Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 07 өдөр                                 2021/ШЦТ/11                                 Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0004

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар  

Шүүгдэгч                                                     К.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                            М.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Б.Болортунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж   ирүүлсэн М.С, К.М  нарт холбогдох 2039002720265 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар  сарын 20-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

  Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч К.А нь 2020 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар баг  Дэлгэрхааны уурхай  гэх газарт  М.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргаж 168 см урттай  мөнгөлөг өнгийн турба  төмрөөр  М.С-ын толгойн хэсэг рүү  нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан,

Яллагдагч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн  Батноров сумын  Идэрмэг 5 дугаар баг Дэлгэрхааны уурхай  гэх газарт К.А-тэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж  өөрийг нь  цохисон гэх шалтгаанаар  уурлаж К.А-ийн  гарт байсан 183 см урттай  өнгөлөг өнгийн турба  төмрийг булаан авч  толгойн хэсэгт нь 1 удаа  цохиж эрүүл  мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч К.А нь “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Сад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Шүүгдэгч М.Снь “К.Аыг санаатайгаар цохиогүй, намайг цохиод байхаар нь төмрийг нь булааж аваад өөрийг нь эргүүлээд цохьсон” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч К.Аын    өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн  Улаан чулуут  гэх газар эхнэр  хүүхдийн  хамт өөрийн  мал аж ахуй  эрхэлж  байсан юм.  Тэгээд 2020 оны 05 дугаар сарын дундуур  байх М.С нь манай  хөдөө гэрт  Хуат  гэх залуутай  ирэхээр  нь  М.С-тай ярилцаад  манайд  мал  хараад   тусдаа байж байх  юм уу  гэсэн чинь  тэгье  гэж  хэлсэн.  Би тэр  үед  гараар  худаг  гаргах  гэж байсан  болохоор  хүн хүч хэрэгтэй байсан болохоор М.Сыг  худаг  гаргах  ажилдаа  туслуулахаар  болоод  өөрийн эзэмшлийн  пажёро машинд  М.Сад ор дэвсгэр  засаж өгсөн. М.С танайх  жаахан хүүхэдтэй би  их тамхи татдаг болохоор  машинд унтаж байя гэж хэлсэн болохоор  гадаа хонодог болсон. Тэгээд бид хоёр  худгаа ухаж дуусаад байж  байтал манай  төрсөн аав 2020 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр нас барсан. С бид хоёр ажил явдлаа дуусгаад  Бэрх хотын зүүн урд байдаг  казакын  оршуулгын хамаатан садан төрлийнхөө  булшийг засаж  засварласан... Мөнхөө ахынд 20 цагийн үед очиход  Лхагвадорж тэр хоёр  байж байсан. Тэгээд бид хэд   Мөнхөө ахынд хоол  унд хийлгэж идчихээд  байж байгаад  би гарч  машинд  байсан 0.75 литрийн хараа  гэх нэртэй архи 2 шилийг гаргаж  бид 4-үүлээ  хувааж ууцгаасан. Би тэгээд  согтсон  байсан болохоор  хоёр шил архи  уусанаас  хойшхи  үйл явдлаа  санахгүй байна нэг  мэдэхэд эмнэлэгт  ухаан орж сэрсэн...Дараа нь эмнэлэгээс гараад юу болсон талаараа  Мөнхбаатар  ахаас асуухад  Сыг эхлээд  чи төмрөөр  цохиод  байхаар нь  С булааж  аваад  эргүүлээд  төмрөөр  чинь  цохисон гэж хэлж  байсан...Надад ямар нэгэн гомдол  байхгүй, мөн  нэхэмжлэх  зүйл байхгүй  байна. Одоо миний  биеийн  байдал  хэвийн  байна.  Гэхдээ  хагалгаанд  орсноос  хойш   болохоор  он  сар өдрөө  сайн  санахгүй байх  жишээний  байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 16, 19 хуу/

Хохирогч М.Сын өгсөн:... бид  хэд Мөнхбаатар  гэх  айлынд очиж  хоол унд  идэж  уугаад  байж байтал  С  машинаас  0.75 литрийн  хараа нэртэй  архиа гаргаж  Мөнхбаатар, Лхагвадорж, Нина  С  бид нар архиа  ууцгаасан. Тэгээд  дахиж  0.75 литрийн  архи гаргаж  ууж байхад  С над руу  үг  хаяж  хэл амаар  доромжилж  намайг  зодно гээд заамдалцаад  Мөнхбаатарын  гэрээс  гадагш гарсан. Гадаа  гараад  хашааны  баруун  урд  талд гараад  зогсож  байтал  С намайг  саарал өнгийн  хөндий  төмрөөр  толгой руу  1 удаа,  чих руу 1 удаа,  мөн нуруу руу  1 удаа  цохиход  миний толгой  хагарсан байсан. Тэгээд  төмрийг  нь булааж  аваад Сын  зүүн талын  мөр орчим 1 удаа  цохиод байж байтал  Лхагваа  хойд  талаас  гүйж ирээд  намайг  боль  гээд  болиулаад  хашаа руу  авч  ороод  миний толгой  дээрээс  ус хийж  өгч толгой  маань угааж  байхад  С  байшин   руу  орсон. Тэгээд  би хашааны  зүүн  талд  байсан Сын  машинд  сууж байтал Нина  машинаасаа  0.5 литрийн  хараа  гэх нэртэй архи  нэгийг  аваад  Мөнхбаатарын  гэрт  орохоор  нь араас  яваад  ороход Нина  С  Лхагваа  гурав  архиа  хувааж байхаар нь  би 1 удаа  архиа  тойруулж  байсан хундагаар уусан...Тэгээд архи  ууж дуусаад  Сынд  очих  гээд  гараад  машин  дээр  ирэхэд С чи  Мөнхбаатарынд  унтчих аа  гэхээр  нь би эргэж  байшинд  орох  гэтэл  хаалгаа  түгжсэн  байхаар  тогштол хаалгаа  нээж  өгөөгүй. Гэтэл Нина  эргэж  ирээд С  машины  урд талд хэвтээд  босохгүй байна  гэж  хэлэхээр нь  очоод  хартал  машины  урд  талд  дээшээ хараад  хэвтэж  байхаар  нь эргэж  байшингаа тогштол  Мөнхбаатар, Лхагваа  нар гарч  ирээд Сийг  өргөж  гэртээ  оруулсан...надад  гомдол  байхгүй,  нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Гэрч Ч.Мөнхбаатарын өгсөн:... орой  20 цаг  өнгөрч  байхад  С,  Нина, С манайд ирсэн. Тухайн үед би баруун  талын  өрөөндөө  найз  хүүхэн  Алтантуяагийн  хамт  байсан. Манай зүүн талын гал тогооны  өрөөнд С Нина, Лхагвадорж С нар  шил архи  0.75 л хар шилтэй  архи хувааж  уугаад  С, С хоёр  хооронд хэрэлдэж  маргалдаад  байшингийн  гадаа  заамдалцаж  муудаад  байхаар нь  Лхагвадорж  бид  хоёр  гарч  салгасан. Тэгээд  удаагүй байж байтал дахиад хашааны  зүүн урд талд  гараад  хоорондоо  зодолдохоор  нь  Лхагвадорж очиж  салгасан байсан. Тухайн  үед   би гэртээ  байсан С  Нина, Лхагвадорж, С  нар дахиад 1 шил  архи уусан  байх би  сайн  мэдэхгүй байна тэрнээс  хойш нэг  их  удаагүй байх  Нина  манайд  орж  ирээд  С цээж  нүцгэн  машины  урд  талд  босохгүй унтаад  байна  өргөөд гэрт нь  оруулья гэхээр нь  Лхагвадорж  бид  гурав  гараад  очсон чинь  С машиныхаа  урд  талд  цээж  нүцгэн  дээшээ  харчихсан хэвтэж  байхаар нь  Лхагвадорж  Нина  бид гурав  өргөж  гэрт  оруулж  гал  тогооны  өрөөний  орон дээр  хэвтүүлсэн... тэгээд 10 цаг  өнгөрч байхад Нина, С сэрэхгүй хурхирч  унтаад байна гэхээр  нь би  харвачихсан байж  магадгүй гэж  бодоод  шууд Бэрх  рүү  эмнэлэгт  хүргье  гээд  найз  Алтантуяагийн  машинтай  С, Нина, С нарыг  аваад  шууд  Бэрхийн  эмнэлэгт  ирж  Сийг хэвтүүлээд  Сийн  хүү  Тогтоосонг  дуудсан...С  С  хоёр  юунаас  болж  муудсан эсэхийг  нь би  сайн  мэдэхгүй,  С бол  согтохоор  бол  их агсам  хүн байгаа юм, Сыг бол  сайн  мэдэхгүй байна...Эхлээд намайг  гарахад С, С хоёр  хоорондоо  ноцолдоод байсан ямар нэг  мод чулуу  барьсан зүйл байхгүй байсан  дараа нь  хашааны  гадна  зодолдохдоо  манай шорны иш  байсан урт нь  190 орчим урттай  3.5 мм-ийн  хэмжээтэй цагаан  өнгийн  турба нь төмөр  байсан тэрийг  аваад  зодолдсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Гэрч Д.Лхагвадоржийн өгсөн:... харанхуй болж  байхад Мөнхбаатарынд С эхнэр  Нина,  С 3 нар  жижиг  хар машинтай  ирээд  тэнд 0.5 л хараа  нэртэй архи  ууж байгаад  С, С хоёр хоорондоо  муудаад   гадаа гараад  зодолдоод  байхаар нь  би араас нь  гарахад миний араас  Мөнхбаатар гарсан. Тэгээд  Мөнхбаатар  бид хоёр  С  С  хоёрыг  зодолдож  байхад нь  очиж загнаад  салгасан. Тэгээд  Мөнхбаатар  бид хоёр  гэртээ  ороод  сууж байтал гаднаас Сийн  эхнэр Нина орж ирээд С , С хоёр  хашааны урд дахиад зодолдоод байна гэж  орж ирэхээр нь Мөнхбаатар бид  дахин гарч  очиход С нарийхан урт  цагаан өнгийн  төмөр барьчихсан Сын  толгой  хагарчихсан,  С  дээгүүрээ  нүцгэн  зодолдоод  байхад нь Мөнхбаатар  бид хоёр тэр хоёрыг  салгаад  би тэр  Сыг боль гэж  болиулаад  байшингийн  гадаа  Сын  толгойн  дээр  нь ус  хийж  өгөөд толгойг нь  угаалгасан. Тэгээд  С эхнэр  Нина С гурав гэрлүүгээ  харьлаа  гээд   гадаа үлдсэн. Нэг их  удалгүй мөн Нина орж ирээд  С машиныхаа  урд  хэвтчихээд босохгүй байна гэрт оруулж унтуулъя  гэхээр нь Мөнхбаатар  бид хоёр  цуг гараад  харахад Мөнхбаатарын  хашааны  зүүн талд машин нь хойшоо харсан байдалтай  машиныхаа  урд  цээжнээс  нь өргөөд  эхнэр Нина нь хөлнөөс нь өргөөд байшинд  оруулж ирээд  гал зуухны орон дээр  унтуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Гэрч Х.Нинагийн өгсөн:...Би тэр шөнө бол зодоон цохион болсон гэдгийг мэдээгүй унтаж байсан, Тэр шөнө манай нөхөр Сыг төмрөөр толгой руу  нь цохьсон чинь С төмрийг нь булааж аваад манай нөхрийн толгой руу цохьсон юм шиг байна лээ. Энэ талаар Мөнхбаатар ах надад эмнэлэг дээр байхад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

Гэрч С.Батбаярын өгсөн:... би 2020 оны  11 дүгээр сарын 20-ны өдөр  Хэнтий аймгийн  Батноров  сумын 7 дугаар баг  Нарангийн энгэр  гэх  газарт  Ковид-19 өвчний  тархалтаас  хамгаалсан постонд  ариутгалын ажлаар  24 цагаар үүрэг  гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж  байхад  М.Сгэх  хүн  постонд байж байхад танилцаад яриа өрнүүлэхэд 1984 онд  Оросын холбооны улсад сургуульд суралцах  гэж яваад  Налайх Улаанбаатар  хотод амьдарч  байгаад  2018 онд  Бэрх  хотод ирсэн гэж  ярьж  байсан. Тэгээд М.Снь зан  төлөвийн  хувьд их  даруухан томоотой  байрын  хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 06 дугаар   сарын 19-ний өдрийн 320 дугаартай дүгнэлт

  1. М.С-ын биед зулайд язарсан шарх, зүүн  чихний  дэлбэнд зөөлөн  эдийн няцрал,  цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь  мохоо зүйлийн  хоёр  удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.
  3. Цаашид  энгийн  хөдөлмөрийн  чадварын  тогтонги  алдагдуулахгүй.
  4. Уг  гэмтлүүд нь  шүүх  эмнэлгийн  гэмтлийн зэрэг  тогтоох  журмын 2.4.1-д  заагдсанаар  эрүүл  мэндийг  түр  хугацаагаар  сарниулах тул  гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 58 хуу /

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 08 дугаар   сарын 20-ны  өдрийн 450 дугаартай дүгнэлт

1.            К.Аийн   биед  тархины  зүүн тал бөмбөлгийн  хатуу  хальсан дээрх  цусан хураа, тархи дарагдал, толгойн зулай,  дагзны  зүүн хэсгийн  хуйханд  зөөлөн эдийн няцрал, зүүн  эгэм  бугалга хэсгийн  зөөлөн  эдийн няцрал  гэмтлүүд  тогтоогдлоо.

2.            Дээрхи гэмтлүүд  нь  мохоо зүйлийн  нэг  бус  удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3.            Цаашид  ерөнхий   хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөх  эсэх нь  эмчилгээний  үр дүнгээс  хамаарна.

4.            Дээрх гэмтэл  нь учрах  үедээ  амь насанд аюултай  тул  шүүх  эмнэлгийн  гэмтлийн зэрэг  тогтоох  журмын 3.1.3-д  заагдсанаар гэмтлийн  хүнд зэрэгт  хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 90 хуу /

 

            К.А-ийн  яллагдагчаар өгсөн:..Надад сонсгосон  Монгол Улсын  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  хүлээн зөвшөөрч байна... 2 шил 0.75 литрийн архийг машинаас  авчирч Мөнхбаатар, Нина, С, Лхагвадорж бид нар  ууцгаасан. Манай эхнэр Нина архинаас амсаад  өгсөн. Архи  бараг л  уугаагүй. Мөнхбаатар  ахын цаад  өрөөнд  хүүхдээ хөхүүлээд  зурагт хараад сууж байсан. Архийг  бол С, Мөнхбаатар  ах бид нар ууцгаасан.  Би эхний  нэг шил архийг  ууснаа санаж  байна. Сүүлийн архийг  ууж байснаа санаж байна. Сүүлдээ  согтоод  сүүлийн  архийг  ууж дуусгасан үгүйгээ  мэдэхгүй байна. Тэгээд  нэг мэдэхэд л  эмнэлэгт ухаан орж сэрсэн...сүүлд  намайг хагалгаанаас  гараад  Бэрхэд очоод  байхад  С  надтай уулзаад чи  эхлээд намайг төмрөөр  цохиод байхаар нь би  төмрийг  чинь  булааж аваад чиний мөр рүү  цохисон гэж надад  хэлж байсан. Тэгээд  дотроо  Сыг би өөрөө  төмрөөр  цохиж, зодож  байгаад төмрөө Сад булаалгаж  нөгөө төмрөөр маань  С намайг цохисон юм байна гэдгийг  мэдсэн. Би Сыг төмрөөр  цохиж  толгойг  нь хагалж  нурууны  зүүн хэсэгт хөхрүүлж  зүүн чихэнд гэмтэл учруулсан асуудлыг  хүлээн  зөвшөөрч  байна...Бид хоёр хоорондоо  эвлэрч  учраа олсон...гэх мэдүүлэг / хх-ийн 102-103 хуу /

М.Сын яллагдагчаар өгсөн:...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялыг хүлээн зөвшөөрч байна... Эхлээд  нэг шил  0.75 литрийн  архиа  ууж байх үед  С бид хоёр  байшингаас  нь гарч  маргалдсан.  С над руу  агсараад  байсан. Тэр үед  Мөнхбаатар  Лхагвадорж  хоёр бид хоёрыг  боль гээд  байшинд оруулсан.  Тэр үед бид хоёр хоорондоо  зодолдоогүй. Ингээд  Мөнхбаатарын байшинд  байж байхдаа  дахин С  хэрүүл маргаан  үүсгээд  агсараад   маргалдаад гэрээс дахин  гараад хашааны  зүүн талын  хаалгаар  гарсан.  Ингээд жижиг хашааны  хаалганы хажууд  С намайг төмрөөр  толгой,  зүүн чих орчим цохиод авахаар  эргээд  зугатаах гэтэл миний нуруунд  гартаа  бариад  байсан төмрөөр  цохиод авахаар нь  төмөрнөөс барьж аваад  төмрийг  нь булааж аваад Сийг  зөрүүлээд нэг удаа  цохисон.  Түхайн үед гадаа  харанхуй  саргүй  шөнө байсан  болохоор  уг төмөр биеийн аль  хэсэгт цохисон  гэдгийг сайн санахгүй, миний  бодлоор бол  зүүн  талын  бугалаг орчим нэг удаа  цохисон байх  гэж  бодож байна.  Тэгтэл  Лхагвадорж  байшингаас  гарч ирээд С бид  хоёрыг больцгоо  гэхэд би  гартаа  бариад  байсан Сийг цохисон  төмрийг  хашааны  хажууд   хаясан...би хохирлын талаар Стэй маргаан байхгүй, бид хоёр эвлэрсэн, бид хоёр нэг омгийн хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 109 хуу/

К.Аийн   өвчний түүхийн   хуулбар /хх-ийн 65-88 хуу/

 

М.С, К.А нарын  иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 112, 114хуу/

 

М.С, К.А  нар  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 116 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 152-155 хуу/

Улсын яллагчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн К.Аийг  ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай захирамжийн хуулбар / хх-ийн хуу/

Шүүгдэгч М.Сын шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1153 дугаартай “ М.Снь ам бүл ганцаараа, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой тухай” албан бичиг / хх-ийн хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч К.А, М.Снарт   холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  К.А, М.Снар нь 2020 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар баг  Дэлгэрхааны уурхай  гэх газарт согтуурсан үедээ  маргалдаж К.А нь 168 см урттай  төмөр хоолойгоор  М.С-ынтолгой болон нуруунд нийт 3 удаа цохиж зулайд язарсан шарх, зүүн  чихний  дэлбэнд зөөлөн  эдийн няцрал,  цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,  М.Снь  К.Аээс уг төмрийг булааж аван К.Аийн  толгой болон мөрөнд 2 удаа цохиж  тархины  зүүн тал бөмбөлгийн  хатуу  хальсан дээрх  цусан хураа, тархи дарагдал, толгойн зулай,  дагзны  зүүн хэсгийн  хуйханд  зөөлөн эдийн няцрал, зүүн  эгэм,  бугалга хэсгийн  зөөлөн  эдийн няцрал  бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч К.А нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан гэрч Ч.Мөнхбаатар, Д.Лхагвадорж, Х.Нина нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч К.А болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Харин шүүгдэгч М.Снь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө К.Аийг санаатайгаар цохиогүй, өөрөө түүнд төмрөөр цохиулснаас болж төмрийг нь булааж авч эргүүлж цохьсон гэж мэдүүлэг өгсөн.  Мөн шүүгдэгч М.Сын өмгөөлөгч нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчилэх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ шүүгдэгч М.Сын үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд өөрт нь К.Аын зүгээс хүч хэрэглэн төмрөөр цохьсоны улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд орж  хариу үйлдэл үзүүлж К.Аэд хүнд гэмтэл учруулсан гэжээ.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Сын өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь тухайн үед хэрүүл маргааныг К.А нь эхэлж үүсгэсэн болох нь гэрч Ч.Мөнхбаатарын өгсөн “С бол  согтохоороо  бол  их агсам  хүн байгаа юм” гэх мэдүүлэг, М.Сын яллагдагчаар өгсөн “С над руу  агсараад  байсан. Тэр үед  Мөнхбаатар  Лхагвадорж  хоёр бид хоёрыг  боль гээд  байшинд оруулсан.  Тэр үед бид хоёр хоорондоо  зодолдоогүй. Ингээд  Мөнхбаатарын байшинд  байж байхдаа  дахин С  хэрүүл маргаан  үүсгээд  агсараад   маргалдаад гэрээс дахин  гараад хашааны  зүүн талын  хаалгаар  гарсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. 

Мөн М.Снь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “С намайг төмрөөр  толгой,  зүүн чих орчим цохиод авахаар  нь эргээд  зугатаах гэтэл миний нуруунд  гартаа  бариад  байсан төмрөөр  цохиод авахаар нь  төмөрнөөс барьж аваад  төмрийг  нь булааж аваад Сийг  зөрүүлээд нэг удаа  цохисон” гэсэн бөгөөд Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай дүгнэлтийн үзлэгийн хэсэгт  М.Сын толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн чихний гэмтэл, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан талаар тусгагдсан, гэрч  Д.Лхагвадоржийн өгсөн “С нарийхан урт  цагаан өнгийн  төмөр барьчихсан Сын  толгой  хагарчихсан,  С  дээгүүрээ  нүцгэн  зодолдоод  байхад нь Мөнхбаатар  бид хоёр тэр хоёрыг  салгасан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М.Снь толгой болон нуруундаа К.Аэд төмрөөр цохиулсан, ийнхүү цохиулсныхаа дараа төмрийг нь булааж авж эргүүлж цохьсон нөхцөл байдал нотлогдож байна гэж үзлээ.

М.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хэсэгт газрын үзлэг хэсэгт “толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шархтай 6 оёдол тавигдсан, нурууны зүүн талд хөхөрсөн, няцарсан эмзэглэлтэй, зүүн чих хавдсан, дэлбэн эмзэглэлтэй. Онош: толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн чихний гэмтэл, нурууны зөөлөн эдийн няцрал” гэж тусгасан боловч дүгнэлт хэсэгтээ нуруунд үүссэн гэмтлийг тусгаагүй орхигдуулсан байх бөгөөд  энэ нь М.Сын нуруунд учирсан гэмтлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

М.Снь толгой болон нуруундаа төмрөөр цохиулсан нь түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур оруулж сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд толгойдоо хоёр удаа цохиулсны дараа зугатах үедээ нуруундаа дахин цохиулсан болох нь түүний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэнд нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэж тусгагдсанаар тогтоогдож байна.

Иймд М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч К.Аэд ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөцхөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Сад ял оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

К.А, М.Снар нь “хоорондоо эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул К.А, М.Снарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч М.Сад хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч К.А, М.Снар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  эд мөрийн баримтаар хураагдсан 183 см,  урттай төмөр хоолойг  устгахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  М.Сад  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон  хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч К.Мийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Сыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хэсэгт заасны дагуу шүүгдэгч К.Аийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Сыг   6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч К.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч К.А нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч М.Сад  оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч К.А, М.Снар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 183  см  урттай  төмөр хоолойг  устгасугай.

8. Шүүгдэгч М.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Аэд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ