Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр                                 2021/ШЦТ/17                                 Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0...

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                    Г.Мөнхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                            Д.Онарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-тхолбогдох 2039004730251  дугаартай хэргийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Д.О  нь  2020 оны  10 дугаар сарын 14-ний  өдөр Хэнтий аймгийн Норовлин   сумын  4 дүгээр баг  Дэрвэн  4-03 тоотод иргэн Д.З-той марган улмаар  түүний нүүрэн тус газарт  заазуураар цохиж иргэн Д.З-ынэрүүл мэндэд зүүн  нүдний  хөмсөгний  дээд хэсэгт мэс заслын  оёдол  бүхий шарх, хацарт зулгаралт бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.З-ынөгсөн:...  2020 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр би  гэртээ  байхад гаднаас  Д.О нь гэрт  согтуу  орж ирээд  намайг  хэл амаар  доромжилж   байгаад  манай гэрийн  хөх  иштэй  заазуураар  миний зүүн  нүдний дээд  талд  нэг удаа  цохисон,  мөн миний  зүүн  талын  хацар хэсэгт  нэг удаа  заазуураар  цохисон. Тэр үед гаднаас  Мөнхбиш  овогтой Төрбат нь  гэрт орж ирэн юу болсон  талаар  харсан. Тэгээд би  Д.О-д духан дээрээ  заазуурдуулчихаад ухаан  алдаад  унасан.  Ухаан ороход би  Норовлин  сумын  эмнэлэгт  ирэн  эмчлүүлж  байсан. Миний  духан дээр  6 оёдол  тавьсан гэж эмч хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч Т.Чанцалдуламын  өгсөн...би 2020 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цаг  орчим  тухайн  өдөр гарч байсан  эмнэлэгийн сувилагчаас эмнэлэг дээр  заазуурдуулсан  хүн ирээд  оёдол  хийлгэх шаардлагатай байна   гэж дуудлага өгсөн. Тэгээд би  эмнэлэг дээр  ирэхэд  Д.З гэх  хүн нь зүүн  хөмсөгний  дээд талд 8 см орчим  урттай  1 см гүнтэй  ярагдсан  шархтай байсан.  Тэр шархыг нь цэвэрлээд  шарх дээр нь  6 оёдол  тавьж  боолт хийж  эмнэлэгийн карт нээж  эмчилгээ бичсэн. Эмнэлэг дээр Д.З гэх хүнтэй  хамт ирсэн  Туул багшийн охин Тэргэлээс яагаад  ийм  болсон талаар  нь асуухад манай сумын  иргэн Д.О гэх хүн З  өвөөг гэртээ сууж байхад нь заазуурдсан гэж надад хэлсэн. Тэрнээс Д.Згэх хүн юу болсон талаараа  хэлэхгүй  мөн  өөрөөс нь  архи согтууруулах  ундааны зүйл  үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Гэрч М.Төрбатын   өгсөн...Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нутгийн  ах З  ахын гэрт 20 цагийн  орчимд  ороход  З  ах гэртээ  нүүрнээс нь цус  нь гоожсон байдалтай  байсан, мөн З ахын  гэрт  З ахын хажуу  талд Д.Отгоо  нь ногоон  цэнхэр  өнгийн  иштэй жижиг  заазуур  барьсан  З ахыг  ална аа  гээд  зогсож  байсан. Тэгэхээр  нь би  Дамбын  Отгоогоос барьж  байсан заазуурыг нь булааж  аваад  хулдаасан  дор  хийж  орхиод  З  ахын гэр  бүлийн  хүмүүсийг дуудаад  юу  болсон  талаар нь  хэлээд  тэр  хэдийг  үлдээгээд  явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19  хуу/

Гэрч Г.Ганцогтын өгсөн:...Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн  орчим гэртээ  байхад  манай сумын  иргэн  М.Төрбат  манай  гэрт ирэн  танай өвөө З  гэх хүнийг  тус сумын   иргэн О гэх  хүн нүүрэн тус  газарт  нь заазуурдсан  байна гэж  хэлсэн.  Тэгээд би  Төрбатын хамт  З өвөөгийн гэрт  нь  очиход  манай  өвөө  З  нь гэрийнхээ  хойд  орон дээр  нүүрнээс  нь цус  гоожсон  байдалтай  хэвтэж  байсан. Харин хажуу талд нь  Д.О гэх  залуу  нь  хэвтэж  байснаа босож  ирээд  З өвөөг одоо  чамайг алчихъя  гүйцээчихье гээд  З өвөө рүү дайрсан, тэгэхээр нь  би тэр  Д.Огэх залууг байшингаас  түлхэж  гаргаад  гэрт дотор  байсан хурц  иртэй зүйлсийг  цааш нь  хийгээд  З өвөөг аваад  сумын эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны   өдрийн 664 дугаартай дүгнэлт

  1. Д.З-ынбиед зүүн нүдний  хөмсөгний  дээд хэсэгт  мэс заслын оёдол   шарх, хацарт  зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх  гэмтэл нь эрүүл  мэндийг түр хугацаагаар саринуулах тул   шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх-ийн 35 хуу/

Д.О-ыняллагдагчаар өгсөн:... Би 2020 оны  10 дугаар сарын  14-ний орой  Хэнтий аймгийн Норовлин сумын  4 дүгээр  баг Дэврэн  04-03 тоотод З  ахын гэрт  очиж, З ахтай 2 шил  0.5 литр, 0.75 литрийн архийг  хоёулханаа хувааж уусан. Тэгээд  бид хоёр  юм  яриад  сууж байтал З  ах над руу  агсараад  байхаар нь хажууд   байсан заазуурыг  аваад  айлгах  гэтэл  миний барьж байсан заазууранд  нүүр хэсгийг нь  зүсчихсэн  юм.  Би З  ахын  нүүрэнд заазуураар гэмтэл  учруулсан  асуудлаа  хүлээн  зөвшөөрч  байна. Тухайн үед би  нэлээн  халамцуу байсан. Намайг гартаа  заазуур  бариад  зогсож байхад З ахын  гэрт Төрбат орж  ирсэн...Би  сүүлд  З  ахаас  уучлал  гуйсан.  Бид  хоёр хоорондоо  эвлэрсэн. Надад гомдол  санал  байхгүй  гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

хөх  өнгийн бариултай 25  см урттай заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 хуу/

Д.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 хуу/

Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86 хуу/

 “Д.Онь 700.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн тухай” Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020  оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/1835 дугаартай албан бичиг /хх-ийн 109 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.О-тхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О нь 2020 оны  10 дугаар сарын 14-ний  шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Норовлин   сумын  4 дүгээр баг  Дэрвэн  4-03 тоотод хохирогч Д.Зтой согтуугаар маргалдан нүүрэнд нь заазуураар зүсэж,  зүүн  нүдний  хөмсөгний  дээд хэсэгт зүсэгдсэн шарх, хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.З,   гэрч  Т.Чанцалдулам, М.Төрбат, Г.Ганцогт  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Зыг заазуураар зүссэний улмаас учирсан гэмтэл  нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

   Аймгийн Прокурорын газраас Д.О-ынүйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.О-т ял оногдуулахдаа  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг  дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 720 /долоон зуу хорь/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Хохирогч Т.З нь эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Д.Онь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх  өнгийн бариултай 25  см урттай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарыг 720 /долоон зуу хорь/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Онь нийтэд тустай ажил  хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд  тусгай ажил  хийлгэх ялын 8 цагийн ажлыг  1 хоногоор  тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Онь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хөх  өнгийн бариултай, 25  см урттай заазуурыг  устгасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ