Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

2021 оны 01 сарын  28 өдөр                              2020/ШЦТ/30                       Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2020/0027/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул 

Улсын яллагч                                                Г.Мөнхболд  

Шүүгдэгч                                                       Б.С   нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Сд  холбогдох 2039000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дугаар  сарын 21-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.С  нь  2021  оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд  шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн  7-36 тоот хашаанд иргэн Г.Э-той марган улмаар  түүний нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд  биед  хамарт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, хоёр нүдний дээд зовхи,  баруун хацарт цус хуралт  бүхий   хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Э-ын өгсөн:... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ Баянмөнх 4-01 тоотод энэ оны 09 дүгээр сард нүүж буугаад эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Би зундаа Улаанбаатар хотод барилгын компанид ажилладаг. Өвлийн улиралд нүүрс зарж амьдралаа залгуулдаг. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний найз болох Готовсүрэн хүүхдийнхээ төрсөн өдөрт манай гэр бүлийг урьсан юм. Би эхнэр 2 хүүхдээ  дагуулаад Готовсүрэнгийн гэр буюу Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-36 тоотод очсон. Намайг очиход Сэхнэрийн хамт, Готовсүрэнгийн гэр бүлийнхэн байсан. Бид 0.75 савалгаатай Хараа нэртэй архи 1 ширхэг, Нийслэл нэртэй 2.5 литрийн савалгаатай 4 ширхэг шар айраг хувааж уугаад дуусч байхад Буяндэлгэр ажлаа тараад ирэхдээ 8 ширхэг лаазтай пиво авч ирсэн. Бид ууж дуусаад гэр гэртээ харихаар болсон. Тэгээд би харих гэж гэрээс гараад Стай ялихгүй зүйлээс болж маргалдаж зодолдсон. Биднийг зодолдож байхад Готовсүрэн дундуур ороод салгаад манай эхнэр, эгч хоёрыг дуудсан...Би маш их согтолттой байсан. Биеэ удирдан авч явах чадвар муутай байсан...Миний зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт шалбарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, хамрын зүүн хэсэгт ярагдсан...Снамайг цохисны улмаас энэ шархууд учирсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

Гэрч Г.Энхзаяагийн  өгсөн:... Гэрт ороход хайрцаганд хийсэн архины шил, пивоны сав харагдаж байсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдах чадваргүй хамар болон толгойн ард хэсгээс цус гарчихсан гэрийн баруун хойно газраар пишингийн дэргэд  урагшаа хараад хэвтэж байсан. Би болсон явдлын талаар асуухад гэрийн эзэн гэх залуу манайх хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд найзуудаа урьсан юм гэж хэлсэн. Э Сайнаа гэх залуутай зодолдсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Гэрч Д.Готовсүрэнгийн өгсөн :... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай том хүүгийн төрсөн өдөр тохиож байсан болохоор хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд мөн бага хүүхдээ угаах гээд найзуудаа гэртээ урьсан юм. Манай найз Сэхнэрийн хамт, Э эхнэр хүүхдийнхээ хамт мөн Буяндэлгэр нар ирсэн юм. Би баярын ширээндээ 0,75 граммын савалгаатай “Хараа” нэртэй архи 1 ширхэг, “Нийслэл” нэртэй 2,5 литрийн савалгаатай 3 ширхэг шар айраг тавьсан юм. Бид согтууруулах ундааны зүйлээ уугаад баяр хөөртэй сууж байхад Эын эхнэр Цогзолмаа 2 хүүхдээ аваад харихаар явсан юм. Удалгүй Буяндэлгэр ажлаа тараад ирэхдээ 10 ширхэг лаазтай пиво авч ирсэн тэгээд бид ууж дуусаад гэр гэртээ харихаар болсон. Э, С,  Сын эхнэр нар харихаар гарцгаасан. Удалгүй Сын эхнэр гүйж орж ирээд С, Э хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очиход СЭыг тэвэрчихсэн байсан. Би дундуур нь орж салгахад Эын шүд, хамар, амнаас нь цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч П.Буяндэлгэрийн өгсөн:..Би очихдоо 10 лааз “Сэнгүр” нэртэй шар айраг авч очсон. Намайг очиход бүгдээрээ нэлээн согтуу байсан. Э агсараад над руу дайраад байсан. Бид байсан согтууруулах ундаагаа ууж дуусаад гэр гэртээ харихаар болсон. Э, С, Сын эхнэр нар харихаар гарцгаагаад удалгүй ороод ирсэн. Тэд орж ирэхэд Эын хамраас цус гарчихсан байсан. Удалгүй Эын эхнэр эгч хоёр нь ирээд цагдаад дуудлага өгсөн...Э агсан согтуу тавиад хүн болгон руу дайрч давшилаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  16 хуу/

Гэрч Б.Болортуяагийн өгсөн:.. Тэгээд манай найзууд ууж дуусаад гэр гэртээ харихаар болсон юм. Э, С, Сын эхнэр нар харихаар гарцгаасан. Удалгүй Сын эхнэр хаалга тогшиж орж ирээд С, Э хоёр зодолдоод байна, салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Готовсүрэн гараад Эын хамт орж ирсэн. Сардаас нь орж ирсэн. Тэгээд манай нөхөр Готовсүрэн Эын эхнэр лүү залгаж танай нөхөр дийлдэхгүй байна ирж ав гэж хэлсэн. Удалгүй Эын эхнэр, эгч хоёр нь ирээд цагдаад дуудлага өгсөн... Э архи их уусан байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Нүүр хэсэг нь цус болчихсон байсан болохоор би нойтон салфетка өгөөд арчуулахад хамар нь ярагдаж цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  18 хуу /

Гэрч Ш.Оюунсүрэнгийн өгсөн:...нөхөр бид 2 Эыг таксинд суулгахаар гарсан юм. Тэгэхэд  Э манай нөхөр  Сруу  агсараад дайраад байсан юм. Тэгтэл манай нөхөр  шанаа хэсэг рүү нь нэг удаа  цохиод 2 гарыг  биетэй  нь цуг тэврээд бариад авсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор гэр лүү буцаж ороод Готовсүрэнг дуудаж салгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу /

Гэрч Б.Баярхүүгийн өгсөн:.. Миний том хүү Б.С нь 1997 оны 03 дугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд 2004 онд Хэрлэн сумын 1 дүгээр арван жилийн сургуульд элсэн орж суралцаад 2015 онд 12 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженерийн архитекторын сургуульд 2 жил суралцаад сургуулийн чөлөө авч Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Түүнээс хойш хувийн компанид барилгын ажил, ШТС-д түгээгч, машин угаалгын газарт угаагч зэрэг ажлуудыг хийж байсан. Ажилд сайн, маш нямбай, багаасаа бие даасан, төлөв даруу зантай, их шударга, аливаад хүлээцтэй, хүнд их тусархаг, найз нөхөддөө нэр хүндтэй,  уур уцаар багатай, гэр бүлдээ анхаарал халамж сайн, ажилсаг хүүхэд. Хүнтэй муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн гаж муу зуршилгүй. Спортын авьяастай, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг тоглодог. Аймгийн чанартай тэмцээн уралдаанд оролцож тэргүүн болон шагналт байруудад орж байсан. 2019 оны 04 дүгээр сард Ш.Оюунсүрэнтэй гэр бүл болж тусдаа гарсан. Одоо дундаасаа нэг охинтой...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр    сарын 08-ны    өдрийн 33 дугаартай дүгнэлт:

  1. Г.Э-ын биед хамарт шарх, зулгаралт, зүүн хөмсгөнд зулгаралт, хоёр нүдний  дээд зовхи, баруун  хацарт цус хуралт   гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  хоёр болон  түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх  хамарт шарх гэмтэл нь шүүх  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.4.1-д заагдсанаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн   зэрэгт хамаарна. Бусад  гэмтэл  нь тус  бүрдээ  шүүх эмнэлэгийн  гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 2.6-д заагдсанаар эрүүл  мэндийг  сарниулахгүй тул  гэмтлийн  зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг  тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт  / хх-ийн 29 хуу /

Б.Сын  яллагдагчаар  өгсөн:... Э эхнэртэйгээ утсаар яриад муудалцаад байсан. Эхнэр нь ирж авч чадахгүй гэсэн болохоор нь Эыг таксинд суулгахаар эхнэрийн хамт гарсан юм. Тэгээд би Эт хандаж чи эхнэртэйгээ битгий муудалцаад бай гэж хэлэхэд “чамд хамаагүй ” гээд агсараад над руу дайраад байсан юм. Тэгээд би шанаа хэсэгт нь нэг удаа, зүүн гарын мөр хэсэгт нь хоёр удаа, хэвлий хэсэгт нь нэг удаа цохиод 2 гарыг нь биетэй нь цуг тэврээд байж байхад Готовсүрэн гарч ирээд биднийг салгасан. Тэгээд би гэртээ ороод байж байхад Э, Готовсүрэн нар орж ирсэн. Готовсүрэн Эын эхнэр лүү утсаар залгаад нөхрөө ирж ав, дийлдэхгүй байна гэсэн. Удалгүй Эын эхнэр, эгч хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн...Эын хохиролыг барагдуулсан бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 50 хуу/

Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70-71 хуу/

Хохирогч Г.Эын гаргасан “Б.Сд санал, гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 67 хуу/

Яллагдагч Б.Сын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 73 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Б.Сд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.С  нь  2021  оны 01 дүгээр сарын 01-02-нд  шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-36 тоот хашаанд хохирогч Г.Э-тойсогтуугаар маргалдан зодож хамарт 1.5х0.4 см шарх, зүүн хөмсөгний гадна дээд буланд 0.5х0.3 см зулгаралт, хоёр нүдний дээд зовхи,  баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Эын өгсөн “би харих гэж гэрээс гараад Стай ялихгүй зүйлээс болж маргалдаж зодолдсон” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Энхзаяагийн  өгсөн “Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдах чадваргүй хамар болон толгойн ард хэсгээс цус гарчихсан гэрийн баруун хойно газраар пишингийн дэргэд  урагшаа хараад хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Готовсүрэнгийн өгсөн “би гараад очиход СЭыг тэвэрчихсэн байсан. Би дундуур нь орж салгахад Эын шүд, хамар, амнаас нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Болортуяагийн өгсөн “С, Э хоёр зодолдоод байна, салгаад өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Оюунсүрэнгийн өгсөн “манай нөхөр  шанаа хэсэг рүү нь нэг удаа  цохиод 2 гарыг  биетэй  нь цуг тэврээд бариад явсан” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Б.С  нь хохирогч Г.Эыг зодсоны  улмаас түүний биед учирсан гэмтлүүдээс хамрын 1.5х0.4 см шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

Аймгийн Прокурорын газраас Б.Сын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 73 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 74 хуу/ гарган яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.С   хүлээн зөвшөөрч /хх-ийн  79 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Г.Э нь “Б.Сд санал, гомдолгүй тухай” тодорхойлолт  /хх-ийн 67 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.С   нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6 /зургаа/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ