Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25  өдөр                                2021/ШЦТ/25                        Хэрлэн сум

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0021

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                         Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                Д.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэндуламаар  хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Д.Б-т холбогдох 2039004560002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр   сарын 14-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.Бнь 2020 оны 09 дүгээр   сарын 15-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал  сумын 1 дүгээр баг “Бүдүүн ” гэх  газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй  4 ширхэг шинэс мод бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан  ачиж байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ынөгсөн:.. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилох тоот ирсэний дагуу миний бие Цэнхэрмандал сумын байгаль хамгаалагчийн хувьд уг хэрэгт хохирогчоор оролцож байна...Тус сум нь ойн ангитай учраас мод бэлтгэх эрхийн бичгийг ойн ангиас олгоно...Гэм буруутай этгээд ойн санд учирсан хохиролыг төлж барагдуулах санал, хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Иргэний нэхэмжлэгч  Л.Очирвааний өгсөн:...Daihatsu 6547 бра улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, түүнээс би эзэмшигч нь биш  байгаа юм...Тухайн тээврийн хэрэгсэлийг  2020 оны 06 дугаар сарын орчим Бямбабатаа гэх өөрийн найзад 1 сая төгрөгөөр зарсан, манай найз өөрийн малчиндаа өгсөн гэж байсан түүний нэрийг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Иргэний нэхэмжлэгч И.Хүрэлтогоогийн өгсөн:... 2020 оны 6 дугаар сард би тэднийхээс шөлний нэг тооны хонь авч байсан тэр үеэс л таньдаг болсон. Баттулга Цэнхэрмандал сумын Нугаар гэх газарт амьдардаг байж багаад отор нүүдлээр ирсэн айл байсан сайн танихгүй ээ...Би мод бэлтгэх эрхийн бичигтэй байх гэж бодсон. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баттулга манайд ирээд цахилгаан хөрөөгөө өгөөч гэж ирэхээр нь би харамлаж чадаагүй, урьд өмнө шөлний 1 хонь аваад идсэн байсан болохоор, тэгээд сум ороод түлш аваад буцах замд Баттулга 4-5 мод хөрөөдөж унагаад машинд ачсан. Бид 2 модоо ачаад буцаад явж байхад цагдаатай таарсан...Миний эзэмшлийн хөрөө байсан. Баттулга тухайн модыг хөрөөдсөн бас машин дээрээ ачсан, би ачилцаагүй...зөвшөөрөлтэй юм байх л гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

Гэрч Ж.Тодбилэгийн өгсөн:.. Би тухайн өдөр сумын экологийн байцаагчийн хамт албаны Dayun маркийн мотоциклтой Цэнхэрмандал сумын Хужхан, Нугаар багийн нутагт хууль бусаар тарвага агнах зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд ойролцоогоор 17 цагийн үед тус сумын Нугаар 2 дугаар баг Цагаан ширээ гэх газар цагаан өнгийн 3547 БРА улсын дугаартай амьжиргаа цагаан маркийн автомашин зогсож байсан тул очиж шалгахад тэвшин дээрээ мод ачсан байсан. Сумын экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Бахитбек нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос хаанаас бэлдэж ачсан талаар, мод бэлтгэх  эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад өнөөдөр түлээний модгүй болсон болохоор Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутаг Бүдүүн гэх газраас хуурай босоо мод хөрөөдөж бэлдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан. Хэн хөрөөдөж бэлтгэсэн, хичнээн мод огтолсон талаар асуухад хариулаагүй ээ. Тухайн модтой автомашины арын дугуй хагарсан учир тухайн газар нь ачсан модыг  хэмжиж үзэн хэн мод хөрөөдөж бэлтгэсэн талаар хэлээгүй учир хуулийн дагуу шалгуулах зорилгоор тухайн үед тээврийн хэрэгслийг шалгахад цуг байсан Баттулга, Хүрэлтогоо нарыг Цэнхэрмандал сумын ойн ангиас “Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохыг тодорхойлж тоот төлөвлөж ойн ангийн даргаар батлуулан Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

 

3547 БРА улсын дугаартай Daihatsu hijet маркийн автомашины үнэлгээг 990.000 төгрөгөөр, гинжит хөрөөний хөрөөний үнэлгээг 128.000 төгрөгөөр тус тус тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар  сарын 01-ний  өдрийн 2020/ШД413 дугаартай  дүгнэлт /хх-ийн 46 хуу /

 

Д.Б-ынбэлтгэсэн  0.57 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг 173.040 төгрөгөөр тогтоосон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн анги ТӨААТҮГ-ын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт  /хх-ийн 38-39 хуу/

 

Яллагдагч Д.Б-ынөгсөн... Би 2020 оны 09 дүгээр сарын 15-нд гэр маань түлээгүй болчихоод саахалт айлын Хүрэлтогоогийн гэрээр орж түлээнд явлаа гэж хэлсэн, тэгсэн Хүрэлтогоо дүү нь таньтай хамт яваад сумын төв орж түлш бензинтэй болъё гэсэн тэгэхээр нь би ахдаа цахилгаан хөрөөгөө түр өгөөч гэхэд Хүрэлтогоо тэгээ гээд хөрөөгөө гаргаж ирээд миний машины тэвшин дээр тавьсан. Тэгээд бид хоёр шууд Цэнхэрмандал сумын төв орж  бензин тос ойр зуурын юм аваад сумын төвөөс гарсан. Тэгээд  харих замдаа Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг “Бүдүүн” гэх газраас 4 ширхэг хуурай мод цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагасан. Тэгээд  унагасан модоо хэдэн хэсэг болгоод машинд ачсан, тухайн үед Хүрэлтогоо гар хөндүүр дүү нь юм өргөж болохгүй байгаа гэж хэлж байсан. Миний  хөрөөдсөн мод ч нэг их хоёулаа өргөөд байхааргүй хуурай хөнгөн моднууд байсан. Тэгээд би хөрөөдсөн моднуудаа ачаад бид хоёр хөдөлсөн, тэгээд харих замдаа цагдаад шалгуулсан...Хүрэлтогоогийн эзэмшлийн хөрөө байгаа юм...Би худалдаж авсан юм байхгүй. Тухайн үед л хөрөөг нь гуйж авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56  хуу/

 

Д.Бнь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100180755408 дугаарын дансанд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны  өдөр “Баттулгаас хохиролд” гэсэн гүйлгээний утгаар 522.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан  банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 94 хуу/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, Бүдүүн гэх газар бөгөөд N47 44,4 E109 02 52 N47 38,3 E108 56 06 N47 38,3 E108 56 05 N47 38,3, E108 56 05 гэсэн байршилд байгаа, тус газарт    15-27 см диаметр хэмжээтэй 4 ширхэг шинэс модны хожуул байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-7 хуу/

Эд мөрийн баримтаар 3547  бра  улсын дугаартай Daihatsu hijet маркийн автомашин, 2.20х3 м хэмжээтэй 26 ширхэг шинэс мод,  гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуу/

 Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуу/

Уг эрүүгийн хэрэгт байгаль хамгаалагч ажилтай Д.Б-ыгхохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны   өдрийн Б/27 дугаартай захирамж /хх-ийн 14 хуу/

3547  бра  улсын дугаартай Daihatsu hijet маркийн автомашин нь Л.Очирвааний нэр дээр бүртгэлтэй байгаа тухай Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 66 хуу/

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт N47 44,4 E109 02 52 N47 38,3 E108 56 06 N47 38,3 E108 56 05 N47 38,3, E108 56 05 гэсэн солбилцолтой байршил нь улсын  тусгай хамгаалалттай газартай давхцалгүй тухай Хэнтий аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 341 дугаартай албан бичиг /хх-ийн 62 хуу/

Д.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 80 хуу/

Д.Бнь эрүүгийн  хариуцлага  хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 84 хуу/

 

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88-91 хуу/

Д.Баттулгаас гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 95 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Бнь 2020 оны 09 дүгээр   сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Бүдүүн” гэх  газрын ойд зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг шинэс модыг гинжит хөрөө ашиглан бэлтгэж, 3547  бра  улсын дугаартай Daihatsu hijet маркийн автомашинаар тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.              

 

Шүүгдэгч Д.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бболон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй  болно.

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд , яллагдагч Д.Бнь ... Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг “Бүдүүн” гэх газраас 4 ширхэг хуурай мод цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагасан...гэх мэдүүлэг, гэрч Ж.Тодбилэгийн өгсөн “тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос хаанаас бэлдэж ачсан талаар, мод бэлтгэх  эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад өнөөдөр түлээний модгүй болсон болохоор Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутаг Бүдүүн гэх газраас хуурай босоо мод хөрөөдөж бэлдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан...Цэнхэрмандал сумын ойн ангиас “Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохыг тодорхойлж тоот төлөвлөж ойн ангийн даргаар батлуулан Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Д.Б-ыгзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн  гэж дүгнэв.  

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.Б-ынбэлтгэсэн модын хэмжээг 0.57 м3,  уг  модны экологи эдийн засгийн үнэлгээг 173.040 төгрөг гэж тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /173.040х3=519.120/  таван зуун арван есөн мянга нэг зуун хорь /төгрөг гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь 522.000 /таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Хаан банкны  мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 95 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 96 хуу/ гарган яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Бболон түүний өмгөөлөгч нь   хүлээн зөвшөөрч /хх-ийн  99 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.  Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн гаргасан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ, гинжит хөрөөний үнэ болон хууль бусаар олсон хөрөнгө болох 0.57 м3 хэмжээтэй модыг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Мөн хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч  Л.Очирвааний өгсөн “Daihatsu 6547 бра улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, түүнээс би эзэмшигч нь биш  байгаа юм...Тухайн тээврийн хэрэгсэлийг  2020 оны 06 дугаар сарын орчим Бямбабатаа гэх өөрийн найзад 1 сая төгрөгөөр зарсан, манай найз өөрийн малчиндаа өгсөн гэж байсан түүний нэрийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч И.Хүрэлтогоогийн өгсөн:...Баттулга манайд ирээд цахилгаан хөрөөгөө өгөөч гэж ирэхээр нь би харамлаж чадаагүй өгсөн” гэх мэдүүлэг,  яллагдагч Д.Б-ынөгсөн... би ахдаа цахилгаан хөрөөгөө түр өгөөч гэхэд Хүрэлтогоо тэгээ гээд хөрөөгөө гаргаж ирээд миний машины тэвшин дээр тавьсан...Хүрэлтогоогийн эзэмшлийн хөрөө байгаа юм...Би худалдаж авсан юм байхгүй. Тухайн үед л хөрөөг нь гуйж авсан гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Б-ынгэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БРА 3547 улсын дугаартай Daihatsu hijet автомашин болон гинжит хөрөө нь түүний өмчлөлийнх биш болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Баттулгад хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнээс тухайн эд зүйлсийн үнийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан БРА 3547    улсын дугаартай Daihatsu hijet маркийн маркийн автомашин болон  гэмт хэрэг үйлдэж   олсон хөрөнгө  болох 3-2.3 м урттай 26 ширхэг, 0.57  м3 хэмжээтэй  шинэс мод нь шүүхэд ирээгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтанд уг эд зүйлсийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа талаар тусгасан болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан БРА 3547 улсын дугаартай Daihatsu hijet маркийн маркийн автомашиныг эзэмшигч Л.Очирвааньд, гинжит хөрөөг И.Хүрэлтогоод буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж   олсон хөрөнгө  болох 2.3-3 м урттай 0.57  м3 хэмжээтэй 26 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-ыгзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Баттулгад гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан БРА 3547    улсын дугаартай Daihatsu hijet автомашины үнэ болох 990.000 төгрөг, гинжит хөрөөний үнэ болох 128.000 төгрөг,  гэмт хэрэг үйлдэж   олсон хөрөнгө  болох 0.57  м3 хэмжээтэй 26 ширхэг шинэс модыг тус тус  гаргуулж, улсын төсөвт  шилжүүлэх  хөрөнгө орлого хураах  албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6.  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан БРА 3547 улсын дугаартай Daihatsu hijet маркийн маркийн автомашин болон  гэмт хэрэг үйлдэж   олсон хөрөнгө  болох 0.57  м3 хэмжээтэй 26 ширхэг шинэс мод нь шүүхэд ирээгүй бөгөөд бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтанд уг эд зүйлсийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа талаар тусгасан болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц БРА 3547 улсын дугаартай Daihatsu hijet маркийн маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Л.Очирвааньд, гинжит хөрөөг иргэний нэхэмжлэгч И.Хүрэлтогоод буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ