Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр                              2021/ШЦТ/18                        Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0014/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                               Ж.Батбаатар

18 насанд хүрээгүй хохирогч            Ц.Х

18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч            О.Э

Шүүгдэгч                                       Б.С     нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Уугантуяагаар  хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох 2039005410284  дугаартай хэргийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.С нь  2020 оны  11 дүгээр  сарын 07-ны  өдөр 21 цагийн орчимд  Хэнтий аймгийн Хэрлэн   сумын  4 дүгээр багт насанд хүрээгүй Ц.Хтай  маргаж түүний нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

18 насанд хүрээгүй хохирогч Ц.Хын  өгсөн:...Би 2020 оны  11 дүгээр  сарын 07-ны  орой  гэрээсээ  гараад  нэг  байрны  дүү Пүрэв-Очирынд очсон. Тэдний  гэрээс  Пүрэв-Очирыг дагуулаад гарсан. Тэгээд  би зүс таних  С-ийн /Төрөө Б/ фэйсбүүк хаяг руу  нь  хаана байгаа  юм гараад ир  гэж чат  бичсэн. Тэгэхэд  С  хариу  болгож  хөөе  андуураад  байгаарай  лалар минь  миний хаана  байх  чамд  ямар  хамаатай  юм шээс  минь гэхээр  нь би  хаана байна гэж  дахин  чат  бичихэд гэрлэн  дээр  хүрээд  ир гэсэн. Гэртээ  байна  одоо очлоо  чамайг  ална  гэсэн чат  явуулсан. Тэгээд би  Стэй  Хэрлэн сумын дүгээр  баг  Хэрлэнгийн 3 дугаар  гудамжинд байдаг  Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газрын зүүн  талын  гудамжны  том  гэрлийн  хажууд  уулзсан. Тухайн үед би Пүрэв-Очир, Түмэнжаргалтай  хамт явсан. Мөн тэр  үеэр  тэр байрны  4 хүүхэд  надтай  тааралдсан. Ингээд  бид  нарыг  гэрлийн  хажууд  зогсож  байхад  С  өөрийнхөө  төрсөн  ах Сайн-Учрал бил үү  дээ  манай байрныхан Улаанаа гэж  дууддаг юм тэр  ахтайгаа  цуг ирсэн. Тэгээд  С  бид нар  дээр  ирээд л  шууд  миний хамарт нэг удаа  гараараа цохиод  авсан. Тэгээд би  зөрүүлээд  нэг удаа  нүүрэнд цохиод би өөрөө  хальтираад  арагшаа  саваад  унасан. Тэгж унахдаа  ухаан  алдсан байсан. Тэгээд  ухаан ороход би Пүрэв-Очирын найзын гэрт  байсан. Намайг  Пүрэв-Очир  үүрээд  найзындаа  авчирсан байсан. Ингээд  манай найз  Банзрагч  бас ирээд  надад түргэн  дуудаж өгөөд  эмнэлэг рүү явуулсан. Тэгээд эмнэлэгт 11 хоног  хэвтэж эмчлүүлсэн...Сд нүүрэндээ цохиулснаас болж  хамар муруйсан, хүзүү толгой  хөндүүр болсон байна. Нүүрэнд  хөхөрсөн шалбарсан зүйл  байхгүй. Толгой баруун  дээд хэсэгт  бага зэрэг шалбарсан байсан.  Тэр үед хальтираад  газар  унах  үүссэн байх гэж  бодож байна. С намайг  ганцаараа  зодсон. Нэг л удаа гараараа  цохисон. Өөр  өшиглөж  цохиогүй...Би Стэй нэг байрных  болохоор  бие биенийгээ  таньдаг. Тэрнээс биш хамт  тоглоод байдаггүй, нэг их  нийлж  байгаагүй. Манай  байрны  хуурай ах  Мижээ  зунаар  Сийг  хүнд  муулж  ярьсан юм байна лээ. Тэгсэн чинь  С  намайг  өөрийгөө  хүмүүст муулаад  яваад байна гэж  бодсон юм шиг  байна лээ. Тэгээд  манай  байрны  Базараад С  ярихдаа  манай  байрны   Батбаяртай нийлээд  яваад байдаг маажиг бацаан намайг муулаад байна уу гэж хэлсэн  юм байна лээ. Тэрийг  нь надад  Базараа  хэлсэн. Тэгээд  би дотроо Стэй  уулзая гэж бодсон юм,  уулзаад уг нь  учраа  олох гэсэн  биш  Сд зодуулчихлаа. Би Стэй  чат  бичилцэж  учраа олоогүй байдлаас  ийм  асуудалд хүрсэн...Би эмчилгээний  зардалд 940.000 төгрөг  нэхэмжилнэ. Эмнэлэгийн ор хоногийн  мөнгөнд 484.240  төгрөг тушаасан. Мөн дээр  цаашид хамрыг эмчлүүлэхэд  шаардагдах  мөнгийг  нэхэмжилмээр байна....Одоо бол  гомдолтой  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эы өгсөн:...Миний хүү Ц.Х 2020 оны 11 дүгээр сарын 07-ны  өдөр  Баярхүүгийн  Сд зодуулаад Хэнтий аймгийн  Нэгдсэн  эмнэлэгийн  Гэмтлийн  тасагт  хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт ор хоногийн  мөнгө гэж  484.240 / дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг би  өөрөөсөө  тушаасан.  Мөн эмнэлэгт  байх хугацаанд нь  Эмийн  увидас, оол эмийн сангуудаас  өвчин  намдах  эм тариа худалдан  авч эмчилгээнд  хэрэглэсэн. Уг  эм тарианы  И баримт  нь надад  байна. Мөн Хэнтий  аймгийн  Нэгдсэн эмнэлэгт толгойн зураг, хүзүүний  рентгэн  зураг  авахуулсан. Толгойн зурагт  90.000 /ерэн мянга төгрөг/, хүзүүний зурагт 90.000 /ерэн мянга төгрөг/  эмийн увидасаас 84.000 /наян дөрвөн мянга/, 88.500 / наян найман мянга таван зуу/ төгрөг, 21.800 /хорин нэг мянга найман зуу/ төгрөг, 35.000 /гучин тавин мянга/ төгрөг,  Оол эмийн сангаас  7800 / долоон мянга найман зуу/ төгрөг, 61.800 /Жаран нэг мянга найман зуу/ төгрөгийн эм тариа  авсан. Ингээд нийт 963.140 /есөн зуун жаран гурван мянга нэг зуун дөч/ төгрөгийн зардал гаргасан.  Манай хүүхдийг  зодсон Баярхүүгийн  Сөөс  нэг ч төгрөгний хохирлыг  өнөөдрийг хүртэл  барагдуулаагүй  байна. Би гомдолтой  байна. Эмчилгээнд  гарсан  зардлыг төлүүлж  авмаар байна. С  бол  манай хүүхэд болон  надаас уйчлалт гуйж байсан. Би хоосон  уучлалаар  яахав дээ  Ковид  гээд  энэ  хүнд хэцүү цаг үед  мөнгө төгрөг надад  маш их  хэрэгтэй. Эмчилгээний  зардлыг би хүнээс хүртэл зээлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Насанд хүрээгүй гэрч Ц.Түмэнжаргалын өгсөн:... би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны орой ах  Х-ын  хамт гэрээсээ  гараад  Х-ын  ахын найз  Пүрэв-Очирынд  бид хоёр  очсон  юм. Тэгээд  Пүрэв-Очирыг  дагуулаад  Хэрлэнгийн 3 дугаар  эгнээний  урд байдаг том  гудамжны  гэрлийн  хажууд байдаг  сагсан бөмбөгийн  шийдэн дээр  очсон юм. Тэгээд  бид  гурвыг  шийдэн  очиход тэнд  3, 4 хүүхэд  тоглож байсан. Тэгээд  бид нар тоглож  байсан чинь  С  гэдэг  ах нэг  ахын  хамт ирээд Х-ын нүүрэнд  нэг удаа цохиод Хосбаяр  ах мөн  зөрүүлээд  С ахыг цохисон. Тэгтэл  л Хосбаяр газар  унасан. Тэгтэл  С  ах Х-ын  толгой руу  нэг удаа өшиглөсөн. Тэгээд   хамт  ирсэн  ахтайгаа  яваад  өгсөн.  Тэгээд намайг  очоод  Хосбаяр  ахыг харахад  хамраас  нь цус  гарсан харагдсан. Тэгээд  Пүрэв-Очир 00-ийн  цаас  кармаанаас  гаргаж  ирээд Хосбаяр ахын  хамраас  гарсан цусыг арчиж  өгсөн.  Тэгээд Пүрэв-Очир  Хосбаяр ахыг  үүрээд  би  дагаад  ПүрэвОчирын найз  Батболдын гэрт  очсон.  Тэгээд  Пүрэв-Очирынд байж  байхад  Отгоо гэдэг ах ирээд  түргэн дуудаж  түргэн  ирээд Хосбаяр ахыг  авч  явж эмнэлэгт  хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний   өдрийн 708 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Хын  биед тархи  доргилт, тархины  хаван, зүүн  нүдний  зовхинд зөөлөн  эдийн  няцрал, дагзанд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  хоёр удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.
  3. Цаашид  энгийн хөдөлмөрийн  чадварыг тогтонги  алдагдуулахгүй.
  4. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт  / хх-ийн 32 хуу /

 

Б.С-ийн  яллагдагчаар  өгсөн:..би байрныхаа хүүхэд болох  Х-тайнайз нөхөд  биш,  надаас  2 дүү  хүүхэд  байгаа юм.  Урьд өмнө Х-таймаргаж  муудаж байгаагүй. Ямар  харилцаа  бид хоёр  дунд огт байхгүй. Харин  юунаас  болсон  бүү мэд  Хосбаяр миний  Б.Төрөө гэсэн Фэйсбүүкээр  хаягны чат руу  хаана байна уулзая гэсэн  чат бичсэн. Өөрийнхөө  Ц.Х  гэсэн  өөрийнхөө зурагтай  фэйсбүүк  хаягнаас  найзын  хүсэлт явуулаад чат  бичсэн байсан юм.  Би Х-тайуулзах шалтгаан  байхгүй гэтэл  надтай уулзая гээд  байсан юм. Би Х-ын  чатын  хариуд  андуураад  байгаарай  гэж бичсэн чинь  хаана байна гээд  байхаар нь  би гэрлийн доор байж  бай гэсэн хариуг өгсөн. Гэрлийн  доор  гэдэг нь  манай гэрийн  урд талд  байдаг  гудамжны  өндөр  гэрлийг  хэлж байгаа  юм  уг гэрлийн  баруун талд  сагсан бөмбөгийн  талбай  байдаг  юм.  Ингээд би гэрээсээ  гарахдаа  өөрийн төрсөн С-тай цуг гарсан. Тэгээд ахын хамт  гудамжны  өндөр  гэрэлтүүлгийн  хажууд очиход Хосбаяр  өөрөөсөө гадна  7, 8 хүүхэдтэй  хамт байсан. Тэгээд би  Х-тайуулзаад  яасан, яасан гэнэ ээ  гэсэн чинь  яасан ч яадаг юм лалараа  гэж надад  хариулсан. Тэгэхээр нь миний уур гэнэт хүрээд  Х-ын нүүрэнд  нэг  удаа  гараараа цохиод  автал  Хосбаяр  зөрүүлээд  миний нүүрэнд нэг  удаа  гараараа цохисон. Тэгээд  бид  барьцалдаж  аваад  цугтаа газар унасан. Тэгээд  газраасаа босох үедээ би гараараа нэг удаа  нүүрэнд нь нэг  удаа  дахин  цохисон. Тэгээд  босож  ирээд   Х-ын  гуя  руу нэг  удаа  хөлөөрөө  өшиглөсөн.  Намайг  Хосбаярыг  цохих яг  тэр үед хүүхдүүд айсан юм уу  яасан юм,  бүгд  гүйлдээд яваад  өгсөн. Ингээд  би нөгөө  хүүхдүүдийг  хөөе нааш  ир ээ  найзыгаа  аваад  яв  гэж хэлэхэд  тэд нар ирсэн. Тэгэхээр  нь би  ахын  хамт  гэр рүүгээ явсан...Би өөрийн үйлдсэн  гэмт  хэргийг  хүлээн  зөвшөөрч  байна.  Би үйлдсэн хэрэгтээ  чин санаанаасаа  харамсаж  байна...гэх  мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Б.С-ийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 48 хуу/

Б.Снь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуу/

18 насанд хүрээгүй хохирогч Ц.Хын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 хуу/

18 насанд хүрээгүй хохирогч Ц.Хын хууль ёсны төлөөлөгчийн эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 963.140 төгрөгийн үнийн дүн бүхий гэх баримтууд /хх-ийн 61-64 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Снь  2020 оны  11 дүгээр  сарын 07-ны  өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17 настай Ц.Хтай  маргалдан  түүний нүүрэнд нь гараараа хоёр удаа цохих, гуянд нь өшиглөх зэргээр зодож  тархи  доргилт, тархины  хаван, зүүн  нүдний  зовхинд зөөлөн  эдийн  няцрал, дагзанд зулгаралт  бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Ц.Х, гэрч О.Э, Б.Баярхүү,  насанд хүрээгүй гэрч  Ж.Цэндбадам, Д.Бямбасүрэн,  О.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

18 насанд хүрээгүй хохирогч Ц.Хын  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Аймгийн Прокурорын газраас Б.С-ийнүйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Сийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Мөрдөн байцаалтын үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  О.Э нь эмчилгээний зардал тооцож 963.140 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэл нь гаргасан боловч хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудсанд хавсаргагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй /дээрээс нь наалддаг туузаар нааж, бичвэр нь мэдэгдэхгүй болсон/ шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн,  хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй байна. Мөн 18 насанд хүрээгүй хохирогч Ц.Х нь “хамар муруйсан,  цаашид хамрыг эмчлүүлэхэд  шаардагдах  мөнгийг  нэхэмжилнэ” гэж мэдүүлэг өгсөн боловч шинжээчийн дүгнэлтэнд түүний хамарт гэмтэл тогтоогдсон талаар дурдаагүй байна.

Шүүгдэгч Б.Снь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Снь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Снь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Снь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. 18 насанд хүрээгүй хохирогч Т.Хболон түүний хууль ёсны төлөөлөгчийн эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 963.140 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж,  хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ