| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
2021 оны 01 сарын 19 өдөр 2021/ШЦТ/22 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0.../Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч У.Энарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Э-т холбогдох 2039005260292 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
У.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг “Тариат ” гэх газраас 100 ширхэг шинэс модыг хууль бусаар бэлтгэж 9886 СҮА улсын дугаартай Hyunday Mighty маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн ойн санд 1.366.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.О-ын өгсөн:.. Тухайн хүн нь манай сумын иргэн юм. 100 ширхэг шургааг бэлтгэсэн байсан. Миний хариуцан ажилладаг нутаг дэвсгэр буюу Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутаг Тариат гэх газраас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй хууль бусаар бэлтгэсэн гэж У.Эөөрөө хэлсэн...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй...2020 оны 08 дугаар сард хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл “Цагаан даваа” гэх газарт заалгуулан авч байсан. Тариат гэх газар ямар нэгэн зөвшөөрөл авч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ий өгсөн:...9886 сүа улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Би 3 жилийн өмнө Хэнтий аймгийн Дадал сумын иргэн У.Эгэх хүнд өөрийн эзэмшлийн 9887 сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээ 1.000.00 төгрөгөөр зарсан. Тухайн үед миний машины мотор эвдэрсэн байсан тул би У.Эгэх хүнд моторгүй машин зарсан. У.Э нь надаас худалдаж авсан, миний машиныг чирээд авч явсан...Хэнтий аймгийн Дадал сумын иргэн У.Энь миний эзэмшлийн 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан боловч төлбөр тооцоо хийгээгүй тул би одоо өөрийн эзэмшлийн 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Гэрч Ц.Жамсранжавын өгсөн:...2020 оны 07 сард манай компаниас мод бэлтгэх эрхийн бичиг худалдаж аваад 2020 оны 08 дугаар сард тухайн модоо бэлтгээд авсан. Дахиж надаас ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг худалдаж аваагүй. 2020 оны 10 дугаар сард бэлтгэсэн модны асуудал дээр надад мэдэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Гэрч Т.Гэрэлзулын өгсөн:...Манай нөхөр болох У.Э төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ар гэр ажил амьдралаа сайн авч явдаг, хүнд тусархуу хүн юм. Дадал суманд өдийг болтол амьдрахдаа тээвэр их хийдэг байсан, модны ажил мөн их хийдэг байсан. Би нөхөртэйгээ хамт 6 жил хамтран амьдарч байна... Манай нөхөр энэхүү модыг сумын нутаг дэвсгэрт буюу Тариат гэх газраас өөрөө ганцаараа явж бэлтгэсэн юм. Манай нөхөр хүнээс 600.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэрнийхээ оронд Норовлин сум хүргэж өгөхөөр явж байсан нь тэр юм. Анх удаа ингэж зөвшөөрөлгүй 100 ширхэг шургааг мод бэлтгэж авч явсан нь тэр...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Гэрч Р.Болор-Эрдэний өгсөн:... Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төвөөс Дадал сум руу өөрийн автомашинтай явж байсан юм. Би шөнө 23 цагийн орчимд Норовлин сумын нутаг болох Ононгийн гүүрний орчимд явж байсан цагаан өнгийн Маяти маркийн 9886 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад У.Э гэх хүн ямар нэгэн гарал үүсэл эрхийн бичиггүй мод тээвэрлэж байсан. 4 метрийн урттай 100 ширхэг шургааг тээвэрлэж явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/
9886 улсын дугаартай Hyunday Mighty маркийн цагаан өнгийн автомашины үнэлгээг 4.676.173 төгрөгөөр, ягаан өнгийн гинжит хөрөөний хөрөөний үнэлгээг 128.000 төгрөгөөр тус тус тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШД425 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 хуу /
У.Э-ын бэлтгэсэн 4.5 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг 758.950 төгрөгөөр тогтоосон Биндэр-Ой Сум дундын ойн анги ОНӨААТҮГ-ын инженер Э.Сайханжаргалын гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Яллагдагч У.Э-ынөгсөн...Би 2020 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумаас ой цэвэрлэх журмаар 15 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би 180.000 төгрөг төлсөн. Намайг Дадал сумаас урд зүгт 10 км газарт байх Цагаан даваа гэх газраас мод бэлтгээрэй гэж зааж өгсөн. Цагаан даваа гэх газраас мод бэлтгэх гэсэн олигтой хэрэглэхээр мод байхгүй байсан. Тэгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Дадал сумын Тариат гэх газраас 100 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Би уг модыг нэг удаагийн үйлдлээр бэлтгээгүй. Эхлээд 20 ширхэг шургааг мод дараа нь 40 ширхэг мод дараа нь 10 ширхэг мод бэлтгэсэн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мод бэлтгэж дууссан. Би модыг ганцаараа бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо Тариат гэх газраас цагаалж байгаад 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн машинд 2020 оны 10 дугаар сард ачаад Хэнтий аймгийн Дадал сумын төвд өөрийн хашаандаа буулгасан. Модыг хашаандаа 20-иод хоног байлгасан. Тэгээд модыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн машинд ачаад Хэнтий аймгийн Норовлин сум явах гэж байгаад Онон голын гүүрэн дээр цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаад намайг зөрчилтэй байна гээд саатуулсан...Би Норовлин сумын иргэнээс мөнгө зээлсэн байсан тэгээд өрөндөө 100 ширхэг шургааг мод өгөх гэж байсан...9886 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэнээс худалдаж авсан тэр хүний нэрийг одоо мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн хүндээ байгаа...би 1.000.000 төгрөгөөр бодож асахгүй машин худалдаж аваад ачиж ирээд засаж асааж унасан юм. Би тээврийн хэрэгслийн эзэмшигчид мөнгөө өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Т.Гэрэлзул нь Хэнтий аймгийн Дадал сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100181255408 дугаарын дансанд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “У.Эсй82021716 модны төлбөр” гэсэн гүйлгээний утгаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 4.098.330 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 84, 112, 113 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Тариат гэх газар бөгөөд N -48,58,25.3 Е-111,43,2.4 гэсэн байршилд байгаа болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-10 хуу/
Эд мөрийн баримтаар ягаан өнгийн гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 хуу/
У.Э-ынгэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9886 сүа улсын дугаартай Huyndai mighty маркийн автомашин болон хууль бусаар бэлтгэсэн 4.5 м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг модыг битүүмжилсэн прокурорын тогтоолууд /хх-ийн 14, 18 хуу/
Уг эрүүгийн хэрэгт байгал хамгаалагч ажилтай Ц.Оргилыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/170 дугаартай захирамж /хх-ийн 24 хуу/
У.Э-т Хэнтий аймгийн Дадал сумын Цагаан даваа гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 15 м3 мод бэлтгэх эрх олгосон Биндэр ой сум дундын ойн анги ОНӨААТҮГ-ын 051102 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 76 хуу/
У.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуу/
9886 сүа улсын дугаартай Huyndai mighty маркийн автомашин нь Б.Б-ийнэр дээр бүртгэлтэй байгаа тухай Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79 хуу/
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 48 58 25.3 N, 111 43 2.4 Е солбилцолтой байршил нь улс болон орон нутгийн хамгаалалттай газартай давхцалгүй тухай Хэнтий аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 320 дугаартай албан бичиг /хх-ийн 81 хуу/
У.Э-ыниргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 90-92 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч У.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.Энь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг “Тариат” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 4.5 м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 9886 СҮА улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашинаар Хэнтий аймгийн Норовлин сум хүртэл тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч У.Энь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ц.Оргил болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Э-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд , яллагдагч У.Э-ын... намайг Дадал сумаас урд зүгт 10 км газарт байх Цагаан даваа гэх газраас мод бэлтгээрэй гэж зааж өгсөн. Цагаан даваа гэх газраас мод бэлтгэх гэсэн олигтой хэрэглэхээр мод байхгүй байсан. Тэгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Дадал сумын Тариат гэх газраас 100 ширхэг шургааг мод бэлтгэсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд У.Э-ыгзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж дүгнэв. Мөн У.Энь Хэнтий аймгийн Дадал сумын Цагаан даваа гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 15 м3 мод бэлтгэх эрхийг Биндэр ой сум дундын ойн анги ОНӨААТҮГ-аас авсан боловч зөвшөөрөлд зааснаас өөр газар, хугацаанд мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 4.5 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг 758.950 төгрөг гэж тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /758.950х3=2.276.850/ хоёр сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун тавь /төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч У.Э нь нийт 4.098.330 /дөрвөн сая ерэн найман мянга гурван зуун гуч / төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Э-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ 9886 сүа улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашин болон гинжит хөрөө зэргийг ашигласан талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд...9886 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэнээс худалдаж авсан тэр хүний нэрийг одоо мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн хүндээ байгаа...би 1.000.000 төгрөгөөр бодож асахгүй машин худалдаж аваад ачиж ирээд засаж, асааж унасан юм. Би тээврийн хэрэгслийн эзэмшигчид мөнгөө өгөөгүй байгаа... гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Баяр-Эрдэнэ нь ...Хэнтий аймгийн Дадал сумын иргэн У.Э нь миний эзэмшлийн 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан боловч төлбөр тооцоо хийгээгүй тул би одоо өөрийн эзэмшлийн 9886 сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...гэсэн байх тул уг 9886 сүа улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашиныг У.Э-ынөмчлөлд байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд У.Эрдэнэ-Очироос уг автомашины үнэ болох 4.676.173 төгрөг, гинжит хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 4.5 м3 модыг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Харин гэмт хэргийн улмаас 9886 сүа улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашины эзэмшигч Б.Б-д эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, У.Энь худалдан авсан автомашиныхаа үнийг төлөөгүй гэх асуудал нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй байх тул иргэний нэхэмжлэгч Б.Б-ийгаргасан “автомашинаа буцаан авах” тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэжлэгч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2.276.850 төгрөг гэж үзсэн бөгөөд шүүгдэгч У.Энь мөрдөн байцаалтын үед нийт 4.098.330 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болох нь тогтоогдсон тул илүү төлсөн 1.821.480 төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ. Учир нь Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно гэж заажээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан СҮА 9886 улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашин болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4.5 м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг модыг нь Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газарт хадгалуулсан байгаа болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц СҮА 9886 улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашин болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4.5 м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг модыг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39, 40 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Улаанхүүхэний Эрдэнэ-Очирыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн СҮА 9886 улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашин болон 4.5 м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг мод нь Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа, эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн гинжит хөрөөг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний дагуу улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн хохиролд тооцон илүү төлсөн 1.821.480 төгрөгийг Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц СҮА 9886 улсын дугаартай Hyunday Mighty маркийн автомашин, 4.5 м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг модыг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39, 40 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийгаргасан “автомашинаа буцаан авах” тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэжлэгч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ