боож биед нь дагзны хуйх хүзүүнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Бор толгойн ам задгай тоотод иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодон биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Мөн Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Ч.Б-ын хөл, толгой хэсэгт нь цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээжтэйгээ байдаг. Манай охин 3 сартай би эхнэрээсээ салсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...Би ээж, ах, хоёр дүү, бэр эгчийн хамт амьдардаг. Холбоо дохиоллын компанид ажилладаг. Эхнэр Солонгос улсад байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс иргэн Д.Мөнхжаргалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-9/, хохирогч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-11-12, 13-14, 150/, хохирогч Ч.Б-ын өгсөн мэдүүлэг /1хх-19-20, 24, 162/, гэрч Д.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-26/, гэрч С.Ундрамын өгсөн мэдүүлэг /1хх-30/, гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-31-32/, гэрч Б.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /1хх-33-34/, гэрч Э.Энхжингийн өгсөн мэдүүлэг /1хх-35-36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8734 дугаартай дүгнэлт /хх-38/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 8758 дугаартай дүгнэлт /1хх-47/, иргэн С.Ундрамаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-96/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-97-103/, гэрч Б.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /1хх-119/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7833 дугаартай дүгнэлт /1хх-129-130/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80, 200/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        1. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Б.Б-ийн толгойн тус газар нь хутгаар цохин зүсэж, улмаар эрүүл хүнд хохирол санаатай учруулсан,

 мөн Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн ам задгай тоотод иргэн Б.Б-ийг “манай охиныг аав шигээ хамаргүй юм байна” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь заазуураар цохиж, хоолойг нь боож биед нь дагзны хуйх хүзүүнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 17 тоотод С.Ундрам, Ч.Б, Б.Тэмүүлэн, Б.Тэнгис, Гүнжиймаа бид 6 хамт 2.4 литрийн савалгаатай пиво, 0,75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи 1 шилийг уусан ба бид нар хоол хийж идэх гэж байхад С.Ундрам гал тогоонд хоол хийхээр заазуур бариад хоолны материал хэрчиж байхад Ч.Б надад хандаж “би заазуурддаг, чи мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн ба тухайн үед миний утас дуугараад найз болох Анхбаяр, Э.Энхжин хоёрыг тосож аваад буцаж орсон. Буцаж ороход Ч.Б нь шууд намайг заазуурдсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан ба би эмнэлгээс гараад харьсан. Миний толгойн дээд хэсэгт дух зулайн голд заазуураар 1 удаа цохисон. Миний духны дээд хэсэгт заазуурдуулснаас болж 5 оёдол тавиулж, их хэмжээний цус алдсан. Миний духны дээд хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн. Өөр ямар нэгэн шарх байхгүй. Харин тухайн үеэс хойш миний толгой өвдөж байна. Тухай заазуур нь 25 орчим см урт, 6-7 см-ын өргөнтэй заазуур байсан ба эдгээр шинж тэмдгээр нь харвал танина.” /1хх-11-12, 13-14, 15-16, 149-150/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхжаргалын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2-13 тоотод байх гэртээ орж ирсэн. Тухайн үед манай дээд давхарт амьдардаг айлаас хүмүүс хоорондоо маргалдаж чимээ гаргаад, эд хогшил унаж байгаа чимээ сонсогдоод Цагдаад дуудлага өгсөн.Тэгээд 20 цаг 40 минутын үед дээд айлаас чимээ сонсогдохоо больсон. Өмнө нь хэд хэдэн удаа сонсож байсан.” /1хх-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ундрамын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2 дугаар байрны 17 тоотод амьдардаг. Б.Тэмүүлэнгийн гэрт Б.Тэмүүлэн, миний нөхөр Ч.Б нар байсан ба бид 6 нийлээд 0,75 литрмйн савалгаатай Хараа архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд Ч.Б, Б.Б 2 хоорондоо маргалдсан. Би яг юунаас болж маргалдсаныг нь ойлгоогүй. Б.Б утсаар ярингаа “гарчихаад ирье” гээд гараад явсан ба 5 орчим минутын дараа Б.Тэмүүлэнгийн гэрийн хаалгыг Б.Б болон түүний найзууд нь нүдээд “хаалгаа” гээд байсан ба Б.Тэмүүлэн “би ийм олон хүн гэртээ оруулахгүй, хаалгаа битгий тавь” гэж хэлсэн. Удалгүй Тэнгис хаалгыг очиж онгойлгосон ба Б.Б гаднаас үл таних 2 залуутай хамт орж ирээд Ч.Б руу дайраад байсан ба би найз Гүнжиймаатай хамт жижиг өрөөнд ороод хаалгаа хаасан. Тухайн үед өрөөний гадна хүмүүс хоорондоо маргалдаад байсан ба удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд Б.Тэмүүлэнгийн гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан ба би найз Гүнжиймаатай хамт гэр рүүгээ явсан.” /1хх-29-30, 122-123/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “...Би Баянзүрх дүүрэг 7 дугаар хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт 17 тоотод амьдардаг юм. 2020 оны 7 дугаар сарын 25-ны орой манай гэрт Ч.Б болон түүний хүүхэд Мандухай бид 3 хамт байсан ба Ч.Б бид хоёр 0.75 литрийн савалгаатай Хараа архи 1 шилийг уугаад талд нь оруулсан байсан. Тэгээд манай гэрт С.Ундрам, Б.Б, Б.Тэнгис, Гүнжиймаа, Энхжин нар орж ирээд Ч.Б бид хоёрын ууж байсан 0.75 литрийн савалгаатай Хараа архийг ууж дуусгасан. Тухайн үед Б.Б “Би хүнтэй уулзчихаад орж ирнэ, хаалгаа тайлаарай” гэж хэлээд гараад явсан 20 минутын дараа манай гэрийн хаалгыг гаднаас нь Б.Б 15 минут орчим нүдсэн. Улмаар Б.Тэнгис хаалгыг онгойлгоход Б.Б орж ирээд “Хаалга үүдээ онгойлгохгүй яаж байгаан бэ” гэж хэлсэн. Тухайн үед Энхжин, Б.Тэнгис, С.Ундрам Гүнжиймаа, Ч.Б бид нар манай гэрийн том өрөөнд архи ууж байсан. Тэгээд Ч.Б, Б.Б нар хоорондоо маргалдаад гал тогооны өрөө рүү орсон. Удалгүй Ч.Б, Б.Б нарын дуу чангараад хоорондоо зодолдож байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгээд манай гэрт цагдаа нар орж ирээд Ч.Б-ыг эрүүлжүүлэх рүү авч яваад Б.Б, Энхжин нарыг эмнэлгийн машинд суулгаж явуулсан.” /1хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэнгисийн өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, “Цэ” пабад найз С.Ундрам, Гүнжиймаа бид 3 хамт 0.5 литрийн савалгаатай Хараа архи, 0.5 литрийн савалгаатай Сэнгүр пиво хүний нэг нэгийг уусан ба би согтоод тухайн “Цэ” пабад унтсан. Намайг сэрээд харахад найз Б.Б ирсэн байсан ирсэн байсан ба бид 4 хамт 0.5 литрийн савалгаатай Хараа архи 1 шилийг уусан. Тэгээд “Цэ” пабаас гарч Банзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2 дугаар байрны 17 тоотод амьдардаг Б.Тэмүүлэнгийнд очсон ба Б.Тэмүүлэнгийн гэрт Ч.Б, Б.Тэмүүлэн, үл таних Гүнээ гэх нэртэй хүн, Ч.Б, С.Ундрам нарын хүүхэд байсан. Ч.Б, Б.Тэмүүлэн, Гүнээ нар 0.75 литрийн савалгаатай Хараа архи ууж байсан. Би Б.Тэмүүлэнгийн гэрт ороод том өрөө рүү нь ороод буйдан дээр нь унтсан. Сэрэхэд Б.Б-ийн толгойноос цус гарч байсан ба гаднаас цагдаа нар орж ирээд Б.Тэмүүлэнгийн гэрт байсан Б.Б, Э.Энхжин, Анхбаяр, Гүнээ, Ч.Б бид нарыг цагдаагийн пост руу хүргэсэн. Тэгээд би постноос Б.Тэмүүлэнгийн гэрт очиж хоносон. Э.Энхжин, Анхбаяр нар нь намайг Б.Тэмүүлэнгийн гэрт унтаж байхад ирсэн байсан. Урьд өмнө нь маргалдаж байсан. 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Найрамдал зуслангийн орчим Ч.Б, Б.Б нар нь хоорондоо муудалцаад Ч.Б, Б.Б-ийн толгойг 4-5 удаа заазуураар зүсэж байсан.” /1хх-33-34, 119/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхжингийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед найз Гүнжиймаа над руу залгаад “Сансарт ирээд найзыгаа авчих, Б.Б-ийг урдаас чинь гаргалаа” гэж хэлсэн. Тэгээд би Анхбаяртай хамт Сансарын түнел дээр ирэхэд Б.Б бид хоёрыг тосоод Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2 дугаар байранд Тэмка гэх хүний гэрт дагуулж ирсэн. Тэгээд Тэмка гэх хүний гэрт ороход Б.Тэнгис, Гүнжиймаа, гэрийн эзэн Тэмка гэх хүн, Ундраа, үл таних нэг залуу байсан. Тэгээд би Гүнжиймаатай жижиг өрөөнд ороод юм ярьж байхад хүмүүс орилолдоод хоорондоо зодолдоод байсан. Намайг очиж харахад Тэмкагийн гэрт нь байсан үл таних залуу баруун гартаа хутга барьсан байсан ба Б.Б-ийн духнаас цус гарсан байдалтай байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд бид нарыг бүгдийг нь аваад гарсан ба намайг цагдаа нар цагдаагийн пост руу хүргэж 25.000 төгрөгөөр торгосон.” /1хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8734 дугаартай дүгнэлтэд:

        1.2. Б.Б-ийн биед дух ясны хугарал, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        3. Дээрхи гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 

        5. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

        6. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /1хх-38-39/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн: “...Б.Б-ийн биед учирсан үүссэн дух ясны хугарал, зулайд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц ир, ирмэгтэй зүйлд мохоо зүйлээс бусад зүйл орно. Жишээ нь хутга, заазуур гэх мэт.” /1хх-40/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7819 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ийн биед дагзны хуйх, хүзүүнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”

        6. Амь насанд аюултай гэмтэл хамаарагдахгүй.

        7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-126-127/ гэх дүгнэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б-ын өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тус хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” /1хх-62/ гэх мэдүүлэг,

 

Иргэн Д.Мөнхжаргалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-9/ зэрэг болно.

 

2. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Бор толгойн ам задгай тоотод иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодон биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Мөн Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Ч.Б-ын хөл, толгой хэсэгт нь цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ын өгсөн: ”.... 2020 оны 7 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 17 тоотод Б.Тэмүүлэн бид 2 хамт 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй архинаас 1 шилийг уугаад талд нь оруулж байхад гаднаас С.Ундрам, Гүнжиймаа, Б.Тэнгис, Б.Б нар орж ирсэн. Тэгээд Б.Б утсаар ярьж байгаад гарч явсан. 20 орчим минутын дараа хаалга нүдсэн ба гэрийн эзэн Б.Тэмүүлэн “хаалгаа битгий онгойлго” гэж хэлсэн. Тэгээд 20 орчим минут хаалга нүдсэний дараа Б.Тэнгис хаалгыг онгойлгосон ба хаалгаар Б.Б, Э.Энхжин болон үл таних 2 залуутай дөрвүүлээ орж ирээд “хаалга үүдээ тайлсангүй, одоо бүгдийг чинь ална” гэж хэлээд Б.Б 2 хөлөөрөө миний баруун шилбэ 1-2 удаа өшиглөсөн. Баруун гуя 3-4 удаа, зүүн гуяны ар тал руу 1 удаа өшиглөөд баруун гараараа миний духны зүүн тал руу 1 удаа, зүүн нүд рүү 2 удаа цохисон ба би хойд талын хана руу шахагдсан. Хананд шахагдаж тулаад зүүн гарт нэг зүйл баригдахаар нь тухайн зүйлээр Б.Б-ийн дух руу нэг удаа цохиж өөрөөсөө холдуулаад Б.Б-ийг харахад духнаас цус гарч байсан. Тэгээд цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тухайн үед Б.Б-ийн дух руу яг юугаар цохисноо би мэдэхгүй байна. Тэгээд тухайн эд зүйлээ хажууд байсан ширээн дээр тавьсан. Би 2020 оны 7 дугаар сарын 4-6-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бор толгойн задгай тоотод Б.Б-тэй муудалцаад би баруун гарт баригдсан зүйлээрээ Б.Б-ийн толгойг хагалж байсан. Тухайн үед миний зүүн нүд хөхөрч, хамар хавдсан, 2 гуя зулгарсан, 2 шилбэ зулгарсан байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Дээрх гэмтлийг тухайн үед надтай маргалдсан Б.Б миний биед миний биед учруулсан. Өөр ямар нэгэн хүн оролцоогүй” /1хх-19-20, 24, 162/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 8758 дугаартай дүгнэлтэд:

1.2. Ч.Б-ын биед баруун, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн чамархай, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

         5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.         

6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /1хх-46-47/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7833 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Б-ын биед баруун, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн чамархай, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт ирүүлээгүй тул хуучин гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

         6. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

         7. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” /1хх-129-130/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Ч.Б-т ямар нэг мөнгө төлж барагдуулсан зүйл байхгүй. Би Ч.Б-ын эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгвөл хохирлыг нөхөн төлж барагдуулна.” /1хх-67/ гэх мэдүүлэг,

 

Иргэн С.Ундрамаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-96/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-97-103/

Хохирол нэхэмжилсэн баримт /1хх-50/,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн бүртгэх хуудас /1хх-52, 177/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1хх-80, 200/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг, иргэн Д.Мөнхжаргалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-9/, хохирогч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-11-12, 13-14, 150/, хохирогч Ч.Б-ын өгсөн мэдүүлэг /1хх-19-20, 24, 162/, гэрч Д.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-26/, гэрч С.Ундрамын өгсөн мэдүүлэг /1хх-30/, гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-31-32/, гэрч Б.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /1хх-33-34/, гэрч Э.Энхжингийн өгсөн мэдүүлэг /1хх-35-36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8734 дугаартай дүгнэлт /хх-38/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 8758 дугаартай дүгнэлт /1хх-47/, иргэн С.Ундрамаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-96/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-97-103/, гэрч Б.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /1хх-119/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7833 дугаартай дүгнэлт /1хх-129-130/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80, 200/ баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нараас яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

            Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэмт буруугийн санаатай хэлбэрээр халдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Зэвсэг нь галт, хүйтэн хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б-ын 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Б.Б-ийн толгойн тус газар нь хутгаар цохин зүсэж, улмаар эрүүл хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

   Мөн шүүгдэгч Ч.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн ам задгай тоотод иргэн Б.Б-ийг “манай охиныг аав шигээ хамаргүй юм байна” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь заазуураар цохиж, хоолойг нь боож биед нь дагзны хуйх хүзүүнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Бор толгойн ам задгай тоотод иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодон биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоотод иргэн Ч.Б-ын хөл, толгой хэсэгт нь цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Б, Б.Б нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Хохирогч Ч.Б, Б.Б нар нь харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг хугацааг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг заазуурыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Ч.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2. Ч.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

        мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

       Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

           

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

        4. Ч.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг хугацааг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Б-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

        7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг заазуурыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай

 

         9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

        10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

        11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                           Э.ЧИНГИС

                     

                      ШҮҮГЧ                                    Н.БААСАНБАТ

 

                                                                      Д.МӨНХТУЯА