Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 23 өдөр                           2021/ШЦТ/01                           Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0268

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Г.Мөнхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                Т.Знарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад    заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Зт  холбогдох 2039003810303 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар  сарын 17-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Знь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг ............ байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдагч З.Б-гийн биед халдан зодож З.Б-гийн эрүүл мэндэд зүүн 7,8 дугаар хавирга ясны хугарал, цээжний зүүн хажуу хэсэг, 8-9-р хавирганы орчимд зөөлөн эдийн няцрал, хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаа, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч З.Б-гийн өгсөн:...би нөхөр З-ын  хамт  Хэнтий аймгийн Дадал  сумын 4 дүгээр баг  Харгиастайн 1-6 тоотод  амьдардаг. Бид   хамтран амьдраад  5 жил  болж байна дундаасаа нэг хүүхэдтэй, гэр бүлийн батлах байхгүй. Би нөхөр З--тай  2020 оны 07 дугаар сарын  сүүлээр  /наадамын дараа/  маргалдаад тусдаа амьдарч  байгаад 08 дугаар  сарын 17-ны  орой  20 цагийн орчимд охин  Маргадмаа /3 настай/  хамт гэртээ ирэхэд  нөхөр архи уучихсан байдалтай  намайг тосч аваад  гэртээ  орсон. Тэгээд  үл ойлголцоод  ялихгүй зүйлээс  маргалдсан.  Тэгтэл намайг  түлхэж  унагаад зүүн талын  хавирга орчим 2 удаа  өшиглөсөн.  Тэгээд би гараад төрсөн эгч Буянчимэгийн гэрт очсон. Удалгүй З  уучлалт гуйж ирсэн. Би  уулзъя гэж  бодоогүй  буцаасан.  Тэгээд би  Улаанбаатар хотод  ирсэн...бид ялихгүй зүйлээс болж  маргалдсан. Тэгтэл  намайг түлхэж  унагаасан.  Тэгээд шалан дээр  хэвтэж байхад  зүүн хавирга орчим  2 удаа  өшиглөсөн.  Түүнээс болж  миний 2 хавирга хугарсан...Надад гомдол, санал  нэхэмжлэх зүйл байхгүй. Бид  сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13  хуу/

Гэрч С.Цэнд-Аюушийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Дадал сумын  эрүүл  мэндийн  төвд эмч ажилтай...2020 оны 08 дугаар сард З.Бзодуулсан  гэсэн  дуудлага  ирсэн, би  өдрийг нь санахгүй  байна.  Надтай хамт  сумын цагдаа  очсон. Дадал сумын төв З.Б-гийн дуудлага  өгсөн хаягаар  очсон очиход З.Б-гийн зүүн талын  хавирга хэсэгт  хонхойсон байсан. Анхны  шинж тэмдэгээр  хугарсан  байж  магадгүй цааш үзүүлж оношоо  тодруулаагүй гэж  хэлсэн. З.Б-гийн  баруун хөмсгөний  дээд талд хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Гэрч З.Буянчимэгийн өгсөн:...Манай дүү Б З хоёр 1990-ээд оноос хойш хамтран амьдарч байгаад салаад  хэдэн жилийн дараа буцаад  нийлж  амьдарсан.  Одоо нийлж амьдраад 6-7  жил  болж байна. Өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  З манай  дүү Бг  гэрт нь зодож  биед нь гэмтэл  учруулсан байна. Дадал сумын  эмч Цэнд-Аюуш  биеийг нь үзээд 1 хавирга хугарсан байна. Зураг  авахуулж  нарийн  шинжлүүлэх  хэрэгтэй  гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар     сарын 25-ны    өдрийн 484 дугаартай дүгнэлт:

  1. З.Б-гийн    биед зүүн  7, 8-р хавирга ясны хугарал, цээжний зүүн хажуу  хэсэг 8-9-р  хавирганы  орчимд зөөлөн  эдийн няцрал, хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаа, зүүн өвдөгөнд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, хүзүүнд  зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг  гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах тул   гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг  тогтонги  алдагдуулахгүй гэх дүгнэлт  /хх-ий 36  хуу /

 

Шүүхийн шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1287 дугаартай дүгнэлт:

        1. З.Б-гийн  биед  үүссэн  зүүн талын  7,8-р  хавирганы  зөрөөтэй  далд  хугарал  гэмтэл  нь хохирогчийн  эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.3.1-д зааснаар  гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт  хамаарна. Бусад  гэмтлүүд  нь эрүүл  мэндийг  түр  хугацаагаар  саринулах  тул гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна.
        2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр  үүсгэгдсэн  шинэ  гэмтэл  байх  бөгөөд  хэрэг болсон  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/

Т.Зын  яллагдагчаар  өгсөн:...Би эхнэр Бтай 2020 оны 07  дугаар сард  наамдын  үеэр маргалдаж  бид хоёр  тусдаа  амьдарч  байсан юм.  Би ч  хааяа гэртээ  очдог л  байсан. Бид хоёр  дундаасаа   3 настай  нэг охинтой юм.  Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Дадал сумын төвд найзтайгаа  тааралдаж байга зэрэг  архи уусан байсан.  Ингээд оройхон 20 цагийн үед  гэртээ харьсан юм. Тэгээд  намайг хашааныхаа  зүүн талаар  хашаа  руугаа явж  байтал  Б гэрийн гадаа  машинаар  хүргүүлж ирсэн.  Ингэхдээ охиныгоо дагуулаад  явж байсан.  Б бас архи  уучихсан согтуу байсан.  Тэгээд бид гурав гэртээ  орсон. Манайх Дадал   сумын  төвд Харгиастайн 01-06 тоотод  байшинд  амьдардаг юм. Манай хашаанд  ямар нэгэн айл байхгүй. Ингээд  гэртээ ороод  байтал  эхнэр  надад  аашилж  уурлаад  намайг гэрээс зайл гээд  хөөсөн.  Тэгээд гараараа нуруу, толгой руу  цохиод  авсан. Тэр  үед  миний  уур хүрээд  эхнэрээ  цааш нь  түлхсэн чинь  цаашаа  унахдаа орны толгойг духаараа мөргөж унасан. Тэгээд ор мөргөж газар унахдаа хавиргаа гэмтээсэн  байх гэж  бодож байна.  Би эхнэр Бгийн биед  гэмтэл учруулсан  асуудлаа хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн  гэм бурууг  хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/

 

Т.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 61 хуу/

Т.З нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 98-99 хуу/

Хохирогч З.Б-гийн гаргасан “Т.З--тай сайн дураар эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 100 хуу/

Яллагдагч Т.Зын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 101 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Т.Зт   холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Знь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Харгиастайн 1-06 тоотод байх  гэртээ хамтран амьдагч З.Бтай согтуугаар маргалдан түлхэж унагаах, өшиглөх зэргээр зүүн 7,8 дугаар хавирга ясны хугарал, цээжний зүүн хажуу хэсэг, 8-9-р хавирганы орчимд зөөлөн эдийн няцрал, хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаа, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч З.Б, гэрч С.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Т.З  нь хохирогч З.Бг  зодсоны  улмаас учирсан гэмтэл нь хүндэвтэр  зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр   хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

   

            Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

            Иймд шүүгдэгч Т.З-ыг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн  гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас Т.Зын   үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр    зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.       

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 101 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 103 хуу/ гарган яллагдагчид 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Т.З  хүлээн зөвшөөрч /хх-ийн  107 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Т.Зыг   хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг таван  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч З.Б нь “Т.З--тай сайн дураар эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

 

Шүүгдэгч Т.З  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З-ыг   хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Зыг  2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.700.000 /хоёр сая долоон зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Знь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  5  /тав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч. Т.З  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ