Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  01 сарын  13  өдөр                          2021/ШЦТ/19                                     Хэрлэн сум

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2021/0015

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Ж.Хонгорзул

Улсын яллагч                                                              Г.Мөнхболд

Шүүгдэгч                                                                      Б.Мнарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох 2039001810129  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Мнь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий Нийтлэг үйлчилгээ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа   албан тушаалын  байдлаа  ашиглаж тус  газрын  2019 оны 03 дугаар  сарын цалингаас 1.999.677 төгрөгийг  өөрийн хамтран амьдрагч  Ж.Г-ынХаан банкинд  эзэмшдэг  5076062565 тоот дансанд шилжүүлэн авч  завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ын өгсөн:..Би Хэнтий аймгийн  Нийтлэг  үйлчилгээ орон  нутгийн  өмчит үйлдвэрийн  газарт  нягтлангаар  2019 оны 08 дугаар сарын  01-ний  өдөр  ажилд орсон.  Ажилд ороход надад  ажлаа  өгсөн нягтлан Л.Оюунтуяа нь миний  өмнө  ажиллаж  байсан нягтлан М нь 2019 оны 03 дугаар  сарын цалин дээр эхнэр  Г-ын дансанд 2.500.000 төгрөг  цалин гэж  шилжүүлсэн байсан гэж хэлсэн. Г манай  байгууллагад ажиллаж  байгаагүй гэж хэлсэн.  2019 оны  09 дүгээр сард  явцын  аудитын  шалгалт манай  байгууллагад орсон.  Энэ шалтгалтаар  нягтлангаар  ажиллаж  байсан Мөнхзулын гаргасан дутагдал илэрсэн. Аудитын  газраас  манай  байгууллагаас  хуулийн  байгууллагад  мэдэгдэнэ  гэж хэлсэн. Манай  байгууллагын цалингийн  сан  одоо 1.999.667 төгрөгийн  дутуу  явж  байгаа. М 2019 оны 03 дугаар сарын  цалин 500.323 төгрөгийг  өөрийн  дансаар  аваагүй Г гэх хүний  дансаар  авсан байсан. Г-ын дансанд  орсон  2.500.000 төгрөгний  500.323 төгрөг  нь Мөнхзулын  өөрийнх  цалин  гэж  ойлгож  болно...Манай  байгууллагын 2019 оны 03 дугаар сарын цалингийн  тооцоо  зөв  бодогдсон. Манай байгууллагын  ажилчид цалингаа Хаан, Хас, Төрийн  банкаар  авдаг. Хаан  банкаар  23 ажилтан цалингаа  авдаг. Хаан банкаар  цалингаа  авдаг  23 ажилтаны  2019  оны 03 дугаар  сарын нийт  цалин 11.866.345 төгрөг  байхад  хөлийн  дүнг нэмж  13.866.102 төгрөг  болгож  бичсэн байсан. Ингээд  байгууллагын 2019 оны 03 дугаар сарын  цалингийн   сангаас  1.999.667 төгрөг  дутаасан байсан. Хаан  банканд  файл хэлбэрээр  сарын  цалингийн  задаргааг явуулдаг  юм. М2019 оны 03 дугаар сарын цалингийн задаргааг  Хаан банк руу явуулахдаа  өөрийнхөө нэрийг  арилгаж  эхнэр  Гэрэлтсолонгийн нэр дансны  дугаарыг  бичиж  өөрийн  цалин  болох 500.323 төгрөг  дээр  хөлийн  дүн засаж  илүү гаргасан 1.999.667 төгрөгийг  нэмж  цалин  олгосон байсан. Иймд  Мөнхзулаас  1.999.667 төгрөгийг нэхэмжилж  байгууллагын  цалингийн  дансанд төвлөрүүлэх  хүсэлтэй  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Ж.Г-ын өгсөн:...Би М гэх  хүнийг танина. Бид нэг  бүл  байгаа  юм гэр  бүлийн  батлахгүй. Бид  гэр бүл болоод  3 жил  болж байна...Би хувиараа  үсчингээр ажиллаж  байсан...Би мөнгөний  хэрэгцээ  гарвал хамаатны  эгч Оюунмөнхөөс  мөнгө  зээлж  авч  хэрэглэдэг юм. 2019 оны 03 дугаар сард  би мөнгө  хэрэгтэй  байна гэж  Оюунмөнх эгчид хэлсэн Оюунмөнх эгч над руу  мөнгө  бүтээгээд  өгье гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар  сарын 19-ний  өдөр 2.500.000 төгрөг  миний дансанд орж ирсэн. Би  гүйлгээний  утгыг  нь  сайн анзаарч хараагүй. Би  эгч Оюунмөнхийг  надад  мөнгө  зээлчихлээ  гэж  бодсон.  Үүнээс хойш  хэд хоногийн дараа  Оюунмөнх эгч  над руу  утсаар  залгаад эгч нь  мөнгө  бүтээж  чадахгүй байна чи яасан  вэ  гэж  асуусан  би тэгэхээр  нөхөр  Мөнхзулаас  миний  дансанд юун  мөнгө  ороод  ирэв гэж  асуусан. Манай  нөхөр  Мцалин  оруулсан гэж хэлсэн. Би  яахаараа 2.500.000 төгрөгний цалин  ордог  юм  урьдчилгаа  авсан юм уу  гэж   асуухад  урьдчилгаа  бишээ,  харин тийм  ээ би  өөрөө  аргална аа гэж  хэлж  байсан. Манай нөхөр  Мминий  дансаар  цалингаа  2-3 удаа  авч  байсан. Манай  нөхөр  хүүхдийн  тэтгэлэг  төлдөг  юм тэгээд тэтгэлэгээ  өгөхгүй болохоор  шүүхийн  шийдвэрээс  дансыг  хааж барьсан  гэж  байсан. Тэгээд  цалингаа миний  дансаар  миний  дансаар авч  байсан удаа  байгаа...М хүнд  өртэй  байсан  тэгээд  тэр  өрийг  нь  өгсөн шиг  санаж байна, би сайн  санахгүй   байна...Би М-тай 2017 оны 04 сард  Хэнтий аймагт  танилцаад 2018 оны  07 сард нэг гэрт   орж хамтран амьдраад  2020 оны 01 сараас  эхлэн тусдаа   сэтгэл санаа нийлэхгүй болоод  2 тийшээ болсон. Бид  2  албан ёсны  гэр бүлийн  баталгаа байхгүй зүгээр  хамтран амьдрагч  байсан Б.М урьд өмнө  эхнэр  хүүхэдтэй байж  байгаад салсан талаар  нь хамтран   амьдраад  мэдсэн...Зан  байдлын хувьд  Мнь  ажилд хичээнгүй, хүнд  тусархуу,  гэнэн  хөнгөн хийсвэр  зантай, цэвэрч   нямбай,  архи хааяадаа уудаг,  тамхи бол огт  татахгүй. Аав ээж найз  нөхдөө  хүндэлж харьцдаг. Хамтран  амьдарч байхдаа  гэр бүлийн  хүн  гэдгээрээ  их  хүндэлж  харьцаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20, 182-183 хуу/

 

Гэрч Т.Баяржаргалын өгсөн:...Би Хэнтий нийтлэг үйлчилгээ  орон нутгийн  өмчит  үйлдвэрийн  газрын  захирлаар 2016 оны  10 дугаар сарын 06-ны өдөр  томилогдсон. Аймгийн музейн  нягтлан  бодогч  М-ыг өөрийн  хүсэлтээр  нь  байгууллагынхаа  нягтлан  бодогчоор  томилсон. Энэ  үед  бол ажил хавсарган  гүйцэтгэх тушаал  гаргаж  ажиллуулж  байсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр  тушаал гаргаж  М-ыг  байгуулгынхаа  үндсэн  нягтлан бодогчоор  ажилд  авсан. М хуучин  ажиллаж  байсан Музейтэй  харилцан  тохиролцож  ажил  хавсарган  гүйцэтгэж  байсан. М ажиллаж байхдаа ажил  удаа  дараа  тасалсан зөрчил  гаргасан.  М-тай  сонсох  ажиллагаа хийж  дахиж  ажил  таслахгүй талаар  баталгаа  гаргуулсан боловч  Мзөрчлөө давтан  гаргасан.  Ингээд  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  байгууллагын  даргын тушаал  гаргаж  ажлаас  чөлөөлсөн юм.  Ингээд  Хэнтий аймгийн  Орон нутгийн  өмчийн  газрын  нягтлан  бодогч  Оюунтуяа  гэх хүнтэй  тохиролцож хөдөлмөрийн  гэрээ  байгуулж  байгууллагынхаа  нягтлан  бодогчийн  ажлыг  хавсарган гүйцэтгүүлсэн. Оюунтуяа  нягтлан  бодогч  ажиллаж  байхдаа  урд  ажиллаж  байсан нягтлан  бодогч  Мнь манай  байгууллагад ажиллаж  байгаагүй хүний дансанд 2.500.000 төгрөг  шилжүүлсэн байна гэж  надад хэлсэн. Энэ үед  М ажлаа  өгчихсөн байсан. Оюунтуяа М-тай  очиж  уулзсан байсан. Би бас  М-тай  уулзсан. Мнадад хэлэхдээ  өөрийн  дансаараа  цалингаа  авч болохгүй тухайгаа  ярьсан. М урд  эхнэрээсээ  салаад  хүүхдийн  мөнгө  төлдөг  болсон,  би хүүхдийн  мөнгөө  төлөөгүй  удсан өөрийн  дансандаа  цалингаа  хийхээр  шүүхийн  шийдвэрээс  татаж  авчихаад байна тэгээд  эхнэрийнхээ  дансаар  цалингаа  авч  байгаа  гэж  хэлж  байсан. Банк андуурчихсан юм болов уу  би  андуураад илүү  мөнгө  шилжүүлсэн юм болов уу  гэж надад  хэлсэн. Би тэгэхээр  нь байгууллагад учирсан хохирлоо  төлж  барагдуулах  хэрэгтэй гэж  хэлэхэд  удахгүй  төлнө  гэж  хэлсэн. Манай  байгууллагад 2019 оны 10 дугаар  сард  Аудитаас  явцын  шалгалт хийсэн энэ  шалгалтаар уг  зөрчил  мөн  илэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн:...би 2017 онд  Хэнтий  аймгийн  музейд ажилд  орсон  энэ үеэс  Б.М гэх  хүнийг таньдаг болсон. Мажилчидтайгаа  энгийн  харилцаатай,  зан  ааш  сайтай  хүн байгаа  юм.  М гэр  бүлтэй,  эцэг эх  нь тэтгэвэрт гарсан.  М эцэг  эхийн хамт  амьдардаг. М 2 хүүхэдтэй эхнэр нь үсчин  гоо сайхны  газар ажил хийдэг. М дуу дуулдаг, сагсан бөмбөг тоглодог шүлэг уншдаг. Байгууллага төлөөлж  тэмцээн  уралдаанд оролцож  байсан. Музейн  захирал эзгүй  үед түр орлож  ажилладаг. Архи тамхи тохируулж  хэрэглэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Гэрч С.Мөнхбаатарын өгсөн:...би М-ыг  2013 оноос  эхэлж  таньдаг болсон. Б.Мцуг  байхад   хөгжилтэй, хаа байгаа  газраа  хүмүүсийг  инээлгэж  хөгжөөд  явдаг  хүн  байгаа юм.  Эхнэрийг  нь Г гэдэг юм.  М1 хүүхэдтэй. Музейд  2017 онд ажилд  орсон  нягтлан  бодогч  хийдэг.  Байгууллага хамт  олны дунд нэр хүнд сайтай, байгууллагын дарга байхгүйд түр  орлодог юм. М эцэг  эхийн  хамт амьдардаг юм. Дуу дуулдаг, сагсан  бөмбөг  тоглодог байсан,  Хэрлэн 1 дүгээр  сургуулийг  төгссөн. Архи  тохируулж хэрэглэдэг тамхи татдаг. Хүнд  их тусч  залуу  байгаа юм. Байгуулагаас  зохион  байгуулсан олон  нийтийн  ажилд идэвхи санаачлагатай оролцож,  өөрөө  зохион байгуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

 

М-ын яллагдагчаар өгсөн:...Би Хэнтий аймгийн Чингис хотын  Нийтлэг  үйлчилгээний  газарт  нягтлан бодогчоор  ажиллах хугацаандаа  2019 оны 03 дугаар сарын 19-ний   өдөр албан  тушаалын байдлаа  ашиглаж  тус газрын  2019 оны  03 дугаар  сарын  цалингаас 1.999.677 төгрөгийг өөрийн  хамтран  амьдрагч  Ж.Г-ын Хаан банканд  эзэмшдэг 5076062565 тоот дансанд  шилжүүлсэн хэргээ хүлээн зөвшөөрч  байна...Би 2019 оны 03  дугаар сарын  цалингаас  авсан 1.999.677 төгрөгийг  хэрхэн юунд  зарцуулсан    талаараа  одоо сайн  санахгүй  байна үрээд дууссан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 197-198 хуу/

Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газраас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт явуулсан “Материал хүргүүлэх тухай” 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 351 дугаартай албан бичиг / хх-ийн 04 хуу/

Нийтлэг үйлчилгээний 2019 оны 03 дугаар сарын цалингийн олголт тулгасан баримт /хх-ийн 09 хуу/

О.А-ыг тухайн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай албан бичиг /хх-ийн 12 хуу/

Ж.Г-ын ХААН банкин дахь 5076062565 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2.500.000 төгрөгийн орлого Г цалин гэх гүйлгээний утгаар орсон тухай  ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 32 хуу/

Б.М-ыг  нягтлан  бодогчоор томилох тухай Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 38 хуу/

Б.М-ыг  ажлаас чөлөөлөх тухай Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 05 сарын 03-ний өдрийн 13 дугаартай  тушаалын хуулбар /хх-ийн 39 хуу/

Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Баянжаргалын Б.М-тай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 41-42 хуу/

Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны  санхүүгийн  тайланд хийсэн аудитын тайлангийн хуулбар /хх-ийн 45-71 хуу/

ХААН банкнаас 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цалин олгосон жагсаалт /хх-ийн 75-76 хуу/

М-ыниргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 109 хуу/

Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуу/

Б.Мнь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн болохыг нотлосон бакалаврын дипломын хуулбар /120-121 хуу/

 

Орон нутгийн  өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 01 сарын 01-ны өдрийн 01 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 159 хуу/

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 162 хуу/

Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн хуулбар /хх-ийн 171-172 хуу/

Ж.Г нь 2019 онд Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ажиллаж байгаагүй болохыг тодорхойлсон Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай албан бичиг /хх-ийн 237 хуу/

“Б.М нь 1.999.677 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй тухай” Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай албан бичиг /хх-ийн 238 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн  239-240 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн  “Хэнтий аймгийн нийтлэг үйлчилгээний газрын Хаан банкин дахь 5935273549 дансанд  1.997.000 төгрөг, 2.677 төгрөг нийт 1.999.677 төгрөг шилжүүлсэн” тухай 2020 оны 10 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтууд  / 2 хх-ийн 13 хуу/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М нь Хэнтий Нийтлэг үйлчилгээ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа   өөрийн авах цалин дээр 1.999.677 төгрөгийг  нэмж цалингийн нийт дүнг засварлан өөрийн хамтран амьдрагч  Ж.Г-ынХаан банкинд  эзэмшдэг  5076062565 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлэн авсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.               

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Арсланбаатар, гэрч Ж.Г нарын мэдүүлэг, санхүүгийн аудитын тайлан, дансны хуулга  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М-ынүйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

   Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоол болон Хэнтий аймгийн Засаг даргын 2007 оны 01 сарын 01-ны өдрийн 01 дугаартай захирамжийн дагуу Аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх нийтлэх үйлчилгээний газрыг Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан байна.

Б.Мнь тус газарт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ТҮ-8-3 шатлалаар цалинжин ажиллаж байсан болох нь Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаалын хуулбаруудаар тогтоогджээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг,  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь  нийтийн албан тушаалтанд хамаарахаар заажээ.

Компаний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гэж заажээ. Мөн Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлд компаний эрх бүхий албан тушаалтанд ямар этгээдүүд хамаарах талаар заасан байна.

 Дээрх байдлаас үзэхэд “Хэнтий нийтлэг үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэж үзэх үндэслэлгүй, мөн нягтлан бодогчийн албан тушаалыг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй тул  Б.М-ыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Б.Мнь нягтлан бодогчийн албан тушаалд ТҮ-8-3 гэсэн шатлалаар цалинжиж ажиллаж байсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасан боловч түүнийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан байх бөгөөд “Хэнтий нийтлэг үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 2 дахь хэсгийн 2.1.10 дахь заалтад “Ашгийн төлөө байгууллага байна” гэж, 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт “... бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр болон аж ахуйн үйл ажиллагааны орлогоор санхүүжинэ” гэж тус тус зааснаас үзэхэд  Б.М-ыг Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Б.М-ыг нийтийн албан тушаалтан биш гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завших гэмт хэргээр зүйлчилэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дэх заалтад “мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг ойлгоно гэж заасан байх бөгөөд Б.Мнь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн болох нь түүний бакалаврын дипломын хуулбараар тогтоогджээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.8 дахь заалтад “ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг ойлгоно гэж заажээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байх уг хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг заажээ.

Б.Мнь Хэнтий аймгийн Музейн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нягтлан  бодогчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаад Хэнтий аймгийн Нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 73 дугаартай тушаалаар тус газрын нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан нь тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд түүний гүйцэтгэх үндсэн үүргийг “байгууллагын нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх ажил” гэж тусгасан байна.

Хэнтий аймгийн нийтлэг үйлчилгээний 2019 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн аудитын тайланд /хх-ийн 45-71 хуу/ “үндэслэлгүйгээр 2.5 сая төгрөг зарцуулсан зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн”  талаар тусгагдсан байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт... мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ... баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэж заасан байх тул уг аудитын тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул энэ талаар эдийн засгийн шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ань...Хаан  банканд  файл хэлбэрээр  сарын  цалингийн  задаргааг явуулдаг  юм. М2019 оны 03 дугаар сарын цалингийн задаргааг  Хаан банк руу явуулахдаа  өөрийнхөө нэрийг  арилгаж  эхнэр  Гэрэлтсолонгийн нэр дансны  дугаарыг  бичиж  өөрийн  цалин  болох 500.323 төгрөг  дээр  хөлийн  дүн засаж  илүү гаргасан 1.999.667 төгрөгийг  нэмж  цалин  олгосон байсан... гэж мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлэг нь ХААН банкнаас Хэнтий аймгийн нийтлэг үйлчилгээний газрын 23 ажилтанд 2019 оны 03 дугаар сарын цалин олгосон жагсаалтаар /хх-ийн 75-76 хуу/ нотлогдож байх бөгөөд уг жагсаалтанд М-ыннэр бичигдээгүй ба Г гэх хүний 5076062565 дугаарын дансанд 2.500.000  төгрөгийн  гүйлгээ хийгдсэн байна.

Б.М нь байгууллагын ажилчдын 2019 оны 03 дугаар сарын цалинг тооцохдоо 1.999.667 төгрөгийг нэмж, цалингийн нийт дүнг засварлаж 2.500.000 төгрөгийг тус байгууллагад ажилладаггүй өөрийн хамтран амьдрагч Ж.Г-ын дансанд шилжүүлж авсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь нягтлан бодогчийн албан тушаалын үйл ажиллагаа буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл ажиллагаатай шууд холбоотойгоор хийгдсэн байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл албан тушаалын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцдаа мөнгө завших зорилгоор санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзлээ.

  Хавтаст хэргийн 05 дугаар хуудсанд байх “2019 оны 03 дугаар сарын цалин” гэсэн  нэртэй Хэнтий нийтлэг үйлчилгээ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Баяржаргал, нягтлан бодогч Б.М нар гарын үсэг зурж тэмдэг дарсан хүснэгтийн “гарт олгох цалин” гэсэн багананд бичигдсэн цалингуудын нийт дүнг 13.866.102 гэж бичсэн байх боловч нэмэх аргаар тооцож үзэхэд 11.866.425 гарч байх ба зөрүү нь 1.999.667  байна.

Б.Мнь 2019 оны 03 дугаар сард 500.323 төгрөгийн цалин авах ёстой байсан нь цалингийн тооцоо /хх-ийн 05, 10 хуу/  болон  хохирогийн хууль ёсны төлөөлөгч О.Арсланбаатарын өгсөн “Г-ын дансанд  орсон  2.500.000 төгрөгний  500.323 төгрөг  нь Мөнхзулын  өөрийнх  цалин  гэж  ойлгож  болно” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд зөрүү болох 1.999.667 төгрөгийг Б.Мнь албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн  орлого олох боломжийг  харгалзан  торгох ялыг нэг жилийн  хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглан хамтран амьдрагч Ж.Г-ын дансанд 2.500.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд үүнээс 500.323 төгрөг нь түүний авах ёстой байсан цалин болох нь тогтоогдсон тул зөрүү болох  1.999.677 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзлээ.  Шүүгдэгч нь Хэнтий аймгийн нийтлэг үйлчилгээний газрын Хаан банкин дахь 5935273549 дансанд  1.999.677 төгрөг  шилжүүлж, хохирлоо төлсөн болох нь 2020 оны 10 сарын 12-ны өдрийн  мөнгөн шилжүүлэгийн баримт  /2 хх-ийн 13 хуу/  болон  “Б.Мнь 1.999.677 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй тухай” Хэнтий нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаэ завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу  шүүгдэгч Б.М нь торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос  хойш 1 /нэг/ жилийн  хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд  торгох ялыг  биелүүлээгүй бол  шүүх Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасны  дагуу  биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ