Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00956

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгчС.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.О

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүххуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч Д.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн дүү Д.Мөнх-Осорын нэр дээр бүртгэлтэй байрыг барьцаалж н.Цэцэгмаа гэж хүнээс 10.000.000 төгрөгийн зээл авсан. Би өөрөө ашигт малтмал олборлолт, замын ажлыг хийж байтал лиценз бичиг баримтын асуудлаас болоод ажил зогссон. Ингээд А.Цэцэгмаагаас авсан 10.000.000 төгрөгийн хүү 1.200.000 төгрөгийг төлсөн. Хавар болж ашиглалтын лиценз бүтэхгүй болж 200.000.000 төгрөгийн өрөнд орсон.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж буй байранд манай ээж амьдардаг. Уг байр нь хуучны 40 метр квадрат, гал тогтоо, нойл коридор орж тооцдоггүй. Би А.Цэцэгмаагийн өмгөөлөгчтэй уулзаад мөнгө төлөхөөр тохирч, 11 сараас хойш мөнгийг төлж явж байгаа одоогийн байдлаар 3.800.000 төгрөгийг төлсөн.  Цаашид ч үргэлжлүүлэн төлнө, би гэрээгээр барилгын ажил хийж гүйцэтгэдэг. Авсан мөнгө бүрээ төлж дуусгана” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6030 дугаар шийдвэрээр Д.Мөнх-Осороос 15.000.000 төгрөг гаргуулж А.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч өөрийн орон сууцаа 64.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч үнэлгээг зөвшөөрч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудын тохирсон үнийн 70 хувиар үнэлсэн. Уг үнэлгээг хууль бус гэж үзэхгүй байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан” гэв.                        

  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.М.Онь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06036 дугаар захирамжаар Д.Мөнх-Осороос 15.006.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цэцэгмаад олгож, барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 31495 дугаар захирамжаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17260116 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2017 оны 01 дүгээр сраын 04-ний өдрийн 166/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг ажиллагаанд төлбөр төлөгч Д.М.Обиечлэн оролцсон байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 166/05 тоот тогтоолоор  битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагаанд төлбөр төлөгч Д.М.Обиечлэн оролцсон байна.

 

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнийн саналын авахад нэхэмжлэгч Д.М.О64.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч 64.000.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заажээ.

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг харилцан тохиролцсон үнэлгээ буюу 64.000.000 төгрөгийн 70 хувь болох 44.800.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д  заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Мөнх-Осорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР