Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр                          2021/ШЦТ/31                            Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                              Хэргийн индекс: 180/2021/0028/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга               Ж.Хонгорзул

Улсын яллагч                                       Ж.Батбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     Б.Жавхлан, Б.Болортунгалаг

Шүүгдэгч                                                 Д.М, С.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М, С.С нарт холбогдох 2039004100009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр  сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.М нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн  мотоциклоор  иргэн С.С-ийнунаж явсан  Хуажи  маркийн  мотоциклийг санаатай  мөргөж  унагаан  1 нас 10 сартай  С.Т.ийн эрүүл  мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.Снь  2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  Хэнтий аймгийн Батноров сумын  5 дугаар багийн нутаг Идэрмэг гэх  газарт иргэн Д.Мтэй   таарамжгүй харьцааны улмаас  үүдэн нүүрэн  тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.М-ийн өгсөн:... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө Ганзориг, Батбаатар нарын хамт Ганзоригийн гэрт 0,5 граммын савалгаатай Хараа нэртэй архи хувааж уучихаад С-той уулзахаар гэрт нь очиход эхнэр нь хониндоо явсан гэж хэлсэн. Тэгээд би С-той хонин дээр нь очиж уулзаад “Чи аавыг маань дарамталсан, яасан их хүн зоддог хүн бэ” гэж хэлэхэд чамайг алсан ч яадаг юм гээд намайг заамдсан.  Тэгээд бид зууралдаж, ноцолдсон. Тэр үед С-ийн ах Энхболд, С-ийн эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Түүний араас Ганзоригийн эхнэр Ганболд, Батбаатар нар цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж байгаа харагдсан. Тухайн үед Энхболд дүүгээ өмөөрөөд намайг барьж аваад хавсарч унагаад боосон, би босч ирээд С-ийн унаж явсан улаан өнгөтэй хужаа мотоциклийг өшиглөж унагаахад Сминий зүүн нүдний дээд хэсэгт цохисон тэгээд миний зүүн нүдний дээд хэсэгт цус ихээр гарсан...Би томографийн зураг авахуулсан 100,000 төгрөг, эм тарианы 300,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал болох 500,000 мянган төгрөг нийт 900,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 хуу/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болортуяагийн  өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар баг “Олон нуур” гэх газар нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Манай нөхөр С2020 оны 08 дугаар сарны 31-ний өглөө малаа бэлчээгээд хүү С.Тэмүүжингийн хамт хар өнгийн Хаужи нэртэй мотоциклтой хонио хөөх гээд гэрийн баруун хойно явж байхад Мгэх хүн 10 цагийн орчимд манай гэрт улаан өнгийн мотоциклтой /согтуу / ирээд танай нөхөр Схаана байна С-ийг ална аа гээд асуухаар нь байхгүй байна хониндоо явсан гэж хэлсэн. Тэгтэл хөдөлж яваад манай нөхөр дээр очоод шууд хөндлөн мөргөөд унагаасан. Тэрийг хараад би гэрээсээ орж машины түлхүүрээ аваад succeed маркийн машинаа унаад очиход миний хүү газар уначихсан, уйлчихсан дух хэсэг нь улайгаад халцарчихсан байж байсан...Миний хүүхэд Тэмүүжин нь зүв зүгээр байсан, дөнгөж 1 ой 10 сартай болж байгаа юм...Би хүүхдийнхээ эмчилгээний зардалд гарсан төлбөрийг нэхэмжилнэ. Одоогоор 100.000 мянга орчим төгрөг эм, тариа авсан, бариачид 25.000 төгрөгөөр 5 удаа бариулсан...Манай хүүхэд С.Т.ийнбиед  гэмтэл учруулсан Маргад-Эрдэнэд ямар  нэгэн гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй. Надаас уучлал гуйсан. Бид нар  хоорондоо эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/

Гэрч С.Энхболдын өгсөн:... М Батбаатарын гэрийн гаднаас улаан өнгийн мотоцикль унаад манай дүү С-ийн гэрийг чиглээд явсан, ойчих гээд нэлээн гуйваад байсан. С-ийн гэрийн гадаа хальт очиж зогсоод хонин дээрээ явж байсан С-ийг хүүхдийнх нь хамт баруун гар талаас нь мотоциклоор дайраад унагаасан. Тэгээд би очсон. Намайг очихын өмнө Ганболд, Батбаатар, Болортуяа нар очсон байсан. Тухайн үед Чаминчулуун бас ирсэн. М-ийн зүүн хөмсөг хэсгээс цус гарсан байдалтай С-ийг ална гээд дайраад байхад нь би дундуур нь орж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу /

Гэрч А.Ганболдын өгсөн:... Мнь Батбаатарын гаднаас мотоциклоо унаад хөдлөөд явсан. Тэгээд би Батбаатарын эхнэр дээр нь хүргэж өгөх гээд байж байтал С-ийн гэрийн гаднаас баруун хойшоо машин их хурдтай давхихаар нь би Ммотоцикльтойгоо ойччихов уу гээд бодоод очиход Маргад-Эрдэнэ, Снар заамдалцсан байж байсан. СМаргад-Эрдэнийг нэг, хоёр унагаасан... Маргад-Эрдэнийг Сгараараа нэг удаа цохисон. Тэгээд М-ийндухнаас цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу /

Гэрч Д.Батбаатарын өгсөн:...Мгэрийн гадаа орхисон мотоциклоо унаад хөдлөөд явсан. Би эхнэр дээрээ буюу хонь руугаа хүргүүлэх гээд хөдлөөд явж байтал С-ийн гаднаас машин их хурдан давхихаар нь Ганболд эгч бид хоёр очсон юм. Тэгтэл Маргад-Эрдэний мотоцикль хажуугаараа харчихсан, С-ийн мотоцикль данхраадчихсан, Маргад-Эрдэнэ, С нар барьцалдаад байж байсан. Түүний хажууд хүүхэд тэвэрсэн хүүхэн байж байсан...Тэгээд Сандагдорж, Энхболд нар Маргад-Эрдэнэтэй маргалдаад, барьцалдаад байсан. Нэг мэдэхэд /хэн цохисныг нь хараагүй / тэр үед Маргад-Эрдэний духнаас нь цус гарсан байсан. Тэгээд л тараад явцгаасан.... Намайг очиход М-ийннүүр цус болоогүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны  өдрийн 505 дугаартай дүгнэлт

  1. Д.М-ийн биед  зүүн  хөмсгөний дээд  хэсэгт  мэс заслын оёдол  бүхий шарх, зүүн дээд доод  зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал  хэвлийд зулгаралт, зүүн баруун  бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт   /хх-ийн 46 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар  сарын 02-ны  өдрийн 599 дугаартай дүгнэлт

1.            С.Т.ийнбиед тархи доргилт, духанд зулгаралт,  зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.            Тухайн хэрэг  болсон гэх  цаг хугацаанд үүссэн байх боломжтой .

4.            Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.            Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдагдуулахгүйгэх дүгнэлт   /хх-ийн 75 хуу /

 

Д.М-ийяллагдагчаар өгсөн:.. Батбаатарын гэрийн  гаднаас мотоциклио аваад С-ийн эхнэр  Болороо гэрээсээ  гарч  ирэхээр нь С байна уу  гэсэн чинь  хойно хонин дээрээ байгаа гэхээр нь би гэрээс нь баруун хойш зүгт явж С-ийг хонин дээрээ байхад  нь хүрч  очсон.  Тэгэхэд  С мотоциклтой   хониныхоо цаагуур  явж  байсан.  Тэгээд  С-ийн  хажууд очиж  зогсохдоо мотоциклийг нь мөргөсөн чинь мотоциклтой унаад өгсөн. Тэгээд би С-той  хэрэлдэж  маргалдаж байхад  С-ийн эхнэр  Болороо цагаан өнгийн  Пропокс машинтайгаа ирсэн. Яг тэр үед  С-ийн  ах Энхболд мотоциклтой  ирсэн.  /хүмүүс Энхболдыг Винтов гэж  дууддаг/ Болороо ирээд машиныхаа хажууд  хүүхдээ өргөөд бид хоёрыг  хараад  зогсож  л байсан. Тэр үед ирсэн  Энхболд ирээд  Сбид  хоёрын  дундуур  орж байсан. Тэр үед Ганболд  машинтайгаа ирчихсэн байгаа  харагдсан. Тэгэхээр нь би  босож  ирээд  та нар яасан их  элбэж  дээрэлхэдэг юм гэж  хэлээд уурандаа  С-ийн  мотоциклийг өшиглөж унагаасан юм. Тэгсэн чинь С пязда чинь  мотоциклийн  банк  цоолчихлоо  гэж хэлээд миний зүүн  хөмсгөнд  гараараа нэг удаа  цохиод авсан. Намайг  Сандагдоржид  цохиулаад доошоо  тонгойход  зүүн хөмсгөнөөс цус гараад  би хэсэг  манарсан...Би С-ийг мотоциклтой  явж байхад  мотоциклтой  очиж   мөргөсөн тэгэхэд  нэг настай Тэмүүжин гэдэг   хүүхэдтэйгээ  сундалдаад  явж байсан юм байна лээ. Би хүүхэд  хамт байсныг  мэдээгүй. Би хүүхдийг нь мотоциклноос  унагаж  гэмтэл  учруулсан асуудлаа хүлээн  зөвшөөрч байна миний буруу...Надад  С-ийн  урд  сууж  явсан  хүүхэд  харагдаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 88-89 хуу/

С.С-ийн яллагдагчаар өгсөн:..Би 2020 оны  08 дугаар сарын 31-ний  өглөө  10 цагийн үед  Хэнтий аймгийн  Батноров сумын  5 дугаар  багийн нутаг Олон нуур  гэх газарт улсын дугааргүй хар өнгийн  Хаужи маркийн мотоцикл дээр өөрийн  1 настай  хүү Тэмүүжинг  сундалдаад  гэрийнхээ  баруун  хойд  талд  ойрхон  хонио хариулаад  явж байсан юм. Тэгтэл Ммотоциклтой ирээд  миний баруун гар талаас  мотоциклийн ачаа руу ирж  мөргөсөн...Тэгээд би  ч  мотоциклтой  ойчсон.  Мч мотоциклтойгоо  унасан. Тэгээд  Мбосож ирээд  чи яахаараа аавыг маань дарамталдаг юм чамайг ална гээд над руу дайраад байсан. Мнэлээд согтуу байсан. Мнад руу дайраад  байхаар нь би өөдөөс нь тулаад цааш нь түлхсэн  тэр үед манай эхнэр Болортуяа цагаан өнгийн суксед маркийн машинтай ганцаараа ирсэн.  Мөн Ганболд, Энхболд нар ирсэн. Тэр үед миний уур хүрээд М-ийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд М-ийнзүүн хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд доошоо тонгойсон. Тэгэхээр нь би хэрүүл зодоон үргэлжилж магадгүй гэж бодоод гэр рүүгээ явсан... Би Маргад-Эрдэнийг зодож биед нь  гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мманай хүүхдийг надтай хамт яваагүй гэж хэлээд байхаар нь би  анх хэргээ хүлээгээгүй юм аа. Би Маргад-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон... гэх мэдүүлэг/ хх-ийн 96 хуу/

Д.М, С.С нарын  иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 100, 115 хуу/

Д.М, С.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107, 99хуу/

Д.М, С.С нарын гаргасан ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт  /хх-ийн 137-138 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 130-132 хуу/

С.Тэмүүжин нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болохыг нотлосон төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 135 хуу/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.М, С.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.М  нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед Хэнтий аймгийн  Батноров сумын  5 дугаар  багийн нутаг Олон нуур  гэх газарт согтуурсан үедээ  улсын дугааргүй  мотоцикл жолоодож явахдаа  С.С-ийг мотоцикл жолоодож явахад нь санаатай  мөргөж  унагаан  С.С-ийнхүү 1 нас 10 сартай  С.Т.ийнбиед тархи доргилт, духанд зулгаралт,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

Шүүгдэгч С.Снь  2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  10 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын  5 дугаар багийн нутаг Олон нуур  гэх  газарт Д.Мтэй  “мотоцикл мөргөж унагаалаа” гэх шалтгаанаар маргалдан зодож зүүн  хөмсгөний дээд  хэсэгт  мэс заслын оёдол  бүхий шарх, зүүн дээд доод  зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал  хэвлийд зулгаралт, зүүн баруун  бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр  нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.М, С.С нар нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан  хохирогч, хохирогчийн хуудь ёсны төлөөлөгч гэрч  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон,  шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар  нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Д.М-ийүйлдлийн улмаас бага насны хүүхэд болох 1 нас 10 сартай С.Тэмүүжингийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, духанд зулгаралт,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл,  С.С-ийнүйлдлийн улмаас Д.М-ийбиед учирсан зүүн  хөмсгөний дээд  хэсэгт  мэс заслын оёдол  бүхий шарх, зүүн дээд доод  зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал  хэвлийд зулгаралт, зүүн баруун  бугалганд цус хуралт  гэмтэл нь тус тус хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Д.М, С.С нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагч нараас  хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 137, 138 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган / хх-ийн 139-140 хуу/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч Д.М, С.С нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 145,146 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Д.М, С.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.С-ийнхувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.М нь  учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, шүүгдэгч нарын орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

  Д.М, С.С нар нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Д.М, С.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С-С, Д.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, С.С нарыг  тус тус 500  /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.М, С.С нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.М, С.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ